ГОЛ АГУУЛГА

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхан багш. Тэрбээр богинохон, наяхан насыг яахан наслах билээ хэмээн бүү сэтгэ. Ертөнц, газар, дэлхий хаана боловч хэн боловч Бурхан багшийн нас сүүдрийн тоо хэмжээг мэдэж үл чадна, хэлж үл мэднэ хэмээн Бурхан багш зарлигласан. Зарлигласан байдаг. ... Тэр цагт. Тэр газарт цугларсан олон бурхад, бодьсадьва нар болон газар, тэнгэр, лусын эзэд тэд бүгдээрээ хамтдаа Бурхан багшийн насны хэмжээг. Энэ адил магтан шүлэглэн айлдсан байдаг. Шүлэг магтаал. Энэ мэт байдаг.

Хамаг их далайн ус бүгдийн
Дусал бүрийг тоолж чадна
Шагжаамүни бурханы насны хэмжээг
Хэн боловч тоолж үл чадна.
Хамаг сүмбэр уул бүхэнд буй
Хамгаас нарийн тоос бүрийг тоолж чадна
Харин Шагжаамүни бурхан насыг
Хэн бээр ч тоолж чадахгүй
Гэгээрсэн бурхад хэдүй оршино
Гэгээрсэн бурхан багш төдий их наслана.
Далайн усыг дусал бүрээр нь тоолж болно
Харин Шагжаамүни бурханы насыг тоолж үл болно
Хамаг бүх газрын нарийн тоосыг ширхэг бүрээр тоолж болно
Харин Шагжаамүни бурханы насыг тоолж барахгүй
Огторгуйн хэмжээс бүрийг жишиж хэмжиж болно
Харин Шагжаамүни бурханы насны хэмжээг хэмжиж барахгүй. ... хэмээн олон нөхөд Бурхан багшийн нас сүүдрийг айлдсан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар.Тэд үнэн ба үнэмлэхүй үнэн хэмээх хоёр их хил хязгаар хийгээд үнэн бодит зүй ёсонд нийцсэн үйлийг болгоож эрхэмлэн дээдэлдэг.Тэд нар өглөг, түүний сайн үр, тэвчээр түүний ач тус, хичээнгүйн ёсны зам мөрийг бүхэлд нь таньж мэдсэн.Түүнийг дээдлэн сахидаг. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар. Тэд арван их ёс зүйд суралцсан. Тэд нар аливаа юмсын үнэн учир шалтгааныг таньж мэдсэн. Тийм учраас. Тэд амирлангуй тайван байдалд оршдог. Тэд сүшиг бишрэл, энэрэн хайрлах сэтгэл болоод бясалган бодож үйлдэх хийгээд хоосон чанар түүний утга учир ухааныг сайтар судлаж мэдсэн.Тэд дияан хийгээд дияаны үр шим, билгүүн болоод билгүүний ач тусыг машид ихээр судалсан. Тэд оршихуй эс оршихуйн мөн чанар ухаан бодлын ид шидийг төгс сайн эзэмшсэн. Тэд ёсыг дагасан. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар. Тэд нэгэн үзүүрт сэтгэлийг барин бусдад туслах арга ухаанд төгс сайн суралцсан байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижран салсан байдаг хэмээн зарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар. Тэд нар ном, номлол түүний билиг их дотоод чанарыг дээдлэн номлодог. Тэд энэрэн хайрлах, өршөөж уучлах сэтгэлийн ая эгшиг бүрт нийцүүлэн номыг номлодог. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижран салсан хэмээн зарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар. Тэдмуу үйлийн үр, атгаг муу сэтгэл бодлын гэм нүгэл. Мунхаглал болоод хорон муу дотор сэтгэлийн гэм /нисваанис/-ыг огоорч тэвчсэн. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан хэмээн зарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бурхад, бодьсадва нар. Тэд хэнийг ч үл ялгана. Тэд нар хэнд боловч адилхан. Түүний үйлдсэн сайн муу үйлийг нь санагалзан бодож дэнслэн тооцоод тусыг хүргэдэг. Тэд ариун бодолтой. Тэд гэгээрсэн гэгээлэг их хүсэлтэй байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос салсан байдаг хэмээнзарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Энэ мэт. Бурхад, бодьсадва нар. Тэд нар зовлонгоос ангижирсан. Зовлонгоос ангижран салж хагацсан байдаг. Тийм учраас. Тэр мэт. Муу үйлийн үндэс бол хүсэл болон шунах сэтгэл байдаг. “Амьтан бүхэн мэдэх болтугай” хэмээн зарлигласан. 

