Украинаас илгээсэн захидал
Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.
Олон улсын мэдээгээр Володимир Зеленський энд тэнд айлчиллаа гэдгийг сонсноос биш хэлсэн үгийг нь тогтоон анхаарч үзээгүй бололтой. Дэлхийн хамтын нийгэмлэгээс өнөөг хүртэл Украин дэмжлэг авсаар яваагийн нууц түүний үг ярианд байж. Өнгөрсөн хугацаанд Украины ерөнхийлөгчийн дэлхийн олон газарт хэлсэн үгийн эмхтгэл түүний илтгэх авьяас чадварыг тодорхой харуулжээ.
Өнөөдөр Украины ерөнхийлөгч хэн бэ гэдгийг дэлхий даяараа мэднэ. Бүр нэрийг нь яаж бичихийг ч андахаа больсон. Володимир Зеленський 2019 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр “Хэзээ нэг өдөр энэхүү илтгэлийг «Дэлхийг өөрчилсөн 15 минут» хэлж нэрлээсэй гэж хүсэж байна. Гэвч мянга мянган жил оршин тогтнож ирсэн зүйлийг 15 минутад өөрчлөх боломжгүй гэдгийг би сайн мэдэж байна” гэжээ. Байдаг л нэг өгүүлбэр. Байдаг л нэг ерөнхийлөгч. Монголчуудын зарим нь Володимир Зеленськийг “Ард түмний барлаг” телевизийн цувралаас анх харсан болов уу. Гэхдээ дайн түүнийг, тэр дундаа сэтгэлгээ сэтгэхүйг нь, илтгэх чадварыг нь хүн төрөлхтөнд харууллаа. Энэ авсаархан эмхтгэлийг сөхөж хараад өнгөрсөн хугацаанд төрсөн олон уран илтгэгчийн жагсаалтад Зеленський албан ёсоор нэрээ бичүүлнэ гэдэг бодол аяндаа танд төрнө.
Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.
Телевизийн олон ангит цувралын гол дүр Зеленськийг Орос, Оросыг баримтлагч нар зүйл бүрээр гутаан доромжилсон ч муу нэрэнд багтчихаар эр биш аж. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсон өдөр “Володимир Зеленський нар Украинаас амь зулбан зугатсан” гэдэг яриа гарч, Оросын төрийн мэдээллийн агентлагууд “ердөө гурав хоногийн дараа Киевт ялалтын парад алхана” гэцгээж байлаа. Гэтэл Зеленський ердөө маргааш орой нь төрийн ордныхоо гаднаас гар утсаараа “Бид байна. Киевт байна. Бид Украиныгхамгаална” https://www.youtube.com/watch?v=tLv9IqcoNe8 гэдэг минут хүрэхгүй видео мэдэгдэл хийсэн. Үзсэн хэнийг ч огшоох мөнхүү мэдэгдлээс хойш хүн бүрийн танил болсон Зеленьсийг хүртэлх гашуун түүх гал цогтой үгсийн энэ эмхтгэлд багтсан байна. Зеленський нэгэнт супер од болжээ, тэр дундаа Жэймс Бондтой зүйрлэгдэж байна. Гэхдээ тус номын өмнөх үгийг бичсэн Аркадий Островскийн тодорхойлсноор Зеленський бол “онцгой нөхцөл байдалд орсон эгэл жирийн хүн” гэнэ.
Зеленський цэрэг ногоон өмсгөлтэй, цээжиндээ цэцэн үгтэй нөхөр биш. Хатуу хөтүү үгээ хөвөнд боож шидээд байдаг ч эр биш. Украины дайны шалтгаан хаана, юунд байна гэж бодсноо шулуухан хэлдэг. Мюнхэний аюулгүй байдлын бага хурлын индэр дээрээс “Дэлхийн аюулгүй байдлын архитектур бараг л сүйрсэн. Засаж янзлах талаар бодоход дэндүү оройтжээ. Тиймээс шинэ систем бүтээх цаг болж” хэмээн машид тодорхой ярьсаннь өдөр өдрөөр батлагдаж байх шиг. Аль Крымын хэрэг явдлаас хойш Зеленський Европын холбоо болоод дэлхий дахинд хандсан ч бид чихэн дүлий өнгөрөөснийхөө горыг амсах цаг ирсэн ч юм шиг... Энэ номд У.Чөрчилл хэдэнтээ дурдагсан нь санамсаргүй тохиолдол биш. Их Британий ерөнхий сайд асан Борис Жонсон түүнийг У.Чөрчиллтэй зүйрлэсэн удаатай. Зүйрлэхэд болохгүй юмгүй нөхцөл байдлаас тодрон гарсан хоёр дүр.
Даахин дор хүлэг, дахан дор эр гэж... Зеленський “Бид баатар биш” гээд “Бид байх ёстой газраа хийх ёстойгоо л хийж байна” гэж билээ. Уг илэрхийллийг Шекспирийн Юлии Цезарь зохиолын баатар Антонигийн “Би Брут шиг цэцэн цэлмэг биш” гэдэг үгтэй зүйрлэж болом. Эс бөгөөс 1585 онд Испани Английг эзлэхээр “Ялагдашгүй Армада” флотоо зэхэж байхадIЕлизавета хатан хаан “Би эм хүний турьгүй биетэй боловч, надад Английн хааны зүрх сэтгэл, эр зориг бий” гэж Тилберид хэлсэн үгтэй адилтгаж бололгүй яах вэ.
Украинаас илгээсэн захидалд Зеленськийн хэлсэн 16 үг багтсан. Дөрөв нь энх цагт хамаарах бол бусад нь дайны гал дүрэлзсэн өдрүүдэд хүмүүсийн сонорт хүржээ.XXIзуун гарсаар ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар Зеленськийгээс өөр хэн ч ийм товчхон, цэгцтэй бас цохилттой үг хэлээгүй байна. Зуу гаруйхан нүүртэй энэ эмхтгэлийг зуурын дотор уншивч утга агуулга нь дараагийн зуунд ч хуучрахгүй буй за.