Нэгдүгээр бүлэг:

Хэрвээ чи хүсвэл.
Чи бүгдийг чадна.


Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм. Тэр жил 1974 оны зун би оюутны зуны амралтаараа Улаанбаатар хотод ирсэн байлаа. Тэгэхэд би үнэндээ юу ч хийдэггүй байв. Хаяа ном уншина. Телевиз харж хэвтэнэ, ерөнхийдөө ихэвчлэн унтана. Заримдаа би хийх ажилгүй дэмий алхана. Хаана хамаагүй, шөнө дүл болтол тэнүүчлэнэ. 7-р сарын эхний долоо хоногийн тэр нэгэн орой, би хотын төв гудамж "Энхтайван"- ны өргөн чөлөөгөөр алхаж гарав. Нам гүм, нам гүмхэн тийм нэг хачин сайхан орой байсан санагдана. Хаа нэгтэйгээс авто машины хурц шар гэрэл гэнэт цацран гарч ирээд, төдий удалгүй бүдэгхэн цайвар цагаан гудамжны гэрэлд ойж, солонго татуулан хоосон харанхуй агаарт шингэн алга болно. Замын хоёр талаар ойр ойрхон хоёр эгнээ тарьж ургуулсан өндөр өндөр хуш, улиас моднууд байх бөгөөд бас явган хүний цардмал зам, түүний захыг нь эмжин жижигхэн сөөг бут моднуудыг их л шигүү тарьсан ажээ. Би Улсын их дэлгүүрийн урдуур өнгөрч төв шуудан чиглэн алхав. Гэрэл муутай боловч гоё модот өргөн гудамж дуусхад, миний зүүн гар талд төв шуудангийн том шар барилга үлдлээ. Би зам хөндлөн гарч, Сүхбаатарын талбайн урд талд байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү эргэж оров. Миний хүүхэд ахуй насны минь дотно танил дүр зураг, сэтгэл татам уянгалаг сайхан төсөөлөл тэрхэн зуур надад төрлөө. Тэгээд би улирч одсон гэгээн сайхан дурсамжаа санагалзан, өөрийн эрх үгүй санаа алдан түр зогсов. Би цэцэрлэгт талбайг урдаас нь хойшоогоо нэвт өнгөрч, Сүхбаатарын талбай руу ордог хуучин цагийн хийцтэй, бат бөх чулуун хаалганы хажууд ирлээ. Хаалганы хажууд хоёр залуу бүсгүй зогсож байлаа. Тэдний нэг арай ахмад болов уу?... гэмээр нарийхан туранхай биетэй цагаан царайтай тэр бүсгүй царайлаг сайхан бүсгүй байлаа. Би тэдэнтэй мэндлэв. Зөрүүд гэмээр ширүүн төрхтэй тэр бүсгүй надад бараг анхаарал хандуулсангүй. Харин нөгөө нэг нь 20 орчим насны бүсгүй байсан бөгөөд, нарийхан туранхай, том алаг нүдтэй тунчиг их царайлаг бүсгүй байлаа. Тэрээр намайг гайхан харж, ямар нэг юм амандаа шивнэн хэлэв. Тэгээд тэр надаас харцаа буруулан буруу тийшээгээн харж зогслоо. Тэр бүсгүй дээшээгээ тэнгэр өөдөөгөөн харан зогсох ажээ. 

Тэрхэн агшинд би биеэ барин сандарч эхлэв. ... Би бага зэрэг зориг ороод ... <<Намайг уучлаарай>> гээд <<Уг нь би энд Сүхбаатарын талбайд нэг найзтайгаа уулзах гэж ирсэн юм л даа. ... Одоо цаг хэд болж байгаа бол?>> хэмээн би ямар ч гэмгүй нэгэн билээ гэх аялгаар, тэднийг аргадаж учирлаж тайлбарлан хэлэх аядав. "Залуу минь цаг. ..тэр байна" гээд гудамжны гэрлийн шонд өлгөсөн том шар цагийг заагаад <<Сүхбаатарын талбай бол энэдээ>> хэмээн арай ахмад насны ширүүн төрхтэй тэр бүсгүй надад хандан хүйтэн хөндий аялгаар хэллээ. Би бүсгүй хүний ер бусын сайхан, тэр өнгө аясыг мэддэг хэдий ч ингэтэл чочирдон сандарч байгаагүй билээ. Чухам ямар хэргийн учраас би тэр бүсгүйчүүдийн хажууд ирээд, зовлон тоочин зогсох учрыг би өөрөө ч үл мэднэ. ...

Тиймээ. Тэгэхэд надад харуусал, гуниг хоёр хамтдаа зэрэг төрсөн билээ. Би өөртөө байдаг хамаг сайхан юмсаа, итгэл ийгээд сэтгэлээ сохор зоосны үнэгүй алдсан мэт надад бодогдов. Харуусал гэхийн учир гэвэл энэ билээ. ... Би тэднээс түргэн холдохыг хүсэж эхлэв. Тэглээ гээд би яах билээ? ... Сайхан бүсгүйг харахад жаргал мэт санагддаг тийм нас, тийм л үе байсансан. Төдий их удсангүй улаан өнгөтэй <<Москвич>> маркийн авто машин бидний хажууд ирж зогссоноор, би тэдэнтэй салах ёсыг гүйцэтгэн <<Баяртай. ...сайхан амраарай. ...дараа уулзана шүү>> гээд гар даллан хоцров. Тиймээ би санаж байнаа. Тэр өдөр Баасан гариг байсан юм.

Тэгээд тэндээс би гэр лүүгээ алхав. 

Би бодлоо. Эцсийн эцэст сайхан муухай, баян ядуу энэ хамаагүй. Тэр мөнх бус. Бүү гунигла. Битгий харамс. Сайхан юмны өмнө нүд бөхийдөг. Оюунухаан, итгэл сэтгэл бодлынөмнө орчлон ертөнц тэр өөрөө бөхийдөг бус уу? Тийм учраас зоригтой бай. Бас бодолтой бай.Зорилготой байх хэрэгтэй. Ямар ч үед өөр өөр юманд яаж хандахыгаа мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйл бүгдэд ижилхэн байдаггүй билээ хэмээн би бодов. ...Тэгээд би бас ингэж бодлоо.

Тиймээ. Мунхагявдал болбоос мунхаг сэтгэлээс л үүсдэг ажээ.Би хичээх хэрэгтэй хэмээнби өөрөө өөртөө хэлсэн билээ. 

Тэгэхэд би тэр 2 бүсгүйн тухай юу ч мэдэхгүй байлаа. Тэднийг хэн хэн гэдэг, тэд нар хаана амьдардаг тухай би юу ч мэдэхгүй үлдсэн байв. Би сэтгэл гонсгор харамсаж явдаг байлаа. Гэсэн хэдий ч би тун их удалгүй, тэдний тухай мартаж эхэлсэн бөгөөд хааяа нэг хийх юмгүй уйтгарлан суух аваас тэд миний сэтгэлд үе үе, үүр түүрхэн бодогддог байв. Тэднийг би хааяа нэг дурсан санадагбайлаа. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй. Тэд намайг бас дурсан санаж, миний тухай ярьж байгаа бөгөөд бид тун удахгүй дахин уулзах мэтээр бага багаар санагалзан хүлээх болов.

Тэгэхэд би Гандангийн дэнжид байдаг ахындаа амьдардаг байсан юм.Миний ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан бөгөөд, тэр жилийн хавар Кавказад эм судлалын их сургууль төгсөж ирсэн юм. Ах хотын эм зүйн газарт ажилладаг байсан. Ах хөдөө явдаг ажилтай. Бүтэн 7 хоног, зарим үед бүтэн сар гэртээ ирэхгүй алга болно. Ахад ажилладаг газраас нь гэр барьж өгсөн бөгөөд тэр гэр хана туурга, шалбүрээс муутай борооны ус тусаал гоождог хуучин 5 ханатай гэр байсан юм. Гэрт тавилга эд хогшил гэхээр юм бараг байсангүй. Хуучны том модон ширээ, орос хийцийн 2 ширхэг малтмал сандал ба 2 төмөр ор байсан санагдана. Аан тийм. ...гарахаасаа гарахгүй нь их “ТЕМП” нэртэй том хүнд орос телевизор байсан юм байна. 

Цаг агаар тааруу муу, салхи бороо аянга цахилгаантай тийм үед тэр муу гэр салгалан чичирчхэдэн хэсэг болон салах алдана. Шөнө орой ялангуяа би гэртээ ганцаараа байх үед энэ байдал надад аймшигтай санагддаг байв. 

Улсын их баяр наадмын дараахан цаг агаар тогтуун сайхан нартай нэгэн өдөр байлаа.

Тэр өдөр үдийн алдад миний хамт сурагч Тулга гандангийн дэнжид байх манай гэрт ирэв. Бид хоёр манайд сууцгааж байгаад гадагшаа гарлаа. Бид олондурт цагаан гэж нэрлэгдэх хотын худалдааүйлчилгээний гол төвийн нэг, урт цагаан байшингийн урдуур өнгөрөв. Туул рестораны зүүн талд байдаг “Туул-Нисэх яармаг” автобусны буудлын ойролцоо би тэрхоёр бүсгүйг дахин олж харлаа. Бид тэнд түр саатав. Тэдний танил дүр төрх байдал, сэтгэл татам үзэсгэлэнтэй сайхан байдал хоромхон зуур намайг дахин эзэмдэв. Би баярлах санагалзах, ичингүйрхэн тээнэгэлзэх зэрэгцэн чимээ үгүй дуугүй зогсоно. Хоёр бүсгүй Тулгааг их л танимхайран түүнтэй ярилцах бөгөөд тэдний нэг болох арай эгчмэд тэр бүсгүй надтай гэхээсээ Тулгаатай илүү их дотночлон ярилцана. Тэрээр Тулгаагаас хэзээ ирсэн? ...болон хичээл сургууль бусад зүйлийн талаар шалгаан асууна. <<Тулгаа чи биднийг харахгүй өнгөрөх байлаа шүү дээ. ...нэг орцны хөрш хүмүүс бие биенийгээ танихгүй юм шиг өнгөрч болохгүй биз дээ>> гээд тэр бүсгүй чанга дуугаар инээнэ. Тэр их ярих боловч тэр бүсгүйг сонсох нь надад сонирхолтой сайхан байлаа. Түүнийг сонсох надад тааламжтай сайхан байв. Харин арай залуувтар давхраатай том алаг нүдтэй, туранхай цагаан царайтай тэр бүсгүй намайг сонирхон харах бөгөөд тэр ярианд үл оролцох ба хөнгөхөн инээвхийлэн зогсоно. Би тэр бүсгүйн нимгэн уруул, гэзэг ба бүсэлхийгээрээ чавхийлгэн чанга бүсэлсэн туранхай боловчиг өө сэв үгүй цэвэрхэн биеийг ажиглан зогсоно. Дэмий утга үгүй өнгөрсөн тэр амьдралдаан би харамсан зогсоно.

Тиймээ. Би тэдний сэтгэлийг үл татна.

Тэднийг явж одоход Тулгаа ярьж гарлаа. Тэд нэг гэр бүлийн эгч дүү бүсгүйчүүд ажээ. Том алаг нүдтэй тэр бүсгүйг Хулан гэдэг. Тэр аав, ээж, эгчтэйгээ нисэх тосгонд амьдардаг. Түүний эгч Халиунаа дунд сургуульд багшаар ажилдаг ажээ. Харин Хулан тэр бүсгүй нисэхийн нэгэн даргын туслахаар ажилладаг гэв. “Мундаг сайхан гэр бүл” хэмээн Тулгаа хэлээд <<Хоёулаа дараа нэг тэднийд очиж хоёр бүсгүйтэй сайхан танилцаж болно шүү дээ>> гэж хэлээд цааш нь үргэлжлүүлэн <<Манай орцонд нэг давхарт амьдардаг юм. Тэд нисэх тосгонд олон жил амьдарч байгаа ба аав нь алдартай сайн нисгэгч хүн байдаг юм>> хэмээн ярьж байлаа.

...Тэгээд би тэндээс гэр рүүгээ буцлаа. Би бодов. Тэгэхээр би гэдэг хэн билээ? хэмээн би бодож явав. Би бол итгэл даадаг, энэрэнгүй зөөлхөн сэтгэлтэй сайн хүү билээ. Би ингэжбодов. Хүн бүхэнд байхгүй онцгой сайхан нэгэн чанар надад бий. Тэр бол аливаа юмсыг бодож ойлгож, ухаарч харжчаддаг. Энэ бол миний элгэмсүү зөөлхөн, ухаалаг зүрх сэтгэл минь билээ. Энэ болбурхан бээр надад итгэж хайрласан Бурханы хишиг мөн билээ. Миний энэ сайхан сэтгэл надад туслаж, намайг өргөж дэмжиж явдаг билээ.Тийм учраас би өөрөөөөрийгөө дутуу үнэлж болохгүй. Би өөрөө өөртөө итгэж амьдрах хэрэгтэй. Хэрвээ би хүсвэл. Би бүгдийг чадна”. Би ингэж бодов. 

Энэ нэгэн уулзалтаас надад үлдэж хоцорсон юм гэвэл ийм л билээ.

Тиймээ. Хэрвээ би чин үнэн сэтгэлээсээ хүсэж чадах аваас би бүгдийг чадна.


Хоёр

...Улсын баяр наадмын дараахан. Тэр өдөр... Бямба гариг байсан юм. Би өглөө эртлэн босоод үдийн алдад Нисэх тосгонд ирэв. 

Хулан тэр бүсгүй хаана байгааг би үл мэднэ. Тэр гэртээ байгаа эсэхийг би бас үл мэднэ. Тэр бүсгүйн амьдардаг тэр байшингаас би альболох холдохгүйг би хичээх бөгөөд би тэр орчимд эргэлдэнэ.

Бүлээхэн чийглэг зөөлхөн салхи үлээж, тэнгэр цэнхэртэн дуниартана. Богд уулын хөндийд үдийн наран гийж, шүүдэрт угаагдаж норсон өвс ногоо нарны туяанд сэргээд, гялтганан солонгорч өнгө өнгийн гэрэл цацруулна. Шувууд жиргэнэ. Зуны дунд сарын ийм нэгэн сайхан өдөр байсан. Дур булаам өнгөлөг сайхан өдөр байсан юм.

Би юу ч бодохгүй юу ч хийхгүй  зүгээр л... бүхэл өдөржин тэнд би алхахад бэлэн байлаа. Тэгээд би тэр бүсгүйг олж харлаа. Хулан тэр бүсгүй бас намайг олж харав. Тэр явган хүний цардмал замаар намайг чиглэн алхав. 

