Крым санал асуулгаар Оросынх боллоо. Үүнтэй зэрэгцээд 70 орчим жилийн өмнөх явдал дахин сөхөгдөв. Урд хөршийн Weibo цахим хуудсанд тавигдсан, Монгол Улсыг Хятадтай нийлүүлсэн газрын зургийг 15 мянга гаруй шэйрлэжээ.
#нийгэм
#нийтлэл
Жил бүр ойролцоогоор 30 мянга орчим дээд мэргэжилтэй боловсон хүчин хөдөлмөрийн фронтод нэмэгддэг. Хөдөлмөрийн судалгааны институтийн 2013 онд хийсэн Барометрийн судалгаагаар манай зах зээлд “менежер” илүүдэлтэй байгаа аж. БСШУЯ-ны сайдын 2010 оны 235 тоот тушаалын хавсралтад “менежмент” гэдэг тодотголтой 19 мэргэжлийн чиглэл багтжээ.
#нийгэм
#нийтлэл
Өнгөрөгч долоо хоногт бас л барилгын кран уналаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр одоо хэсэгтээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сургалтын зар тасрахгүй. Гадаад хэлний сургалтын төв хүртэл ХАБЭА-н хөтөлбөртэй болчихжээ.
#нийгэм
#нийтлэл
Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат энэ жил гэр хорооллын 4 793 өрх орон сууцтай болно гэлээ. Харин Улаанбаатар хотын захирагч компаниудын иргэдтэй хийж буй хэлцэл зарим газар урагш муутай явааг дурдав. Тэрбээр УИХ-аас газар албадан чөлөөлөх хууль хүлээж суугаа бөгөөд эс бүтвэл НИТХ-аас журам гаргуулаад санасандаа хүрэх бодолтой аж.
#нийгэм
#нийтлэл
Монголд далан мянга орчим захирал бий. 2011 оны Аж ахуйн нэгж (ААН)-ийн тооллогоор нийт 66 500 байгууллага бүртгэгджээ. Үүнээс 56 400 нь хувийн, 4 000 нь төсвийн, 6 000 нь төрийн бус байгууллага аж. Энэ дотор жин дарж буй хувийн ААН-ийн удирдагч нарын дүр төрхийг гаргахаар “Эн Пи Си энд Мандал” ХХК, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран судалгаа хийжээ.
#улстөр
#нийтлэл
Дунд сургууль их дээдээсээ ч чухал. Хүүхэд цаашид сурч боловсрох, улмаар “математикч бус эцэг, эх болох” суурийг нь тавьдаг болоод тэр. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд, үнэ мөнгө хайрлалгүй сургах эрмэлзлэлтэй байдаг. Харин сургуулийг юугаар үнэлж дүгнэж болох вэ? Энэ талаар хэдэн цагаар ч маргасан болно. Сургуулийн орчин нөхцөл, багш нарын мэдлэг чадвар, сургалтын арга барил...
#нийгэм
#нийтлэл