Ганцхан чухал сэдэв
Энэ газар шороон дээр Хүннү, Түрэг нар амьдарч байсан нь олон зүйлээр батлагддаг. Харин монголчууд хаанаас, хэзээ гараад ирсэн нь одоо ч хариултгүй явдаг.
Энэ газар шороон дээр Хүннү, Түрэг нар амьдарч байсан нь олон зүйлээр батлагддаг. Харин монголчууд хаанаас, хэзээ гараад ирсэн нь одоо ч хариултгүй явдаг. Ямартай ч өнгөрсөн зууны хориод он хүртэл Манжийн мэдэлд орсон Халх, Ойрад, Урианхай нар байсан нь баримтаар ноттой батлагддаг. Бид Зөвлөлтийн оролцоотой БНМАУ-ыг зарлан тунхагласан тэр цагаас өнөөгийн “монгол үндэстэн” бүрэлдэх нөхцөл тавигджээ. Үндэстэн гэдэг нь хэл, шашин, соёлоор нэгдмэл байхаас гадна хүний хүн хүлээн зөвшөөрсөн хил хязгаартай болохыг ч хэлдэг. Орчин цагийн ойлголтоор nation state буюу улс болоход 1924 оны Үндсэн хуулийг батлахад оролцсон казахууд ч үнэлж баршгүй нэмэртэй юм. Ерэн жил биднийг хуйхлан өнгөрсөн гамшиг зовлон “Монгол” [Ар, Өвөр Монгол биш], “эх орон” гэх мэт ойлголт ухамсарт маань суухад нөлөөлсөн бөгөөд социализм хэмээх үзэл суртлын нийгэм үүнд чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Мах, цусаа тасдуулан хоёр их гүрэнд алдаад үлдсэн жаахан зайд нь хавчуулагдан үлдсэний хувьд хамгаас эмзэг басхүү нандин зүйл маань “тусгаар тогтнол”, “монгол үндэстэн” хэмээх бахархал билээ. Харин үүгээр хувийн бяцхан сонирхлоо хангах гэсэн хүн бүхэн тоглодог болжээ. Үр дүн нь ч гайхалтай, яагаад гэвэл түүнээс эрхэм зүйл монголчуудад үгүй юм.
Уучлаарай... Бидэнд, монголчуудад оюун санааны үнэт зүйл байсангүй. Одоо ч алга. Энэ тухай гадны олон жуулчны тэмдэглэл хийгээд өнөөгийн манай сэтгэл судлаач нарын бүтээлээс ч харж болно. Харин тохиол учрал бүхнээс хувийн хонжоо хардаг булай ашигч зан бүгдэд маань тэгшхэн бий. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан монголчууд хоёр жилийн дараа Хаант Оросоос тусгаар тогтнолдоо дэмжлэг хүсэхийн ялдамд “хэдхэн” рублийн зээл хүссэн байдаг. Эргүүлж чухам яаж төлөх байсныг нь бүү мэд. Худалдаа арилжаагаар гагц хятадуудын мэдэлд явсан монгол ноёдын өр зээлийг өнөөдөр ярихаа больсон ч гэлээ тухайн үед харьяат ардынхаа зовлогоор дэнчин тавин тансаглаж явжээ. Хаант Орос удалгүй хойтохоо уншуулахад айраг, тарагнаас өөрийг хийж чадахгүй тул эргээд Дундад иргэн улсаас тусламж хүсэж түмэн зовлон, мянган наждаа эдлэн олж авсан автономит эрхээсээ ч татгалзсан юм. Азаар В.И.Ленин Монголыг “гагцхүү нарыг хэвээр үлдээх” пролетарийн хувьсгалаа Дорно зүгт түгээх түшиц газраа болгон сонгосны үрээр бидэнд “капитализмыг алгасах” заяа ногдсон байна. Энэ зуур монголчууд бид коммунист үзэл суртлаар дамжуулан “интернационалч” болоод зогсохгүй “эх оронч” болж хүмүүжжээ. Н.Хрущев БНХАУ-тай ам мурийж, нэмэрт нь үзэн ядах юмтай болж авав. Б.Цэнддоогийн гайхалтай уран тайлбарласнаар бид үүний далимд улам нэгдэн нягтарсан боловч үеийн үед нэгэндээ зүүх хочтой, үр хойчдоо зааж өгөх дайснаа ч олжээ. Үндэстний гэхээр үнэт зүйлгүй нийгмийн сэтгэлзүйн хоосон орон зайд “Хятадын эсрэг үзэл” хамгийн үнэтэй жанжин шугам болж суух хялбархан байж. Үүнээс цааш үзэл үгүй...
