Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Гэвч үй түмээрээ бүгд адил тэгш үүрэгтэйгээр барилцсангүй, зарим нь юухан хээхнийг нь нааш цааш дамжлан хүргэж өгсөн бол үүнийг бичигч мань мэт нь бол “юм өргөлцөх” байтугай сайхан барьчихсан гэрт дулаацан суугаагаас хэтрэхгүй юм.
#нийгэм
#нийтлэл
Америкийн Монголчуудын ДМ онлайн сүлжээнд (www.dayarmongol.com) миний бие зөв бичих дүрмийн алдаа засдаг булан ажиллуулж байгаа юм. Сайтуудаас түүсэн алдаагаа “бөөс” хэмээн нэрийддэг. Толгойн бөөсийг эрэн шүүж, хумслан хөнөөдөг шиг л юм болж байгаа хэрэг.
#нийгэм
#нийтлэл
1980 оны 1 сарын 28.Иран улс.Техераны онгоцны буудал.АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Ираны Хувьсгалт Гвардынхан барьцаалан хориод байсан тэр эгзэгтэй мөчид яамны байрнаас оргож чадсан зургаан дипломат харин өөр нэр, өөр зүс, өөр бичиг баримтаар хил давахаар түгшин сууна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Эцсийн баяр дуусахад эхний баяр эхэлнэ, амьдралын энэ тойрог, цагийн энэ эргүүлэг дотор аж төрөхөд заавал тэр тэмдэглэлт өдөр нь тохиогоогүй ч гэлээ зүгээр л хайртай гэдгээ хэлэх гэж, харилцуураар дууг нь сонсох гэж, хамгаас илүү түүнийгээ гэдгээ хэлэх л гэж залгаж бас болно шүү дээ.
АНУ-д бичсэн тэмдэглэлээсээ заримдаа би уншигчидтай хуваалцдаг юм. Зарим нь уншаад сонин л юм гэх, бас нэг хэсэг нь инээлээ л гэх, харин зарим нь яагаад ч юм маш их уурлан бухимдах. Нэг их санаа оноо гаргах ч гээгүй, асуудал ч дэвшүүлээгүй, зүгээр л ойр зуураа сонин болгон ярьдаг шиг сул тэмдэглэл л юм аа.
#нийгэм
#нийтлэл
Монгол улст сайн дураар ажилладаг АНУ-ын Энх тайвны корпусынхныг манайхан андахгүй. Миний бие 2000-2002 оны зун тэдэнд монгол хэлний хичээл заасан юм. Сайн дурынхны нэг, миний дотнын анд Петр Саймон Ховд аймагт 3 жил эрүүл ахуйн чиглэлээр ажиллаад Монгол хэлэнд ёстой л ус цас болж буцсан билээ.
#чөлөөт цаг
#нийтлэл