САНСАР СУДЛАЛЫН ОДООНЫ БОЛОН ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ
Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Нэг өдөрт хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.
Дэлхийд сансар судлалаар орчин үед АНУ, ОХУ, БНХАУ гурав дэлхийд тэргүүлж байна. 2023 онд АНУ сансар судлалын ажлаар юү хийхээр төлөвлөж байгааг дурдая.
НАСА 2023 онд
NASA / National Aeronautices and Space Administration/-г анх 1958 онд ерөнхийлөгч Дваит Эйзенхаур үндэслэн байгуулсан байдаг. Энэ байгууллагын нэг жилийн төсөв 2018 онд 19.0 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 24.802 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ байгууллагын өмнө түүхийг хүмүүс сайн мэднэ.
НАСА 2022 онд сансар судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан жил болов. НАСА “Артемид” сарны дагуул хөөргөж , “Жеймс Уэбб ” телескоп анхны нээлтээ хийж,“DART” зонд солирын гадаргуу дээр бууж“SpaceX”-ийг МКС руу явуулж анхны сансрын аялагчдыг сансарт гаргав.
2023 онд АНУ сансрыг гүнзгий судлахаар ажилдаа ороод байна. Гариг хоорондын станц “OSIRIS-Rex”-ийг 2016 онд илгээсэн бөгөөд 2023 онд том солирын гадаргуу дээр бууж хөрсний дээжийг нь дэлхийд авчрах болно. Энэхүү станц нь “Бенну 101955” нэртэй том солир дээр хүрч хэд хэдэн зураг аваад 60 грамм солирын хөрс авааддэлхийд ирэх юм.
АНУ-д сансар судлал хувийн секторт ихэд хөгжиж байна. Залуу тэрбумтан Илон Маск / 1971 онд төрсөн / энэ ажилд гол үүрэг гүйцэтгэж байна. Илон Маск“SpaceX” компаниа анх 2002 онд байгуулж сансрын техник үйлдвэрлэж сансрын тээвэр хийх зорилгоор ажиллаж эхэлсэн. Тэр бээр сансарт нисэх өндөр зардлыг 10 дахин багасгах зорилт тавьсан. Анх компанидаа 100.0 сая долларын хөрөнгө оруулалт хийж ажлаа эхэлж байлаа. Илон Маск 2020 онд сансрын “Grew Dragon”хөлгийг амжилттай хөөргөсөн.“Falcon -9” хэмээх сансарт нисэд эргэж газарт буудаг пуужинг амжилттай бүтээсэн юм.
2022 оны 4 дүгээр сард Илон Маскийн “SpaceX” сансрын жуулчдыг сансарт гаргасан бол 2023 оны хавар“Boeing” концерн энэхүү ажлыг давтан хийнэ.
Тэрбумтан Илон Маскийн төслөөр удахгүй “Starship” сансрын хөлгийг “ Super Heavy” пуужингаар сансарт хөөргөнө. Энэ пуужин өмнөх пуужингуудаас эрс ялгаатай. Өмнөх сансрын пуужингууд хөлгийг сансарт гаргаад устдаг бол“Super Heavy” пуужин нь хөлгийг сансарт гаргаад эргэж газар дээр эсэн мэнд буудаг онцлогтой. Өөрөө хэлвэл олон дахин хэрэглэх боломжтой гэсэн үг. Энэ пуужин Техасаас хөөрөөд эргээд Мексикийн буланд тусгай буух талбайд буудаг юм.
Илон Маскийн “SpaceX” пуужин бол ирээдүйд дэлхийн дагуул Сар болон Нарны аймагийн Марс гаригийг эзэмших үйлс болонолон дахин хэрэглэх пуужин, хөлгийг бүтээхэд үндсэн суурь нь болох юм.
Илон Маск 2025 онд Марс гариг руу сансрын хөлөг нисгэх зорилготой ажиллаж байна. Түүний нэг мөрөөдөл бол Марс гариг дээр сансрын хотхон байгуулах явдал юм.
“OSIRIS-Rex”-ийн дараа хүн төрөхлтөн “ Psyche” –ийн хүрээнд дахин том солир руу нисч төслөө үргэлжлүүлэх юм. Энэ төслийн дүнд хүн төрөлхтөн бусад гаригтай мөргөлдсөн гаригийн цөмийг судлах боломжтой болох юм.“Boeing”ба“SpaceX”компаниудаас дутахгүйн тулд Жеф Безосын“Blue Origin” компани 2023 онд өөрийн шинэ“New Glenn” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ компаний нэг пуужинг 25 удаа хэрэглэх боломжтой болох юм. Энэ компаний хамтрагч Amazon компани “Kuiper” хэмээх төслийн хүрээнд 3000 дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна.