Тэр мэт. Хилэнц ихт. Хор ихт. Муу үйлийг амьтан бүхэн тэвчих болтугай. Энэ мэт. Амар амгаланг, буян заяаг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.


ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГ ҮГҮЙ. ӨЧҮҮХЭН Ч БҮҮ ЭРГЭЛЗ.
ШАГЖААМҮНИ БУРХАН БАГШИЙН НАС СҮҮДРИЙН ТОО ХААНА Ч БАЙХГҮЙ.

БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

НЭГ.

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Галав ертөнц цорын ганцхан нэг байдаг. Аль эсхүл тэр нэг зуун нэг байдаг гэх адил. Энэ тоог хэлж үл мэднэ. Тийм учраас. Эргэлзэх хэрэг үгүй. Өчүүхэн ч бүү эргэлз. Шагжаамүни бурхан багшийн насны тоохэмжээ нь хаана ч байхгүй гэсэн үг. ... 

Яагаад гэвэл. Бурхан багш. Орчлонгийн хамаг олон амьтанд туслах гээд. Тэр энэ орчлонд заларсан. Тийм учраас түүний нас сүүдрийн тоо хэмжээ нь хаана ч байхгүй. Түүнийг мэдэж үл чадна гэсэн үг. ...

Яагаад гэвэл. Бурхан багш. Орчлонгийн хүний насны тоог нэг зуун жил байхаар тогтоосон.Тэр өөрийн насны тоо хэмжээг. Энэ мэт. Эгэл нэгэн хүний адил байхаар энэ орчлонд үзүүлсэн.Түүний нас сүүдрийн тоо хэмжээ нь хаана ч байхгүй. Түүнийг мэдэж үл чадна гэсэн үг. ...

Яагаад гэвэл. Бурхан багш. Тэрбээр буян номын ёзоор муутай. БИ-гийн үзэл бодолд хэт их нэвчсэн. Алин амин хувийн хэрэгт хэт ихээр шунасан. Тэр хүмүүст мөнх бусын учир шалтгааныгөөрөө өөрөөрөө үзүүлж таниулах гээд тэр энэ орчлонд заларсан. Тийм учраас түүний нас сүүдрийн тоо хаана ч байхгүй.Түүнийг мэдэж үл чадна гэсэн үг. ...

Товчлоод хэлбэл. Энэ амьдралд хэн ч мөнхрөхгүй гэсэн үг. ... Хүний насны тоо богинохон. Бид бүгд адилхан. Ихдээ л нэг зуун нас наслана. Үхэл бол гарцаа үгүй. Ирнэ гэсэн үг. Үхлээ гээд тэр бас ор тас алга болохгүй. Үхэвч дахиад төрнө. Үйлдсэн үйлийнхээ үрээр. Нэг бол тэр сайн заяанд төрнө. Аль эсхүл тэр муу заяанд унана.Энэ адил үүнийг өөрөө өөрөөрөө үзүүлэх гээд Бурхан багш энэ ертөнцөд асар богинохон наяхан насыг үзүүлсэн юм гэсэн үг. ... Тийм учраас. Бурхан багшийн нас сүүдрийн тоог хэн ч хэлж үл чадна. Түүний насны тоо хэмжээ хаана ч байхгүй. Түүнийг мэдэж үл чадна гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

ХОЁР.

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Заларсан бурхад, бодьсадва нар. Тэд арван их зовлонгоос салж хагацсан байдаг гэсэн үг. ...

Бурхад, бодьсадва нар. Тэд аврал их. Ач тус их. ...Тэд арга билиг төгс. Тэвчээр төгс. ... Тэд нар ариун бодолтой. Гэгээрсэн гэгээлэг их хүсэлтэй байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижиран салсан байдаг гэсэн үг. ...

