Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд дайн зарлалаа. Дайн л юм хойно гарз хохирол гарцаагүй. Бас олз омог ч чамгүй. Юм яаж ч муудсан сайжрах тал руугаа явдаг.
Орос дэлгүүрийн шилэн хоргонд Дэлхийн II дайнд амьд үлдсэнийх нь төлөө орон байр, хоол ундны оронд өгсөн хэдэн тэмдэг. Түүхийн тоосонд дарагдсан одонгууд аль ч утгаараа үнэтэй учир ач нь өнөөдөр зарах гээд сууж байна.
Акурка бол хогийн саванд хаягддаггүй ганц хог. Монголчууд татчихсан тамхины ишийг “акурка” гэнэ. Уул нь “окурок” гэж орос үг*.
Өнгөрөгч гуч гаран жилд бид ардчиллаас ухарсан нь нэгээхэн ч үгүй. Авчиг посткоммунист орнуудад тохиолдсон клиентелизм гэдэг хүнд өвчин тусаад билгийн мэлмий сохорчихож. Харьцангуй таатай байсан дэлхийн “цаг агаар” бидний архаг өвчнийг ужигруулжээ.
Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...
Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана.