Монголчууд дорно зүгийн ард түмний нэгэн төлөөлөгч мөн мөртлөө ихэд европж­соноороо ялгардаг.  Хятад, Солонгос, Япон ба Өмнөд Азийн жирийн иргэд өөрийн онцлог бүхий хачин хувцас хунараасаа саяхан салж байхад бид аль хэдийнэ гонжоомондоо орж зангиа зүүгээд сурчихсан байх жишээтэй. Бид бас эд нар шигээ тийм ч үл ойлгогдом биш. Европтой шууд хил залгадаг хөрш Орос орны нөлөө ч бий л байх.

Дорнын их соёл, түүн дот­роо буддизмын үл ойлгог­дом үзэл санааг өрнө зүгийн­хэн сүүлийн үед ихэд судлах болжээ. Судлаад зогсохгүй түрүүчээсээ буддист болоод байна. Харин манай хувьд Буддын нэг урсгал болох шарын шашинтай байж байгаад түүнээ коммунист үзлээр сольж бурхангүй болц­гоосон. Бурхны хоосор­сон орон зайд христ, лалын урсгал орж амжихаас өмнө азаар зах зээлд шилжицгээ­сэн билээ. Одоо бол бидний хувьд бурхан тахил, бөө жат­га, лал, христ бүгд чөлөөтэй. Түүх шастирт бичиж үлдээс­нээс уншиж байхад манай монголчууд эрт үеэс аль нэг шашны талд хатуу зогсож байгаагүй, гэхдээ огт шүт­лэггүй ч биш холимог явсаар ирсэн байдаг. Европоос нааш явах замд Лалын ба Христийн ертөнц Монгол хүрээд төгс­гөвөр болдог, Монго­лоос эхлээд Хятад, Энэтхэг, Япон. Солонгос гэсэн дорно дахи­ны шал өөр амьдрал угтдаг байв. Одоо ч тийм.



Уг нь дорно дахины гүн ухаан, шашин шүтлэгийг өрнийнхөнд илүү ойлгомжтой орчуулж өгөх улс нь бид бо­ловч энэ тал дээр тун маруу­хан мэдээлэлтэй явна. Шүтлэгийн эрх чөлөө тунхаг төдий байснаа бодитойгоор хуульчлаг­даад хорь гаран жил өнгөрлөө. Энэ хооронд манай шашны зүтгэлт­нүүд олон сүм хийд сэргээж сувар­га босгож, сүсэг бишрэлийг сэр­гээсэн боловч шинэчлэл хийж чадаагүй бололтой юм билээ. XIX зууны төгсгөл үеийн Монгол дахь шарын шашинд му­хар сүсэг, ашиг хонжоо давамгайл­жээ. Шашны дампуурал, эрх чөлөөний хөдөл­гөөн, ардын хувьсгал гэх мэт үйл явдлууд дараалан өрнөсөөр дахиад зуун жил өнгөрөхөд өнөө цагийн бидний үеийнхэн бурхан гэж юу байдаг, шүтэх гэж яахыг хэлдэг, буддизм нь яг ямар учиртай талаар ямар ч ойлголтгүй хоцор­сон. Шинээр төрөн гарсан лам нарын хувьд  1930-аад оны үеийн шашны боловсролыг л арай чүү сэргээж яваа гэдэг. Тэр нь өмнөх үеэсээ ихэд учир дутаг­далтай. Бөө мөргөлтэй холилдож дорно зүгийн бусад урсгалтайгаа дайсагнаж, алга хавсарч залби­рахаас бусад нь бараг өөрчлөгд­сөн юм билээ. Гэлээ ч бид бурхнаа бургасаар гуядаж байсан гэхэд харин ч хурдан хуга­цаанд сүсэг бишрэлтэй болцгоо­гоод бай­гаа. Харин ямар зорил­гоор маани хөгжөөж буй нь янз бүр. Ихэнх монголчуудын хувьд нийгэм солигдох процесс сэтгэл санааны хувьд маш хүндээр тусч цөхрөл үүссэн байв. Найдлага тасрах тусам дэмий юманд илүү горьддог жамаар их багагүй л хадгаа бариад гүйлддэг болсон. Зарим нь зүгээр л мухар сүсэгтэн бол нөгөө нь гэмт үйлдлээ бурхантай хамжиж хийхийг хүртэл хүсдэг.    