Тэр намайг таних ч биш, үгүй ч биш гайхсан харцаар над руу харна. “Сайн байна уу, Хулаан” гээд би түүнтэй мэндлэв. “Ийм сонин хүн хаанаас гараад ирэв ээ? Та чинь манай энд байдаг билүү?” гэж тэр надаас асуулаа. Түүний энгийн байдал надад тунчиг их сайхан санагдсан билээ. Гэсэн хэдий ч би нэг ч үг дуугарч чадахгүй байлаа. Намайг эхлээд ямар нэгэн болгоомжлол түгшүүр эзэмдэв. Би “Сайн байгаа... үгүй ээ би зүгээрээ энд... зүгээр л...” гээд ээрч муудан арай ядан хэллээ. 

Харин дараа нь тэр бүсгүйг сонирхох тэр сонирхол миний сэтгэлийг илүү ихээр эзэмдэв. Хулан тэр бүсгүй миний хажууд алхах бөгөөд бид хоёр энгийн жирийн элдэв юмс ярилцан алхана. Би түүний тухай, тэр миний тухай асууж лавлан ярилцана. Бид хоёрын танил хүмүүс... түүний эгчийн тухай... бас тэдний хөрш миний хамт сурагч оюутан Тулгын тухай бид хоёр ярилцана. Хулан тэр хичнээн их сайхан бүсгүй билээ. Түүний давтагдашгүй сайхан үзэсгэлэн гоо төрх, зүс царай хичнээн их сэтгэл хөдлөм сайхан билээ... Тэр бол багагүй их ухаантай бүсгүй билээ гэж би таамаглана. Түүний энгийн сайхан гадаад байдал, үг яриа миний бахдалыг төрүүлнэ. Тиймээ Хулан бид хоёр хамт алхана. Тэгээд удалгүй тэр “За баяртай” гэж хэлээд надад гар сунгав. “Баяртай. Сайхан амраарай” гэж хэлээд түүний гарыг сулхан атгав. 

Баяртай гэдэг үг. Энэ тийм их сайхан үг билүү? Энэ үгэнд би эргэлздэг юм. Яагаад гэвэл энэ үг надад баяр баясгалан, аз жаргалыг тэр болгон авч ирж өгч байгаагүй юм. Тэр үгийг Хулан надад хэлдэг байсан. Би бас түүнд “Баяртай” гэж хэлдэг байсан юм...

Тийм учраас “Баяртай” гэдэг энэ үг тийм чиг их сайхан үг бишээ. 

Би ингэж бодож байна. 

Би сэтгэл догдлон зорьж очсон энэ уулзалт бид хоёрын анхны уулзалт байлаа. Баяртай гээд Хулан хэлэхэд би бас баяртай гээд буцсан анхны уулзалт байсан юм.

...Тэгэхэд би хоол хувцас муухан ядуу даруу оюутан хүн байлаа. Гэхдээ түүнд Хуланд би таалагддаг байх гэж би таамаглана. Би гадна байдал гоо үзэсгэлэнгээрээ бус, үг яриагаараа, авьяасаараа энгийн даруу үнэнч байдлаараа би түүнд таалагддаг байх гэж, би таамаглана. Би зөвхөн түүнд зориулж чин сэтгэлээсээ ярьдаг байсан. Тэр бас зөвхөн надад зориулж үнэнээсээ зүрхнээсээ инээдэг байсан юм. Тэр надтай хамт зугаалдаг байлаа. Тэр бид хоёр хамтдаа кино үзэж, хамт сууж, удаан алхаж ярилцдаг байсан. Тэр бид хоёр бие биенийгээ хайрладаг хүндэлдэг байсан юм. Би ингэж бодож байна. Тиймээ. Хулан бид хоёр уулздаг байлаа. Бид хоёр үг хэлээрээ, үйл хөдлөлөөрөө бас харцаараа бие биенээ ойлгож чаддаг байсан юм. Би түүнтэй хамт байхдаа гэртээ харихыг үл хүснэ. Тийшээ гэрлүүгээявах ямар учиртай билээ? Би ийн бодлогоширон зогсоод, тэгээд бүсгүйн амьдардаг тэр байшинг дэмий утгагүй хэд тойроод, толгой гудайлган чимээгүй гуниглан тэндээс буцдаг байв.

Тэгээд би өөрийгөө шүүмжилдэг болов. Би хэзээ ч юу ч хийдэггүй. Тэгсэн мөртлөө өөрийгөө цагаатгаж зөвтгөх тэр аргыг цаг ямагт хайдаг. Амирлангуйг дотор сэтгэлдээ тээж, ер бусын дур булаам мундаг эр хүн байхыг хүсдэг. Бүтэшгүй тийм л их хүсэлтэй. Тэгээд тэр хүслийнхээ төлөө юу ч хийдэггүй. Ердөө л бүтэшгүй их хүсэлт ДУРАК!!! Би өөрөө өөрийгөө иин зэмлэдэг болов. Энэ ертөнцийн үй түмэн олон дуракийн нэг болвоос би өөрөө яах аргагүй мөн билээ гэж надад бодогдоно.

Тиймээ би Хуланд чин зүрхнээсээ хайртай байсан байх. Тэр хайр надад энэ бүгдийг хэлж ярьж өгдөг байсан байх. Тэр хайр надад зөв хайрлах, зөв харах тэр арга ухааныг зааж өгсөн байх. Тэр хайр надад ухаарал бас амьдрах ухааныг зааж өгсөн байхаа.

Би ингэж бодож байна...


Гурав.

Хулан тэр бүсгүй ихэвчлэн нимгэн цайвар цагаан цамц жижигхэн цэцэгтэй шаргал өнгийн ноосон цамц, цэнхэр хөх өнгийн джинсэн өмд өмсөнө. Тэр юунд ч санаа зовохгүй.

Тэр юу ч хийхгүй яг над шиг ажээ. Тэр өглөө босоод ажилдаа яваад, орой гэртээ ирнэ. Тэр өөр бараг хаашаа ч явахгүй бөгөөд харин хааяа заримдаа цаг гаргаад надтай уулзаж ярилцаж зугаалах дуртай байсан. 

Хулан тэр миний ирж явахыг холоос олж хараад хүүхэд адил баярлана. Тэр миний царай нүүр лүү том алаг нүдээрээ эгц ширтэн харж байгаад л. ...ямар юм. ...юу болж өнгөрснийг хөөрөн ярина. 

Түүний аав хөдөө нислэгт яваад яаж ирсэн. Ээж нь эгч нь өчигдөр уржигдар юу хийсэн тухай. Бас тэр ажилдаг газрынхаа тухай ярина. Тэр надтай аз жаргал болон амьдралын тухай, хайр энэрэл ба зүрх сэтгэлийн тухай ярилцах дуртай байдаг байлаа. Хулан тэр бүсгүй намайг ихийг мэдэх ба мэдэхгүй зүйлсээ ч зөв бодож, зөв ойлгоод зөв ярьж хэлж чадна гэжбодно. Тэр надад итгэдэг байв. Би түүнийг бас түүний бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг болохоороо. Тиймээ Хулаан “Хүмүүс үхэшгүй мөнх байж чадна”. Тиймээ Хулаан “Бид бүгдийн амьдрал мөнх байж болноо” гэж би түүнд хариулна.

Бас би түүнд “Хайр гэдэг тэр хамгийн их агуу зүйл мөн билээ” Тиймээ “тэр агуу их болохоороо тэр аз жаргалыг дагуулдаг билээ” гэж би түүнд хэлнэ. Харин тэр надад итгэдэг бөгөөд тийм болохоороо, тэр миний энэ үгсээс өөр илүү их баталгааг тэр надаас үл шаардана.

Хулан тэр бүсгүй миний урд алхана. Тэр бүсгүй юм бодон дуугаа хураагаад чимээ үгүй алхана. Тэр эргэж харан миний нүд рүү ширтэн хараад хэлэв. 

Дэлгэрээ! “Гайхалтай юмаа. Тийм биш гэж үү?” гэж тэр надаас асуугаад: “Ухаан нь миний нэг найз эмэгтэй. Тэр нэг залууд маш их хайртай.

Түүнийхээ төлөө бол амь насаа өгөхөд бэлэн гэдэг. Тэр залуу бас адилхан түүнд хайртай байсан. Тэр хоёр бие биендээ хайртай байсан юм. Тэгсэн нөгөө тэр залуу өөр нэг бүсгүйд сэтгэлтэй болоод, түүнийг орхиод яваад өгсөн.” Тэгээд тэр надаасасуув. “Тэр хоёрын энэ хайржинхэнэ хайр мөнгэж үү?” гэв. Би хэлэв. “Мэдэхгүй байнаа. Миний бодоход хайрыг хүн зөвхөнсэтгэлдээ хадгалаж явах бус хүн түүнийг зүрхэндээ шингээж хайрлаж чадах ёстой байх. Би ингэж бодож байна”  гэж би хэлэв. 

“Тийм хайр хэзээ боловчиг цаг хугацаа өнгөрөхөд улам бүр үнэнч болдог. Улам бүр уужим их тэнэгэр тэнгэрлэг сайхан болдог. Тийм хайр араасаа аз жаргалыг дагуулдаг бус уу” гэж би Хуланд хэлэв. Би түүнд хэлж ярьсан үгэндээ улам бүр урамшин баярлаж өөрөө өөрийгөө зоригжуулан явав.

Тиймээ миний гадна байдал гоо үзэмж, эд хэрэглээ энэ бол олдмол зүйлс. Энэ бол төрмөл биш олдмол юмс билээ. Тийм учраас энэ бүгдийг өөрчилж болно. Бүү шантар! Битгий гунь! 

Өөрийгөөби зөв зүгт чиглүүлж, өөрийгөө зөв үнэлж дүгнээд, хичээж чармайн тэмцэж чадах ёстой. Бүх зүйлс зөвхөн миний гарт байгаа. Миний сэтгэл, бодол хоёр бол минийх. Миний тэсвэр тэвчээр, миний хайрын сэтгэл басминийх. Миний оюун ухаан, зориг зүрх минийх.Тийм учраас. Би яаж явах зөвхөн надаас шалтгаална. Миний хувь тавилан миний гарт байгаа. Хуйлж явах дэлгэж явах яаж авч явахыгаа би өөрөө мэднэ.Ингэж бодоод би ахин дэвших хүсэл сэтгэлээр жигүүрлэв. Би цэцэг адил дэлгэрч, шувуу адил нисэж бүргэд адил амьдрах ёстой гэж би бодлоо.

Би дуугүй бодлогшрон алхана. Би ам үл нээнэ. 

Тэнгэр дуугарч, тэрхэн агшинд гэнэт тэнгэр борооны өтгөн хар үүлсээр хучигдав. Борооны ганц нэг дусал ус дусалж эхлэв. Хулан доошоо тонгойгоод юм бодох ба тэр минийурд хоёр алхам зайтай алхана. Тэгээд тэр бүсгүй эргэж над руу хараад ингэж хэлэв. Тэр өөрөө өөртөө хэлэх мэт зөөлхөн дуугаар... “Тиймээ Дэлгэрээ чиний зөв. Гэхдээ бүх юмс зөвхөн Бурханы тааллаар болдог бус уу?” гэв. Тэгэж хэлээд тэр дахиад бодолд автав.

Тэр өдөр Хулан намайг хот ордог автобусны буудал хүртэл үдэж өгсөн юм. Тиймээ тэгэхэд надад анх удаа итгэж шүтэж амьд явах амьдралын сайн сайхан түүний төлөө тэмцэж мэдэрч амьдрах итгэл сэтгэл төрсөн билээ.

...Тэгээд би Хуланд хандан ингэж хэллээ. 

“Тиймээ Хулаан. Бурхан бидэнд их юм өгсөн юм. Бид бүгдэд оюун ухаан өгсөн. Энэрч хайрлах сэтгэл зүрх өгсөн. Бас тэр бидэнд тэсвэр тэвчээр өгсөн. Бурхан бид нартбүгдэд өгсөн юм. арин бид нар Харин бид нар Бурхнаас бидэнд хайрласан энэ бүгдийг зөв зүгт залж, зөв зохицуулж амьдрах ёстой билээ. Би ингэж бодож байна. 

Яг эндээс л хүмүүс Бурхныг эрж хайдаг бавал нь тун их сайнсан! Хааяа заримдаа би ингэж боддог юм” гэж би түүнд хэлэв. Хулан “Чи түүнийг Бурхныг олж харсан уу? Гээд “Энэ бол боломжгүй юм л даа. Гэхдээ чи зүүдэндээ ч юм уу эсхүл мөрөөдөхдөө Бурханыг олж харсан уу?” гэж тэр надаасасуув. Тэгээд тэр бүсгүй “Би бол харсан Би заримдаа нүдээ аниад л мөрөөддөг. Бурхан миний нүдэнд биш. Бурхан миний сэтгэл болоод зүрхэнд үзэгддэг юмаа...” гэж хэлээд тэр хөгжилтэй сайхан инээлээ. Тиймээ Бурхан хүний нүдэнд бус, Бурхан хүний сэтгэлд харагддаг. Бурхан хүний зүрхэнд үзэгддэг юм. Тийм учраас хүмүүс нүдээ аниад тэвэрдэг үнсдэг боддог. Нүдээ аниад мөрөөддөг. Нүдээ аниад залбирдаг юм. Хайрлахдаа уйлахдаан хүмүүс бас нүдээ анидаг юм. Ингэж бодоод би түүнд хэлэв. “Тиймээ Хулан минь чиний зөв. Бурхан хүний нүдэнд биш. Бурхан хүний сэтгэл зүрхэнд үзэгддэг билээ.” Гэж би түүнд хэлэв. Тэгээд би цааш нь хэлэв. “Ганцаардан, уйтгарлаж, гунигтай тэр үед би Бурханыг санагалзан мөрөөдөж суудаг юм.” гэлээ. 

Хулан бид хоёр хоёр цаг гаруй хамт алхжээ. Бид хоёр цэцэрлэгт талбайн хашаанаас гарч хот уруу явдаг автобусны буудал чиглэн алхав. 

Амралтын өдөр байлаа. Тэнд автобусны буудалд хүн цөөхөн хөдөлгөөн бага чимээ анир үгүй нам гүмхэн байв. Автобусны дэргэд Хулан тэр бүсгүй намайг үдэж өгөхөөр зогсонд бидхоёр чимээгүй хөдөлгөөнгүй зогсоно. 

... Гэнэт автобусны том хаалга нээгдээд... хаагдаад... бас дахин нээгдэхэд Хулан зог тусч миний гарыг яаран чанга гэгч нь атгав. “За баяртай... сайхан амраарай” гэж тэр хэлэв. Ингээд дахиад би бас ганцаараа үлдэх билүү? хэмээн надад бодогдов. Миний дотор муухайрав. Тэгээд би Хуланд хэлэв.“Надтай жаахан байгаач. Би дараагийн автобусаар явж болношүү дээ.” Гэлээ. Хулан тэр цагаа хараад хэлэв. “За сайхан амраарай. Аав ээж хоёр маань намайг хүлээж байгаа. Бид одоо зуслан явах юм. Бид хоёр зөндөө их алхлаа шүү дээ. Дараа хүсвэл ирээрэй” гээд “Завтай байвал маргааш яг өдийд ир л дээ” гээд инээмсэглэв.

Автобус хөдөллөө. Нартай дулаахан бас бүрхэг дулаахан намрын тэр нэгэн өдөр дур булаам сайхан өдөр байсан билээ. 

Тиймээ. 

Сайхан өдөр байсан. Борооны дараах Богд уул яармаг нисэхийн дэнж тэр чигээрээ нов ногоон зөөлхөн, уянгалаг ер бусын сайхан өнгөөр гэрэлтэн харагдана. Орчлон ертөнц агаад тэр чигээрээ дур булаам үзэсгэлэнтэй сайхан ажээ. Би аз жаргалтай байлаа. Тэр өдрөөс хойш сар хүрэлгүй болоод би сургуульдаа суралцахаар буцсан юм. 

Тиймээ. Би Хуланд хайртай байсан байх. Тэр намайг автобусны буудал дээр тосч үддэг байсан ба тэр миний яриаг дуртайяа сонсож, тэр намайг бахарсан харцаар харж, тэр надтай хамт байхдаа дуртай байдаг байсанд нь би түүнийг хайрладаг байсан байх.

Түүний үнэнийг өгүүлэх адил үзэсгэлэнтэй сайхан давхраатай том алаг нүд, цагаан царай, нарийхан хүзүү, нарийхан сулхан гар нь түүний гадаад байдал. Түүний сэтгэл хөдлөм амирлангуй энгийн сайхан зан төлөв миний бахдалыг төрүүлдэг байв. Магадгүй тэр хэдийгээр гоо үзэсгэлэнтэй боловч хатуу чанга түүний эгч адил байсан бол, бас тэр өөрөөр бодож ярьдаг байсан бол, тэгээд тэр бүсгүй надад дургүй байсан бол би түүнийг хайрлаж чадахгүй байсан байх. Тэгээд би түүнтэй хамт өнгөрөөсөн мөч бүхнээ дахин давтан эргэж санадаг болов. Түүнгүй бол миний амьдрал уйтгартай тэгээд бас утга учиргүй юм шиг надад бодогдоно.

Тэгээд би өөрөө өөртөө дотор сэтгэлдээ шивнэн хэлэв. Тиймээ Хулаан! Би өөртөө зорилго тавьж амьдрах болно. Би өөрийнхөө зүрх болоод итгэл сэтгэл хоёроор хөтөч хийн амьдрах болно. Би Бурхныг хайх болон хэмээн зүрхэндээ би шивнэн хэлэв.

Тэгээд нисэх тосгоноос би буцах замдаа хийх ажил үгүй өнгөрөөх дуусдаггүй урт маргаашийн өдрийг... тэгээд хичнээн их урт байгаа ч гэсэн хорвоогийн юмс нэг л өдөр дуусдаг бус уу? Гэх гунигт хоёр бодлого хамтад нь тээн буцсан билээ.


Дөрөв

... 1974 оны 8-р сарын сүүлчийн 7 хоногийн намар үнэртсэн гунигтай, бүрхэг, бороотой тэр өдөр тийм нэг өдөр байсан юм. Тэр өдөр үдийн хойно би Нисэх тосгонд ирэв. Хулан тэр бүсгүй автобусны буудлын баруун хойд хэсэгт байх, жижигхэн төмөр самбарын дэргэд намайг хүлээгээд зогсож байлаа. Хулан бид хоёр аажуухан алхсаар цэцэрлэгт хашаанд, саглагар том модны доор байх урт модон сандал дээр очиж суув... Тийм ээ 8-р сарын сүүлчийн 7 хоногийн бүрхэг бороотой, бас уйтгартай гунигтай тийм нэг өдөр байсан юм.

Хулан тэр бүсгүй миний мөрийг толгойгоороо дэрлээд, намайг түшээд сууж байв. Биднээс холгүй 5-6 насны болов уу? Гэмээр эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд улаан, цагаан, цэнхэр өнгөтэй бөмбөг хөөцөлдөн тоглох бөгөөд Хулан тэр хоёр хүүхдийг чимээгүй ажиглан суух ажээ.

...Тийм ээ тэр бүсгүй Хулан надад таалагдана. Тэр намайг автобусны буудал дээр тосдог байсан. Тэр бүсгүй намайг тэндээс үддэг байсан. Түүнд би баярлана. Тэр аливаа юмыг сонсож мэдэрч, бодож ухаарчойлгох гээд чармайн хичээдэг тэр байдал нь бүүр ихээр надад таалагдана. Тэр надад хүндэтгэлтэй ханддаг нь надад таалагдана. Тэр бүсгүй миний таалалд нийцүүлэх гээд хичээж чармайх нь надад бас надад таалагдана.

Тэрбээр өөрийнхөө үнэ хүнд, өнгө үзэмж үнэ үнэлэмждээ хэрхэн их анхаарч ханддаг тэр байдал нь надад бас л таалагдана. Надад таалагдахөөр бусад олон сайхан юмсыг дахин би түүнээс олж харах хүслээр бүсгүйг би харлаа...

Бороо орох болов уу? Үгүй болов уу? Бүсгүйгээс би ингэж асуув. Тэр дув дуугүй намайг ширтэн харна... Цэцэрлэгт талбайнявган хүний замаар захыг нь босгож өмссөн хар өнгийн цувтай, бүрх малгайтай ахимаг насны нэг эр алхана. Тэр биднийг чиглэн алхсаар бидний дэргэд ирэв. Тэр өндөр нуруутай цайвар цагаан царайтай 50 эргэм насны хүн байсан. 

“Өнөөдөр бороотой цаг агаар муу байна гэж зарласан. Одоо удахгүй бороо орох нь” гэж тэрХуланд хэллээ.

Хулан босож зогсоод “Ааваа одоо би удахгүй ээ... ингээд гэртээ харилаа” гэж тэр хэлэв.

“Би чамд борооны цув бас шүхэр аваад ирлээ” гэж тэр эр намайг үл анзаарсан байдлаар хэлээд, Хуланд цувыг нөмөргөв.

“Битгий норчихоорой доо!” гэж тэр хэлээд “За би явъя даа” гээд тэгээд тэр буцаад алхлаа.

Тэр хүн Хулангийн аав нь байсан. Өндөр нуруу, шаргал цайвар царай, хар өнгийн цув, бор хүрэн өнгөтэй бүрх малгай, тэр дүр төрх дуу хоолойг одоо ч би санаж байна. Тиймээ бисанаж байна. Тэр дүр төрх, дуу хоолой тэр чигээрээ миний сэтгэл зүрхэнд үлджээ.

Тэгэхэд эцэг эхийн ер бусын тэр сайхан сэтгэл зүрх, гүн их хайр халамж чанарыг анх удаагаа би түүнээс олж харж мэдэрсэн билээ. 

Тийм ээ тэр сайхан хүмүүс надад байхгүй байсан юм.Би юу ч байхгүй ядуу дорой хоосон хүн байсан юм. Гэхдээ энэ бол тийм их чухал бус. Би ингэж бодов. Би хэн байсан? Энэ чухал биш. Би хэн байх вэ? ... Энэ л чухал... Яагаад гэвэл. ............................. тэр мужааэн байсан. Тэр хэзээ ч баян байгаагүй. Будда бол хааны хүү байсан. Тэгэхдээ тэр түүнээс татгалзаж чадсан. Тэр энэтхэг даяар хэрж хэсэж Бурханы ном сургаалийг айлтгаж номлож, хэлж ярьжсургаж явдаг байсан.

Тэр идэж уух юм хүмүүсээс гуйдаг байсан.Неру, Ньютон, Моцарт агуу их хүмүүс тэд нар ийм л байсан. Тийм учраас баян ядуу, бяр тэнхээ энэ хамаагүй. Тийм учраас гоо үзэмж, үндэс угсаа энэ бас хамаагүй. Өөрөө хэлбэл би хэн байсан энэ ерөөсөө хамаагүй. Би хэн байх ёстой билээ? Энэ л тун их чухал билээ. 

Бурхан бээр хүмүүн биднээс зөвхөн ганцхан үүнийг харж хүлээдэг бус уу? Тийм учраас чин зүрхний үнэнч хайр сэтгэл. Чин сэтгэлийн халуун зөөлхөн инээмсэглэл. Би түүнд дуртай. Би сайн сайханд хайртай билээ... Би ингэж бодов. 

Автобусны буудал гудамж, цэцэрлэгт талбай хоосон нэг ч хүн үл үзэгдэнэ.Бороо орж эхэллээ. Хайрга асгаж засаж янзалсан явган хүний нарийнхан замууд, цэцэрлэгт талбайн тэр зам дээр борооны ус тогтжээ. Хулан тэр бүсгүй хүнгүй хоосон цэцэрлэг, түүний нарийнхан зам дээр орох борооны дусал усыг тоолох адил ширтэн сууна. Тэр чимээгүй суух ажээ.


Тэгээд тэр над руу харж хэлэв. “Дэлгэрээ! Саяхан манай энд их сонин юм болсон”гэж тэр надад хэлэв. “Манай хажуугийн орцны эмээ олон жил өвдөөд... тэр эмээ хэвтэрт байсан. Ямар ч эмч үзмэрч мэргэд тус болоогүй юм. Гэтэл тэр эмээ саяхан гэнэт өөрөө л зүгээр болчихсон. Одоо бүүр зүгээрээ. Дэлгүүр хоршоо орж идэх уух юмаа өөрөө цуглуулаад явдаг болсон шүү дээ” гэв.

“Тиймээ Хулаан! сонин юм байна. Гэхдээ ховор хачин сонин юмс өөрөө л бий болдог бус уу?” гэж би түүнд хэлэв.

“Ойлгомжгүй байгаа тэр эд зүйлс чамд ямар санагддаг вэ?” гэж бүсгүй надаас асуулаа. “Надад гайхалтай сонин санагддаг. Тэгээд өөрсдөө тэд гайхамшигтай зүйлс байдаг шүү дээ. Тэр зах хязгааргүй уудам бас уужим их байдаг байхаа. Гэсэн хэдий ч тэр мөнх бус. Тэр бол яг л солонго гэсэн үг” гэв.

“Аль ямар солонгоо байдаг билээ? Гээд Хулан инээлээ... Тэгээд тэр бүсгүй “за яахав. Тэгээд чи цааш нь ярьл даа. Чи заримдаа их сонин юм ярьдаг шүү дээ” гээд тэр бас дахиад инээлээ. 

“Үгүй дээ Хулан минь”! Тэр бол яг л тэнгэрийн солонгын долоон өнгө гэсэн үг. Тэр бүх дэлхийг тойрч солонгордог. Тэр энэ дэлхийн зах хязгаараас мандаж гарчирээд, яажгарч ирсэн яг түүн шигээ солонгоронуусаж, дуусан алга болдог бусуу? Хэмээн би өөртөө итгэлгүй аяархан хэллээ. 

“Тэр солонго бас байнга л өөрчлөгдөж байдаг. Хааяа бас өөр хоорондоо холилдож нийлээд, ялгагдаж танихын арга үгүй болдог. Учир гэвэл ийм л юм даа” гэжхэлээдби дуугүй болов. 

Хулан “Тэгээд? цааш нь ярь л даа. Би сонсмоор байна шүү дээ” гэлээ. Би бага зэрэг зориг оров. Тэгээд цааш нь үргэлжлүүлэн ярьж гарлаа.

“Тэгэхээр хүмүүсийн амьдрал, хүсэл мөрөөдөл хайр дурлал гэдэг бол ердөө л энэ гэсэн үг. Яг л солонго. Үнэн гэвэл орчлонд цорын ганцхан байдаг. Тэр бол бид бүгдийн зүрх. Тэр зүрх хэзээ ч солонгорч өөрчлөгддаггүй юм. Тэр ямар байсан, яг тэр чигээрээ үнэн үг чамд хэлсээр... үнэнч хэвээрээ тжр чигээрээ чиний төлөө зүтгэсээр явсаар энэ ертөнцөөс тэр бидэнтэй хамтдаа явж оддог. 

Тийм учраас би сэтгэлд биш. Би хүсэл бодолд биш. Би мөрөөдөлд биш. Би цорын ганцхан зүрхэндээ итгэхийг хичээдэг.

Хулан тэр бүсгүй синий яриаг таслав. Түүнд солонгоо таалагдсангүй. “Өршөөгөөрэй” гэж тэр тайван хэлэв. “Чиний зөв санагдаж байна. Хэрвээ бид ганцхан зүрхэндээ итгэж чаддагсан бол, зүрх болоод сэтгэлээ нийлүүлээд нэг болгоод бодож хэлж, хүсэж мөрөөдөж чаддагсан бол бид нар бүгдээрээ яяг л бурхан шиг байсан байх л даа. Гэвчё тийм юм хэзээ ч болохгүй шүү дээ.” Гэлээ. Тэгээд Хулан цагаахараад хэлэв. “Дэлгэрээ чи маргааш өдрийн галт тэргээр явна. Одоо их орой болжээ. Одоо 10 цаг болж байна. Эндээс хот руу явдаг сүүлчийн автобус 10:30 цагт хөдлөнө шүү дээ” гэж надад хэлэв. Харанхуйд миний царай бас миний нүдийг олж харахыг хичээн над руу ширтэн харах түүний нүдийгби олж үзэв... Наймдугаар сарын сүүлийн гунигтай харанхуй шөнө байсан. Тйимээнамар үнэртмэн бүрхэг харанхуй шөнө байсан юм. Хар үүлээр битүү хучигдсан тэнгэрт сар гарч орчлон дэлхийг арай ядан гэрэлтүүлнэ. 

