“Хоёр дахин хүчижсэн хүсэл, шунал болдог. Хоёр дахин хүчижсэн шунал, тачаал болдог” гэж үг бий. Харин тачаал гэдэг барьж болдоггүй, гаргахгүй байж болдоггүй зүйл. Тэгээд тэр тачаалаа хаана гаргадаг вэ? Өөрийнхөө “фэйсбүүкт”. Худал хуурмагийнхаа булан тохойд. Эцэст нь юу болдог вэ? “Чернобылийн сүйрэл”.
##төр
##нийгэм
#социализм
Бэлгэ дэмбэрэл гэдэг юуг нотлон илэрхийлдэг вэ? Энэ нь аливаа юм холбон бодож буй тухайн зүйлийнхээ их буян заяаг даах, тэр өндөр үүрэг хариуцлагыг биелүүлж чадна гэх итгэл хаа нэгтээ “бүрэн дүүрэн” байгааг л нотолж буй хэрэг. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа дааж чадахааргүй бол түүнээс бултан зайлах, хийдэл цоорхойг нь ашиглах ухаан монгол хүнд хангалттай бий. Энэ л бидний эртнээс тахин шүтэж ирсэн “аугаа монголын их суу заль”.
Ер нь сүржин эхлээд даржин дуусдаг нь “монголын ёс”. Ёс учраас хэн ч гайхширахгүй, эргэлзэхгүй… бүгд шууд хүлээж авна. “…байх ёстой зүйл… ингэх гээд л байсан юм… би бүүр аль эрт хэлээ биз” гэх зэргээр өнгөрсөн хойно нь бүгд л мэргэн цэцэн, ёс ёр мэддэг хүмүүс болж жүжицгээнэ.
#монгол хүн
Ардчилсан нам сүйрээд л зогсчихдог сон бол хэчнээн сайхан. Харамсалтай нь тийм биш. Учир нь энэ нам л одоохондоо улс төрийг тэнцвэржүүлэх, эрх баригч намд хяналт тавих боломж бололцоотой, туршлагатай, нийгэмд нөлөө бүхий улс төрийн хүчин хэвээрээ. Ардын нам улс төрийн талбайгаас гарлаа гэхэд “алтан замена”, тайзнаас буулаа гэхэд “дублёр дүр” хийх үндэстний хэмжээний цор ганц нам.
#сонгууль
#улстөр
Ер нь, салаавч гэдэг монголчууд бидний дунд хамгийн алдартай гарын “йога”. Хуучин Зөвлөлт оросоос өвлөгдсөн “соёл”. “Сайхан мэдээрэй, хэмжээндээ байгаарай…” л гэсэн утга. Бүүр тэгж ярьвал, манай улсын геополитик онцлогийг илэрхийлэх дүрслэлтэй тул оросууд "бодлого"-оор нэвтрүүлж, түгээсэн ч байж мэднэ.
Такси барих гэдэг чамгүй ухаан шаарддаг зүйл. Төлбөрөө төлөх задгай мөнгө бэлэн эсэхийг шалгах, такси барихаар оочирлож буй хүмүүсийн хамгийн зүүн гар талд нь очиж зогсох, таксины жолоочийн явах маршрутыг таах, жолоочийн зүгээс гарах элдэв янзын эрсдэлийн үнэлгээг хийх, километрээ тэглэсэн эсэхийг шалгах... зэргээс эхэлнэ.
#монгол хүн