Өрнийнхөн хайгаад байгаа буддизмаа манайхаас алга­саад илүү баруунжсан Япон, Солонгост очиж сүм хий­дээр нь эргэлдэх болсон. Дорно зүгийн дотор бодло­гын голомтыг хадгалж явдаг тэдгээр сүм хийдүүд сониуч барууныхныг дамшиглаад байгаа ч юм шиг бүр толгойг нь эргүүлж улам хорхойг нь гозолзуулж байна.

Үүний нэг жишээ бол эртний Энэтхэгт үүсээд Хята­дад хэлбэрээ олоод Япон, Солонгост төгөл­дөршсөн Зэн Буддизмын онолыг тэдэнд тайлбарлаж өгсөн явдал юм.  Японы Киотогийн их сургуу­лийн буддын гүн ухааны профес­сор Д.Сузуки анх өрнөдийнхөнд зо­риулж дээрх асуултын хариуг хэлж өгчээ. Тэрээр санваартан ба буддийн аль нэг урсгалын төлөө­лөгч байгаагүй ч Японы бүх сүм хийд гүн хүндэтгэж эгээ л хутагт хувилгаан мэт ханддаг байсан гэнэ. Хэрэв бурхан гэж байдаг бол түүнийг лавтайяа орлон тоглож чадах нь Сузуки л юм. Буддизмын ихэнх судар номыг уншиж судлаад зогсохгүй герман, франц, англиар бичсэн орчин үеийн гүн ухааны зохиолуу­дыг ч эх хэл дээр нь гайхалтай мэддэг сэцэн хүн аж. Сузуки 1870 онд төрсөн. Ленин, YIII Богдтой нас чацуу. Тэрээр бараг зуу наслаж 1960-аад оны сүүлээр жанч халсан. Зэн Буддизмын тухай европ­чуудад зориулж 25 бүтээл гаргасан, үлдсэн 18 номоо  япон хэл дээрээ үлдээсэн гэлцдэг. Одоо түүний бичсэн номуудыг өрнийнхөн  уншиж судалж байна.

Буян их хийх, бага нүгэл тарих нь сайн үйлс. Бурхан үүнийг хэзээ нэгэн цагт харж ямар нэг хэлбэрээр шагнал, үр дүн нь гарна гэдэгт өрнийнхөн төдийгүй бид ч итгэлтэй явдаг. Хүмүүс яаж ийгээд л бурхны өршөөлд хамрагдан, бурхны ивээлээр алдар нэр, ашиг орлого сай­жирч, эрүүл энх, аз жарга­лаар бялхахыг хүсдэг дээ. Тэгэхийн тулд байн байн Сандуйн жүд уншуулж, Намс­рай бурхан тахин, Алтангэ­рэлийн даллага авахуулж, Очир­вааниа шүтэцгээнэ. Бүдүүлэг хэлбэртэй байсан бурхны шашинг Будда Ша­гжи­муни  олон мянган жилийн өмнө өөрчилснөөр орчин үеийн шинжлэх ухаанд ч ялагдаж өгдөггүй хүчирхэг бас нууцлаг болгожээ. Өр­ний­нхөн Буддаг хөнд­лөнгөөс хараад хамгийн ойлгомж­гүй атлаа хүчирхэг нь Япон, Хята­дад ихэд  дэлгэрсэн Зэн Буддизм гэгч урсгал нь гэж дүгнээд байгаа юм байна л даа. Баргийн юмны код тайлагддаг бол харамсалтай нь "Зэн Буддизм гэж юу вэ?" гэхээр тайлбар байдаггүй. Хамгийн суут төлөөлөгчөөс нь энэ асуултыг давтахад "Харин наад асуулт чинь юу гэсэн үг юм. Хэлээдэх чи" гээд багалзуурдаад авсан гэдэг. Яг тэр агшинд шавь нь бүх учрыг ойлгож  "Манай багш сая ёстой агуу үг хэллээ" хэмээн шагширсан байгаа юм. Галзуугийн эмнэлэгт байгаа юм шиг ийм солиотой ишлэлүүдийг уншсан хэн ч гэсэн тэгсгээд "Зэн"-гээс зэн­зийрхдэг. Сузукигийн номонд энэ тухай сануулахдаа "Зэн Буддизм нь их эмзэг шүү. Итгэж шүтэхээ больдог ч юм уу гэж өчүүхэн ч бодохтой зэрэгцэн "Тэгээч дээ" гэсэн үйлдлийг алхам тутамд өдөөж байдаг" гэжээ. Бид чармайж сонирхсоны эцэст ч юм уу уйгагүй хөдөлмөрийн дараа ямар нэгэн үр дүн горьдох эрхтэй байна биз дээ. Тэгэхэд Зэн Буддизмд хамгаа золиослоод яваад очиход өөдөөс "Юу ч надаас битгий горьд, ертөнц гэдэг чинь хоосон, бурхан гэж байдаг бол чи өөрөө..." гэнэ. Анх Будда өөрөө эрх мэдэл, эд хөрөнгө, эхнэр хүүхдээ бүгдийг нь хаяад даяанчлан төд удалгүй өөрийгөө "гэгээр­чихлээ" хэмээн зарласан. Гэгээрэхээр ямар их аз жаргалтай байдаг юм бэ гэж шавь, шүтэн бишрэгч нартаа шивнэсэн. Түүний заасан замаар олон хүн явж гэгээн­тэн болсоор л. Болоогүй нь болох юмсан гэж бодсоор л. Хамаг сайхан цогцлоон бий болгосон амь амьдралаа хаян, хаян гэгээрэх нь солио­рол уу үнэхээр тийм сайхан диваажинд амьдаа­раа очцор­вуу? Энэ нь хүмүүсийн хорхой гижгийг хүргээд зүгээр суулгадаггүй. Будда хэрхэн гэгээр­сэн тухай нарийвчил­сан мэдээлэл өнөө хэр бай­даггүй. Уг нь хойч үедээ их бага хөлгөн гээд бүлэглэ­сэн маш их судар сургаал үлдээсэн боловч яг нарийн юмаа бичилгүй өөр хэлбэрээр заасан гэдэг аман яриа явдаг. Түүнээс гадна хаа газрын хэн ч гэсэн хутагт хувилгаадаас ид шидээ байг гэхэд ямар нэгэн ер бусын юм нүдээр харж байж биширнэ ээ дээ. Гэтэл зэнд тийм юм юу ч байхгүй. Орчин цагийн шинжлэх ухааны ололт гайхамшгаар дүүрч хахлаа. Манай захын бөө ч яаж ийгээд хөөрхөн сюрприз үзүүлж мунх­руулж дөнгөөд байна. Тэрний дэргэд зэн буддизм юу вэ? Миний шүлгийг 100 жилийн дараа та нар ойлгоно гэх согтуу шүлэгчээс ялгаа юун. Эрдэмтэд сэтгэлзүйчид, мэд­рэлийн эмч хүртэл оролцсон баг зэнг уншиж уншиж эд чинь харин явж явж орчлон ертөнцийн үнэнийг олоод мэдчихэж гэж дүгнээд байна. Тэд аанай л олигтой тайлбар хэлэх чадамж бидэнд алгаа гэсээр хүрч ирцгээв. Бас гэгээрчих нь тэр үү? Ёстой хачин юм болж байна.

Энэ хэл ба яриа гэдэг чинь шал дэмий эд дээ гэж овоо нааштай ханддаг зэнгийн хутагт хэлдэг. Тэд сүүлдээ хүнтэй юм ярихаас ч төвөг­шөөж дуугаа хураан бясалгал юугаа үйлдэн нэн жаргалтайяа явцгаана. Гэгээрлийн хутгийг олсон лидерүүд нь бүх л мянганы турш Будда шигээ хамгаасаа салан ноорхой хувцас өмсөн тариачны амьдралд шилжицгээжээ. Харин хаа очиж хэн нэгэн хөнөөчихгүй бол их урт насалц­гаасан байдаг. Сузуки хүртэл 97 хүрсэн. Буддиз­мын өөр урсгалын төлөөлөгч манай өндөр гэгээн Зана­базар ч тухайн үедээ их өндөр насыг таалж  89 хүрч жанч халсныг бид мэднэ.

Бурханлиг болно гэдэг нь бусдаасаа өөрөөр амьдрах гээд байна уу эсвэл илүү гарах гэсэн санаархал уу гэдэг нь асуудалтай. Нэг бодлын хэт том амбицийн төлөө олон хайран сайхныг хаяад байгаа ч юм шиг. Бурхан багш хүн л юм хойно нэгэнтээ  "Би гэгээр­чихлээ" хэмээн ам алдсан байдаг. Уг нь бол өөрөө хэлэх биш өрөөл хэн ч хараад нээрэн гэгээрчихэж шүү гэх ёстойсон. Дорнын их дотог­шоо санаа, Хятадын гүн ухаан, Зэн Буддизмтэй сүлэл­дээд барууных­ныг ёстой ба­лайртал нь эргүүтүүлж орхи­жээ. Хамгийн эхний номинаци нь христ, лалын сайн үйлсүүд­тэй төстэй. Уур хилэн үзэн ядалтыг сэтгэлээсээ аваад хаячихаар биеийн зовлон байхгүй болж байна гэнэ. Энэ нь ойлгогдоод байгаа юм. Утсаа салгаад, зурагтаа унтраагаад хөдөө явж байгаа аятай юм уу даа.

Буддизмд мэдлэг оюуныг эрхэм болгодоггүй. Мэдээж тодорхой хэмжээнд өндөр боловсрол эзэмших нь зүй. Гэхдээ мэдлэг ямагт мунхгийг хажуудаа дагуулж явдаг гэж номложээ. Жам ёсны амьд­ралыг сөрж бус­даас илүүрхэх атгаг санаа мэдлэг дотор наалд­чихсан байгаа. Оюун ухааны танин мэдэхүйн ачаар хүссэн бол­гондоо хүрч болох ч түүнээс дутахгүй үйлийн үр гээч юм ямагт гэрэл сүүдэр лугаа сүлэлдэн оршдог гэжээ. Тэгээд яах юм гэхээр дээд ухамсар буюу гэгээрэлд хүрэх зам бий. Ихэнх ухаантнууд тэр зам руу явах зуураа өөрт таалагдсан боломжууд дээр зогтусдаг. Аль нэг номлол, нээлт, эрх мэдэл, алдар суу, гоо бүсгүй гээд салж хагац­мааргүй юмнуудтай учирч улмаар түүнийхээ хоригдол болон хувир­даг. Тэр бүхнийг огоорч гэгээрэлд хүрэх нь үгээр илэрхийлшгүй гоё. Үг яриа бол ухамсрыг төдийгүй оюуныг ч бүрэн илэрхийлж чад­даггүй өчүүхэн зэвсэг юм даа гэж нэгэн гэгээрсэн хутагт хэлсэн байдаг. Гэгээнтнээс "Бурхан хаана байна" гэхэд "Хаана ч байхгүй чамд өөрт чинь л байгаа" гэжээ. Цааш лавлах гэсэн чинь "Чиний асуусан асуулттай нийлээд би дэндүү их ярьчихлаа" гээд таг болсон гэдэг.

Будда яагаад албан тушаал, авгай хүүхэн, эрх мэдлээсээ сайн дураар хага­цаад тэгсэн атлаа туйлын аз жаргалтай явдаг болсон, түү­нийгээ гэгээрэлд хүрлээ гэж "тэнэгтсэн" нь хамгийн их маргаан үүсгэдэг. Ямартай ч гэгээрэлд  их мэдлэг, эрх мэдэл, эд хөрөнгө гэлгүйгээр оччихож болох юм байна гэ­сэн аксиом нь зэн буддизмыг 2500 жил наслуу­лаад байна.

Д.Сузуки. "Зэн Буддиз­мын үндэс" гэдэг номыг Монголын психотроникийн хүрээлэн эх хэлнээ хөв­рүүлснээс ашигласан болно.