Дахин дахин түүх давтагдаад ч байгаа юм шиг. Үйлийн үрийн хүрднээс гарч чадахгүй… учраа мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй төөрч будилж байгаа л нэг удмын угийн бичиг. Яг л зүүд зэрэглээ шиг, шидэт реализм.
Бүхий л зовлон тодорхойгүй байдлаас эхтэй билээ. Хэзээ дээрээс кран нурах бол, хаанаас согтуу жолооч ирээд мөргөх бол... зовлон мундахгүй. Дээр нь энэ асуулт, нөгөө асуулт болох Би хэн бэ? Хариулах гэхээр хэцүү, хариулахгүй байж болдоггүй. Хариулт нь бүхий л зүйлийг тодорхой болгоно, тэгээд хүнийг зовлонгоос чөлөөлнө. Энэ асуултад хариул гэж, Бурхан хүнд УХАМСАР заяажээ. Их, бага гэдгээрээ л ялгаатай болохоос, бүх хүн өөрийн гэсэн ухаантай тул заавал нэг ам таглах хариулт хэрэгтэй.
#ном
Бүхий л зүйлс өөрчлөгддөг, хувьсдаг. Нэг муу вирус хүртэл. Альфа, бета, дельта, омикрон ч гэх шиг. Хэд ч хувьсав, энэ богино хугацаанд. Байгалийн хувьд шоовдор хүүхэд гэж байхгүй. Хэрвээ чи өөрчлөгдөж л чадаж байвал амьдрах эрхтэй. Үлэг гүрвэл ч бай, вирус ч бай, хүн ч бай… бүгд ялгаагүй. Байгал тасралтгүй хөдөлж байхыг л бусдаас “хүсдэг”. Харин тэр хөдлөгч нь хэн байх нь түүнд ямар ч хамаагүй.
“Хоёр дахин хүчижсэн хүсэл, шунал болдог. Хоёр дахин хүчижсэн шунал, тачаал болдог” гэж үг бий. Харин тачаал гэдэг барьж болдоггүй, гаргахгүй байж болдоггүй зүйл. Тэгээд тэр тачаалаа хаана гаргадаг вэ? Өөрийнхөө “фэйсбүүкт”. Худал хуурмагийнхаа булан тохойд. Эцэст нь юу болдог вэ? “Чернобылийн сүйрэл”.
##төр
##нийгэм
#социализм
Ардчилсан нам сүйрээд л зогсчихдог сон бол хэчнээн сайхан. Харамсалтай нь тийм биш. Учир нь энэ нам л одоохондоо улс төрийг тэнцвэржүүлэх, эрх баригч намд хяналт тавих боломж бололцоотой, туршлагатай, нийгэмд нөлөө бүхий улс төрийн хүчин хэвээрээ. Ардын нам улс төрийн талбайгаас гарлаа гэхэд “алтан замена”, тайзнаас буулаа гэхэд “дублёр дүр” хийх үндэстний хэмжээний цор ганц нам.
#сонгууль
#улстөр
Бэлгэ дэмбэрэл гэдэг юуг нотлон илэрхийлдэг вэ? Энэ нь аливаа юм холбон бодож буй тухайн зүйлийнхээ их буян заяаг даах, тэр өндөр үүрэг хариуцлагыг биелүүлж чадна гэх итгэл хаа нэгтээ “бүрэн дүүрэн” байгааг л нотолж буй хэрэг. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа дааж чадахааргүй бол түүнээс бултан зайлах, хийдэл цоорхойг нь ашиглах ухаан монгол хүнд хангалттай бий. Энэ л бидний эртнээс тахин шүтэж ирсэн “аугаа монголын их суу заль”.