ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШИВОЙ
Бурхад, бодьсадва нар. Тэд ариун байдаг. Ариуссан байдаг. Тийм учраас. Тэд нарын сэтгэл болоод оюун ухаан, хүч чадал, тэсвэр тэвчээр нь тэнцэшгүй их байдаг гэсэн үг. ... Тийм учраас. Бие, хэл, сэтгэл бодлоо ариун байлга. Арчиж зүлгэж цэвэрлэж бай. Энэ мэт. Төдий их нүгэл хилэнцээс салж хагацаж чадах болно гэсэн үг. ...
ГОЛ АГУУЛГА
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Буян үйлдэгч амьтан бүгдийн
Бултаараа хураасан буяны цогцос нь
Буйн хязгаар үгүй. Тоо үгүй хийгээд
Бүхний сэтгэлд багташгүй болъюу.
Арван зүгийн туулсан бурхад ба
Алин түүнчлэн гүн нарийн явдалтан
Хамаг олон бодьсадва нар тэд бүгдээр
Харилтгүй сайтар дэмжих болъюу
Ариун дээлийг сайтар өмсөж
Анхилуун үнэртэнийг авч
Асархуй сэтгэлийг ойр агуулаад
Үгүйгээр тахиж үйлд.
Өөрийн сэтгэлийг хир үгүй
Агуу дэлгэр сайтар болгоон
Сэтгэлээ машид тунгалаг болгоод
Судар аймгийн дээд үүнийг сонсогтун...
Хэн боловч үүнийг сонсвоос
Түүний дотор сайтар ирнэ
Хүмүүний төрлийг сайтар олно
Амар амгалан амьдрах болъюу. ...
Хэн нэгний чихний нүхэн дотор ч
Энэ номлол дуурсах болвоос
Буяны үндэсийг судалсан болно
Бурхад бүгд бээр машид сайшаана.
хэмээн Бурхан багш бээр чуулсан олон нөхдийг болгоон зарлигласан. Зарлигласан байдаг. Зарлигласан байдаг.
1. Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Дээдийн дээд энэ судар ном бол хэмжээс үгүй их. Хязгаар үгүй ариун байдаг. Энэ ном номлол тоолош үгүй их. Ширгэшгүй их ач тусыг амьтан бүхэнд үзүүлдэг. ... Гурван бие лагшинг шүт бишир. Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглийг гүйцэд угааж цэвэрлэж үйлд. ... Төгс жаргалангийн бие лагшинг олно. ... Муу үйлийг сэрэмжил. Бүү үйлд. ... Хувилгаан бие лагшинг олох болно. ... Ном номлолын эрдэм ухаанд нэн ихээр суралц. ... Номын бие лагшин үзэгдэх болно хэмээн бурхан багш зарлигласан.
2. Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Орчлон ертөнцийн үргэлжлэлийг тасдагч дээд судар энэ ном. Ойлгоход гүн их нарийн. Үзэх цагт бэрхтэй. Тийм учраас. Үл ариусах. Үл хорих. Үл тэвчих. Үл мэдэх. Эдгээр зүйл ёсыг орхигдуулан хэрэглэж үл болно. ... Эгэл нялхас болвоос. Энэ мэтийг үл тоомсорлож, үл ойшоож үздэг. Тийм учраас. Тэд гурван лагшинд үл хамаардаг хэмээн Бурхан багш зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Үйлдсэн үйл үгүй аваас. Үйлийн түйтгэр үгүй байдаг хэмээн зарлигласан. Хурал үйлдсэн тийн мэдэл, нэр, дүрс хэлбэр сэлт. ... Хамаг төрөн түгэхүй, хүрэлцэхүй, мэдрэхүй хийгээд хүсэхүй, тачаахуй. Түүнчлэн сансар хийгээд төрөх, хөгшрөх, үхэх. Энэ мэт. Олон олон гаслан, зовлон, хорлол мэт бүгд амирлах болтугай хэмээн Бурхан багш зарлигласан.
3. Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Ерөөл номын хүчинд, буян заяат нэгэнд Хувилгаан бие лагшин болон Төгс жаргалангийн бие лагшин бүрэлдэж бий болдог. ... Энэ мэт. Тэд цогцосын үлдэгдэл сэлттэй зовлонгоос ангижирсан байдаг. Харин тэд нар Номын бие лагшинд мэргэжсэнээр цогцосын үлдэгдэл үгүй зовлонгоос ангижирдаг. Урьд хоёр лагшин бээр номын лагшин доор үүссэн юм. Тэр мэт. Энэ гурван бие лагшиндадил нэг мэт мэргэших аваас. Үл орших зовлонгоос ангижирсан хэмээн Бурхан багш зарлигласан байдаг.
4. Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Үйлдсэн үйл үгүй аваас. Үйлийн түйтгэр үгүй байдаг хэмээн зарлигласан. Хурал үйлдсэн тийн мэдэл, нэр, дүрс хэлбэр сэлт. ... Хамаг төрөн түгэхүй, хүрэлцэхүй, мэдрэхүй хийгээд хүсэхүй, тачаахуй. Түүнчлэн сансар хийгээд төрөх, хөгшрөх, үхэх. Энэ мэт. Олон олон гаслан, зовлон, хорлол мэт бүгд амирлах болтугай хэмээн Бурхан багш зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Дээд их наминчилгааны хүчинд. Буян хийгээд номын хүү үргэлжид төгс төгөлдөр болтугай. Амгалан бүгд гарахын шалтгаан болох болтугай. Хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.
БУРХАД, БОДЬСАДВА НАРТ ГУРВАН ЛАГШИН ЗАЯАСАН БАЙДАГ
БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Бурхад, бодьсадва нар. Тэд нар “ Хутагт Алтангэрэлт” хэмээх их хөлгөн судар эл ном үүнийг ёсчилон гүйцээн үйлдсэн гэсэн үг. Тэд буян хийгээд өглөгийн ач тусыг санагалзан бодож наминчлан үйлдсэн. Тэд нар муу заяанд унасан тэднийг алагчлал үгүй багтаан бодь сэтгэлийг барин ном үүнийг үйлдсэн. Тэд энэ мэтээр ариун шагшаабадад ёроол үгүй хэмээн номын ёсыг ёсчилон гүйцээж бүтэн үйлдсэн. Тэд хичээнгүй болон тэвчээр хоёрт нэн ихээр суралцсан. Тэд нар номыг шүтсэн. Тэд бурхадыг шүтсэн. Тэд багшийг шүтсэн. Тийм учраас тэд нар билиг оюун ухааны эцэст хүрсэн. Тийм учраас. Тэд нар гурван лагшинд оршдог юм гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Бурхад, бодьсадва нар. Тэд нар. Энэ мэт. Дээд гурван бие лагшинг олсон байдаг гэсэн үг. Тэр гурав энэ мэт байдаг. “Хувилгаан бие лагшин”, “Төгс жаргалангийн бие лагшин”, “Номын бие лагшин” байдаг.
Нэг. Хувилгаан бие лагшин
Хүү минь. Охин минь.
Бурхад, бодьсадва нар. Тэд ном номлолын ухаанд нэн ихээр суралцсан. Тийм учраас. Тэд нар ном номлол, оюун ухаан, энэрэл хайр, эрдэм чадлын их авшигийг олсон. Их авшигийнхаа хүчээр тэд бусдын санаа бодол болон үзэгдэл юмсын нөхцөл байдал, үнэн мөн чанарын саад үгүй мэддэг болсон. Энэ мэт. Тэд элдэв олон юмсыг зохицуулан хэрэглэх арга ухаан, хүч чадлыг эзэмдсэн байдаг гэсэн үг. ...
Бурхад, бодьсадва нар. Тэд ариун байдаг. Ариуссан байдаг. Тийм учраас. Тэд нарын сэтгэл болоод оюун ухаан, хүч чадал, тэсвэр тэвчээр нь тэнцэшгүй их байдаг гэсэн үг. ... Тийм учраас. Бие, хэл, сэтгэл бодлоо ариун байлга. Арчиж зүлгэж цэвэрлэж бай. Энэ мэт. Төдий их нүгэл хилэнцээс салж хагацаж чадах болно гэсэн үг. ...
