Ханшийн зөрүүнээс хэн хожив?
Монголбанк өнгөрөгч пүрэв гариг (2014.05.29)-т дуудлага худалдаагаар 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн ханшаар банкуудад заржээ. Харин тэр өдөр банкууд нэг ам.долларыг 1 832 төгрөгөөр тооцон сольж байлаа. Бардаагаар банкууд ханшийн зөрүүнээс нийтдээ 97.35 сая төгрөгийн унац гаргахаар аж. Төгрөг сулрах хэрээр бидний цалин дор хаяж 25 хувиар “хорогдсон” бол зарим хүний хэтэвч зузаарсан байж ч болох нь...
УИХ-д суудаг бие даасан гишүүд удаах популизмаа хийв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах санал нь цагаа олсон гэхээсээ илүү түрүүлж дугарах зорилготой мэт харагдлаа. Тэд УИХ-ын даргад өгсөн албан бичигтээ Н.Золжаргалыг “энэхүү албыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлага хангалтгүй” гэж дүгнэжээ. Харин Н.Золжаргал тэр бүхнээ хувьдаа хэрхэн ашигласан байж болохыг одоогоор хэн ч тооцоогүй л байна. 1991 онд Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны Гадаад харилцааны хэлтэсийн захирлаар томилогдож хувийн салбарт хөл тавьсан энэ эрхэм нийт мөнгөнийх нь 90 хувь банкинд төвлөрдөг Монголын Төв банкны Ерөнхийлөгчийн алба хашдаг тул “хардуулах үүрэг”-тэй юм. ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон 2010 онд өгсөн ярилцлагадаа Н.Золжаргалын албан тушаал “чамлагдаж” байгааг хоёргүй утгаар хэлжээ. Хоёр жилийн дараа Н.Золжаргал “зохих суудал”-даа очсоноос хойш хувьцааных нь 81.7 хувийг Global Investment and Development SCA consortuium, US Global, Treasury Stock хэмээх гадны хөрөнгө оруулагч нар эзэмшдэг ХХБ 2012, 2013 онд “Үйл ажиллагааны бус орлого”-оороо нийт 315 426 234 төгрөгийн ашиг олсныг тайлангаас нь харж болно. Харин 2009-2011 он хүртэлх гурван жилийн ийм орлого нь нийлээд 163 485 585 төгрөг байсан бөгөөд сүүлийн хоёр жилийнхээсээ хоёр дахин бага байсан аж. Тус банкны “Үйл ажиллагааны бус орлого” ингэж суга өссөний цаад шалтгаан бол Н.Золжаргалыг огцруулах үндэслэл болчихоод байгаа төгрөгийн уналт юм. Ганц ХХБ ч бус Монголын бусад банкууд ч Монголын үндэсний мөнгөн тэмдэгт царай алдахын хэрээр өнгө засаж явна.
Аль ч банк зээлийн хүү, үйлчилгээний хураамж, гадаад валютын ханшийн зөрүүнээс л ашиг олдог. Харин манай банкууд гадаад валютын ханшаас унагадаг ашгаа янз бүрээр нэрлэдэг. ХХБ үүнийг санхүүгийн тайландаа “Үйл ажиллагааны бус орлого” гэсэн бол Голомт, Хаан банкууд “Бусад үйл ажиллагааны орлого” хэмээн томъёолжээ. Монголбанк инфляцийг тооцохдоо хэрэглээний сагсаас гол нэрийн барааг хасах замаар бидэнд “гэрэл харуулдаг” шиг нэрэлхүү банкууд маань ямар нэг “үйл ажиллагаа”-тай холбоотой ч юм шиг, эсвэл бүр холбоогүй ч юм шиг “хөөрхөн” нэрээр энэ орлогоо илэрхийлжээ. Үүнийг уул нь “нуух” хэрэггүй боловч Найман шаргын ченжүүд шиг хараалын бай болохгүй тулд ийм арга сонгоо биз ээ. 2014 оны төсөвт 1 348 төгрөг байхаар тусгасан ам.долларын ханш өсөхийн хэрээр банкуудын ханшийн орлого нэмэгджээ. Ам.доллар тасралтгүй чангарсан 2013 оны дөрөвдүгээр улиралд Хаан банк 36 993 056 төгрөг, Голомт банк 38 522 706 төгрөг тус тус ханшийн зөрүүнээс олсон бол ХХБ тэр жил 211 161 040 төгрөгийн орлоготой байжээ. Гэхдээ энэ бол луйвар биш, “үйл ажиллагааны” орлого гэдгийг дахин нэг сануулъя. Харин ХББ нөгөө хоёроосоо хавьгүй их орлого олсныг Монголын гадаад валютын зах зээл дээрх гол тоглогч гэдгээр нь цагаатгаж болох ч та бид “хардах эрх”-ээсээ гадуур өнгөрөөх учиргүй юм.
