Хэний ч албат бус хээрийн гөрөөс шиг дураар амьдрах яруу найрагт л жаргалын дээд болохоос тоост хорвоод хүний заяаг олчихоод төрсөн, үхсэн огнооноос өөр зүйлгүй хоцрох тийм ч хүсмээр эд биш. Зуугийн талыг насалсан ч өнөө хэр “Харьяалалгүй иргэн” гэдэг үнэмлэхтэй хүнд түүнээс нь өөр өмч гэхээр зүйл үнэндээ алга.
#нийгэм
#нийтлэл
Сүүлийн хэдэн өдөр МАХН маш олноор нь гишүүн элсүүлэх мэдээ хэвлэлээс салахаа болив. “Ганцхан барилдах сонирхолтой” гавьяат тамирчин бүсгүйг гэнэдүүлж намын батлахаа атгуулсан хэрэг ч гарлаа. Цаашдаа чухам хэн хэнийг тулгамдуулахыг одоогоор хэлэх эрт байна. Сонгууль болох яагаа ч үгүй атал улс төрийн нам ийн идэвхийлэхийн шалтгаан юунд байна вэ?
#улстөр
#нийтлэл
УИХ-ын гишүүд телевизороор иргэнлиг гарч, Твиттерт ухаалаг жиргэж, Фэйсбүүкт “янаг” зургаа оруулахаас гадна хууль санаачлах эрхтэй. Гэхдээ тэд хууль боловсруулах эрхээ бүхнийг хорих цагдах хэмжээнд сэтгээд байх юм. Уул нь хууль ёс иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилготой. Харин манай хууль боловсруулах үйл ажиллагаа ухаан богинотой урт дурын хүмүүсийн тоглоом болоод дуусах шинжтэй.
#нийгэм
#нийтлэл
Өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг уран зохиолын хэмжээнд ойлгодог хүн манай БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийг хийж суугааг бид мэдэж авлаа. Орой ярьснаа өглөө үгүйсгээд, хамаг буруугаа хөөрхий нэг сэтгүүлчид тохохыг нь ч бас харлаа.
#нийгэм
#нийтлэл
2013 онд Соёлын төв өргөөний тайзан дээр “Х Түц”-ийн хошин шогчид 130 өдрийг өнгөрөөжээ. Харин “Шинэ үе”, “Маск” хоёр нийлээд 54 хоног эзэгнэсэн байна. Ингээд үлдсэн 181 өдрөөс 30 нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан бол нийслэлчүүд бултаараа хөдөөлдөг долоодугаар сард мөнөөх тайз хошин шогоос салж амсхийсэн аж.
#нийгэм
#нийтлэл
Нам-засаг шагнал, шийтгэлийг хослуулаад ч малаа хорин саяас дээш өсгүүлж чадахгүй байжээ. Харин жил ирэх тусам нэмэгдэх хүн амаа махаар хангах асуудал улам хурц болов. Арга ядахдаа Ц.Урианхай нараар 1976 онд нэг тавагт 150 грамм орж байсан махыг 87 болгох нийтийн хоолны жор боловсруулуулжээ.
#нийгэм
#нийтлэл