Өнөөгийн Орос орон дайнаас үнэхээр залхаж байна. Өмнөх хорьдугаар зуунд Орос орон иргэний дайн, Сталиний аллага, Польш, Балтийн орон руу хийсэн дайн, Финляндын дайн, Халх гол, Хасан нуурын дайн, дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганы дайн, Чечений дайнгээд п өчнөөн дайнд оролцож ард түмэн нь хэдэн саяараа үхэж үрэгдэж байлаа. Эдүгээ хорин нэгдүгэр зуун гарчихаад дэлхий даяар энх тайван тогтчихоод байхад дахиад л оросын түрэмгийлэгчид Украйн руу довтолж оросын харгис арми украины хотуудыг пуужингаар харваж бөмбөгдөж их буугаар буудаж үй олон танкаа оруулж Украины газар нутгийг там болгоод байна.

Украины дайн эхлээд бүтэн 7 сар болж одоогоор украины энгийн 5800 иргэн амь үрэгдэж, 8300 иргэн шархдаж, эрэмдэг зэрэмдэг болоод байна. 300 украин хүүхдийн амь насыг хөнөөгөөд байна. Энэ дайнд одоогоор оросын 55 000 цэрэг алагдаад байна. Украины сүйдсэн эдийн засгийг сэргээхээд одоогоор 365 тэрбум ам доллар шаардагдаж байна. Путин Украины газар нутгийн 15.0 хувийг түрэмгийлэн эзэлчихээд хээв нэг “Манай Оросынгазар нутаг” гээд зарлаж байна. Энэ аймшигт хөнөөлт дайны хариуцлагыг хэн үүрэх юм бэ. Мэдээж Москвадаа бункерт нуугдаж байгаа 70 настай өвгөн Путин хүлээнэ. Путин дайны гэмт хэрэгтэн болоод 7 сар блж байна. Тэр энэ эхлүүлсэн дайнаа зөвтгөж дайныг зогсоохыг огт хүсэхгүй байна. 

Францын ерөнхийлөгч Макрон, Британий экс Ерөнхий сайд Борис Жонсон нар Путинтэй олон удаа утсаар ярьж дайнаа зогсоохыг анхааруулсан. Саяхан Шанхайд болсон уулзалтаар Энтхэгийн Ерөнхий сайд Норендра Моди, Хятадын дарга Ши Жипэн нар дайнаа зогсоохыг Путинд сануулсан. Дэлхий нийт НҮБ-ын санал хураалт явуулжтүүнд дайнаа зогоохыг сануулсан. Хамгийн сүүлд саяхан манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Путинд “прекратите войну” хэмээн дайнаа зогсоохыг сануулсан. Туркд болсон уулзалтаар Орос, Украины үр тариаг усан боомтоор нэвтрүүлж дэлхийн зах зээл дээр гаргах гэрээ хэлэлцээр Орос Украин хоёр Туркээр зуучлуулж хийсэн. Гэвч тэр орой нь оросын арми украины Одесса хотын усан боомтыг бөмбөгдөж пуужиндсан байгаа юм. Энэ бүгдийн дараа Путин дэлхий нийтийн эсэргүүцлийг үл тоож дайнаа улам өргөжүүлж Шанхайн уулзалтын дараа Москвадаа очоод Орос орон даяар цэргийн дайчилгаа явуулж байна. Хэсэгчилсэн дайчилгаа гэдэг нь худал үг юм. Путин 300 000 цэрэг дайчлах бус, 1 сая цэрэг дайчилж байна. Орон даяар 20-55 насны эрчүүдийг дайчилж байна.Путин 2014 онд Украины Крымийг эзлээд одоо Луганск, Донецкийн эзэлсэн нь багадаад саяхан оросын арми эзэлсэн Херсон, Запороже мужид санал асуулга гэгч тоглоомын ажиллагаа явуулж эдгээр эзэлсэн газар нутгийг Оросынх хэмээн зарлаж байна.

Путин цэргийн дайчилгаа явуулах тухай мэдэгдэл гарсны дараа үй олон эрчүүд цүнхээ шүүрэн авч гэрээсээ гарч гадаад руу зугатааж эхлэв. Эхлээд Москвагаас агаарын замаар Турк, Азербайджан руу нисэж эхлэв. Нэг талдаа Баку руу нисэхэд 700 доллар, Станбул руунисэхэд 1000 доллар аж. Удалгүй агаарын замыннислэгийн тийз дорхноо дуусчихав. Агаараар явж чадаагүй нь газраар автомашинаар хөрш зэргэлдээ Финлянд, Армен, Гүрж, Казахстан, Монгол руу үй олноороо хөдөлж эхлэв. Польш, Балтийн орнууд оросын иргэдийг хилээрээ дамжиж нэвтрэхийг хориглов.