Үлгэрлэн хэлвээс.
Энэ мэт. Нэн их бохирдсон усыг шүүж тунгааж цэвэрлэх аваас. Ус үгүй болохгүй. Усны мөн чанар алдагдахгүй. Усны туйлын мөн чанар нь тодрон гарч ирнэ. Тэр мэт. Аливаа юмсын бодит үнэн чанар устаж үгүй болдоггүй юм. Тийм учраас. Элдэв олон олон муу, сайн дурьдатгал болон сэтгэл бодлын гэм нүглээс салж хагацах хэрэгтэй гэсэн үг. ... Бурхад бүгдийн авралыг хүртэх болно гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хоёр. Төгс жаргалангийн бие лагшин.
Хүү минь. Охин минь.
Дээдийн ном “Хутагт Алтангэрэлт”. Энэ судар номыг ихэд болгоон үйлд. Судал бүтээ. Сонсож уншиж түгээ. Ялж төгс нөгчсөн Бурхад, бодьсадва нарт өргөл хүндэтгэлийг хичээн барьж үйлд. Буян ном хийгээд өглөг буяны ач тусыг дээдийн дээдэд санаж үйлд. Сүшиг бишрэл, энэрэл хайрын агуу ихэд эргэж үл буцахыг баттайд гүйцээн наминчлан үйлд. Хамаг амьтаны тусын тулд гээд баясуулан үйлд. Буян заяаг хураах болно. Төгс жаргалангийн бие лагшинг олох болно гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Гурав. Номын бие лагшин.
Хүү минь. Охин минь.
Бурхад, бодьсадва нар. Тэд ном номлолд нэн ихээр суралцсан. Бусдад туслах билгүүн их ухаан, арга хүч, чадал, тэсвэр тэвчээрийг тэд тэндээс олж мэдсэн. Болгоосон байдаг гэсэн үг. Тийм учраас. Бурхад бодьсадва нар. Тэд билиг оюун ухааны төгс эцэст хүрдэг байсан гэсэн үг. ... Тэд дияан хийгээд дияаны үр шим, билгүүн болоод билгүүний ач тусыг ихэд мэдсэн. Тэд хоосон чанар болон оршихуй эс оршихуй мөн чанар. Түүний учир ухаанд суралцсан. Тэд нар ёсыг дагасан. Тийм учраас. Тэд нар номын бие лагшинд оршдог гэсэн үг.
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Ном сурахад хоёр сэтгэл хэрэггүй гэсэн үг. ... Хаана сурах хамаагүй. Хэн сурах тэр бас хамаагүй. Ном сурахад шалтгаан хамаагүй. Ариун явдалт, ариун бус тэр хамаагүй гэсэн үг. ... Мунхаг мулгуу нэгэн, эс бөгөөс билгүүн их ухаантан энэ бас хамаа үгүй. ...Өөрөөр хэлбэл бурхадын сургааль номлолд ялгал гэж үгүй байдаг гэсэн үг. ...Дээдийн ном бол заларсан бурхадын зүрхнээс гардаг. Тийм учраас. Тэр хэмжээс үгүй,хязгаар үгүй ариун байдаг. Тэр тоолош үгүй, ширгэш үгүй их ач тусыг амьтан бүхэнд ялгал үгүй үзүүлдэг. Тийм учраас чи гурван бие лагшинг шүт. Ном номлолын эрдэмд нэн ихээр суралц. Номын бие лагшин үзэгдэх болно гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Жич: “Хутагт Алтангэрэлт” хэмээх энэ сударт. Эгэл биед төрсөн хүмүүн бээрхэрхэн эгэлээс хагацаж эрдэм төгөлөдөр, буян төгөлдөр гэгээрлийн зам мөрийг олдог тухай Бурхан багш айлдсан байдаг.
Бадамханд музей