Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Шадар сайд Ө.Энхтүвшин Туркийн Шадар сайд Хакан Чавушолутай уулзлаа
Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанд БНТУ-ын хэсгийг ахлан ажилласан тус улсын Шадар сайд Хакан Чавушолуг өнөөдөр (2018.03.21) хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанд БНТУ-ын хэсгийг ахлан ажилласан тус улсын Шадар сайд Хакан Чавушолуг өнөөдөр (2018.03.21) хүлээн авч уулзлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин сүүлийн таван жил хуралдаагүй Засгийн газар хоорондын хамтарсан хороо энэ удаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэнд баяр хүргээд, ирэх сард товлоод буй БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йьлыдыримын Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр орны харилцааг улам бэхжүүлэх ажил хэрэгч алхмууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу ярианыхаа эхэнд Монгол, Турк хоёр улс өвөг дээдсийн түүхэн холбоотой талаар дурдав. Тэрбээр “Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарт чухал алхам болж байна. Бид хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, уул уурхай, аж үйлдвэр, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах боломжтой” хэмээлээ. Түүнчлэн БНТУ-аас олон улсад үйл ажиллагаа явуулдаг ТИКА байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшинд товч танилцуулав.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдын харьяа Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар болон Чөлөөт бүсийг хөгжүүлэх зэрэг чиглэлд БНТУ-ын алба нэгтэй байгууллагуудтай төлөвлөсөн хамтын ажиллагаанд амжилт хүслээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.