Энэ 7 хоногт
“Монголын нууц товчоо”-нд гардаг ургамлын ертөнцөөс
МНТ-нд цөөнгүй тооны ургамлын нэр, тархсан орчин зүй,дурьдсан зарим ургамлын хэрэглээ, тэдгээрээр нэрлэсэн газар нутаг, олонтаа бичсэн байдаг нь мянгаад жилийн өмнө Монгол орны ургамлын талаар тусганбичсэн анхны зохиолгэдэг нь дээр бичсэнээр тодорхой байна.
(ажиглалт-тэмдэглэл)
Ургамал судлаач Хөхөөгийн Отгонбилэг 1958оноос жар гаруй жил төв орон нутгийн хэвлэлд хэвлэлийн олон төрлөөр бичижэхлээд 3000 гаруй мэдээ, сурвалжлага, нийтлэл бичиж нийтлүүлэн, мэргэжлийн болон бусад чиглэлээр 40 гаруй ном товхимол хэвлүүлж,төв, орон нутгийнхэвлэлийн шилдэг бичлэгийн шагналыг 13 удаа хүртсэнМСНЭ-ийн гишүүн бөгөөд“Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” шагналуудыг хүртсэн идэвхтэн бичигч юм.
Монгол орны балт ургамал, зөгийн аж ахуйн талаар хийсэн судалгаагаараа Биологийн ухааны доктор(PhD) зэрэг хамгаалжээ.Сүүлийн жилүүдэд Эмчилгээ-судалгаа-үйлдвэрлэлийн “Монг-эм” ХХК, Судалгаа-үйлдвэрлийн “Монхимо” ХХК, “Арвижитх зөгий ХХК, Монголын Зөгийчдийн нийгэмлэг зэрэг хэд хэдэн байгууллагад зөвлөх, гэрээт ажилтны үүрэг гүйцэтгэж, эхорныхоо эмийн ургамлыг судлах, хамгаалах тарималшуулах, балт зөгийг үржүүлэх чиглэлээрсудалгаа явуулан , зарим нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлд ашиглах хэмжээнд хүргэсэн нь эх орныхоо байгалийн үнэт баялаг ургамлыг хамгаах зохистой ашиглахад дуурайлалболж байна.
Судалгааныхаа ажлын зэрэгцээгээр сэтгүүл зүйн олон төрлөөр оролдож, Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбооны “Байгаль-эх”” сонин, Зөгийчдийн Холбооны “Зөгий-цэцэг- жимс” сэтгүүлийн эрхлэгчээр,“Өрхийн үйлдвэрлэл” сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж иргэдэд тус болохуйцолон арван зөвлөмж нийтлэл бичижуншигчдын талархлыг байгаа ажээ.
Түүний “Монголын нууц товчоо”-ны тухай бичсэн өгүүлэл таны сонирхолд нийцнэ гэдэгт итгэж байна.