2013 оны босгон дээр буудуулсан шампан дарсны бөглөөтэй хамт хөөрч эхэлсэн ханштайгаа зэрэгцэн ам.долларын хадгаламж нэмэгджээ. Тэр жилийн дөрөвдүгээр сарын эцсээр банкуудын ам.долларын бүх хадгаламж нийлээд нэг тэрбум 278 сая хүрсэн бол ганцхан сарын дотор 227 саяар өссөн байна. Үүнээс хойш ам.долларын ханш зогсолтгүй өссөн ч ам.долларын хадгаламж 100 сая орчмоор нэмэгдэж, хасагдан байнга хэлбэлзсээр өнгөрсөн жилийг үджээ. Энэ зуур Н.Золжаргал өөрийнхөө гарын үсэг бүхий гурван ихнаяд төгрөг гаргасан гэдэг нь нэгэнт тодорхой болсон ч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй удсан билээ. Гэтэл 2013 оны наймдугаар сараас 11 дүгээр сар хүртэл ам.долларын ханш 1 617-оос 1 742 болж 125 төгрөгөөр өссөн ба үүнтэй зэрэгцээд ес, аравдугаар сард 121 сая ам.доллараар хадгаламж буурчээ. Энэ дундаас банкууд 15 тэрбум төгрөгийн ханшийн ашиг олсон байна. Өнгөрсөн жил бусдаасаа тав дахин их ханшийн орлого олсон ХХБ-д үүний өрөм ногдсон нь тодорхой юм. 2014 он гарсаар ам.долларын хадгаламж 322 сая ам.доллараар нэмэгдээд дөрөвдүгээр сард эргээд мөн тийм хэмжээгээр буурчээ. Энэ хугацаанд ам.доллорын ханш 137 төгрөгөөр өссөн байна. Банкуудын нэгдсэн тайлангаас харвал эхний дөрвөн сарын дотор хэсэг бүлэг хүмүүс 44 тэрбум төгрөгтэй тэнцэх ханшийн ашиг хийжээ гэдэг хардлага хар аяндаа төрнө. Гэхдээ энд манай экспортын орлого буурсан ч импортын гарлага хэвээрээ байсныг бодолцож үзэх нь зүйтэй. Харин БНХАУ-ын Bank of China банк Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээсэн даруйд үндэсний эрх ашиг ярих болсон Н.Золжаргалыг “том эрх ашгийн цаана хувийн өчүүхэн сонирхлоо нуусан” гэдэг теоромоор харвал юу ч гаргаад ирж болохоор...
АН-ын дарга Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк хоёр бол нэг зоосны хоёр тал билээ. Энэ банкны үйл ажиллагааг Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 9.1-д “Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна” гэж заасан байгаа. Энэ нь хэдий хэмжээний цаасан мөнгө, хэзээ нийлүүлэхээ Монголбанк толгой даан шийднэ гэсэн үг. Түүнээс гадна дээрх хуулиар Монголбанкны ерөнхийлөгч шийдсэн л бол Дэд ерөнхийлөгч нар нь ямар ч үндэслэл гаргаж тавилаа гээд хэрэгсэхгүй байх давуу эрхтэй юм. Тэгэхээр хэдий хэмжээний цаасан мөнгө зах зээлд нийлүүлэхээр ам.долларын ханш яаж өөрчлөгдөхийг гагцхүү Монголбанкны ерөнхийлөгч л урьдчилан тооцох “увдис”-тай ажгуу. Битүү байсан ч цоолчихдог эрх мэдэлтнүүд хуулийн ийм бэлэн цоорхойг ашиглахгүй өнгөрвөл алдас болох биз... Бидэнд хардах эрх бий.
Зах зээлд шилжсэнээс хойш манай бизнесийн бараг бүх салбарт гадны хөрөнгө оруулалт бага сага ч болов орж иржээ. Монголын томоохон банкуудын хөрөнгө оруулагчид гадаадынхан атлаа гадны банкийг энэ нутагт хөл тавиулахгүй суусаар өнөөг хүрсэн. Уул нь гадны банк орж ирвэл энэ талбарт эрүүл саруул өрсөлдөөн бий болж, банкууддаа атгуулсан монголчууд амьсгаа авах боломж олох юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч үүнийг огт ойлгодоггүй тэнэг хүн аятай “үндэсний аюулгүй байдал” ярьж, Хятадын түрэлтээр манийгаа далайлгаж сууна. Бид ч бүр айгаад сурчихаж... Тээр жил нэг хүн нарийн царигийн төмөр зам тавьчихвал хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэж их л үнэмшилтэй ярьж байж билээ. Бид үнэхээр их айсан, цаашдаа ч айсаар л байх болно...
Mateman
zochin
zochin
Зочин
Зочин
1111111111
hn
hn
Зочин
Банкир
Банкир
zochin
zaya
zochin
Sonin.mn
Sonin.mn
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
ard tumen
Банкир
Ломбардны ноёрхолыг халъя...
Tugs
Зочин
Зочин
Зочин
Zudnii noxoi zooldog
За хө Магнайгийн ажил ундарлаадаа
Зочин
Зочин
мо
Zaluu