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж, Ц.Элбэгдоржид бараалхах үеэр манай ерөнхийлөгч “хоёр орны харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж, хамгийн найрсаг түвшинд хүрээд байгаа”-г тэмдэглэжээ. Харин энэ цаг дор сошиал ертөнцөөр монголчууд Ван Игийн уг гарвал хамгийн адгийн болохыг батлаад бараг дуусч байлаа. Гэхдээ байдал басчиг тийм муугаар эргэсэнгүй. Ван Игийн садан төрөлтэй цус холилдсон хүмүүсийн эрэмбийг тогтооход Го Пин Миний хүү Бадарч манай талын шилдэг хужаагийн эрлийзээр тодрон цэвэр цусны монголчуудын самсааг шархируулж, хайрыг нь татчихсан юм. Чухам үүгээр л түрий барин Ц.Элбэгдорж Ван Итэй нүүр бардам уулзсан ч байж болох талтай.
Гэвч удалгүй хийх дургүй ажлыг нь нугалж байсан хятадуудыг зодох монголчуудын эр зоригийн аян өрнөв. Хэрүүл уруул чухам юунаас үүдэлтэйг хэн ч хайхарсангүй, хятад учраас зодуулах ёстой гэдэг аксиом л хүчтэй байлаа. Гэмт этгээдүүд зураг хөргөө олон нийтэд түгээн гайхуулсан боловч манай хууль хяналтын байгууллага түүнийг нь огт тоосонгүй. Хятад учраас, эх нутаг нь нарийн царигийн төмөр замтай болохоор хятадуудыг алахад ч багадана гэдэг үзэл санааг хэдхэн хоногийн өмнө телевизээр, архи уухаас өөр гавьяагүй тэр залууст тун ойлгомжтой хэлж өгсөн билээ. Тэд өөрсдийн гэх “зөвтгөлтэй” ч хэрэвзээ шүүхийн өмнө очвол яланд унана гэдгээ хараахан мэдэхгүй яваа, тэд бол үнэндээ “бууны нохой” юм. Үүнээс цааш хоч үгүй...
Аль эрт төрийн бодлого болчихсон төмөр замын царигийг ахин дахин ярьж, ажил хийдүүлж сурсан Х.Баттулгад “улс үндэстэн”-ээ гэж өмөлзөх хувийн жижигхэн шалтгаан бий. Х.Батулгыг Сингапураас нэг видео камер авчирч зараад, эргүүлж хоёр болгон авчрах нөр их хөдөлмөрөө хийж байх зуур Монголд өмч хувьчлал болоод өнгөрчээ. Хамгийн ашигтайд тооцож болох Спирт бал бурам, АПУ зэрэг нь аль эрт эзэнтэй болчихож. Гэхдээ мань эр ч хоосон хоцроогүй, өдөр бүр монголчуудын хэрэглэдэг талх, махны үйлдвэрийг өөрийн болгов. Харин энэ үед социализмын жилүүдэд хүн тоож харахгүй байсан Таван толгойн нүүрсний ордыг MCS, Шунхлай, Петровис тэргүүтэй үндэсний 14 компаний нэгдсэн консерциум эзэмшихээр ярилцжээ. Монголын аль өнгөтэй өөдтэй гэсэн бизнес эрхлэгчид нэгдсэн юм хойно Х.Баттулгын “Женко” группийг ч урьсан гэдэг. Харин мань эр ногдлоо голж. Асуудал ингээд эхэлсэн бололтой юм. Монголоо, биднийгээ гэх Х.Баттулгын ариун цагаан сэтгэл энэ үеэс л соёолсон байх. Ямартай ч дээрх 14 компани шахаанд орж Таван толгойг эзэмших эрхээ төрд шилжүүлэн, Ухаа худаг гэгдэх өнөөгийн хэсэгтэйгээ хоцорсон юм. Удалгүй уурхайгаа нээж, нүүрсээ урагш зөөх гэтэл хоёронтаа зам хариуцсан сайд болж дөнгөсөн Х.Баттулга нарийн цариг болоод Хятадын аюулыг босгож дээ. Өөрсдийн хөрөнгөөр бариад эхэлчихсэн замыг нь төрд аваад зогсохгүй нүүрс үнэтэй үед нь гацааж чадсаны үрээр Ухаа худаг дампуурахад хүрч олон монгол залуу ажилгүй хоцров. Тэднийг Хятадын түрэмгийллээс аварсан нь тэр. Үүнээс өөр арга үгүй...
