“Энэ намуудыг ойлгохоо болиод байгаа. Нийлээд нэг хэсэг явлаа, салаад үзлээ гэсэн ч бахь байдгаараа. Одоо харин хоорондоо холилдоод үзвэл яадаг юм бол гэж бодож сууна. Жишээ нь, Ц.Элбэгдорж МАН-ыг даргалаад М.Энхболд нь АН-д элсээд нэг үздэг юм уу, яадаг юм” ийн ярьж суугаа эрийг М.Эрдэмбилэг гэнэ.
#улстөр
#нийтлэл
Монгол гүрэн 1247 оны Улаагчин хонь жил хүн амаа анх тоолжээ. Харин 2010 оны тооллогоор 15-аас дээш насны иргэдийнхээ шашин шүтлэгийг тодруулсан нь анхны тохиолдол юм. “Хүмүүнлиг ардчилсан нийгэм”-ийн хөрсөн дээр олон шашин Монгол газар соёолж, улмаар дэлбээлээд үр жимс нь нэгэнт боловсорсон аж.
#нийгэм
#нийтлэл
Монгол эр хүний бяр чадлын бэлгэдэл, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэдэн жилийн өмнө компьютер сурталчилж билээ. Түүний “Хамгийн хүчтэй” гэж цоллосон Hewlett Packard-ийг өнөөдөр манайд хэн хэрэглэдэг юм, бүү мэд.
#нийгэм
#нийтлэл
Сар бүрийн 70 мянган төгрөгөө нэхэж, оюутан бус тэргүүнтэй Монголын оюутны холбоо (МОХ) тэднээс “гуйх юмгүй” болсон Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлжээ. Гэтэл тэрбээр таг чиг Азийн орнуудыг зүглэн одов. Ерөнхийлөгчийн “Цалинтай оюутан-Хариуцлагатай оюутан” хэлц “онч үг” ангилалд ороо биз.
#нийгэм
#нийтлэл
Сүүлийн үед урлагийн бүтээл цуглуулах болсон, АПУ ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан Төрийн соёрхолт Ш.Чимэддоржоос тулгар эхийн нэгэн баримал худалдаж авсан юмсанж. Удалгүй мань уран бүтээлч П.Батсайханы өрөөний үүдэн зогсож байхтай таарсан хүн хэрэг зоригийг нь сонирхоход шинэхэн бүтээсэн нялх хүүхдийн барималаа санал болгохоор ирсэн байжээ.
#нийгэм
#нийтлэл
Бид нэгэн цагт дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан хатирч сайн морьдыг, хацар гоо охидыг эх нутгийн зүг зөөж явсан. Гэвч илүү дутуу ачаанд дургүй нүүдэлчин зангаар ихэнхийг нь өдий хүртэл хадгалж чадсангүй.
#нийгэм
#нийтлэл