МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй.
Монгол Улс 308 746 малчинтай гэвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нарын ажил яагаа ч үгүй.
Мэдээллийг харвал санал асуулга 2025 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд явагдах гэнэ. Иргэн бүрт онц хамаатай энэ мэдээг 2025 оны дөрөвүгээр сарын 07-нд буюу гурав хоногоор хоцорч хүргэж байгаагийн цаанд шалтгаан юунд байна?
Тосон энержи ХХК-ийн Дулааны Цахилгаан Станц 12 дугаар сарын 29-ний Богд хаант улсыг тунхагласан өдөр зуухандаа анхны галаа асааж, 2025 оны нэгдүгээр сард Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогджээ. Завханы Тосонцэнгэлд баригдсан Тосон ДЦС-ыг Жем Групп ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулаад байна.
Засгийн газрын хувьд төсөвт тогтвортой орлого орж ирэх нь хамгаас чухал. Зах зээлийн үнэ ханшаас болж орлого хэт савалгаатай болбол төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлтэй. Ийм учраас хэлбэлзэл ихтэй, бас нэмэлт хөрөнгө оруулалт, эрсдэл дагуулж мэдэх хувьцааг шохоорхохоосоо илүү ашигт малталын нөөц ашигласны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь ганц зөв шийдэл.