Дахин дахин түүх давтагдаад ч байгаа юм шиг. Үйлийн үрийн хүрднээс гарч чадахгүй… учраа мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй төөрч будилж байгаа л нэг удмын угийн бичиг. Яг л зүүд зэрэглээ шиг, шидэт реализм.
Тэгвэл жам ёсны, зүй зохистой хөгжил гэж юуг хэлэх вэ? Байгалийн хөгжил, нийгмийн хөгжил, үзэл санааны хөгжил, хувь хүний хөгжил… ер бүх хөгжлийн тухайд.
Сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа юм бэ?
Гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг дээ… хол явна аа.
#сонгууль
#улстөр
Хүчирхэг гүрэн, хүчирхэг корпорац, хүчирхэг бие хүмүүс хүн төрөлхтнийг ингэж л өөрийн identity-н тусламжтай ховсдон араасаа дагуулж, капитал хуримтлуулдаг. Энэ бол маш өндөр түвшний "гэрээ". Үл үзэгдэх "нано технологи". Гэтэл манайхан ийм "гэрээ" санаачлан хүн төрөлхтөнтэй байгуулах нь битгий хэл… хэдэн зууны өмнө соёл нь үүссэн сонгодог гэрээ болох цагаан дээр хараар бичсэн, тамга дарсан хэдэн хуудас цаасныхаа ч учрыг олж чадахгүй арав хорин жил хэмлэлдэх шинжтэй.
Бүхий л зовлон тодорхойгүй байдлаас эхтэй билээ. Хэзээ дээрээс кран нурах бол, хаанаас согтуу жолооч ирээд мөргөх бол... зовлон мундахгүй. Дээр нь энэ асуулт, нөгөө асуулт болох Би хэн бэ? Хариулах гэхээр хэцүү, хариулахгүй байж болдоггүй. Хариулт нь бүхий л зүйлийг тодорхой болгоно, тэгээд хүнийг зовлонгоос чөлөөлнө. Энэ асуултад хариул гэж, Бурхан хүнд УХАМСАР заяажээ. Их, бага гэдгээрээ л ялгаатай болохоос, бүх хүн өөрийн гэсэн ухаантай тул заавал нэг ам таглах хариулт хэрэгтэй.
#ном
“Хоёр хулганын тухай үлгэр. Хоёр хулгана аягатай сүүнд унажээ. Эхний хулгана шууд бууж өгөн живж үхсэн. Харин хоёр дахь нь сүүг цөцгий болтол нь самардсан гэдэг. Тэгээд аяганаас гарч амьд үлдэж чаджээ.”