Нөгөө хэл ам таталсан нэвтрүүлгийг хийсэн уран бүтээлчид удаах дугаараа Bank of China-аар хийх гэж буйгаа дуулгахын ялдамд мөрдөж мөшгүүлээд байна гэцгээв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тунхагласан Монголд тэдэнд халдвал бид өмөөрөх болно. Харин нэвтрүүлгийн сэдвийг жаахан ухаж үзвэл зүгээр юм. Монголын томоохон банкууд их, бага хэмжээгээр бүгд гадны хөрөнгө оруулалттай. Гэхдээ энэ салбарт гадаадын нэг ч банкийг оруулахгүй өнөө хүрчээ. Чухамдаа бол иргэдийнх нь сарын дундаж орлого 500 ам.доллар хүрэхтэй үгүйтэй Монголыг тэд сонирхоогүй ч байж мэднэ. Харин уул уурхайн тэсрэлтээр томоохон төслүүд яригдаж эхлэхэд гадаадын банкууд биднийг тоож харах болов. Тэдний нэг нь Bank of China.
Монголын банкууд зах зээлээ “эв найртай” хуваан эзэмшдэг. Хаанбанк малчид, төрийн ажилтнууд, тэтгэврийнхэнд голчлон үйлчилдэг. Голомт дундаас дээгүүр түвшний хэрэглэгчидтэй. Харин Худалдаа хөгжлийн банк Монголын том гэсэн компаниудтай харилцдаг. Нэг үгэндээ тэдэнд зээл өгдөг хэрэг. Гэтэл Bank of China-ийн бодлого ХХБ-ны харилцагчдыг нь булаахаар томъёологджээ. Үүний баталгаа болж “Туушин” ХХК-д 25 ам.долларын эхнийхээ зээлийг өгөхөөр болов. Мэдээж ХХБ-ныхаас бага хүүтэй. Уул нь энэ маягаар Bank of China манай компаниудад хүү багатай зээл өгөөд явбал үндэсний үйлдвэрлэл сэргэхэд томоохон түлхэц болох юм. Гэвч тэднийг Хятадын аюулаас хамгаалах л ёстой. Харин түүнээс өөр хамгаалагч үгүй...
Х.Баттулгад эрх мэдлийг нь өгөөд байхад юу ч хийгээгүй гэдгийг Ц.Элбэгдорж яруу тодоор хэлсэн, өөрөө мутарласан баримт бичгийг нь ч олонд харууулсан. Гэвч тэрбээр гүлдийсэн хэвээр... Харин түүний чээжин дотор эх орноо гэх агуу сэтгэл дүрэлзсээр... Мел Гибсоны тоглосон Эх оронч (The Patriot) киноны гол баатрыг эхэндээ иргэний дайнд оролцуулах гэж ятгаад дийлдэггүй. Харин хүүгээ алдаж, эдлэнгээ шатаалгачихаад гартаа дахин зэвсэг барихгүй гэж амалсан эр улаан галзуу “эх оронч” болж хувирдаг. Хүний мөн чанар ийм юм. Таны, миний, бидний эрх ашигт халдвал бид хэнээр ч гуйлгахгүй халуун эх оронч болж хувирна. Х.Баттулга Твийтрээр “Олны хүч оломгүй далай давтаад жиргээрэй” хэмээн уриалав. Олонд оломгүй далай шиг хүч бий, харин бидний эрх ашиг хаана хөндөгдөөд байгаа билээ?!?
Нэгэн чухал сэдэв

Нэгэн жул сэдэв

Зочин
Зочин
1111
hun
Bach
Bach
zzz
уншигч
хөдөө
aagii
aagii
aagii
.......
zochin
zochin
........
Зочин
Зочин
Зочин
Eebii
Eebii
aso
Зочин
Зочин
Ганаа
Mongol
Хужаа нэгэн
Ноён
Ноён
MGL
Зочин
Tegshee
Зочин
Бас нэмэрт нь
Зүгээр л уншигч
zochin battulgiig demjij bna
Зочин
unshigch
MONGOLD GISHGEH GAZAR UGUI
CHI
HOOE
hhhhhhhhh
HHHH
mmmmmmmm
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Догсом оо, Джордж Оруэлын "1984" романыг унш даа
Bi
догсом
Amidaa daa
irgen
Зочин
Зочин
Зочин
bold
Ганбат
turuu
Зочин
Янхан сэтгүүлч, улс эх орны дайсан Д. Батбаярт
Battulga
Zuv zuv
zun
daanch dee
Женкод
Bod
100
angu
Зочин
Зочин
lolz
Зочин
Зочин
ene odoo hen be
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин