Эзэн Богд Чингис хаан “Гавьяатныг шагнамой, Гэмтэнг гэсгээмой” хэмээн сургаал хэлсэн.Эзэн Чингис хааны сургаалиа хэрэгжүүлж зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж хууль ёс, шударга ёсыг дээдлэн улс орноо хөгжүүлье.
Эхлээд коммунитстууд юү ч өөрчлөөгүй, гэхдээ 1955 онд хятадын коммунистууд Шинжаан Уйгурын автономит район гэж байгуулсан. Тэр үед уйгурчуудын дунд Уйгурстан Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орно гэсэн үзэл нилээн их дэлгэрсэн байсан. Бид Хятадын нэг хэсэг болохыг лгт хүсээгүй. Бид хил залгадаг Казахстан, Кыргизстан, Узбекистан шиг биеэ даасан улс болохыг хүсдэг байсан.
Нэг тэрбум дөрвөн зуун сая хүнтэй өмнөд хөрш Хятад улс ядуурлаас гарчихаад байхад гуравхан сая хүн амтай, 70.0 сая малтай, байгалийн үлэмж их баялагтай, 1.5 сая квадрат газар нутагтай туурга тусгаар Монгол улс яагаад ядуурлаас гарч чадахгүй гэж.
Монголчууд бид орос, хятадыг мөнхийн хөрш гэдэг. Тэгвэл одоо мөнхийн хөршууд маань өөр хоорондоо ямар харилцаатай явж ирсэн, одоо ямар харилцаатай байна вэ гэдгийг мэдэх цаг болжээ. Түүхийг үнэнээр өгүүлсү.
Халх монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ. Тэд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ.
Эдүгээ өнөөгийн Орос оронд хоёрхон л зам үлджээ. Нэг зөв зам нь өрнөдийн баримжаатай орчин үеийн ардчилсан эрх чөлөөт орон болох. Нөгөө нь буруу зам нь ганц хүний дарангуйллын цэргийн харгис гүрэн хэвээр үлдэх. Ийм л байна даа. Ямар зам сонгохоо оросын ард түмэн надаар заалгахгүй мэдэх байлгүй дээ.