Монголын нууц товчоо (МНТ) их хөлгөн судрыг сүүлийн зуу гаруй жилд манай орны болон гадаадын олон арван номын мэргэд судалсаар, жирийн над мэтийн уншигчид сонирхон уншиж, их дээдсийнхээтүүх, соёл, зан заншил, эх орныхоо байгалийн гайхамшгийг биширсээр ирсэн билээ.Уг зохиолыг 50-60 жил судалсан их эрдэмтэн Б. Сумъяабаатар гүүш:“ Нууц товчоо”-г гүн ухаан, түүх, соёл, анаагаах ухаан, ардын билэг судлал, урлаг, байгаль хамгалал, хэв хууль, аман зохиол, авиан зүй, үг зүй, өгүүлбэр зүй, найруулгазүй, үгийн сан, нэр зүй зэрэг аль ч талаас нь авч үзэхэд арвин хэрэглэгдэхүүнтэй болохыгсудалгаа нэгэнт харуулсан гэж бүтээлдээ бичсэн байна.Өчүүхэн молхи уншигч би энэ суут зохиолыгсудлаачдын хэмжээнд бичнэ гэвэл мөхөсдөх бөгөөдуг сударт амьд байгалийн гайхамшиг , түүнийгбүтээгч ургамлын ертөнцийн тухай бичсэнийг ажигласнаа дурьдахыг хүссэн нь орчин үед байгаль эхээ судлан сонирхож байгаа хүүхэд багачууд, уншигчид сонирхох болов уухэмээн товч ч атугайөгүүлэхийг хүссэн юм. ”Монголын нууц товчоо” суут бүтээлийн тухай бичиж судалсаних мэргэд : П. Кафаров, А. М Позднеев, Б. Я Владимирцов, Цэнд гүн, Ж. Цэвээн, Б.Ринчен, Ц. Дамдинсүрэн, Ш. Гаадамба, Д. Цэрэнсодном, Ш. Нацагдорж, Х. Пэрлээ, Л. Манлажав, Б. Сумъяабаатар, О. Содномпил, Ц. Шагдарсүрэн, Ш. Чоймаа, Г. Аким, Я. Баатар, Ч. Санчир, Г. Гонгоржав, О. Сүхбаатар, Ю. Пүрэв... нарын гадаад дотоодынолон арван судлаач эрдэмтэд судлан бичиж ирсэн бөгөөд одоо ч олон хүмүүс судалсаар байгаа нь тодорхой.
Уг зохиолд амьтан ургамал, Монгол орны байгалийн байрлал тогтоц, гол мөрөн, ой шугуй, ахуй амьдралдаа ашиглаж байсан
анамьтад, ахуйн хэрэглээний мал, амьтан-(Адуу, Тэмээ, Үхэр, Үнээ,Хонь, Ямаа, Хурга, Унага, Ишиг, Нохой), ан амьтад: Буга, Угалз, Хулан, Тэх, Үнэг, Чоно, Гөрөөс, Булга, ЗурамХэрэм,Тарвага, Солонго, Үен,Усны булга, Алагдаага, Хулгана, Оготно, Могой, Тул загас, Хилэм загас, Цурхай загас зэрэг цөөнгүйамьтдын талаар олонтаа гардаг төдийгүй тэдгээрийгахуй амьдрал, дайн байлдааныхаа үйл ажиллагаандөргөнөөр хэрэглэж байсан, эдгээр амьтдын авир төрхийн талаар яруу тодоор дүрслэхдээ Солонго мэт сонсох, Үен мэт үзэх, харцаганаас дутаасан болжмор гэх зэргээр бичсэнийг товч дурьдсу.
Түүнчлэн Харцага, Шонхор, Ангир, Хун, Нугас, Элээ, Галуу, Хур шувуу, Бүргэд, Болжмор, Хэрээ зэрэг олон жигүүртний талаарбичиж, Харцага, Шонхороор ан хийлгэж байсан нь байгальтайгаа харьцах харьцааны талаарөргөн мэдлэгтэй байсныг илтгэнэ. Байгаль эхээ гүнээ хүндэтгэншүтэн биширч бичсэн цөөнгүй байгаа нь өнөөгийн бидэнд онцгой сургамжтай юм. Тухайлбал: Чингэс хаан
Бурхан халдуун чамайг
Өглөө бүр мялааж байя.
Өдөр бүр тахиж байя.
Үрийн үрд тахиж,
Үе тутам
Үргэлж шүтэе гэж бүсээ хүзүүндээ эрх мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд андаж, Бурхан халдунд есөнтөө сөгдөж, өчил өчин, сацал сацав гэж 103-р зүйлд бичжээ. Байгаль эхээ ингэж шүтэн амьдарч байсаннь өнөөгийн бид алхам тутамдаа санан, байгаль ээжээ хайрлан дээдэлж, хамгаалахын чухлыг сануулсаар байна.
Хорилдой мэргэн, хорь түмдийн газарт Булга, Хэрэм, ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж... Бурхан Халдуун ууланд ан гөрөөс элбэг... гэжМНТ-ны 9-р зүйлд дурьдсан бол ... ой дотор нэгэн Урианхай хүн гунжин Буга алаад .../12-р зүйл/, зуун хониноос нэжгээд зусаг хонь гаргаж... /280-р зүйл/,
Алаг сайхан хоньдыг
Ар дүүрэн бэлчээж
Хонин олон сүргийг
Хот дүүрэн өсгөж...