Хулан тэр бүсгүй намайг сугадаад, миний мөрөнд мөрөө нийлүүлээд шүхэрээ дээр өргөн алхах бөгөөд бид хоёр цэцэрлэгт талбайн хайрга асгаж зассан нарийнхан явган хүний замаар алхаж хотявдаг автобусны буудал дээр ирж зогсов. Бүрэнхий... үгүй ээ бүүрх харанхуй болсон байсан. Гэсэн хэдий ч бороо орохоо аль хэдүйнээ зогссон байлаа. 

Бүсгүй шүхрээ дээр өргөн зогссоор... “Бороо орохоо зогссонбайна шүүдээ. Одоо бидэнд шүхэр хэрэгтэй гэж үү?” гэж би түүнээс асуув. Тэгээд би инээсэн. “Таныг норгочихгүйн тулд шүхэр бидэнд хэрэгтэй” гээд тэр бас инээмсэглэв. Инээмсэглэл. Тиймээтэр хүчтэй. Тэр дундаас түүний тэр нэг инээмсэглэл тэр бол бүхнээс илүү их хүчтэй байсан юм. Хүсэл сэтгэл, хайр энэрлээр хүн тэгэж түүн шиг үнэн инээмсэглэж чадна гэж үү?Би ингэж бодов.

“Танай энд нисэх тосгон тэр чигээрээ унтжээ” гэж би түүнд хэлэв. Тэгэж хэлээд би түүний царайг харлаа. Харанхуйд миний нүдийг олж харахыг хичээсэн,тэр бүсгүйн гунигтай хар нүдийг дахин би олж үзэв. Бүсгүй тэр намайг ширтэнэ.Бүсгүй тэр намрын бороотой бүрхэг шөнийн хүйтэн агаарт даарч атийн зогсоно.

“Сайн яваад ирээрэй” гэж бүсгүй надад шивнэн хэлэв. Би урьд нь гав ганцаараа ямар байлаа?
Би яг тэр чигээрээ үлдэх болно. Ийн бодоод миний дотор муухайрав. Би өөрөө ч өөрийгөө ойлгож чадахаа больчихсон юм шиг надад бодогдоно. Тэгээд би дотор мэтгэлээ бүсгүйгээс нууж өнгөрөөхийг хичээв. Гэсэн хэдий ч би тэвчээрт алдав.

“Хулан минь! Чи надад ямар их сайхан харагдах билээ” гэж би түүнд хэллээ. “Дахиад чи надтай хамт жаахан байгаач дээ. Би чамаас гуйж байна шүү дээ” гэж би түүнээс хүсэв. Би нүдээ аниад, би түүний гар хүзүү хацар нүүрийг үнслээ. “За одоо явдаа. .. маргааш чи их хол чвна шүү дээ” гэж бүсгүй надад зөөлхөн хэлээд, тэр бас намайг болгоомжтойгоор тэвэрлээ. Тэгээд тэр бүсгүй “Би чамд сайхан харагдах гээд дандаа л хичээдэг юм. Би хоёр бие биенээсээ юу ч нуудаггүй шүү дээ. Би чамаг надад захидал бичвэл нь, би их баярлана даа. Захидал бичихийг хүсвэл бичиж байгаарай” гэж хэлээд цааш гь үргэжлүүлээд тэр хэлэв. “Би чамд их дасажээ. Ийм богинохон хугацаанд. Би өөрөө гайхаад байдаг юм.” Гээд тэр намайг дахин тэвэрлээ. Яг энэ мөчид хот явдаг автобусны хаалга онгойв. Би хаалгаар орлоо. Бүсгүй тэрбээр “Баяртай Сайн яваарай” гээд надад гараасунгав. Би түүний гарыг зөөлхөн, хайрлан атгав. Автобус хөдөллөө. Би автобусны цонхоор гараа гаргаад бүсгүй рүү даллан “Баяртай! Хулан минь! Сайн сууж байгаарай” гээд хашгирлаа... Бүсгүй хот явдаг автобусны буудал дээр зогссоор... Бүсгүй гав ганцаараа гараа даллан зогссоор л...

Би тэндээс явах хүсэл үл төрнө. Гэртээ харих хүсэл надад бас үл төрнө. Тэгээд бүү мэд сургуульдаа буцаж явах хүсэл надад бас үл төрнө. 

Би тэр хол газарт хүний газарт сургуульд суралцах учир юусан билээ? Би 2-3 минут бодлогошин зогсов. Тэгээд тэрүүхэн богинохон энэ хугацаанд Хулан тэр бүсгүй миний амьдралд ямар их чухал хүн болж эхлэснийг би олж мэдрэв. Би бүсгүйн амьдардаг тэр байшинг автобусны цонхоор олж харав. Тэгээд би чимээгүйхэн санаа алдаад, цонхон талын суудалд очижсуулаа... Гадаа харанхуй болжээ. Бороо шаагин орж эхлэв. Би ямар ч гэрэл гэгээ үгүй юу ч үл харагдах харанхуйхоосон ертөнц рүү гадагш цонхоор ширтэнэ. Миний хажууд билет шалгагч бүсгүй зогсоно. “Уучлаарай” гэж тэр надад хэлэв. Тэр тэгээд эргээд буцаад яваад өгөв. Би автобусны цонхоор ч үгүй харахуй хоосон ертөнцийг ширтэн харсаар... Тас харахуй хоосон орчлон... Бас намрын хүйтэн бороо цутган ордрг орчлон... Тэгээд би өнгөрсөн бүхий л амьдарлаа эргэн нэг санахыг хичээлээ.. Тиймээ би энэ орчлонд 21 жил амьдарчээ. Би харах боловч үзэхгүй. Би сонсох боловчиг санахгүй.Би өөрийгөө бас өрөөл бусдыг ойлгох хүсэлгүй явж иржээ. Орчлон ертөнц гэдэг тийм их баян, сүрлэг уудам их ийгээд утга учиртай, би өөрөө ч бас тийм л хийгдсэн гэдгийг анзаарч бодох сэхээгүй өнгөрөөжээ. 


Тав

... Маргааш өглөө нь босоод би ойр зуур хэрэглээний эд зүйлсээ хуучин хүрэн чемодандаа чихэж аваад автобусанд сууж галт тэрэгний вокзал дээр ирлээ. Тэгэхэд намар 8-р сард тэнд тун их хөл хөдөлгөөнтэй байдаг байсан. Гадаадад сургуульд суралцдаг оюутан сурагчид буцах энэ үеэр нэг жижигхэн сумын наадмын дайны хиртэй юм тэнд болдог байсан. Өдөр бүр л ийм явдал болдог байв. Бужигнасан олон хүмүүсийн дундуур би бараг хоосон том хүрэн чемоданаа бариад зүтгэсээр зүтгэсээр арай гэж өөрийн суух билеттэй, тэр тасалгаат купенд орж суулаа. Тиймээ тэгэхэд тэр нэг жижигхэн тасалгаат купенд би гав ганцаараа сууж байсан юм. Би 2 гараараа толгойгоо тэврэнэд өвдөгөө тохойлон сууж байлаа. Доошоо тонгойгоод юм бодоод би удаан суусан...

Бурхан бээр надад дэндүү их хатуу хандах ажээ. Хувь тавилангаан би үзэн ядна. Эцэг эхгүй өнчин ядуу энэ амьдралаа би бас үзэн ядна. Хэрвээ ээж минь амьд сэрүүн байсан бол. Хэрвээ би аавтай хүн байсансан бол. Би орь ганцаараа энд ингэж гуниглан гаслан суух юусан билээ? хэмээн Бурханд би гомдоллон суусан билээ. 

Тэгэхэд миний зүрх надад ингэж хэлсэн юм. “Хүү минь. Дэлгэр ээ, чи сонс” гээд “Чи яаж амьдарсаныгаан биш, яаж амьдрах арга ухаанаа олж бод. Бурханд бүү гомдолло. Бурхан чамайг ойлгож харж байгаа. Бурхан чамайг хүлээж байгаа. Харин Бурханд чи өөрийгөө таниулж харуулж чадахгүй л байгаа шүү дээ. Энэ л үнэн байдал учир шалтгаан нь юм шүү дээ.” гэж надад хэлэв. Тэгээд би бодов. Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх алба үгүй билээ. Аливаа хүнд хэнд ч юу ч тохиолдож болно. Харин тэр бүхний өмнө, хүнд хатуу бүхний өмнө толгой гудайлган нулимс дуслуулан сууж хэзээ ч болохгүй. Надад тохиосон зовлонг хэн ч өөртөө үүрэхгүй. Харин энэ бүгдийн өмнө, зовлон бэрхшээлийн өмнө хатуу чанга тэсвэр тэвчээртэй байж чадаж байж гэмээнэ би зовлонг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов.

Ингэж бодоод би бослоо. Орхигдож өнгөрсөн бараан баргар өнгөөр хучигдсан тэр өдрүүдээс салж хагацах тэр нэг их хүслээ би тулж бослоо. Тэгээд би вагоны корридорт гарч цонхон тушаа очиж зогсов. Зорчигчид оюутан сурагчид тэнд зогсоно.Тэд нар вагоны корридорын цонхоор цээж толгойгоо гаргаад, эцэг эх ах дүү, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй харилцан ярилцана. Хулан тэр бүсгүй энд байгаа байх. Тэр миний суух вагоны дугаарыг мэднэ шүү дээ! гэнэт би ингэж бодов. Тэгээд би цонх руу яаран авиран гараад хажууд зогсох бүсгүйгээс надад жижигхэн зай тавьж өгөхийг хүслээ. Тэр гараа савчиж ... цаашаа цаашаагаа бай... гээд намайг түлхэж цонхноос буулгав. Тэгээд тэр эмэгтэй цонхоор цаашаа харан хашгачин ярилцана. Тэр намайг үл тоомсорлоно. Миний дургүй хүрэв. Би түүнийг цонхноос угз татан буулгав. Тэгээд би өөрөө тэр цонхоор цээж толгойгоо гаргаад, гадагш харж Хуланг хайн харж зогслоо. Төдий их удсангүй, өндөр том биетэй хүдэр бор нэг эр вагоны хаалгаар шудхийгээд дайран орж ирэв. 

Тэр эр намайг тэр цонхноос бас угз татан буулгав. Үл таних тэр эр хаанаас гарч ирээд надаас юу хүсээд байгааг би үл ойлгоно. Айдас гайхшралд автсан би хойшоогоо 2-3 алхам ухрав. Вагоноос давчуухан корридорын хананд тулаад би зогсов. Тэр эр намайг вагоны корридорын хананд шахаад заамдан барьж аваад хашгичин зандчин загнаж гарлаа. Би газарт үл хүрэх бөгөөд би агаарт зогсоно. Миний хоёр хөл хий хоосон агаарт савчина. “Чи муу яасан дээрэлхүү муу хар новшив. Эмэгтэй хүүхдийг чи яана гэнээ” гээд тэр эр тохойгоороо миний гэдэс цээж рүү хэд хэд хүчтэй ёвров. Миний нүд чинэрэн чих шуугив. Хоолой бачууран хөлс цутгаж дотор  муухайрна. Тэгээд ашгүй тэр вагоны үйлчлэгч хоёр эгч хүрч ирэв. Тэр намайг газарт буцааж буулгав. Дахиад чи хүүхэд дээрэлхэвэл чинь юу болохыг үзээрэй!!! гэж намайг заналхийлээд “Би газар дээр, доор хаанаас чамайг олоод бодийг чинь хөтөлчихөж чадах хүн шүү!” хэмээн хашгирав. Тэгээд тэр хүн эргэж харалгүй ихэмсэгээр тэр чигээрээ алхаад гарч одлоо. Ийнхүү вагоны үйлчлэгч эгч нарын ачаар би түүнээс аврагдлаа. Харин энэ мөчид эрхэмсэг тэр эмэгтэй нүүрэндээ баярын мишээл тодруулан, бахархсан басамжилсан харцаар бид хоёрыг ээлжлэн харж зогсов. Тэгээд тэр эмэгтэй онгорхой цонхны сул үлдсэн тэр нэг жижигхэн зайг тэр чигээр бүхэлд нь эзлэв. Тэр цаашаа гадагш харж инээж хөхрөн баясгалантай тэгээд бахархалтайгаар удаан үргэлжлүүлэн ярилцах ажээ. Тэр хүн тавь орчим насны том биетэй лунжгар бүдүүн эр байсан. Том том таван хошуутай погон зүүсэн цэргийн хувцастай хүн байсан юм. Би болсон явдалд ихээр харамсаж бас ичингүйрхэн зогсов. Би хувцас биеэ цэвэрлэж янзлан зогсов. Тэгээд би тасалгаат купендээ буцаж ороод хаалгаа хаагаад харамсаж халаглан суусан билээ.

Би өөрийгөө үзэн ядна. Би өнчин ядуу сул дорой байдлыг үзэн ядна. Энэ бүгдийг орчлон ертөнцийг би үзэн ядна. Ёс бус байдал тэгш бус байдал, ядуу дорой байдал, хорвоо ертөнцийн шударга бус эл байдал түүнд би харамсаж халшран суув. Түүнийг би бас үзэн ядна. Орчлон ертөнцөд өнчин ядуу миний зовлон гэдэг дуусахгүй их ажээ. Би ийн бодов. Тэгээд энэ бүхэнд хэн буруутай билээ? гэж би өөрөө өөрөөсөөн асуулаа. Бурхан гэж уу? Аль бөгөөс ертөнц дэлхийд төрүүлсэн тэр муу заяат миний хувь тавилан уу? Үгүй бөгөөс нялх балчир тэр цагт минь намайг орхиж Бурханы оронд явсан ээж аав хоёр минь үү? Үгүй дээ. Намайг заамдан чирч алан алдсан тэр офицер. Бас намайг үл тоомсорлож үзсэн эрхэмсэг ярвагар энэ оюутан бүсгүй бус уу? Би ийн бодов. Миний зүрх надад хэллээ. “Үгүй дээ. Дэлгэр ээ чи эхэлсэн. Чи өөрөө буруутай шүү дээ” гэлээ. Тэгээд цааш нь “Дэлгэр ээ, чи буруутанг бусдаас хайдаг... Чи яг тэр чигээрээ... Яг тэр л хэвээрээ ажээ...” гээд миний зүрх гаслав. Тэгээд тэр зүрх надад үргэлжлүүлэн ингэж хэлэв. “Дэлгэр ээ, бүү гунирх. Болоод өнгөрсөн юмнаас өөрийгөө чи чөлөөлж чадах ёстой. Бүгдийг март. Бүх юмс учир шалтгаан хийгээд үр дагавар гэх хоёр их шүтэн барилдлагын хүч нөлөөн доор оршдог. Тийм учраас учир шалтгаан үгүй аваас үр дагавар гэдэг үгүй билээ. Тийм учраас чи юм бодож бай. Юмыг бодож хийж бай. Яагаад гэвэл: Бодол бол оюун ухаан, хайр энэрэл. Бодол бол үнэн үг, учир шалтгаан. Бодол бол тэсвэр тэвчээр хүч чадал мөн билээ. Үгүй гэж үү?” гэж зүрх надаас асуув. Тэгээд цааш нь хэлэв. “Хүмүүс болоод үйл явц, тэнгэр ертөнц газар дэлхий, од гаригс, уул ус өвс ногоо, ус гол хийгээд мод цэцэгс эд бүгдээрээ энэ л аядуу уянгалаг зөөлхөн бодол гэдэг хөг аялгууны нэгээхэн хэсэг байдаг билээ. Тийм учраас зовлонт хүмүүний учир мэдэх үгүйн улмаас үйлдсэн, тэр шунал хүслийн цангаа хийгээд, үйлдсэн үйлийнхээ үр дагаврыг тэр өөрөө эдэлж өнгөрөөх учиртай байдаг билээ. Тийм учраас хүү минь чи аливаа юмыг бодож бай. Бодож эхэл. Бодож хийж бай. Бодож дуусга” гэж надад хэлэв.