Өрнөдийн хэвлэл мэдээллээс үзвэл: Украины дайнд хамгийн их үрэгдсэн Дагестан, Буриад даяар цэргийн дайчилгаа явагдаж байна. Энэ дайнд хамгийн их үрэгдсэн нь дагестан,буриад цэргүүд байв. Москва мужаас маш цөөхөн орос цэрэг татагдаж маш цөөхөн орос цэрэг алагджээ. Дагестаны эмэгтэйчүүд жагсаж “ Дарга та нар өөрсдийн албан тушаалаа алдахаас айдаг. Бид эмэгтэйчүүд хөвгүүдээ алдахаас айж байна” хэмээн хашгиралдаж байна. Буриад, Якут даяар эмэгтэйчүүдийн дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна.Буриадад ганц шөнийн дотор 4000 хүнд дайчлах хуудас тарааж тэдний дотор цэргийн ямар ч алба хааж байгаагүй хүмүүс,олон хүүхэдтэй эцэг, тахир дутуу хүмүүс, өвчтэй хүмүүст дайчлах хуудас тараажээ.Буриадад олон эрчүүд шөнө гэрээсээ баригдаж автобусанд ачигдаж сураггүй болж байна.Гадаад паспорттай буриад эрчүүд Монгол руу зугатаж, ихэнхи эрчүүд ньгадаад паспортгүй тул Сибирийн тайга руу зугатаажээ. 

“Чөлөөт Буриад” хөдөлгөөний тэргүүн В.Маладаевагийн мэдээлснээр: Дайчилгааны эхний хоёр өдөр 4000 хүнийг цуглуулж эдгээрээс дөнгөж 70 хүн гэртээ буцаж иржээ. Буриадад 4000 хүн дайчилна хэмээн төлөвлөсөн ч 9-р сарын 21-ний шөнө 5000 хүнд дайчилгааны хуудас тараажээ.Эдгээрийн дотор цэгийн алба огт хааж байгаагүй хүн ч олон байна, 56,58 настай хүн ч байна, нэг гэр бүлээс эцэг , хүү, нөхөр хүргэн ч байна. Харанхуй шөнө хаалгыг нь нүдээд хүмүүсийг орноос нь босгож автобусанд суулгаад сураггүй алга болж байна.Нэг зуу,хоёр зуухан хүнтэй буриадын тосгонд цэргийнхэн очоод хорь, гучин эрчүүдийг хүчээр цэрэгт дайчилж байна. Буриадад байдал улам хүнд болсоор байна. Орост оршдог үндэстний цөөнх гэгддэг буриад, тува, халимаг түмэн маань ийнхүү залуу үеэ ямар ч утгагүй дайнд олноор нь алдаж хойд хөрш улсад амьдардаг монгол хүний генофонд сөнөх аюулд тулгараад байна.

Яагаад Путин цэргийн дайчилгаа зарлав? Яагаад Путинд дахин 300 000 цэрэг хэрэгтэй болов?. 

Гурав хоногийн дотор Украиныг эзэлнэ гэсэн Путины төлөвлөгөө нуржээ. Эдүгээ дайн эхлэснээс хойш 7 сарын дараа Украины арми амжилт гаргаж Орост эзлэгдсэн газар нугийнхаа 8000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг оросын армиас чөлөөлжээ. Украинд олон мянган орос цэргээ алуулсан тул Путинд цэрэг хэрэгтэй болжээ. Путин : ”Бид Орос эх орноо хамгаална. Хэрэв өрнөдийнхөн бидэнд саад хийвэл бид хамгийн хүчтэй зэвсгээ хэрэглэх болно” хэмээн мэдэгдлээ. Орос улс цөмийн зэвсгээр дэлхийг сүрдүүлж байна. Орос улсын цэргийн нөөцөнд 25 сая хүн байдаг. Оросын эрх баригчид хэрэв цэргийн дайчилгаанаас зугтвал 10 жилээр шоронд хорих хууль гаргав. Энэхүү мэдэгдлийн дараа Оросын 32 хотод цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан боллоо. Жагсаалд оролцсон 1000 гаруй хүнийг баривчлав.