Шилдэг ирэгдийг алж
Шимтэй шөлийг бэлтгэж явъя гэх мэтээр амьтдыг хүнсэндээ ашиглаж байсныг олонтаа дурьджээ.Өнөө үед чихэнх хүмүүс мэдэхгүй ургамлуудыг нэрлэж, бичсэн нь тухайн үедээ хүрээлэн буй орчныхоо амьд байгаль, түүний дотроос ургамлын ертөнцийн тухай багагүй мэдлэгтэй байсныгхаруулна. МНТ-ны 74-р зүйлд
Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бусэлж
Онон мөрнийг өгсөж уруудан
Олирс мойлыг түүн явж.
Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
Өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэв..
Чадалтай төрсөн Үжин эх
Царсан шорыг барин явж
Чавчим газрыг өгсөж уруудан
Сөдөн Гичгэний үндсийг малтаж
Өдөр шөнийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
Хатан төрсөн Үжин эх
Хайлаасан шор барин явж
Халдуун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвгүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв гэжээ. Энд бичсэнээр
Монголчууд өнөөг хүртэлхэрэглэсээр ирсэн жимсгэнэ, хүнснийургамлын нэрийгдурьдсан нь тухайн үедээ ашиглаж байсанургамлуудаа төлөөлөн оруулсан нь тодорхой. Олирс-Алирс(Vaccinium vitis idaea-Брусника обыкновенная) нь ойт хээрийн бүс нутгийн өндөр уурын ойн бүс, бүслүүрт тархан ургадаг, түүний жимсийг хүнс-эмчилгээнд, навчийг төрөл бүрийн өвчнийг илааршуулахад ашигласаар байгаа билээ. Монос(Padus asiatica -Черемуха)-ныжимс мойлыг хүнс-эмчилгээнд, цэцэг, навч, холтсыг эмчилгээнд хэрэглэдгийг цөөнгүй хүнмэддэг. Ялангуяа Их Чингэс хааны уугуул нутгийнхны мойлтой цөцгийг эрт үеэс хийж ашиглаж ирснийг хүмүүс андлахгүй. Манай оронд далаад зүйлийн жимс жимсгэний ургамал тархан ургадгаасдээр дурьдсан хоёр зүйлийн жимсгэнийгМНТ-нд төлөөлүүлэн бичсэн нь тодорхой. Чингэсийн үеийн дайчид Монгол эх орноороо хөндлөн гулд аялж, харь холд явахдаа өргөн хэрэглээтэй Чацаргана, Үхэр нүд, Хармаг болон бусад жимсгэнийг хэрэглэж байсан нь гарцаагүй. Дээр дурьдсанаарЦарс, Хайлаасаар шор хийж ашигладгийг бичиж үлдээжээ. Үхэр тэрэг ашигладаг байсныг МНТ-нд бичсэнээр түүнийг бөх бат Царсболон бусад модлог ургамлыг ашиглан хийдэг байсан нь ойлгомжтой. Манай орны байгалийн олон бүсэдХайлаас(Ulmus pumila) нь тархан ургасаар байна. Хамгийн бөх бат хатуу, эдэлгээ сайтай Монгол царс(Querus mongolica-Дуб монгольский)манай оронд ургаж байсан баримт бий. Хэвлэлийн мэдээнээс үзэхэд анхны ургаж байсан уугуул нутгийн нэг ньМонгол орон байснаасшинжлэх ухааны нэрийг Монголгэж тэмдэглэсэнбололтой.