Төрмөл гоц ухаан
Тина Сийлиг инновац хөдөлгүүртэй, тэр нь гадаад дотоод хоёр хэсэгтэй гэжээ. Хэсэг тус бүр гурван зүйлээс бүтдэг гэнэ. Инноваци хөдөлгүүр 1. Мэдлэг, 2. Уран сэтгэмж, 3. Хандлага гэдэг гурван эд ангитай. Номын эхний хэсэгт эдгээрийг задлан тайлбарласан. Эргэн тойрныхоо бүх зүйлийг урвуулан харж сэтгэлгээнийхээ хүрээ, бүтээлч чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлсэн. Харин инновац хөдөлгүүрийн гаднах хэсэг мөн л гурван эд ангитай: 1. Эх үүсвэр, 2. Ажиллаж амьдрах орчин, 3. Соёл. Энэ хэсэг нь ойрчин тойрноо хэрхэн бүтээлчээр өөрчилж нийгэмдээ сайн сайхныг бүтээх талаар энгүүн сайхан хүүрнэсэн байна.
Аливаа асуудлыг уран гоёор шийдэх чадвар төрмөл үү, эсвэл олдмол уу? Хүн гэдэг бодьгалын бусад зан чанар шиг төрмөл нь ч бий, олдмол нь ч бий. Зарим хүн төрөлхийн бүтээлч, уран сэтгэмжтэй байдаг. Гэхдээ хүн бүхэн уншиж, бичиж сурдаг шиг дасгал сургуулилтаар ямар ч чадварыг эзэмших бүрэн бололцоотой.
Философийн доктор Тина Сийлиг Стэнфордын их сургуулийн Дизайны Хассо Платтнэрийн хүрээлэн буюу d.school сургуульд бүтээлч чадвар, инновацийн хичээл заадаг. Тэрээр арван жилийн ажлын туршлагаараа хүн бүрийн сэтгэлгээний хүрээг өөрчилж, хөгжүүлэх боломжтой гэдгийг бардам нотолж байгаа юм. Төрмөл гоц ухаан номоороо Тина Сийлиг бүтээлч чадвар бол та бидний өдөр тутам хийдгээс нэг их өөр зүйл биш гэдгийг харуулжээ. Ер нь бол амьсгалах лугаа адил энгийн зүйл гэнэ. Нэгэнт тогтсон хязгаарыг даван гарч асуудлыг шийдэх тийм чадварыг бүтээлч сэтгэлгээ гэдэг аж. Бидэнд өдөр тутам тулгардаг асуудлыг уран гоёор шийдэж гэмээнэ сая бүтээлч сэтгэлгээ гэж үзнэ. Та уран сэтгэмж, бүтээлч шийдэлтэй анги танхим, айлын гал тогоо, малын хороо гээд хаана ч таарч мэднэ. Төрмөл гоц ухаан номын хүчээр та амьдралд өдөр тутам тулгардаг аахар шаахар зүйлийг ч бүтээлчээр шийдэж амьдралаа ая тухтай болгоно. Энэ ном тэр чигтээ таны болоод танай хамт олны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх арга ажиллагаа, үлгэр болох үйл явдлын жишээгээр баялаг ажээ. Ном бүхэлдээ инновацын тухай гэдгийг та гадарласан байх.
Тина Сийлиг инновац хөдөлгүүртэй, тэр нь гадаад дотоод хоёр хэсэгтэй гэжээ. Хэсэг тус бүр гурван зүйлээс бүтдэг гэнэ. Инноваци хөдөлгүүр 1. Мэдлэг, 2. Уран сэтгэмж, 3. Хандлага гэдэг гурван эд ангитай. Номын эхний хэсэгт эдгээрийг задлан тайлбарласан. Эргэн тойрныхоо бүх зүйлийг урвуулан харж сэтгэлгээнийхээ хүрээ, бүтээлч чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлсэн. Харин инновац хөдөлгүүрийн гаднах хэсэг мөн л гурван эд ангитай: 1. Эх үүсвэр, 2. Ажиллаж амьдрах орчин, 3. Соёл. Энэ хэсэг нь ойрчин тойрноо хэрхэн бүтээлчээр өөрчилж нийгэмдээ сайн сайхныг бүтээх талаар энгүүн сайхан хүүрнэсэн байна.
Төрмөл гоц ухаан ном гайхалтай шинэ санаа олоход учиргүй их хөдөлмөр орохгүй боловч үр дүн нь үнэлж баршгүй байдаг гэдгийг товч, тодорхой харуулсан нь гайхалтай.