Тэгээд би бодлоо. Тиймээ би өөртөө байгаа буруу муу сул талаа хүлээн зөвшөөрч чадах ёстой ажээ. Зөвхөн “БИ” гэдэг аминч үзэл бодлоосоо би салах ёстой ажээ. Би шунал хүсэл атаархал, хорсол өс хонзон хэмээх сэтгэл бодлын хор муу бүхнийг номхотгон дарж, түүнийг таягдан хаяж чадах ёстой ажээ. Гомдож уймарсан, өсөрхөж хонзогносон энэ сэтгэлийн бараан бодлууд надад хэрэггүй. Уужим сийрэг оюун ухаан, цэвэр тунгалаг ухаан бодол, хатуу чанга тэсвэр тэвчээр надад хэрэгтэй ажээ. Би ингэж бодов. Тэгээд “Дэлгэр ээ, чи бос!” гэж өөрөө өөртөө би тушаалаа.

Би бослоо.

“Хэнийг ч бүү буруутга. Битгий гунигла. Эргэж бүү хар . Урагшаа хар! Зөвхөн урагшаагаа харж яв! Алдаж болно. Харин алдсан алдаагаа шат шатанд нь зас. Дахин бүү давт.. Би өөрөө өөртөөн ингэж хэлэв. 

Галт тэрэг хөдөллөө. Дуут дохиогоо чанга дуугарган, давтан давтан дуугаргасаар галт тэрэг хөдлөв. Купенд хүмүүс орж ирэв. Хоёр эмэгтэй нэг залуу бид дөрөв Москва хот хүртэл 5 хоног хамт зорчих болно. Миний шинэ танил эрхэмсэг дээрэнгүй тэр эмэгтэй, хаалганы хажуугийн булангийн суудалд чимээ үгүй суух бөгөөд тэр бүсгүй бид хоёрын хооронд харилцан үл хүндэтгэлийн гэмээр тийм нэг агаар орчин орон зай аль хэдийнээ үүссэн билээ. Тэр нэг үл ойлголцоын гэмээр орон зай нам гүм байдал вагоны тэр тасалгаат купег тэр чигт нь эзлэв. Ер бусын хүнд бөгөөд таагүй чимээ үгүй байдал хэсэг зуур бид бүгдийг угтав. Тэнд суух өөр бусад хүмүүс бүсгүй бид хоёрыг ээлжлэн харах бөгөөд дор бүрнээ чимээгүй сууцгаана. Тэр бүсгүй над руу харав. Бидний харц мөргөлдөв. Тэр над руу шазруун харцаар үе үе шилбүүрдэн харах бөгөөд тэр доогтой дуугаар чанга чанга инээнэ. Тэгээд тэр бас дэндүү их ярих ажээ. Хэдийгээр богинохон авч шаналгаатай зовлонтой богинохон, энэ мөчид би түүнийг мэдэрлээ. Тэр баяр баясгалантай агаад бас үзэсгэлэнтэй юм. Гэхдээ түүнд мэдрэмж гэж байгаа болов уу? Бараг л үгүй ажээ. Түүнд ихэмсэг боловч хүйтэн хараад баймааргүй боловчиг сайхан зүс царай бол басчиг байна аа. Харин тэр сайхан царай зүс ямар нэгэн утга учрыг илэрхийлж чаддаггүй байх аа. “ХАРАМСАЛТАЙ” байна. Гялтганасан болгон эрдэнэс биш билээ. Би дотор сэтгэлдээ ингэж бодов. Тэгээд би тэр бүсгүйд хандаж ямар нэгэн ухаантай үг хэлэхсэн хэмээн хичээв. Тэр үгс надад үл олдоно. Тэгээд тэр бүсгүйн энэ нэг ийм л утга учир үгүй сайхан царай, хүнд хэрэгтэй эсэхийг би үл ойлгоно. Бид ойлголцолд хүрэх тэр зам харгуй дэндүү их урт ажээ. Тэгээд бас тэр зам тахир махир бохир, шавар шавхай бартаа ихтэй ажээ. Би тайван байхыг хичээв. Гэсэн хэдий чиг гомдол гэхээсээ илүүтэй хорсол уур хилэн, өс хонзон надад бодогдоно. Тэр бодол намайг зовооно. Би гадагшаа цонхоор харав. Галт тэрэг хурдлан давхина. Уул толгод ус гол мод жирвэлзэн өнгөрнө. Ногоон тал, өнгө өнгийн цэцэгс... хосоор ургах вансэмбэрүү цэцэг... хосолж төрсөн хун шувууны тухай домог... Цагаан, улаан, хөх цэнхэр өнгө... бас яагаан шаргал өнгө хослол. Цэцэгс тэрээр нарны гэрлийн туяаг өөртөө татна. Газар дэлхий орчлон ертөнц өөрөө тэр цэцэгсийн сүнслэг гоо сайханд өнгө хувиран амилна. Тиймээ. Цэцэгс бол Бурханы бэлэг билээ. Би ингэж бодов... Тэгээд хэдийгээр би тэр ихэмсэг бүсгүйг үзэн ядах боловчиг, би тэр цэцэгсийн өнгөлөг сайхан аяст автан өөрийн эрхгүй аз жаргалаар гэрэлтэн инээмсэглэж чадсан билээ. Би хэсэг тэрхэн зуурт бага зэрэг сэргэв. Тэгээд би саяхан болж өнгөрсөн санамсаргүй гэхээсээ илүүтэй харамсалтай гэх энэ үйлийн бодлоос салж хагацахыг хичээлээ. Миний зүрх надад ингэж хэлэв. Миний зүрх “Дэлгэр ээ, чи намайг сонс” гэлээ. Тэгээд зүрх хэллээ “Би чамд үнэнийг хэлж чадах боловчиг яг одоо чи түүнийг үнэнийг хүлээж авч чадахгүй гэдгийг би мэдэрч байна. Гэхдээ л би чамд нэг зүйлийг сануулъя” гээд надад ингэж хэллээ. “Бүх юмс хоосон байдаг билээ. Хоосон юмыг хэтэрхий их хүсэх аваас, хоосон хий агаар самардана” хэмээн Бурхан Будда хэлсэн билээ. Тийм учраас чи аливаа хүнд хэцүү, харьцахад хэцүү байдаг, тэр хүмүүст хандахдаан, өөрөө өөртөө чи яаж ханддаг билээ? яг тэгэж хандаж бай. Тийм өнгө аясаар чи тэд нартай харьцаж бай. Тэгж гэмээнэ чи тэр хүмүүсийн сэтгэл болоод зүрхэнд сайн үйлийн үрийг суулгах болно.” гэв. Тийм дээ. Бүх юмс миний хүссэнээр сайн сайхан байх албагүй шүү дээ. Би ингэж бодов. Харин хоосон гэж юу билээ? Би мэдэхгүй байлаа. Магадгүй тэр маш өчүүхэн зүйл байх. Нүдэнд үл үзэгдэх. Гарт үл баригдах ямар нэгэн зүйл байдаг байх. Түүнд хэмжээ үгүй. Тэр хэлбэр үгүй. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас тэр хоосон байдаг билээ. Тийм учраас тэр үл харагдана. Түүнийг хэн ч үл сонсоно. Тэр үл тоогдоно. Тэр яг л над шиг байх. Би ингэж бодов. Тиймээ. Гэхдээн тэр хоосон шүү дээ!!! Тийм учраас тэр цэв цэвэрхэн. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас түүн дээр юу ч гэж бичиж болно. Түүнээс чи юу хүснэ, Тэр чамд ирнэ. Хайр хүс. Тэр чамд ирнэ. Сэтгэл хүс. Оюун ухаан хүс. Тэр чам ирнэ. Хүч чадал, тэсвэр тэвчээр хүс. Тэр чамд ирнэ. Хэрвээ чи түүнээс атаархал өс хонзон, хорт муу сэтгэл хүсвэл тэр бас чамд ирнэ. Хэрвээ чи түүнээс шунал тачаал 5 муу хорыг хүсэх аваас тэд чамд ирнэ. Тийм учраас аливаа хүн бие болоод сэтгэл бодлын хуурмаг хоосон таашаалд үл автах ёстой бус уу? “Бүх юмс хоосон байдаг билээ.” Бурхан багш ингэж хэлжээ. Тийм учраас сонор соргог, хянуур нямбай бодож амьдарч чадах ёстой ажээ. Энэ бол зөв оршихуй хэлбэр мөн болой. Би ингэж бодов.

Хэсэг хугацаа өнгөрч би тайвширч тайван болов. Тэгээд би бослоо. Эл энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Би ингэж бодов. “Уучлаарай. Та нарт би саад болоогүй биз?” гэж би тэднээс эелдэгээр асуув. Тэгээд би вагоны дээд талын тавцангийн орыг өөртөө тохируулан заслаа. Би дээшээгээ гарч хэвтэв. Галт тэрэг хурдлан давхина. Галт тэрэгний цонхоор би харна. Тэнгэр дуниартаж цэнхэртэн харагдана. Нарны цацраг жирийн атлаа жирийн бус хэмээх өнгө аясаар үзэсгэлэн гоо, төгс сайхан туяаран харагдана. Өглөөний шүүдэр мэт цэвэр тунгалаг нарны цацраг. Тэр цацраг уулсын хөндийд тунаран үлдэж, өнгө өнгөөр солонгорон харагдана. Тэгээд тэр цацраг бас сүрлэг их тэр уулсын сүнслэг гоо сайханд тунаж туяаран уусна. Уулс гэдэг аваас эх дэлхийн төгсгөл. Тиймээ уулс бол хурмаст тэнгэрийн эхлэл билээ. Тиймээ. Цэцэгс тэд уулсаас эхэлдэг. Цэцэгс тэд бүгдээрээ гайхалтай сайхан ажээ. Тэр цэцэгс нарыг дагаад тойрон эргэлдэнэ. Тэд нарны гэрлийг өөртөө дуудан эргэлддэг билээ. Тэр цэцэгс гайхалтай сайхан өнгө үнэрийг бүтээдэг түгээдэг. Тэгээд бас тэд нар мишээдэг ажээ. Тийм учраас гоо үзэмж, өнгө үнэр тансаг сайхан байдал тэд цэцэгсээс үзэгддэг, үнэртдэг. Цэцэгсийн гоо үзэсгэлэн өнгө гэрэл үнэр... Энэ бол Бурханы бүтээл мөн билээ. Би ингэж бодов. Гэсэн хэдийчиг тэр цэцэгс хормын төдийхөн оршдог бус уу? Тиймээ цэцэгс мөнх бус. Тэр цэцэгс өглөөний нарны туяанд ууршин замхарч алга болдог, өвсний шүүдэр тогтох төдий адил нэгэн билээ. Тийм учраас цэцэгс тэд мөнх бус. Цэцэгсийн гоо сайхан өнгө үзэмж мөнх бус. Ер нь юу ч мөнх бус. Баяр жаргал, зовлон  тачаал тэд мөнх бус. Хүч чадал, гоо үзэмж, гутрал гунихрал бас л мөнх бус. Тэд бүгдээрээ замхарч үгүй болдог. Тэд цаг зуурын юмс билээ. Тийм учраас төгс их таашаал сэтгэл ханамж, үнэ үнэлэмж үнэн төгс оршил гэж үгүй билээ. Би ингэж бодов. Миний зүрх намайг дэмжив. “Тийм ээ, Дэлгэр ээ! Юмс үзэгдэл юу ч мөнх бус билээ. Амьдрал гэдэг бол цэцэг. Чи цэцэг. Тэр цэцэг. Би цэцэг. Орчлон ертөнц тэр өөрөө бас цэцэг. Бид нар бүгдээрээ адилхан цэцэгс. Эрт орой хэзээг би мэдэхгүй байна. Хагдарч унах цэцэгс билээ. Тийм учраас цэцгэнд яаж ханддаг билээ? Амьдралд тэгж хандах ёстой бус уу?” хэмээн миний зүрх надад сануулав. 

Тиймээ. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Хэзээ хагдарч унахаа мэдэхгүй цэцэгс билээ. Амьдрал бол цэцэг ажээ. Би ингэж бодов. Тийм учраас. Бид нар бүгдээрээ ав адилхан. Бидний хувь тавилан ив ижилхэн. Миний чиний, түүний бид бүгдийн гарт байгаа. Яаж явах надаас шалтгаална. Тийм учраас би хаана хэнийд хэзээ төрсөн. Энэ бол чухал биш. Би өөрөө өөрийгөө өөрөөсөө олох. Энэ л чухал. Өөрөөр хэлбэл миний хэн байсан энэ чухал биш. Би хэн байх вэ? гэдэг. Энэ бол тун их чухал гэсэн үг. Тийм учраас би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аливааг өөрчлөх хэрэгтэй. Амьдралаа би өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, би өөрөө өөрийгөө өөрчлөх ёстой ажээ. Яагаад гэвэл өөрчлөлт бол амьдрал. Амьдрал бол өөрчлөлт. Би цэцэг. Тэр цэцэг. Бид нар бүгдээрээ цэцэг. Би ингэж бодов.

Цэцэгсийн өнгө үнэр нэвт шингэсэн, өрнө дорны нарны туяа уулсын оройгоос доошлон буугаад, миний элэг зүрх дотор сэтгэл энэ биеийг тойрон эргэлдэв. Тэгээд тэр цацрагт шингэх ер бусын гэх үл анзаарагдам оюун ухаан, энэрэл хайрын гэрэл гэгээ, өнгө үнэрийн гайхамшиг тэр их хүч тамирыг зүрхэндээ би мэдрэв...

