Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка
Америкад тэгтлээ алдаршаагүй атлаа Номхон далайн бусад бараг бүх улс, Азийн орнуудад хит болсон Касабланка хэмээх дууны үгийг гүнзгий ойлгоё гэвэл “Касабланка” гэж алдарт киног, тэр кинон дээр дуулдаг As time goes by хэмээх дууг мэдэх ёстой юм.
Касабланка кино
1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал гурван шагналыг авчээ. Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно, гэвч улс төр, дайн гэх мэт сэдвүүдийг бас хөнджээ. Маш товчдоо бол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосолж буй өгүүлэмж. Үйл явдал Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кафе ажиллуулдаг, тэр кафе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгнө.
As time goes by
1931 онд зохиосон энэ дуу 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаасаа хойш алдаршжээ. Бидний тайлбарлан өгүүлэх гэж буй дууны хамгийн чухал үгс болох Kiss is still a kiss… without your sigh… as time goes by… хэмээх үгс нь энэхүү дуунаас шууд авсан эшлэл учраас энэ дууг юуны өмнө мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа Касабланка кинон дээр Илса кафены хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг, Рик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч, энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг юм.
Бертие Хиггинсийн дуу
1982 онд бичүүлсэн энэ дуу бол Касабланка хэмээх киног үзэж, тэр киноны дууг сонсож байгаад дурлалцсан хосын тухай, бүтэлгүй хайрын тухай дуу билээ.
I fell in love with you watching Casablanca
Back row of the drive-in show in the flickering light
Америкад машинтайгаа эгнэн зогсож байгаад кино үздэг газрууд байдаг, тийм нэг газар, арын эгнээнээс Касабланка киног үзэж байгаад бүсгүйдээ дурлажээ.
Popcorn and cokes beneath the stars
Became champagne and caviar
Making love on a long hot summer's night
Кинон дээр попкорн, кока колахан л хүртэн суугаа, гэтэл тэр нь гадаа үздэг кино, оддын доор болохоор яг л оргилуун дарс, тансаг түрс шиг болчхож байна. Урт бас халуухан тэр шөнө янаг амрагийн явдалдаа умбах ажээ, залуу хос.
I thought you fell in love with me watching Casablanca
Holding hands 'neath the paddle fans in Rick's candle lit café
Касабланкаг үзэж байхдаа бүсгүйгээ бас өөртөө дурлачихлаа гэж бодож. Киноны гол дүр Рикийн ажиллуулдаг кафе таазнаасаа унжсан том сэнстэй, лаа асаасан романтик орчин, тэнд хоёулаа гараа атгалцаад .. гэх нь очсон гэхээсээ илүү кинондоо бүр орчхоод буй хэрэг.
Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet
Олны нүднээс нуугдан сүүдэрт машинаа тавьсан, хайртынх нь нүднээс Мароккогийн саран гэрэлтэж байж. Киноны бүх үйл явдал Рикийн кафед болоод байгаа шиг мань хоёрын бүх явдал Шэвролэ гэж машин дотор л болоод буй. Тэр машүин дотроосоо кино үзэж байгаад ид шидийг бүтээж гэнэ шүү. Ямар шидийг гүйцэлдүүлсэн болохыг уншигч таны төсөөлөлд найдан орхиё.
Ooh, a kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh
Энд нөгөө өмнөх дууны үгс явж буй. Касабланкад үнсэлт бол чухам үнсэлт л юм. Харин амьсгаа нь (санаа алдах нь ч гэж болно) чинийх биш бол тэр үнсэлт биш ээ.
Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by
Касабланкад эргээд наддаа ирээч, цаг хугацаа явах тусам чамд би улам илүү дурласаар л байна.
I guess there are many broken hearts in Casablanca
You know I've never really been there, so I don't know
Касабланкад шархалж үлдсэн зүрх гэж зөндөө байдаг биз ээ. Гэвч би өөрөө яг үнэхээр очиж үзээгүй болохоор бас мэдэхгүй юм.
Энд киногоор дамжин Касабланкад оччихоод байгаа болохоос залуу хос бол үнэндээ Америкад л байгаа нь тодорхой болж ирнэ.
I guess our love story will never be seen
On the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go
Бид хоёрын хайрын түүхийг энэ сайхан кино шиг ингээд том өргөн дэлгэцэн дээр гаргахгүй нь лавтай. Гэхдээ чамайг ингээд явчихаар яг нөгөө Илзаг явахад Рик шархалсан шиг, би ч бас энэлэх л юм байна шүү дээ.
Уран сайхны орчуулга
Рикийн кафе, попкорн, кока кола, Шэвролэ гэх мэт гадаад үгсийг монгол шүлэгт оруулах хэцүү юм, гэвч бас оролдоод л үзлээ, өршөөгөөрэй.
Дуунд хамгийн чухал, өргөлтөт үг нь бол IN Casablanca. Үүнийг хадгалах үүднээс монголоор ЭНЭ Касабланкад болгон буулгаад, дууны үгний яг тэр байранд нь хадаж өгөв. (Ер нь монгол хэлээр дуулж бол болно, гэхдээ яг дуулах дээрээ тулбал үе хасах нэмэх асуудал гарна, сонирхвол холбогдоорой)
Нэг бадаг нь таван мөртэй, эхний дөрвөн мөрийг хос хосоор нь тэгшитгэх амар байсан бол сондгой гарсан сүүлийн мөрийг харин мөр дотор нь хэсэглэн (халуун ... хайрандаа, ихээ .. ид шидийг) толгой холбох маягаар шийдлээ.
Касабланка
Анивчих гэрэлд – арын эгнээнд – машин дотроосоо
Алдарт Касабланкаг үзэж байхдаа чамд би дурласан
Оддын доор болохоор кола, попкорн хүртэл
Оргилуун дарс, тансаг түрс болоод
Халуун зуны уртхан шөнө – хайрандаа хоёул умбасан
Атгалцсан гар – асаасан лаа – эргэх сэнс – Рикийн кафе
Алдарт Касабланкаг үзэнгээ чамайг өөртөө дурлав гэж бодсон
Нүгэл чиг нүглээс дайжин, сүүдэр бараадсан
Нүднээс чинь Марокко саран гэрэлтэж байсан
Ихээ хуучин Шевролэндээ – ид шидийг хоёул бүтээсэн
Ай, үнсэнэ гэмээ нь үнсэх л юм, энэ Касабланкад
Амьсгал нь чинийх биш бол үнсэлт биш ээ
Ахиад наддаа ирээч, энэ Касабланкад
Алсрах цагийн аясаар улам гүнзгий дурласаар...
Өвдөн шархалсан зүрх олон биз ээ, энэ Касабланкад
Үнэндээ би очоогүй болохоор мэдэхгүй л юм
Өргөн дэлгэцнээ бидэн хоёрын хайрыг
Үзүүлнэ гэж байхгүй, гэвчиг тэр кино шиг л
Өр минь өмрөх л юм даа, чамайг явчихаар
DariSukhbaatar
Toroonoo
Зочин
tugs
Muugii
Amra
Megawatt Icon "Z"