Үхлээс хол гэрээс
...
Үхлээс хол гэрээс
Шинийн нэгний нар ээсэн өглөө
Шил даран ирдэг байдаг л нэг өглөө
Шуурга адил цаг хугацаа өнгөрч
Шилэн жаазны өмнө зул асна, тэр өнгөрч...
Цугласан олны нулимс газарт унана
Цай дэрлэн хэвтэх цогцос уйлж үл чадна
Цайгаа дэвттэл уйлмаар байгаа боловч
Цэнхэр тэнгэрийг ч харах заяа эгнэгт тасарсан.
Он цаг өөрчлөгдөж л байгаа болохоос
Ондоо өөрчлөгдөх зүйл үгүй, учир нь
Олонд хүндтэй юуг ч бүтээж чадсангүй
Олж авсан нэг, энэ БИ гэх гялтайх зүйлгүй гэж ТЭР бодно.
Үхсэн өдрөө тэр ийнхүү жинхэнээсээ төрсөн юм. Шоглоомтой...
Үүнийгээ хэлж чадахгүй, хэлье ч сонсохгүй. Гаслантай...
Үнэн ингэж л бүхнээс нуугдах дуртай...
Үүнээс өөр арга алга гэж байгаа мэт
Үл хөдлөн, тойрон мэгшицгээх олны дунд
Үхэл гэгч гэмгүй царайлан нохойтож
Үнс болгон хийсгэх дараагийн золиосоо
Үнэрч хоншоороороо шиншлэн хайна.
Өөрт чинь л гэж хэлэхэд тэд гашуудагчид
Өмнөө хэвтэх тэрний оршуулгад биш
Өөрийнхөө ажил явдалд уригдсан юм
Өрөөлийн төлөө гэж эндүүрэх нулимс нь
Холдуулахад хүнд, гунигт тавилангаа
Холоос мэдэрсэн уй гашуу байсан юм,
Хадагт ороолттой талийгчийн царай
Харсаар байтал өөрсдийнх нь байсан юм.
2019.02.05
Зочин
Лхагва
Зочин
зураг