НАСА “Артемид-1” төслийн дараа хоёр дахь удаагаа хүнтэй сансрын хөлөгнийнислэгт бэлтгэж байна. Саран дээр тоног төхөөрөмж хүргэхээр бэлтгэж байна.
2023 онд Саран дээр 4 удаа хүргэлт хийнэ. Эхний ээлжинд НАСА-гийн 11 тоног төхөөрөмж хүргэнэ. Энэ аппарат Сарны “Лакус Мортис” хэмээх сарны гадаргуу орчим судалгааны ажил хийнэ.Үлдсэн 3 аппарат“SpaceX” компаний “Falcon 9” пуужин дээр тээвэрлэгдэн саран дээр хүргэгдэнэ. Эдгээр аппартуудын нэг нь Саран дээр хөрс болон Сарны өмнөд туйлын мөсийг судална.Сарны өмнөд туйл дээр “XL-1” аппарат ажилдлах болно.
2023 оны эхний хагаст НАСА саран дээр аппарат буулгахаар төлөвлөж байна. Америкийн Засгийн газар эдгээр шинэ пуужингуудын төсөл дээр зарим санхүүжилтийг хийж байна.
2023 он бол сансрын пуужингийн жил болно.Энэ онд “SpaceX”, “Blue Origin” болон“ULA”зэрэг том компаний пуужингууд болон жижиг хувийн компаний пуужингууд ч сансарт хөөрөх болно.
Мөн энэ онд 3D принтерт бүтээсэн пуужин зөөгч ашиглалтад оруулна. “Terran 1” хэмээх нэг удаагийн пуужин 1250 кг ачааг зөөвөрлөх бол дараагийн хийх төслийн “Terran R” пуужин олон удаа хэрэглэх болгож 20.0 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.
Энэ ирж буй 10 жилд сансрын аялал жуулчлал улам ихээр хөгжих болно. 2021 онд америкийн тэрбумтан Жаред Айзекман анх удаа иргэний жуулчлалын экипажийг удирдаж сансарт аялсан. 2022 онд“SpaceX” анхны жуулчдыг сансарт явуулсан. 2023 онд энгийн иргэд “Polaris Dawn” төслийн хүрээнд жуулчны журмаар сансарт нисэх болно.
Энэ төслийн аялагчдын удирдагчаар2023 онд Жаред Айзекман дахин ажиллах болно. Айзекман “Crew Drago”n хөлөгт бусад 3 аялагчийн хамт 5 өдөр сансарт нисэжзадгай сансарт ил гарах болно. Эдгээр сансрын аялагчид зөвхөн аялахаас гадна шинжлэх ухааны туршилт хийж, сансарт хүний бие хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж сансрын торйорг замд хиймэл дагуулын холбоо хэрхэн ажиллаж байгааг судлана.
Ойрын ирээдүйд
Ойрын ирээдүйд хүн Марс гариг руу сансрын хөлгөөр нисч очоод тэнд ус эрэх болно. Тусгай багажаар Саран дээр ус хайх болно. Эрдэмтэд Саран дээр ус байдгийг саяханаас л мэддэг болсон. Саран дээр цаг агаар онц их хэлбэлздэггүй газар сарны туйл дээр мөс байдгийг эрдэмтэд илрүүлсэн. Саран дээр ус байдгийг америкийн саран дээр буулгасан аппаратууд анх илрүүлсэн.Удахгүй Саран дээр буусан аппартууд сарны мөсний зургийг авч хэмжээ хэлбэрийг нь тогтоох болно.
Сансар судлал ойрын жилүүдэд дараах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Сансар судлалын эхний жилүүдэд хэт их гүрэн АНУ Зөвлөлт хоёр сансарыгцэргийн зориулалтаар ашиглахыг зорилгоо болгож байлаа. Дараагийн шатанд сансар судлал сансарт дэд бүтцийг гаргах ажиллагаа явуулж эхлэв. Холбоо, телевизийг сансарт гаргав. Гурав дахь шатанд хувийн хүчирхэг компаниуд сансар судлалд идэвхтэй орж сансрын дэд бүтцийг байгуулж эхлэв. Дөрөв дэхь шатандсансарт дэд бүтцийг байгуулж сансарын ашигт малтмалыг олборлож сансрын эдийн засгийг буй болгоно.
Хүн төрөлхтөн сансарт тойрог замын дэд бүтцийг бүрдүүлж сансрын жуулчлалыг эхлүүлж сансрын үйлчилгээг буй болгож байна.
Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Нэг өдөрт хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.