Тиймээ. “Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал билээ” Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн ингэж хэлэв. “Тиймээ. Дэлгэр ээ. Тэгэхдээ чи нэг туйлаас нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгддөггүй билээ.” гэж миний зүрх надад сануулан хариулав.

Би унтжээ... Галт тэрэг түжигнэн давхисаар л..

Тиймээс нэг туйлаас нөгөөд бүү савла. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгдөдгүй билээ.

Би Москвад нэг хонов. Маргааш орой нь Москва-Кривой-Рогийн галт тэргэнд суугаад өглөө эрт 7 цагт Днепропетровск хотод ирлээ. Би төмөр замын вокзалын хажуухнаас трамвайнд сууж, оюутны дотуур байрандаа ирсэн бөгөөд жижүүр эмэгтэйгээс өрөөнийхөө түлхүүрийг авч өрөөндөө оров. Бид гурвуулаа энэ өрөөнд бүтэн нэг жил амьдарсан билээ. Манай өрөөний цонх өндөр саглагар модтой урт өргөн гудамж руу харсан байх бөгөөд оюутны байрны тавилга гэж 3 төмөр ор, хувцасны том шкаф, модон ширээ өөр эд зүйлс гэхээр тоймтой юм бараг үгүй. Аан тийм 20 копейкны үнэтэй зузаан шилэн стакан 3 ширхэг, 3 хүн тус бүрт нэг нэг хөнгөн цагаан жижигхэн цайны халбага байсан. 1 данх, 3 сандал. Ингээд болоо... Би усанд орж гарч ирээд, ус буцалгаж хоёр аяга сахартай байхуу цай уулаа. Тэгээд би хэсэг зуур унтав. Үдийн хоолны дараа үдээс хойш би бас дахиад унтав. Орой нь гадагшаа гарч алхалаа. Тарас Шевченкогийн талбай. Театральный зочид буудал. Би тэр зочид буудлын ресторанд оройн хоол идээд 2 шил Жегулевский пиво уув. Тэрүүхэндээ би тансаглав. Тэгээд тэндээс гараад би алхаж гарлаа. Шаргал намрын чимээ үгүй уйтгартай орой байсан. Гудамж талбайд хүн цөөхөн үзэгдэнэ. Сэв сэлүүхэн ажээ. Би алхаад л байлаа. Би гэдэг хүн өдийг хүртэл гав ганцаараа алхаад л байдаг... Хаашаагаа... Яах гэж? Бүү мэд... Би алхаад л байлаа. Яг энэ мөчид Хулан бүсгүй. Тэр надад бодогдов. Тиймээ тэр бүсгүй надад чин сэтгэлээсээ ханддаг бус уу? Тэр намайг захидал бичиж байгаарай гэсэн. Тэр намайг бас “Сайн яваад ирээрэй” гэж хэлээд, тэгээд тэр бүсгүй намайг тэвэрсэн. Би ингэж бодов. “Тиймээ тэр чамайг нэг удаа тэвэрсэн. Чамайг сайн яваад ирээрэй гэж тэр хэлсэн. Гэхдээ энэ бол, тэр бүсгүй чинийх гэсэн үг биш” гэж миний зүрх надад хэлэв. Тэгээд тэр миний зүрх надад бас ингэж хэллээ. “Заримдаа хүмүүс ингэж төөрөлддөг билээ. Тэр минийх гэж тэд боддог. Гэтэл тэр нь өөр хүнийх болчихсон байдаг бус уу?” гэлээ. Юу юу гэнэ ээ? Тэгээд чи тэр бүсгүй минийх биш гэж хэлж байгаа юм уу? Тэс өөр хүнийх гэж хэлж байгаа юм уу?” гэж би түүнээс асуув. Тэр дуугарсангүй. “Тийм л юм байна л даа...” гээд түүнд зүрхэндээ би туниж гомдоллов. “За яахав” гээд... Тэгээд юу чиг хэлж чадахгүй яахыгаа мэдэхгүй би, гуниглаж хэсэг зуур бодлогоширон зогслоо... Тэгээд би бодлоо. Бусдаас ялгарч сүйд болоод байх юм надад байхгүй л дээ!.. Гэхдээн надад бусдаас дутах юм юу байдаг билээ? Тиймээ гэхдээ энэ бас үнэн шүү дээ! Нээрээн нэг мэдэхэд ирдэг. Нэг мэдэхэд явчихдаг, ор тас алга болчихдог. Түүнийг хайр гэж үзэж болно гэж үү? Түүнийг бас тэр мэдрэмжийг хайр гэж эндүүрч болохгүй ажээ. Түүнийг Хуланг би тийм сайн мэдэхгүй. Тэр бас намайг мэдэхгүй. Бид хоёр бие биенийхээ тухай, хайрын тухай юу ч юм ч ярьж байгаагүй. Тийм учраас түүнийг санан тэмүүлэх миний сэтгэл гэдэг ердөө л миний хүсэл. Зүгээр л миний хүсэл юм байна. Тэгээд би түүнийг мэдэхгүй. Бас түүний хүсэл сэтгэлийг мэдэхгүй. Ганцхан миний хүсэл сэтгэл юу ч шийдэхгүй шүү дээ. 

Тэгээд би дуугаа хураалаа. Миний дотор сэтгэлд юу ч үгүй юм шиг... Ийм үед хүнд хамгийн ухаалаг сэтгэлгээ, хамгийн үнэн үг ч мулгуу юм шигсанагддаг ажээ. Ой гутам жигшүүрт бодлууд ар араасаа цуварч эхлэв... Миний зүрх надад үнэнийг хэлсэн ажээ. Тэгээд би одоо болно. Энэ бодлоо зогсоо! Хэмээн би өөрөө өөртөө хатуу чанга тушаалаа.

Нар шингэж хүмүүс ямар нэгэн юманд, магадгүй гэр лүүгээ яаран алхана. Би сая бодсон гунигт бодолдоон түүртэн дарагдана. Би хаана хоног тааруулахыгаа мэдэхгүй, орон гэр үгүй нэгэн адил яаралгүй сажлан алхална. Нар жаргав. Би алхаад л байлаа. Цаг аль хэдийнээ оройн 10 өнгөрчихсөн болохоор гудамжинд хүмүүс бараг үзэгдэхээ болив. Би яваад л байв. Ганц нэгхэн хүн надтай зөрж өнгөрнө. Зарим нь ганцаараа, зарим нь хосоороо хоёулаан гурвуулаа алхана. Харь элгийн хэнийг нь мэдэхгүй намайг анхаарч харах хүн нэгээхэн ч үгүй. Би гав ганцаараа алхана. Үгүй ээ дээ. Тэр нэг бүсгүй миний өөдөөс алхаж явна. Тэр бас ганцаараа алхаж явна. Зөрөхдөө би түүнтэй эелдэгээр мэндлэв. Тэр над руу харж инээгээд: -Сайн уу?” гээд гараа даллаад өнгөрөв. Тиймээ ухаан нь тэгэхээр энэ бүсгүй инээгээд тэгээд зүгээр л инээгээд өнгөрөөд явчихаж байгаа биз дээ. Тийм байна. Гэхдээн би нэг л юмыг мартаад яваад байдаг. Хамгийн их чухал юмаа мартаад алхаад байдаг! Надад нэг мэргэн санаа төрлөө. Би ганцаараа биш. Миний зүрх надад байгаа. Миний сэтгэл бас надад байгаа шүү дээ. Би тэдэнтэй, дотор сэтгэл зүрхтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. Би ингэж бодов. Тэгээд би “Ямарав? Чи юу гэж бодож байна?” гэж тэднээс би асуулаа. Зүрх ярьж байна. “Дэлгэр ээ. Чиний сэтгэл хүсэл хоёр чинь чамайг байнга дарангуйлдаг билээ. Тэр 2 болвоос зөвхөн өөрсдийнхээ ашиг сонирхол ая тух, амар амгалан оршихуйг хичээдэг. Түүнийхээ төлөө бүгдийг тэд гуйвуулдаг. Түүнийг бол шунал гэдэг билээ. Тийм учраас чи тэдэнд битгий итгэж бай” гэв. Тэгээд миний зүрх цааш нь үргэлжлүүлээд ингэж хэллээ. “Чи миний үгийг сонс! Би чамд хоёрхон л юмыг хэлж өгч чадна. Тэвчээртэй бай! Хүн нэг л юмыг их сайн сурвал бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэвчээр. Чи түүнд суралц гэв. Бас Бодолтой бай! Аливаа сайн муу аль алиныг нь бодож, ойлгож ухаарч чаддаг бай. Энэ бол амьдрах эхлэл. Энэ бол амьдрах төгсгөл. Тийм учраас чи түүнд суралц” гэв. Би түүний үгийг таслав. “Тиймээ гэхдээн бас айхгүй байх ёстой бус уу? Миний айдас намайг юу ч хийлгэхгүй зовоогоод байна л даа” гэж би түүнд учирлав. “Тиймээ. Айхгүй бай. Гэхдээ юунаас ч айдаггүй сэтгэл бол аюултай. Түүний зориг нь халуун байдаг. Сэтгэл нь хүйтэн. Ухаан нь мунхаг байдаг билээ” гэв. “Юу гэлээ гэнээ? Сэтгэл нь хүйтэн, Ухаан нь мунхаг гэв үү?” гэж би түүнээс дахин лавлаж асуув. “Айхгүй бай. Гэхдээ хэзээ чи айх, хэдийд айхгүй байхыгаа мэддэг бай. 

Магадгүй хүмүүсчамайг аймхай байна даа гэцгээнэ Энэ хамаагүй үхсэн юмс л юунаас ч үл айдаг билээ” гэж миний зүрх надад өгүүлэв. Тиймээ би юунд хэт их автаж өөрөө өөрийгөө зовооном билээ. Хайр сэтгэлд. Хуланд. Түүнийг дурсан санаагүй бодоогүй өдөр надад үгүй ажээ. 

Тэгээд би саглагар том моддын дундуур гаргасан явган хүний зөрөг замаар алхав. Замын хажуугийн сандал дээр эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн сууж үзэгдэв. Би буцаад алхав... Оюутны байрандаа би эргэж ирэв. Тэгээд би унтахаар хэвтлээ. Нойр хүрсэнгүй. Эргэж хөрвөн хэвтлээ. 


Элдэв юм бодогдоно. ...За байз! зоригтой бай гэсэн. Гэхдээ ухаан нь мунхаг сэтгэл нь хүйтэн гэсэн. Юу гэсэн үг байдаг билээ? Би өөрөө өөрөөсөө ингэж асууллаа. Айхгүй бай. Гэхдээ хэзээ айх, хэдүйдайхгүй байхыгаа л мэддэг бай гэсэн үг. Тиймээ зарим нэг хүмүүс намайг аймхай байна даа гэцгээдэг. Энэ хамаагүй Яагаад гэвэл үхсэн юмс л юунаас ч үл айдагбус уу? Тэгэхээр энэ тийм ч их муу юм биш. Агуу их хүмүүс ийм л байсан. Тэд нар ч бас адилхан. Тэд хэзээ айх, хэдүйд айхгүй байхыгаа мэддэг хүмүүс байсанТэд хэзээ эхлэж, хэдүйд зогсохыгоо басмэддэг байсан гэдэг. Тэд олны өмнө өөрийгөө магтан сайрхдаггүй байсан. Тэд нар худлаа хэлж дүр эсгэдэг тийм хүнээс айдаг байсан гэдэг юм. Тэд бас өөрсдийнхөө буруу муусул тал, дутагдалаа ялж дийлж чаддаг байсан. Тэд нар нэг алдсан алдаагаа хоёр дахин давтахаас тун их айдаг байсан гэдэг. Тэд амьдралын сайн муу, сайхан муухайгүзэж таньсан хүмүүс байсан. Тийм учраас тэд аливаа сан муу аль альныг нь тэвчижтэсээд, тэгээд өнгөрөөж чаддаг байсан гэдэг билээ. Тэдэнд цаг мөч бүхэн үнэтэй. Тийм учраас тэд өдөр шөнө ялгаа үгүй уншиж судлажхөдөлмөрлөж суудаг байсан. Тэд нар айх завгүй ажиллаж тэмцэж чаддаг байсан. Тийм учраас тэд хэзээ айх, хэзээ айхгүйгээ мэддэг байсан гэдэг юм. Тийм учраас хүмүүс намайг аймхай байна даа гэцгээг. Энэ хамаагүй. Тийм ч их муу юмбиш. Яагаад гэвэл үхсэн юмс л юунаас ч үл айдаг. 

Бурхан багш бээр тэр бас айдаг байсан гэдэг. Гэхдээ тэр өөрөө өөрөөсөөбиш. Өөр хэн нэгнээс биш. Өөр бусад муу хүмүүний үйлдсэн нүгэлт муу үйлийн үрээс айдаг байсан гэдэг юм. Тэр арчаагүй залхуу, гуйланч муу заяат мулгуу хүмүүний ухвар мөчид бодол сэтгэлээс айдаг байсан. Тэрбээр тэднийг харсан боловч хараагүй юм шиг. Сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөхийг хичээдэг байсан гэдэг. Тийм хүнд туслах ёстой гэж тэр өөрөө үздэггүй байсан гэдэг билээ. Гэхдээ Бурхан багш бээр хүмүүний зовлон жаргалыг ойлгодог байсан. Мэддэг мэдэрдэг байсан. Тэдний төлөө тэр өөрөө хохирход бэлэн байдаг. Тийм учраас хэзээ айх, хэзээ айхгүйгээ мэддэг байх ёстой ажээ. Би ингэж бодов.


Зургаа

…Хоёр хоногийн дараа би түүнд Хуланд захидал бичихээр шийдлээ.  Би Хулангийн зургийг урдаа гаргаж тавив.Тэгээд би гартаа үзгээ бариад ширээний ард суулаа. Би юу гэж эхлээд... яаж цааш нь бичихээмэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичих гэдэг амаргүй хэцүү ажил ажээ. 

Би их гоё гоё үгтэй, мундаг сайхан захидал бичихийг хичээнэ. Нэг бичлээ болсонгүй... Ямар ч утга учиралга...Би дахиад бичив... бас л болсонгүй... Тэнэглэл... Би бичсэн захидлуудаа хогийн сав руу чулуудаж орхив. За байз яахав? Би хэсэг зуур бодов. Хэтэрхий гоё ганган, чамин үгсбол хэрэггүй юм байна. Нялуун нялцгай халуун байж таарахгүй. Энгийн тэгээд идэвхтэй зүтгэлтэй сэтгэлтэй ийм захидал байх ёстой бус уу?Би ингэж бодов. 