Путин дайчилгаа зарлаж цөмийн зэвсгээр Өрнөдийг сүрдүүлсээр байгаа нь дэлхийн энх тайван байдлыг алдагдуулсаар байна. Хойд Солонгосын цөмийн пуужинг яая даа гэж байхад одоо Оросын цөмийн дайны аюул гараад ирлээ. Орос улсад 6500 цөмийн зэвсгийн хошуу байна. Энэ бол дэлхийг 600 дахин устгах хүчин чадалтай гэсэн үг. Цөмийн анхны цохилтын дараа цөмийн дэлбэрэлтээс үүссэн үүл дэлхийг бүрхэж нар харагдахгүй болж дэлхийн хэм шууд 15 хэмээр доош унаж далайн амьтад үхэх аж. Эхний цохилтын дараа дэлхийн 100 сая хүн үхэх аж. 2 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэж аж. Ийм л аюултай тоглоомоор оросууд тоглох гэж байна. Оросууд Херсон, Запорож мужийг эзлээд зогсохгүй бүх Украиныг эзлэхээр бэлдэж байна. Аман дээрээ 300 000 цэрэг дайчлана гэсэн боловч ачир дээрээПутин 1 сая цэрэг дайчилж ард түмнээрээ тоглож байна, дарангуйлж байна. Путиныг тойрон хүрээлсэн хүмүүсийг хар. Шойгу, Лавров дээр нь террорист Рамзан Кадыров. Путиныг дайныг дэмждэг улс дэлхийд хоёрхон байна. Беларусь ба Хойд Солонгос. Дэлхий нийтээрээ Путины өдөөсөн дайныг жигшиж байна. 

Зеленский Оросын ард түмэнд хандаж "Орос эхчүүд минь ээ. Эр нөхөр, үр хүүхдээ дайнд бүү явуулаач. Бүү дуугай суугаач. Эр нөхөр, хүүхдээ алуулж эрэмдэг зэрэмдэг болгохын оронд дайныг эсэргүүцээч. Орост ганцхан хүн та нарын өмнөөс бүхнийг шийддэг нь ямар аюул хор уршиг тарьсныг та нар харцгаалаа." гэв. Оросын ард түмэн ганц дарангуйлагчаас болж их л зовж байна даа. Энэ зовлонд эцэс төгсгөл гэж байна уу.

Орос орон улам харгис болж байна. Оросын Үндсэн хууль хоосон цаас болжээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга болов. Үзэл бодлоо илэрхийлсэн олон орос хүмүүс шоронд тарчилж байна.

Эцэст нь хэлэхэд Орос орон задрал мөхлийнхөө замд оржээ. 1992 онд Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михайл Горбачёв Орос орныг ардчилалын зөв замд оруулсан юм. Тэр үед зөвлөлтийн хүмүүс сэхээтнүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан юм. Саяхан Горбачёв 91 насандаа таалал төгсөхийнхө өмнө Орос орон Украин руу дайн хийснийг сонсоод ихэд харамсаж байсан гэдэг. Горбачёвын гэргий Райса Максимовнагийн эцэг нь украин хүн байжээ. Украинтай төрөл садангийн холбоотой олон арван мянган хүн Орост байдаг юм.

2000 оноос эхлэн Орос орон ганц хүний дарангуйллын системд оржээ.Горбачёвын хүний эрх чөлөөний талаар эхлүүлсэн бүхнийг нураажээ. Оросынзарим сэхээтнүүд судлаачид “ 1992 оны 1 дүгээр сардЕвропын Холбоо байгуулагдсан юм. Хэрэв тэр үед Орос орон Европын холбоо болон НАТО-д элссэн бол Орос орон өнөөдрийнх шиг өрнөдийн эсрэг дарангуйллын харгис орон болж доошоо шидэгдэх ёсгүй байлаа” хэмээн ярьж байна. 

Орос орны түүхийг сөхвөл Орос орон Петр хааны үеэс эхлэн өрнөдийн баримжаагаар хөгжиж байхдаа хүчирхэг орон байлаа, өрнөдийн эсрэг байхдаа харгис дарангуйллын орон болдог байлаа.

Дайнд залхсан Орос орон эдүгээ улам хэцүүдэж байна. Нэг талаас ковидын тахал, нөгөө талаас өөрсдийнх нь өдөөсөн дайн Орос орныг хэмлэж байна. Өрнөдийн эдийн засгийн хориг Орос орныг улам туйлдуулж эхлэж байна. Ганц хүний дарангуйлалд өртсөн Орос орон дэлхийд улам ганцаардаж байна. Өнөөгийн Орос орныг харахад Зөвлөлт гүрний үед алдсан хуучин газар нутгаа эргүүлэн авахыг хүсэж байгаа юм болв уу гэсэн таамаглал гарч байна. Оросууд Украин, Балтийн орнууд, Армени, Гүрж, Казахстан, Монголыг буцаан авахыг санаархаж байгаа юм биш биз. Юмыг яах мэдэхэв, болгоомжтой л байх хэрэгтэй.

Эдүгээ өнөөгийн Орос оронд хоёрхон л зам үлджээ. Нэг зөв зам нь өрнөдийн баримжаатай орчин үеийн ардчилсан эрх чөлөөт орон болох. Нөгөө нь буруу зам нь ганц хүний дарангуйллын цэргийн харгис гүрэн хэвээр үлдэх. Ийм л байна даа. Ямар зам сонгохоо оросын ард түмэн надаар заалгахгүй мэдэх байлгүй дээ.

2022.09.26