Сүүлийн жилүүдэд 600 кг хүртэл жинтэй хиймэд дагуул маш олныг хөөргөв. Дараагийн 8 жилд сансарт хөөргөдөг хиймэл дагуулын тоог 4- 5 дахин нэмэгдүүлнэ.
Дараа нь сансарт засвар хийх чадвартай хиймэл дагуулуудыг бүтээнэ.
Газар ургасан ургамлыг 1 см ургасан ч харахаар нарийн мэдрэмжтэй сансрын хиймэл дагуулууд ажиллаж далайн тээвэр усан дээр аврах ажиллагаанд нарийн хяналт тавина.
Сансрын эдийн засаг улам өсөж 2040 он гэхэд нэг их наяд долларыг давна.
Сансарын ачаа тээвэрлэлт өнгөрсөн хагас зуун жилд маш өндөр өртөгтэй байлаа. Нэг кг ачааг сансарт тээвэрлэхэд 5-6 мянган долларын өртөгтэйбайв. Илон Маскийн “SpaceX” компани энэ өндөр өртгийг эрс бууруулж чадсан юм. Анхны “Falcon 9” пуужин тээвэрлэлтийн үнийг бараг 2 дахин хямд болгов.
Эдүгээ дэлхий орчмын сансрын тойрогт төрөл бүрийн нисдэг обьектын хогоор дүүрчээ. Одоо 10 см* ээс дээш диаметртэй зүйлс 21 000 ширхэг дэлхийн орчмын тойрогт эргэлдэж байна. Сансар төмрийн хогоор дүүрчээ. Хятадын эрдэмтэд дэлхийн тойргийн орчмын төмрийн хогийг устгах хиймэд дагуул бүтээжээ.Ойрын үед сансрын төмрийг хогийг цэвэрлэх устгах асуудал маш чухал асуудал болоод байна. Ийм учраас цаашид сансарт нисч яваа хиймэл дагуулыг засварлах түлшээр хангах хиймэл дагуул бүтээх асуудал чухал болоод байна.
Ойрын 2035 он гэхэд сансар судлалд хийхээр төлөвлөж буй ажлууд
Ойрын жилүүдэд дэлхийн тойрог орчимд бизнес үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Сарыг түүхий эдийн бааз болгоно. Сарны эдийн засгийн төсөлд дараах ажлыг хийнэ.
- Хиймэл дагуул хөөргөх өртгийг 10-100 дахин хямдруулна.
- Сансарт нөөц болон шатахуун олборлоно.
- Сансрын эрчим хүч, дэд бүтцийг байгуулна.
НАСА-гийн “Артемид” хөтөлбөр 2028 он гэхэд хэрэгжүүлж эхлэх 15 жил ажиллах хугцаатай Сарны баазын төслийг боловсруулаад байна.
Сар бол зөвхөн туршилт хийдэг газар биш. Сар бол дэлхийг бодвол үлэмж их нөөцний талбай юм. Саран дээр таталцлын хүч бага тул сансар руу ачаа тоног төхөөрөмж тээвэрлэхэдамархан хөнгөн байдаг. Эдүгээ “United Launch Alliance”компани “ CisLunar Railroad” буюу “Сар хоорондын төмөр зам” төслийг боловсруулж байна.
Циолковскийн томьёогоор “ сансарт ачаа гаргахын тулд пуужингийн жингийн 90.0 хувьтай тэнцэх хэмээний шатахуун шатаах хэрэгтэй” болдог. Эдүгээ хэдхэн арван кг ачааг сансарт гаргахын тулд хэдэн мянган кг шатахуун зарцуулж байна. Марс гариг нисэхийн тулд нарны аймгийн тойрогт гарахын тулд маш их шатахуун хэрэгтэй. Ачаа ихтэй бол бүр ч боломжгүй болдог. Ийм учраас сансарыг эзэмшихийн тулд ус, устөрөгч, хүчилтөрөгч зэргийг шатахуун болгож барилга барих металлыг сансраас олох хэрэгтэй болдог.
Энэ бүх ачааг дэлхийгээс тээвэрлэх болвол үлэмж их өртөгтэй болдог. Гэвч Саран дээр болон сансарт энэ бүх зүйл буй.Саран дээр титан болон төмөр оршиж байдаг. Энэ бүх барилгын материал дэлхийн тойрог замд гарах болон сансарт станц байгуулахахд их хэрэг болно. Иридий зэрэг элемент дэлхий дээр унандаг солироос илэрдэг бөгөөд энэ материалаар сансрын хөлгийн хөдөлгүүр хийж болно.