Бурхад, бодьсадва нар. Тэд тэвчээр, тэвчээрийн арга билиг ухааныг төгс сайн эзэмшсэн. Тэд нар өглөг, өглөг буяны сайн үр хийгээд хичээнгүй ёсны зам мөр бүгдийг бүхэлд нь таньж мэдсэн. Тэр тоолшгүй их. Тэр багташгүй их байдаг хэмээн тэд нар бусдад сургадаг. Тийм учраас тэд зовлонгоос хагацсан байдаг гэсэн үг. ... 

Бурхад, бодьсадва нар. Тэд нар энэрэн хайрлах сэтгэл болоод сүшиг бишрэл,бясалган бодож үйлдэх хэмээх билэг оюун ухаан бодлын ид шидийг төгс төгөлдөр сайн эзэмдсэн. Тэд нар БИ-үгүй.БИЕ-үгүй. СЭТГЭЛ-үгүй-н мөн чанарыг төгс сайнтаньж мэдсэн байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос хагацсан гэсэн үг. ...

Бурхад, бодьсадва нар. Тэд орчлонгийн хамаг амьтан бүгдэд туслахын тулд оршдог. Тэд нар атгаг муу сэтгэл бодлын гэм нүгэл, мунхаглал болоод дотор муу сэтгэлийн гэм \Нисваанис\-аас салж хагацсан. Тэд түүнийг огоорч тэвчсэн. Тийм учраас. Тэд нар зовлонгоос хагацсан байдаг гэсэн үг. ...

Бурхад, бодьсадва нар. Тэд хэнийг ч үл ялгана. Тэд нар хэнд боловч түүний үйлдсэн сайн муу үйлийг санагалзан бодож дэнслэн тооцоод тусыг хүргэдэг гэсэн үг. .. Тэд нар сүшиг бишрэл үгүй, ухаан бодол үгүй, мунхаг нэгэн хийгээд, араатан мэт авир үгүй нэгэн. ...Тэр хүмүүсийн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэлт үйлийг үл таалдаг. Нүгэлт муу үйлийн эзэн тэр хүмүүст туслах хэрэгтэй гэж тэд нар үздэггүй юм гэсэн үг. ... Бурхад, бодьсадва нар тэр хүмүүсийгхарах боловч хараагүй адил. Сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөхийг хичээдэг гэсэн үг. Тэд орчлон ертөнцийн олон олон амьтадыг ахин дахин алдаж эндэхээс ийн хамгаалдаг юм гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

ГУРАВ.

Хүү минь. Охин минь.

Бурхад, бодьсадва нар. Тэд орчлонгийн хамаг амьтанд туслахын тулд оршдог. Тийм учраас. Тэд нар үнэмлэхүй үнэн мөн чанарт оршдог. Энэ бол заларсан бурхад, бодьсадва нарын явдал болой. 

Хүү минь. Охин минь.

Заларсан бурхад, бодьсадва нар. Тэд ном, номлолын ёсонд ёсчилон мөргөж суралцсан. Тэд түүнийг дээдлэн сахидаг. Тэд сүшиг бишрэл, ном номлол хэмээх хоёр их ухаан, түүний ёс зүй, ид шид, арга билигийг төгс сайн эзэмшсэн байдаг. Түүний суу билигт зах хязгаар гэж үгүй байдгийг тэд нар энэ мэт илтэд үзүүлсэн байдаг. Энэ бол заларсан бурхад, бодьсадва нарын явдал билээ.

Хүү минь. Охин минь.

Заларсан бурхад, бодьсадва нар. Тэд хүсэл шуналд идэгдсэн. Уур омогт автсан. Харамч хомхой, арчаагүй залхуу. Дээрэнгүй нэгнийг үл таалдаг. Тэд нар бардам их зан болон БИ-г энхрийлэх үзэл бодлыг дэвэргэн дээдлэгч сэтгэлийг үл ойшоодог. Гэсэн хэдүй ч тэд нар. Энэ мэт. Хор ихт. Хар ихт. Атгаг муу сэтгэлд автсан тийм хүмүүнийг цаашид сайн үйлд хөтлөж хүргэхийг чармайдаг. Энэ бол заларсан бурхад, бодьсадва нарын явдал билээ.

Тийм учраас. Хүү минь. Охин минь.