Царс өнөө үед манай оронд ургадаггүй. Оросын Забайкальск, Алс дорнод, Приморийн хязгаарт тархан ургадаг. Манай улсын хил залгаа Орос Улсын хилийн Урюпино хилийн харуул орчимд Царс модургадаг байна. Үүнээс үзвэл МНТ бичигдэх үед Царс нь манай оронд ургадаг байсан нь тодорхой, ургахаа болиод тийм ч олон жил болоогүй болов уу. Дээр бичсэнээр Сөдөн гичгэнэ гэж өнөөгийн шинжлэх ухааны нэрээр бичсэн нь сонирхол татна. Энэ ургамлын төрлийн300-500 зүйлХойт мөсөн далайгаас эхлээд Ази тивийн өмнөт хэсэг хүртэл өргөн дэлгэр тархдагболманай оронд80зүйл тархан ургадгаас зарим зүйл нь идээлэх бодис, цардуул уураг, нүүрс ус, амин дэм бүхий үндэслэг иштэйгээс өнөөг хүртэл хүнсэндхэрэглэж, үндэслэг ишийг малтан авч гурил болгон хэрэглэдэг. Галуун гичгэнэ Potentilla anserinа-Лапчатка гусинная (Зургийг харна уу?) орчин зүйнолон нөхцөлд тархан ургадаг, үндсийг зарим орон нутгийн иргэд гурил ховор үед хатааж нунтаглан хэрэглэдэг байсанбайна. Түүнийүндэслэг ишийг Монгол уламжлалт эмнэлэгт цус тогтоох, халуун дарах, хор тайлах, салст суулга тогтоох зэрэгт ашигласаар ирсэн бол МНТ-ндбичсэн Мангир(Allium senescens), Гогод(Allium odorum)зэрэг сонгины төрлийн ургамлыг хоол хүнсэндээ өнөөг хүртэл өргөнөөр хэрэглэсээр ирснийг тодотгосон нь сонгины төрлийн ургамлуудыг эдгээрээртөлөөлүүлэн бичсэн хэрэг юм.Ер нь Мангир тэргүүт сонгины төрлийн ургамлууд ааг амт сайтайгаас хоолыг амтруулахаас гадна бие махбодийг сэргээх тамиржуулах, дархлаажуулахүйлчилгээний зэрэгцээгээр тэдгээрээс цуглуулсан зөгий бал эмчилгээ тэжээлийн гойд ач холбогдолтой гэдэг. МНТ-нд
Зарчимтай төрсөн Үжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд
Засагтан сайд болон өсөв (752-р зүйл) гэж бичсэнийг Монгол орны ургамлын аймгийг жарaaд жил судалж дэлхийд нэрд гарсан их эрдэмтэн Чинбатын Санчир агсан Затгас төмс нь өнөөг хүртэл хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг Цагаан төмс буюу Одой сараана (Lilium pumilum)-ны булцуу-төмсийгхэлсэн байна гэж бичсэн нь бий.Затгас төмсөнд түүний бусад хоёр зүйл багтаж байсан байж таарна.(Зургийг харна уу?) Зарим ургамлын нэр, түүний тархцын талаар эрдэмтэн Д. Цэрэнсодном,Ч. Санчир, Д. Энхбаатар нарын эрдэмтэд бичсэн нь судлаачдын сонирхлыг татаж байна. Тухайлбал: МНТ-нд Монгол оронд нэн ховор тархалттай дөчөөд метр хүртэл өндөр ургах Жодоог МНТ-нд Цөөрс гэж бичсэнийг Жодоо мөн болохыг дээрх эрдэмтэд батлан бичжээ.