Сарны татах хүч дэлхийгээс 6 дахин бага тул сарнаас дэлхий орчмын тойрог руу хөөрөхөд маш бага шатахуун зарцуулдаг юм.
Ойрын 15-25жилд Сарны тойрог орчмын станц байгуулах , мөн Саран дээр засварын бааз байгуулах хэрэгтэй байна. Дэлхий болон Сарны хооронд яг дунд нь буюу Лагранж цэг дээртом сансрын боомт байгуулах хэрэгтэй байна. Эдүгээ дэлхий том компаниуд Саран дээр бааз хямд өртгөөр барих чадвартай роботуудыг хийх төслийг гаргаж байна. Саран дээр ажиллах 3D принтерийг боловсруулж байна.
Хамгийн чухал асуудал бол усан хөдөлгүүр юм. Сансрыг эзэмшихэд гол нөлөөлөх усан хөдөлгүүр “ Momentus”-ыг эдүгэээрдэмтэд боловсруулж байна. Энэ технологийг эзэмшвэл нарын аймгийг амархан байлдан дагуулна. Жирийн хөдөлгүүр хийн газаар ажилладаг бол энэ хөдөлгүүр сансарт оршдог усаар ажилладаг болох юм. Сансарт ус буй. Саран дээр мөс буй.
Ойрын жилүүдэд Нарны аймгийг эзэмшихийн тулд усан болон устөрөгч – хүчилтөрөгчийн хөдөлгүүр хийх хэрэгтэй.Бас нэг боломж бол солир дээр ус олох асуудал юм. Энэ бол их ирээдүйтэй асуудал юм. Энэ асуудлыг шийдвэл усны асуудал, усан хөдөлгүүрийн асуудал 4 дахин хямдрах юм.Дэлхийд ойрхон солирууд ч байна. Жишээлвэл“Ryugu” солир. Тэрхүү солир руу японы хөлгүүд явсан. Тэнд төмөр, никел зэрэг барилгын материал их байна гэсэн. Ийм солирын үнэ 80 тэрбум ам.доллар юм.Хэрэв дэлхий дээр эдгээр металлыг олборлоод сасрын тойрогт гаргахад мянга дахин үнэтэй юм.
Бас нэг гайхалтай үнэт солир сансарт оршиж байна. “Психея” гэдэг нэртэй солир юм. Энэ солирын өртөг 10 квинтиллион ам.долларын үнэтэй. 1 квинтиллион гэдэг тэрбум их наяд гэсэн үг. Энэ солирын бүтцийн ихэнхи нь платин болон алт,үлдсэн нь төмөр никель юм. Энэ гайхалтай баялагтай солир бол Марс болон Юпитер гаригийн хооронд оршдог.
Сансар судлал ойрын жилүүдэд дараах ажил хийхээр төлөвлөж байна:
- Дэлхийн тойрог замд 2023-2024 онуудад хиймэл дагуулын засвар үйлчилгээ байгуулна.
- Сарны баазыг 2027 онд байгуулна.
- Сарны шатахууныг 2028 оноос эхлэн олборлоно.
- 2030 оноос эхэлж хиймэл татах хүч бүхий сансрын зочид буудал, станцуудыг байгуулна.
2050 он гэхэд дараах зорилтыг тавьж байна.
1.Сансарын бүтээгдэхүүнийг сансарт үйлдвэрлэнэ. Хиймэл эрхтэн болон хагас дамжуулагчийг сансарт үйлдвэрлэнэ. Сансарт сансрын лаборатори байгуулна. Жингүйдлийн нөхцөлд сансарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн бүтээгдэхүүнээс үлэмж хямд бөгөөд чанартай байх болно.
2.Дэлхийн тойрог замд орон сууцны станц байгуулна. Одооны олон зуун мянга долларын үнэтэй сансрын аялалын үнэ тэр үед ганц мянган доллар болтлоо буурна. Жилд 2 хүн сансарт нисдэг байсан бол тэр үед жилд хэдэн мянган хүн сансарт ниснэ. Эдүгээ АмерикаасЕвроп хүртэл аялахад 10 000 доллар зарцуулдаг бол тэр үед сансрын аялал ийм л үнэтэй хямдхан болно.
3.Сансрын алс холын аялал. Хүмүүс Дэлхийгээс олон удаагийн ашиглах сансрын хөлгөөр Нарны аймгийн Марсболон бусад гариг руу аялах болно.
Хүн төрөлхтөн Сансарыг эзэмших ойрын болон хэтийн зорилго ийм л байна даа.
2023.02.8
“Артемид” хөтөлбөрийн дагуу ажиллах Сарны баазын төсөл
Зочин
Оноч