Би ахиад нэгийг бичлээ. “Би энд ирээд чамайгаа их бодох юм... Уучлаарай миний сэтгэл өвдөж байна...” нэг иймэрхүү... 

Түй чорт! Юуны сэтгэл өвдөх ! Юунуучлах энээ тэрээ байдаг билээ. Юу ч болоогүй шүү дээ! Ерөөсөө больё. 

Утсаар ярья. Амар мэндийг нь асуугаад тэгээд боллоо юм биш үү? Би ингэж шийдээд босож цонхоор гадагшаагаа харж зогсов.

Гадаа бороо цутган орсоор л... борооны дуслууд цонхны шилийг нижигнүүлэн балбаж нам гүмийг эвдэнэ. Цонхны шилийг дагаад борооны тэр дусал ус урсана. Хаана нэгтэй дотуур байрны аль нэгэн өрөөөнд хөгжим хангинаж “Би-джис” хамтлагын яруу сайхан дуу хоолой сонсогдоно. Юутай сэтгэл сэргээм аугаа аялгуу... юутай гайхамшигтай сайхан орчлон ертөнц... За байз нэр дууны нэр нь юусан билээ? аан  тийм “Массагусетс” гэдэг шүү дээ. Би “Массагусетс” хэмээх нэг магт дууг чих тавин сонсов. Би өөрийн эрх үгүй инээвхийлэн зогсож байлаа. 

Миний бага насны минь гэгээлэг сайхан тэр л дурдатгалууд миний сэтгэлд хурган буув. Миний төрсөн нутаг Хангайн овоо, Шанхын хийд ийгээд Эрдэнэ зуугийн минь 108 суврага. Өндөр гэгээн Занабазар ээждээн босгосон бунхант шарилын суварга. Тэр гоё хээтэй өндөр цагаан суварга миний нүдэнд үзэгдэв. Миний ээжийн минь, нутгийн олон ах дүүсийнминь царай зүс миний нүдэнд тодрон харагдав. Тэгээд миний өмнө Орхон гол, Орхон голынхоо усанд шумбан наашаа цаашаагаа гүйлдэх, бургасан уургатай жараахай, бага насны минь тэр л дүр зураг үнэт зүйлс төсөөлөгдөжн үзэгдэв. Би ээжийгээ саналаа. Миний ээж их сайхан дуу дуулдаг эмэгтэй байсан. Ээж бидэнд “Дуу дуулах учиртай байдаг юм” гээд “Дуу дуулахдаа инээж биш, инээмсэглэж биш, инээвхийлэн дуулдаг. Дууг дотор сэтгэлдээ зүрхэндээ шивнэж дуулдаг. Дуу дуулахаасаа өмнө нь инээж бай. Дуулж дуусаад инээмсэглэ” гэж хэлээд, тэгээд тэр өөрөө инээмсэглэдэг байсан сан.. 

Би ингэж бодов. Гадаа харанхуй боллоо. Бороо шиврэн орж эхлэв... Тиймээ энэжижигхэн цонхны энэ жижигхэн гэрэл, аврага том тэр харанхуйг гэрэлтүүлэж чадахгүй билээ.Би ингэж бодов 

Тиймээ дуу дуул. Дуу дуулахдаан ингэж биш инээмсэглэж биш. Инээвхийлэн дуул. Дууг дотор сэтгэлдээ зүрхэндээн шивнэн дуул. Дуу дуулахынхаа өмнө нь инээ. Дуулаж дуусаад инээмсэглэ.

Ингэж бодоод би нүдээ аниад зогсож байлаа. Би энэ өрөөнд ганцаараа байгаа биш юм шиг надад бодогдоно. Үл мэдэгдэх хэн нэгэн өлмий дээрээ гишгээд аяархан яваад байх шиг.Тэр миний хажууд чимээ үгүй ирээд зогсоод байх шиг санагдана. Тэр бас намайг элдэв олонаюул осол, муу юмнаас сэрэмжлүүлэж анхаарал болгоомжийг минь хурцлаад байх шиг. Бүү мэд! Ийм л нэг сонин совин, тэгэхэд надад төрсөн билээ.Би нүдээ алгуурхан нээгээд эргэн тойрныгоо сэм харлаа. Миний нүдний үзүүрт ямар нэг юм сүүтэгнэн харагдаад тэгээд тэр алга боллоо.. Ямар сонин юм бэ? Нэг л биш ээ. Би ингэж бодов. Гэтэл харанхуй цонхны цаад талд хоосон агаарт, үл таних бас нэг эмэгтэйн царай гэнэт гарч ирээд, гэрэлтэн харагдав.Тэр бас алга болов. Үл ойлгогдом гэнэтийн энэ нөхцөл байдалд би сандарч балмагдан, айж чичирч эхэллээ. Ийм юм байх учиргүй билээ. Би ингэж бодлоо. Би нүдээн аниад... дахиад нээгээд харлаа. Миний өмнө үзэсгэлэнтэй сайхан царайтай 40 орчим насны эмэгтэй сууж байлаа. 

Тэр 2 гараа дээш харуулан өвдөгөн дээрээ тавиад завилан сууж байсан. Тэрбээр над руу харж ердийн сайхан инээмсэглэн сууна. Ийм юм байх учиргүй дээ!... Би дахиад нүдээ аниад... нэгээд дахин харав. Тэгээд би “Ээж байна!... Ээж минь! гэж би чичирхийлсэнхоолойгоор дорой дуу гарч сулхан хэллээ. Би хоёр гараа газарт тулаад, түүнд сөгдөн мөргөв. Би өвдөг дээрээ суугаад дахин дахин сөгдөн мөргөсөн билээ. Ээж надаас 2-3 алхамын зайтай газарт суун сүрлэг их атлаа энэрэнгүй сайхан харцаар намайг ширтэн харсаар... хэсэг хугацаанд тэрбээрнамайг ийнхүү ширтэн суулаа. Эцэст нь тэрээр юу ч гэж хэлэлгүй зөөлхөнинээмсэглэв. Тэр бас дахин инээмсэглээд,тэгээд надад ингэж хэллээ. “Хүү минь ээж нь чамайг бахархан харж байлаа. .. Ээж нь хүүдээ туслах юмсан гэж боддог юм” гэлээ яг энэ мөчид “Бурхан өршөө! Сэрж үз! Бурхан болсон ээж чинь чамд тусламж бариад ирж байна” гээд миний зүрх намайг угзчин татаж сэрээв.

Ээж хэлэв “Дэлгэрээ миний хүү чи ээжийгээ сонс” гээд Юмс их энгийн. Битгий түүнийг адрамаатай хэцүү болгож бай. Юу ч болоогүй гэж гэж бодож бай. Юмс чамаас өөрөөс чинь эхэлдэг юм” гэлээ. Би ээжийгээ дув дуугүй мэлрэн ширтэнэ. “Тиймээ хүү минь. Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж хүнд битгий гомдож бай. Хүмүүс чамайг ойлгоод харж байгаа. Харин чи өөрийгөө хүмүүст ойлгуулж чадахгүй байгаа энэ байдалчинь үнэн байдал учир шалтгаан юм шүү дээ” гэв. Ээж намайг дахин чимээ үгүй ширтэн харсаар... Тэгээд ээж “Тэгэж чи бүү бод!” Би яаж чадах вэ? гэж бодож бай. Ямар мундаг хүн бэ? гэж битгий бод. Яаж би түүнд хүрэх вэ? Гэжбодож бай” гэв. Би гүн бодолд автан чимээгүй суув. Ээжийнхээ хэлж байгааг би дахин дахин тунгаан бодож суув. Би өрөвдөлтэй хөөрхийлэлтэй нэгэн ажээ. Би хүсэл, хүн чанар сэтгэл зүрхээ зөв жолоодож хэрэглэж, зөв зүгт залж авч явж чадахгүй ирсэн ажээ. Хүсэл сэтгэлийн шуналыг залуурдан жолоодож, түүнийг дарж барьж болдгийг ийн ээжийнхээ хэлсэн үгнээс ойлгож сэрээж чадсан билээ. Энэ бүгдлийн үндэс суурь болбоос илүү их нарийн хандан зүйл бадгийг би ухаарч танив. 

Тэгээд миний ээж надад хэлэв. “Миний хүү чи инээж бай. Инээмсэглэж яв. Инээд бол мэргэн ухаан, тэсвэр тэвчээр бас зориг зүрх. Энэ бол зорилго. Энэ бол арга хэрэгсэл, зэр зэвсэг хүч чадал. Энэ бол учир мэдэхгүй сул доорой байдлаасаа салаж хагацах боломж. Тийм учраас хүүминь инээж бай. Инээмсэглэж яв” гэлээ. Ингэж хэлээд тэр алга болов. 

Миний ээж надад яаж ирсэн. Яг тэгээд алга болсон билээ. Тэгээд би...Ийм л байдаг ажээ... хэмээн өөрөө өөртөө хэлээд хэсэг зуур чимээ үгүй бодлогоширон суусан билээ.

Тийм ээ! Эх хүний хайр нь гүн их байдаг. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг билээ. Би ингэж бодов. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайранд амьгүй бүх юмс оршдог. Тэр хайранд амьгүй юмс амилдаг ажээ. Тийм учраас ээж бол Бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх билээ. Би ингэж бодов. Бороо яаж орж эхэлсэн яг түүн шигээ зогсов. Тэгээд би бодлоо. 

Юуны учир... юунд би хүсэн шунаж Бурхан болсон ээжийгээ бас би өөрөө өөрийгөө яахын ийн зовооном билээ? Тэр хариулт миний дотор сэтгэлд зүрхэнд байлаа. Хүний сэтгэл шунал гэдэг дуусашгүй их ажээ. Тэр бас дийлдэшгүй. Гэхдээн би бодох ёстой бус уу? Хэн нэгэн зөвхөн миний хүсэл сэтгэлээр байх алба үгүй. Би бас адилхан чадахгүй билээ. Харин би өөртөө байдаг, бусдаас давуу тэр сайн сайхан чанаруудаа илүү иххөгжүүлэх ёстой. Түүнийгээ би түүнд Хуланд харуулах хэрэгтэй. Түүний төлөө би хөдөлмөрлөж тэмцэж, ялж дийлэж чадах ёстой ажээ.

Би ингэж бодов.


Долоо

Хэд хоногийн дараа Хуланд би захидал бичлээ. Хариу ирсэнгүй. Би дахиад ба нэг захидал бичлээ. Хариу алга. Юу болоод байгааг би үл ойлгоно. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг бага багаар ойлгох болов. Тиймээ би түүнийг зөн совингоороо мэдэрч эхэлсэн юм. Би түүнийг биш. Харин би өөрөө өөрийгөө л өөрчилж чадах ажээ. Миний ээж надад үүнийг хэлсэн ажээ. Би ухаарав. Миний зүрх аяархан дуугаар ярьж эхлэв. Тэрээр “Юмс үзэгдэл бүгд энгийн хялбар хийгдсэн. Юмыг хүн өөрөө л хэцүү адармаатай болгодог” гэж ээж чинь чамд хэлсэн” гээд “Дэлгээрээзүрх сэтгэлтэй бай. Чи түүнд хэрэггүй болсон байж мэднэ шүү дээ” гэж миний зүрх надад хэлэв. Би дуугарсангүй. Зүрх надад дахин учирлан өгүүлнэм. “Бүх зүйлс чамд байгаа. Бүгдийг чи өөрөөсөө асуу. Гунихын учрыгчи өөрөөсөө асуу. Сэтгэлээ асуу.Сэтгэлээсээ асуу. Мунхагын учрыг чи бол чи өөрөөсөө асуу. Хүсэл ийгээд шуналаасаа асуу. Амар амгалан, энх тунх оршихуйн учрыг чи ээжээсээ асуу” гэлээ. 

“Ээжээсээ” би түүний хэлсэн үгийг, түүнээс давтан асуув.“Тиймээ ээжээсээ асуу” гэж зүрх хэлэв. “Яагаад гэвэл. Бие сэтгэл, хүсэл шуналыг барьж дарж хорьж чаддаг бай гэж чиний ээж чамд хэлсэн бус уу? Бүх зүйлс чамаас өөрөөс чинь эхэлдэг билээ. Бодож бай” ийн хэлээд зүрх чимээгүй боллоо.. “Бодолтой бай гэв үү? Би түүнийг Хуланг бодоод л байдаг... бодоод лбайдаг” гэж би бувтнав. 

“Ойлгохгүй байна уу?” гэж зүрх надаас асуугаад “Юу ч шийдэхгүй юманд бодолбол хэрэггүй. Бодол өөрөө нэгдмэл нэг тулгууртай буцаж чаддаг байх ёстой билээ.” Хэмээн зүрх надад сануулав. Тийм байдаг билээ. Би тун чиг их ядарчээ...

Тиймээ. Эх хүний хайр нь гүн их ажээ. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг билээ.. Тийм учраас эхийн хайр агуу их билээ. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайраар амьгүй юмс амилдаг. Тэр хайр юуг ч бий болгож чаддаг. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тийм учраас эхийн хайр угт нь хүрэх аргагүй гүн их гэдэг билээ. 

Нар, сар, од, гаригс, навч, цэцэг, уул, ус, мод бүгд түүнтэй ярилцдаг. Тэр түүнийг ойшоон үзэж хүлээн авдаг. Тийм учраас тэр хайрыг тайлбарлан хэлэх арга үгүй ажээ...

Би дахин ийн бодов...


Найм

1974 оны 9 сарын 29-ны өдөр байсан. Тэр өдрийг би санажбайна аа. 

Тэр өдөр бол Баасан гариг байсан юм. Би өглөө босоод хичээлдээ явсан. Тэгээд замдаа би холбооны газраар оров. Тиймээ тэр өдөр Хулангаас надад нэг захидал ирсэн байлаа. Гэхдээ маш товчхон. “Дэлгэрээ чи намайг бүү зовоо! Би өөр бодолтой байгаа.Уучлаарай. Баяртай” ..Ердөө л энэ юу гэхэв? Би түүний тэр захидалыг базаад... чанга гэгч нь атгаад хот хооронд утсаар холбооны салбарт хүрч ирэв. 

-Яагаав? Хүү минь чи нэг л эвгүй! Харагдаж байна? Залгагч эмэгтэй надаас ингэж асуулаа. 