Зовлон гэж байхгүй гэсэн үг. ... Чи түүнийг хэн нэгнээс, хаанаас ч хайх хэрэггүй гэсэн үг. ... Харин чи өөрөө өөрөөсөө хай. Үг хэл, үйл үйлдлээсээ чи хай. Бардамнал, ихэрхэл, үнэнч бус байдал. Уур хилэн, өширхөл хорсол атаархал, хүсэл шунал бусад олон муу үйлдлээсээ чи хай. Өөрөөр хэлбэл. Зовлон, зовлонгийн шалтгааныг өөрөө чи өөрөөсөө хайж бай гэсэн үг. ...

Тиймээ. Хүү минь. Охин минь.

Ямар ч гамшиг зовлон, гай түйтгэр гэж байдаггүй юм. Энэ мэт. Зовлонгийн үнэн мөн чанарыг бодож яв гэсэн үг.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь.

Бүх юмс зуурдынх байдаг юм. Юуг ч битгий тоо гэсэн үг. ... Юу том. Юу жижигхэн гэж? Юу сайхан. Юуг муухай гэж? ... Бүх юмс зуурдынх. Амжилт уналт, алдар хүнд, таашаал бахархал. Тэр зуурдынх. Өвчин зовлон, үхэл хагацал, зүхэлт доромжлол. Энэ бас зуурдынх. Тийм учраас. Тэвчээртэй бай. Аливаа сайн муу, сайхан муухайг аль алиныг нь тэсээд, тэвчээд тэгээд өнгөрөөж сур гэсэн үг. ...“Хүн нэг л юмыг сайн сурвал. Бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэвчээр байдаг юм”. Тийм учраас. Чи түүнд суралц гэсэн үг. ... Тэвчээр бол сайн сайхны юмны эхлэл. Тэвчээр бол саар муугийн төгсгөл. Бүх юмс үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм. Тийм учраас. Чи түүнд суралц гэсэн үг. ...

Тийм учраас. Хүү минь. Охин минь.

Буян номыг шүт бишир. Оюун ухаан, эрдэм номонд шамдан суралц. Тэр мэт. Түүний ширгэшгүй их хүчээр аливааг урвуулан хувиргахих авшигийг чи олох болно гэсэн үг. ... Нүгэл ихт. Хилэнц ихт. Хар ихт. Хор ихт. Мунхагийг тэвч гэсэн үг. ... Түнэр харанхуй адил мунхаг ухааны зовлонгоос чи хагацан ангижрах болно гэсэн үг. ...Тийм учраас. Хүү минь. Охин минь. Зовлон гарах шалтгааныг...гасланг олох шалтгааныг амьтан бүхэн хааж үйлдэх болтугай. ...Бүхнийг болгоогч төгс сайн чанарыг амьтан бүхэн олох болтугай. Тийм учраас. Хүү минь. Охин минь.Буян номонд шамдан хичээн суралцаж ... Ангижирсаны арван их хүч, үнэнхүү ухаарсаны дөрвөн их хүч ... бурханы номын үл хольцох найман их хүч болоод их нигүүсэх сэтгэл, их асрахуйг амьтан бүхэн олох болтугай. Амьтан бүхэн төгс эцсийн чанар, тэнцэшгүй их үнэнхүү гэгээрлийн зам мөрийг олох болтугай.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Жич: “Хутагт Алтэнгэрэлт” хэмээх энэ сударт. Шагжаамүни Бурхан багшийн насны тоо хэмжээг тоолж үл чадна. Түүнийг хэмжиж жишиж үл болно. Түүний нас сүүдрийн хэмжээ нь хаана ч байхгүй. Бурхан багш бээр хамаг олон амьтанд туслах гээд энэ ертөнцөд заларсан хэмээн айлдсан байдаг билээ. Бурхан багш. Тэр өөрөө ном. Түүний лагшин нь мөн тэр адил ном байдаг. Тийм учраас.Бурхан багш мөнх бусыг үзүүлэх бус ертөнцийн олон амьтанд туслах гээд. Гаслангаас тэд бүгдийг аврахын тулд. ЭНЭ МЭТ. Олон янзыг үзүүлдэг хэмээн энэ сударт айлдсан байдаг.


Бадамханд музей