Я. Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”- бүтээлийг түүний хүү, их эрдэмтэн Ц. Шагдарсүрэнгийн 2010 онд нэмэлтхийж хэвлүүлсэн бүтээлийн 1093-р талд Цөөрс- ургамал,Гацууртай адил болоод шилмүүс хавтгай нэг зүйл мод, газар газарт зөөлөн хатуу адилгүй, цөргөс ч гэдэг гэж бичсэн нь манай орны ургамал газар зүйн Хэнтийн уулын тайгын тойргийн Хүдэр, Хэнтийн нурууны зарим орчинд тархан ургадаг Жодоо-(Abies sibirica Ldb.- Пихта сибирьская )-ны гадаадшинжийг тод бичсэн нь МНТ-ны Цөөрс гэсэн нэр Жодоо мөн болохыг давхар баталж байна. Энэ алдарт бүтээлд ургамлын нэрээр нэрлэсэн газрын нэо цөөнгүй бий.115-р зүйлдГацуурт, Улиат(Улиастай), Өхөрт шугуй(Өхөрт гэдэг нь нэг зүйлийн ургамлыг нэрлэж байсан болов уу Х. О), 107, 122-р зүйлд ... Химургагорхины Айл харгана гэдэг газар буув, тайга газар, хөвч газар(149), хушны сайн (149) зэрэгургамал, тэдгээрийн ургах орчны тухай бичсэн ньтэдгээр ургамал тухайн газарт тархан ургаж байсантай холбоотой. Өнөөг хүртэл ургамлаар нэрлэгдсэн Нарст, Гацуурт, Тоорой толгой, Улиастай, Хуст, Арцат, Хиагт, Бургаст, Харганат, Хайлаастай, Ганц модот, Зуунмодот, Моност, Харганат, Таанат, Мангирт, Сонгинот, Мянган тооройн булаг... г.м. олон арван газар бий. Айл харгана гэдэг нь баруун Монголд багагүй тархалттай ч Монгол орны хэмжээгээр тархалт нөөц багатай, гэр ахуйн малын хашаа хамгаалалт, түлшинд болон тоосго, шохой шатаах зэрэгт өргөнөөр ашигладаг Ховор ургамлын бүртгэлтэй Өргөст харгана(Caragana spinosа-Карагана игольчатый) мөн болохыгэрдэмтэн Ч. Санчир, судлаач эрдэмтэн Д. Энхбаяр нар тодорхой бичсэн нь бий. Уг харганыг газар газарт Улаан харгана, Мангас харгана, Тэмээн харгана, Морин харгана, Өргөст харгана, Өндөр харгана зэргээр нэрлэдэг бөгөөд Хэнтий аймгийн Хурхын голын хөндий, Сэлэнгэ аймгийн Ерөө голын адаг зэрэг газар байгааг эрдэмтэн Б. Дашням 1970-аад оны үед тэмдэглэсэн гэдэг. МНТ-ндУлиас, Бургас, Шишгист, Цөргөс, Жодоо, Хайлаас, Царс, Харгана, Арц, Хамхуул өвс, Сахал өвс, Монос, Мангир, Гогод, Затгас төмс, Гацуур, Торлог, Будаа, Гичгэнэ, Улаан бургад(Цагаан яргай-Cornus album-Свидина белая), Хуш, Бурги, Сөдөн, Дэрс, Будаа, Химүүргэ зэрэг олон ургамлын нэр, ургамалтай холбоотой нэрүүдгарч байгаагаас үзвэл тухайн үеднутгийнхаа ургамлын баялгийгмэдэж, зохистой ашиглаж байсныг илтгэнэ. Ой шугуй, мод сөөгтэй холбоотой олон арван баримт бий. Эдгээрээс дурьдвал:
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс нь
Хоёр гурван шувуу өлгөсөн (27) ,
Саглагар модны дор (57),
Битүү модот уул (28), Шугуй дотор (80),Ононы шугуй дотор (81), Туул голын шугуйд (96), Хэрлэн мөрний Бурги эрэгт (98), Битүү ой тунарч, цатгалан могой шургах завсаргүй бэрх шугуй тул Тэмүүжинийг мөрдөж олж чадсангүй(102), Бургасан гэр (103), хальс холтсоор гэр барьж (103),Хар шугуй (104), Хар шугуйд нутаглаж (104),хамхуул өвс хийсэхэд(105), Бурги эрэг(107), Өхөрт шугуйг дайрч, Гацуурт сүвчид, Улиат (Улиастай)сүвчид гэдэг газрыг дайрч ан гөрөө хийсээрТуул голын Хар шугуйд буцаж ирэв (115), Тэмүүжин Арц модон годил(Болцуу)-гоо Жамухад өгч анд бололцов. (116),Саглагар модны дор(117), модны гишүүнийг суга татаж, айргийн бүлүүрийг сугачилж аваад(132),Харганан зорчлоор хатгалдаж (195), Ой модыг хүсэж (144), Тайга... Хөвч газар (149), Будаа нүдэж (152), Улаан бургадыг дайрч (170), Ой тайгыг шургалж (190), харгана зорчлоор хатгалдаж(195), Ой тайгад шургаж оров (196), Айл харгана гэдэг газар (122),Ойн нарс мэт олон сайхан дүү нар, Өндөр уулыг нарс мэт өнөр сайхан дүү нар (245) зэргээр ургамал тархсан ой шугуйн нэртэй олон газрыг онцлон дурьдаж бичжээ.