“Зүгээрээ эгч ээ! Би нэг... би үгүй дээ эгчээ... та Улаанбаатар энэ дугаар яаралтай Би ярих гээд... Одоо би хичээлтэй байгаа л даа” гээд эв хав муутай сунжрууланби түүнээс гуйв. Залгагч эгч “Тэгэлгүй яахав” гээд “Яагаав хүү минь? Бие чинь өвдөөгүй биз? Гэр орныхон чинь сайн уу? Гээд асанаа зовнингуй харцаартэр залгагч эгч над руу харна. 

“Үгүй ээ. Баярлалаа танд. Би одоо дээд математикийн лаборторийн хичээлд суух ёстой юм. Яагаав та таньдагшүү дээ. Алуева багш манай группт ордог юм. Тэгээд би яараад...” хэмээн би түүнд тайлбарлах аядав. Тэгээд тун удалгүй. “Улаанбаатар яриа. 3-р купенд орно уу? Гээд купенднамайг урив. “Байна уу? Байна уу? Байнаа хэн бэ? Гэх Хулангийн дуу утасны цаана сонсогдлоо. Би баярлан “Аан Хулаан. Би Дэлгэр байнаа. Би чамаас захиа аваад... тэгээд л...” ... “Байна уу? Байна уу? Хулаан чи намайг сонсож байна уу? Би Дэлгэр байна аа!!!” Утас тасрав.

Түй чорт! Өнөөдөр чинь хар баасан гариг юм байна. Өглөөнөөс эхлээд л азгүй явдал. Энэ муу хар баасан гариг Би биш. Хулан биш. Ер нь хэн ч биш. Тэр муу хар баасан гариг буруутан юм шиг надад бодогдов. Хар баасан буруутав. 

Тиймээ гэхдээ Хулан тэр бүсгүй үгийг минь сонсолгүй. Тэр миний үгийг сонсохыг хүсэхгүй байна л даа. Гунигтай байна. Харамсалтай байна.Би өөрөө өөртөө ингэж хэллээ.

Бас гутамшигтай юм шиг надад санагдлаа. Харин тэр харамсалаасяаж салж хагацах арга ухааныг би бодож амжсангүй. Би математикийн лабораторийн танхимын үүдэнд ирэв. Би өрөөний хаалгыг онгойлгоод “Орж болох уу? Багшаа” гээд асуулаа Багш доошоогоо хараад юм бичиж сууна. Багш доошоо харсан чигээрэй толгой дохив. Тэгээд багш над руу нэг харсанаа, доошоо харсан чигээрээ хичээлд суухыг урин бас толгойгоороо дохилоо. Ангид анир чимээ үгүй. Нам гүн. Багш бидний бодсон бодлогыг шалгаж дүн тавиад тун завгүй сууж байв. Багш надад “Хорошо” гэж тавьжээ.... Тэгээд би миний хажууд суудаг. Смитийн дүнг сэмхэн харав. Багш түүнд “Отличьно” гэж тавьсан байлаа” 

Яагаад??? Энэ муу Смит надаас хуулсан шүү дээ!Тэгээд би 4 энэ 5... Бидний ажил солигдчихсон юм болов уу? гэв. Багш “За” гэв. “Багшаа гайхмаар юм болоод байна аа. Би “А” вариант энэ Смит “В” вариант. Та харж байгаа биз дээ” гээд “Гэтэл энэ Смит бодоогүй зүгээр л миний бодсон бодлогыг надаас хуулчихсан” Багш “Тэгээд?” 

Гэлээ.

“Тэгээд үү ?... яахаараар хуулуулсан би 4. Хуулсан Смит 5 авдаг байнаа? аль эсхүл Бидний ажил солигдчихсон юм болов уу?” Багш над руу харав. Тэгээд тэр хэллээ. “Дэлгэр! Тиймээ би мэдэж байгаа. Нуух юм алга” гэж багш хэлэв.Тэр нүдийнхээ шилийг авч ширээн дээрээ тавилаа. Тэгээд багш хэлэв. “Дэлгэр!” Смит та 2 хоорондоо ямар их ялгаатайг бид бүгдээрээ харж байгаа шүүдээ. Мөдхөн удахгүй чи ба 5 авдаг болох тэр мөчийг би харж байгаа” гэв.

Смит тэр нүүр царайгаа үрчилзүүлэн элдэв янз болгоннамайг өднө. Тэр өөрийгөө бас миний дэвтэрийг заагаад, эрхий хуруугаа гозолзуулан маяглаж элдвээр намайгзалхаана. Би түүнийг барьж аваад цохиод унагаачихмаар санагдав. Гэсэн ч би тэслээ...Би жаахан зөрүүд гэхдээ тууштай... бас нилээн шазруун талдаа оюутан байсан юм. Бас хор шартай муу ч биш.Сайн ч биш тийм нэг зан чанар надад байдаг. Би нэг л мэдэхэд дэвтэрээ базаж атгаад, байшинхаа ширээний хажууд ирчихсэн зогсожбайлаа. “Ийм шударга ёс журам бол надад хэрэгггүй” гэж би түүнд хэлээд түүнийгээ базаадбагшийн ширээн дээр чулуудаж орхив. Тэгээд би хаалгасаван эргэж харалгүй гарч одлоо. ...Түй чорт... Бас л нөгөө муу хар баасан гариг ... Би гадаа гарч тамхиа татамхэсэг зуур ганцаараа суулаа. Одоо яахав? Баларсан. Дахиад л би биш. Багш биш. Хэн ч биш. Хар баасан гариг буруутлаа.

“Хийвэлбүү ай! Айвал бүү хий” ийм нэг үг байдаг билээ. Би бага зэрэг тайвширлаа. Төдий их удалгүйхонх дуугарч хичээл завсарлаа. Багш ангиас гарч ирэв. Тэр хэсэг зуур намайг харжзогслоо... Тэгээд “Намайг дагаад яв” гэж хэлээд багш миний урд ороод алхалаа. Тэр хэсэг алхаадэргэж харж зогсоод надад ингэжхэлэв. “Дэлгэр! Чи намайг сонс!” гэв.“Ном сурна гэдэг бол номын чадал. Энд чиний гэх юм ерөөсөө байхгүй. Чамд ном эрдэм сурах ухаан чадал хараахан бүрдээгүй ажээ” гэлээ.

Тэгэж хэлээд багш над руу харж инээмсэглэв. “За яхав. Гэхдээ чи үүнийг нэг сайн бодож үзээрэй” гээд багш надад дахин санууллаа. Тэгээд тэр багш цаашаагаан буцаж эргээд алхаж одсон билээ. Би багшийнхаа бүтэн нэрийг нь мартчихажээ.Тэр багш еврей гаралтай хүн байсан юм. Бид нар оюутангууд түүнийг Алуева багш гэдэг байсан. Нямбай их ухаалаг хүн байсан.Тайван тогтуухан итгэл хүлээж чадахуйц царайлаг, сайхан биетэй сайхан багш балаа. 

Энэ нэг явдалаас хойш тэр багш намайг их л тоож үздэг болсон билээ. 

...Тиймээ ном сурна гэдэг бол номын чадал ажээ. Ном суръя гэвэл “Би”-гийн эрхшээлээс бүрэн ангижирч чадах ёстой ажээ. Би ингэж бодов. 

...Тиймээ Тэвчээртэй бай. Аливаа сайн муу юмыг аль альныг нь тэгээд өнгөрөөж сурах ёстой ажээ. 

Хэрвээ би нэг л юмыг их сайн сурвал. Бусад бүх юмыг сурна. Тэр нэг юм бол тэвчээр ажээ. Тэвчээр тэр бол амьдрах эхлэл. Тэр бол амьдралын төгсөл ажээ. Би ингэж бодов. 


Ес

...Диепропетровек хотйн дундуур нь Диепр мөрөн урсана. Тэгээд Диепропетровекгэж нэрлэсэн байхаа. Пиепр мөрний эрэг хавьцаа газраар олон олон амрах зугаалах парк хүрээлэнгүүд байхбөгөөд миний амьдардаг их сургуулиудын дүүрэгт “Северный холмост” гэдэг том цэцэрлэгтхүрээлэн байх. Северный Холмост гэдэг Хойт толгод гэсэн үг билээ. 

Манай оюутны дотуур байрнаас толгод өөдөөгөө өгссөн цардмал чвган хүний зам Северный хүрдэг бөгөөд замын 2 талаар битүү их ой шугуй байх.Ус мод навчис ургамал, цэцэг жимс цогц бүрдсэн үзэсгэлэнтэй сайхан газар байдаг. Үд хэвийж байв. Би оюутныхаа байрнаасаа гарч толгод өөд өгссөн тэр замаар алхалсаар Северный цэцэрлэгт хүрээлэнд хүрч ирлээ. Би голын эрэгт, сандал болгож дөрвөлжлөнзассан төмс чулуун сандал дээр суулаа. Би жаргаж байгаа нарны туяаг, улайран байгаа тэнгэрийн хаяаг ашиглан харж суулаа. 

Би нүдээ хагас нээж, хагас аниад амьсгалаа гүн авч гарган санаа алдан санаашранбодлогширч суув. Эргэн тойронд надад юу ч үл харагдана. Миний нүд харанхуйлна. Орчлон ертөнц гэдэг тэр өөрөө харанхуй хоосон нүх мэт надад төсөөлөгдөнө. 

Тиймээ тэр бүсгүй Хулангийн сэтгэл миний дотор зүрх сэтгэлийг минь ойлгожойшоон харж чадаагүй ажээ.Тоож тогтож харж даан ч тэр чадсангүй.

Миний хэлэх үгийг Хулан тэр бүсгүй олж сонссонгүй. Миний бодол хүсэл мөрөөдлийг минь тэр ойлгосонгүй .Би түүнд ийн гомдоллов. 

...Үгүй дээ. Үгүй... тэр хараач... Тэр намайг харж байна. Тиймбайна. Тэр бүсгүй намайг харж байна шүү дээ! Би түүнийг харж байна. Тэр жаргаж байгаа нарны завсар зайгаар улайран буй тэнгэрийн хаяанаас тэр намайгхаржбайна. “Хулаан! Шавар шавхайдунаж бохирдсон намайг чи танихгүй байна гэж үү? “Би түүнээс ингэж асууллаа.

Тэрнад руу зэрвэс нэг хараад, тэгээд тэр цаашаагаа буцаад алхав... Хүлээгээч Хулаан Би байна гүү дээ.Яагаав нөгөө Дэлгэр!” гээд би түүний араас хашгирлаа. Тэр эргэж харав. Тэр надаас ихэмсэг хөлдүү хүйтэн хоолойгоор ингэж асуув. “Чи юуны учир ийн гауагланав?” Би чамд сэтгэл зовоод л...” гээд би түүнийг аргадах аядав. Тэр миний үгийг таслаад“Май чи үүнийг ав.” Гээд нар руу ямар нэгэн хүнд том хар юм шидлээ. “Энэ чамайг надаас илүү их ойлгохбайх” гэлээ. Тэгэж хэлээд тэртэнгэрөөдөөн харна. Харин би тэгэхэдтүүний өмнө шазруунааргэхдээ би анхудаагаан зүгээр линээмсэглэн суусан билээ. Тиймээ би инээмсэглэн суусан билээ. Инээмсэглэл гэхдээ энэ бол тийм гэсэн үг бол биш. Бас үгүй гэсэн үг ч бас биш. Би түүнийг хараад л суугаад байлаа. Хулаан чи их өөр байна аа.Чи өөр болсон ажээ. Үүний төлөө би чамайг ор тас мартаж чадах хэрэгтэй. Би ингэж бодов.

Тийм байна. Хулаан чи бол жаргаж буй нар байна. Харин би бол өөр нар... Би бол ургаж байгаа на. Чи бид хоёрын хайрын түүх ийм нэг хувь тавилантай ажээ. Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн түүнд бас би өөртөө ингэж хэлэв. “Би чамайг ойлгосоон” гэж түүнд би давтан хэллээ. Би бодлоо. Би жаргах нарыг биш. Мандах нарыг харжамьдрах ёстой.Би ингэж бодов. Зовлонтой боловч богинохон.Гэхдээ зовлонтой богинохон. Утга учир нь үл ойлгогдох энэ олон жижигхэн тэмцлүүдийн дараа би өөрөө өөрийнхөө хувь тавилантайгаа ийн эвлэрэн суусан билээ. Тиймээ Би хайрлах учиртай. Бас хайрласан тэр хайрандаа хайлах учиртай. 

Гэхдээ би ийм замаар явахгүй. Дахин үүгээр алхах ёсгүй хэмээн би өөрөө өөрийнхөө дотор сэтгэл зүрхэндээшивнэн хэлсэн билээ. Яг л энэ мөчид битүүнээс салангад оршин асан, түүнийг би танихгүй мэдэхгүй байсан өнгөрсөнтэр ЭГО-руугаа буцаж алхаад орж ирсэн байлаа. Харин одоо болминий сэтгэл биш. Миний хүсэл биш. Миний зүрх түүний тухай надтай ярилцах ажээ. Сэтгэл бол ярьж л чаддаг. Тэр сайхан ярьдаг. Гэхдээ тэр намайг мэддэггүй. Хүсэл бол зөвхөн ганцханхүсэж л чаддаг. 

Гэхдээ тэр намайг мэдэрдэггүйажээ.Зүрх бол харин өөр. Тэр надад зөвхөн ганц үнэнийг ярьж хэлдэг билээ. 

Тийм учраас юу хүснэ. Тэр чамд ирдэг. Зөв юм хүс. Зүрхэнээсээ хүсэж чад. Бас чи тэгэж тэмцэж чаддаг бай! Мартаж орхиж чадна аа. Би ингэж бодож байна. Тиймээ. Хайр сэтгэл хар баасан гариг аз жаргал гэдэг бүгдээрээ ямар өчүүхэн билээ. Тиймээ хайр сэтгэл гэдэгаваас болиод мунхаг нэгэн зүйл авай. Хэзээ ч байхгүй худал хуурмаг юмсыг хүнд хэлжярьж явдаг. Хүмүүсийг түүндээ итгүүлдэг. Тэгээдтүүнийгээ батлаж нотлож чаддаггүй.

Үнэндээ хайр сэтгэл гэдэг аваас хүсэл. Тэр бас шунал. Тиймээхүний хүсэл ихэдвэл нь харамсан гутрах, гуниглан гутрах гэдэг огт хий хоосон зүйлд идэгдэн ялзрах ажээ. 

Гутрал гунихрал. Энэ бол хүнд хэрэгтэй зайлшгүй зүйл огт биш. Тийм учраас боломж бол цаг үргэлж байдаг. Би өөрөө алга сураггүй болох энэ боломж бол надад байлаа. 

Би ингэж бодов.