МНТ-нд Ургамлын зарим төрөлзүйлийг ашиглан гэр ахуйн хэрэгцээт хэрэглэгдэхүүнээ хийж байсныг бичихдээ:...Тэнд Балжийн голын Арал гэдэг газар хүрч өвсөн Эмбүүл гэр барьж суув.(24),...Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж, цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн Эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.(28), ...
Бугын мөрийг
Мөшгөн хөөж,
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан Халдуунд
Амь хоргодов (103)гэжээ.Тухайн цагт Бургасныэгц нарийн урт мөчрийн оройн хэсгийг холбож сайн бэхлээд өвсөөр нягт хучин, өвсөн Эмбүүл хэмээх бэсрэгхэн дулаан оромж барьж суудаг байж. Монголчууд Бургасыг Монгол мод хэмээн хүндэлж, гэрийн мод (хана, унь, тооно, багана), ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэх араг савар, сав суулга зэрэг олон хэрэгцээт хэрэгслийг хийж ирсэн бөгөөд өнөөг хүртэл Бургасаар гэрийн мод хийсээр байна. Гэрийн бургасан мод хөнгөн, маш бөх бат эдэлгээтэйгээс нүүдлийн ахуйд онцгой зохицсон байдаг билээ.Өвгөөдэй Дамдинсүрэнгийн хүү нэрт эрдэмтэн Энхсайхан Бургасыг олон жил судалж, түүний таримал цэцэрлэг(плантаци) байгуулан ашиглах талаар судалгаа хийсэн нь эртний дээдсийнхээ өв уламжлалыг сэргээх чухал ажил болсон билээ. Түүнчлэн саглагар модны дор хавирга модыг халцартал,өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэв.(57),
...Саглагар модны дор
Сайхан хурим үйлдэж,
Сайтар бүжиглэн жаргаж,
Санаа сэтгэл нэгдэж,
Сайн нөхөд болоод
Шөнө нэгэн хөнжилд орж унтах бүлгээ. (117) гэж бичсэн нь Монголчууд эрт цагаас өвөрмөц онцгой бүтэц тогтоцтой ургамлыг хүндэтгэж, түүний орчимд ёслол хүндэтгэл хийдэг байсныг харуулж байна. Өнөө үеийг хүртэл Сэлэнгийн Авгай мод, Архангайн Зуун салаа мод, Хатгалын Могой мод,Завханы Яруу сумын Цамц мод, Алдархааны Сайхан мод зэрэг олон газарт ургасан модондоо хүндэтгэлтэй хандсаар иржээ.
МНТ-нд цөөнгүй тооны ургамлын нэр, тархсан орчин зүй,дурьдсан зарим ургамлын хэрэглээ, тэдгээрээр нэрлэсэн газар нутаг, олонтаа бичсэн байдаг нь мянгаад жилийн өмнө Монгол орны ургамлын талаар тусганбичсэн анхны зохиолгэдэг нь дээр бичсэнээр тодорхой байна. МНТ-нь ургамлын талаар анхны зохиол болох,зарим ургамлын тархалтыг уг зохиолд бичсэнээр тогтоож болохоор байгаа талаарЧ. Санчир, Д. Энхбаяр нарын “Дал” (2014 №147)сонинд бичсэнсаналыг судлан үзүүштэй санагдана.
(Холбогдох зургийг хавсралтаас үзмү !)
Хөхөөгийн Отгонбилэг
(Биологийн ухааны доктор(Ph.D)
“Монголын нууц товчоо”-нд бичигдсэн зарим ургамлын зураг (Фотог Х. Отгонбилэг
МНТ-нд гардаг Затгас төмснүүд
DR RUSH