Аварга том хүнс, хоол

Хиам

  • 1992 онд Норвегийн нэгэн фирм 20,95 метр тууш урт ямар ч залгаасгүй салями( утмал хатаасан хиам) хийсэнбол  гурван жилийн дараа 1995 онд Канадын хоёр фирм хамтран 46,3 км тууш урт залгаасгүй хиам хийжээ.
Пицца
  • 1990 онд Өмнөт Африкт 37,4 метр голчтой аварга том пицца хийсэн рекорд амжилтыг одоо хүртэл хэн ч эвдээгүй байна.
Жаврай
  • 1994 онд Японы цагны  нэгэн  фирм 128,5 ам дөрвөлжин метр талбайтай жаврай (омлет) хийсэн бөгөөд үүнийг бэлтгэхэд  160 мянган  ширхэг өндөг оржээ.
Мантуу
  • 1997онд Гонконгийн "Хятад хоол,соёлын холбоо" компани Өмнөт районы хороо хамтран Гонконгийг Хятадад нэгтгэсэн баярт зориулан 480 кг жинтэй мантуу хийжээ. Энэ нь бидний хэрэглэж заншсан ердийн мантууны жинтэй харьцуулж тооцвол ойролцоогоор 5-7 мянган ширхэг мантуутай тэнцэх аж.
Хуймаг
  • 1994 онд Английн Манчестерт хоршооллын хөдөлгөөний 150 жилийн ойд зориулж 15,01 метр голчтой,3 тонн жинтэй хуймаг ( блин) хийжээ.
Гамбургер
  • 1989 онд АНУ-ын Висконсинд 2,5 тонн жинтэй аварга том гамбургер хийжээ.
Шарсан мах
  • 1994 онд Англид Азийн рестораны эздийн холбоо орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулсан буяны хооллолтын үеэр 880,6 метр урт кебаб (татсан махан шорлог) хийж хүмүүсийг хооложээ.
Бялуу
  • Киш-лоррейн гэж нэрлэдэг бялуу бий. Хамгийн том  Киш-лоррейныг 1997 онд Парис хотод ерөнхий тогооч Ален Маркотуллиогоор удирдуулсан 30 тогоочийн бүрэлдэхүүнтэй баг 16цагийн турш бэлтгэж бэлэн болгожээ. Ердийн стандартын хэмжээтэй киш-лоррейны жоронд 3 ширхэг өндөг, 8 хэрчим гахайн давсалсан мах,  хагас аяга сүү ордог бол энэхүү 4,87 метр өргөн  аварга том киш-лоррейнд бусад хольцноос гадна 1298 ширхэг өндөг, 71 кг  бекон, 119 литр сүү оржээ.
  • 1997 онд Пакистаны Ислабамадад 105 давхарласан үетэй 32 метр өндөр бялуу хийжээ.Энэ нь ойролцоогоор 6-7 давхар байшингийн өндртэй тэнцэнэ.
Хуурга
  • Карын арлуудын Сапта Крус-де-тенерифе хотоос холгүй орших Баханар тосгонд дэлхийд алдартай цагаан будаатай хуурга хийдэг. Нэг удаа хуурга хийхэд 1 тн цагаан будаа, 1000 ш өндөг, 50кг улаан чинжүү, ,хэдэн арван төрлийн хольц ордог. Модон хутгуур барьсан 12 тогооч том тогооны дэргэд хоолыг ээлжлэн хутгаж бэлтгэдэг.
Коктейль
  • Хамгийн аварга  коктейлийг  Австралид 1996 онд  хийжээ. 25963 литр хэмжээтэй хийсэн   энэхүү коктейлийн найрлаганд 100 литр ром, шотланд виски, жин, бурбон, узо, брэнди, 4000литр цагаан архи, 1800 литр зүржийн шүүс, 4 тонн мөс оржээ. Түүнчлэн уг коктейльд 400 ширхэг шийгуа, тус бүр 400 ширхэг зүрж, нимбэг орсон аж.
  • Хамгийн аварга сүүн коктейлийг 1996 онд Англид бэлтгэсэн бөгөөд зэдгэнэ жимстэй энэхүү сүүн коктейль16400 литр хэмжээтэй хийгджээ.
Нижгэр  найр хурим, тансаг үйлчилгээ
  • Дундад зууны үед Баруун Европын нэгэн герцог хурим хийхдээ 498 гахай, 113 буга, 370 үхэр, 1579 тугал, 2687 хонь,2292 туулай, 12887 тахиа,5960 хандгайн мах хэрэглэсэн нь он тооллын бичигт үлджээ.
  • 1996 онд " Ланкастер Сертома Клаб" клубаас гадаа зохион байгуулсан хүлээн авалт дээр 21,7 тонн мах, 22 тонн тахиагаар хоол бэлтгэж тэнд оролцогсод 8 цагийн дотор бүгдийг идэж дуусгажээ.
  • 1986онд Калифорни мужид телевизийнзохион байгуулсан дарс амталгааны үеэр 4000 амтлагч 9360 лонх дарс ууж дээд амжилт тогтоожээ.
  • 1998 оны 3-р сард Португалийн нийслэлд Европт хамгийн уртад тооцогдох Васко да Гама гэдэг 18 км урт аварга том гүүрийн ажиллагааг нээх ёслолын үеэр гүүрийн дагуу 5 км урт ширээ засч 15000 хүнийг нэгэн зэрэг хоолложээ. Хүлээн авалтыгзохион байгуулагчид зочдыг ширээнд нь хүргэхийн тулд 200 автобус захиалж байжээ.
  • Тайландын нийслэл Бангконгт байдаг  Mang Gorn Luang  ресторан нэг дор 5000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд  энд 1200 хүн ажилладаг. Уг рестораны 541 зөөгч үйлчилгээний 1,6 га талбайгаар мөлхөвч дугуйтай (ролик) тэшүүрээр явж цагт 3000 хоол зөөж үйлчилдэг аж.
  • Германы Мюнхенд дэлхийд хамгийн томд тооцогдох "Матхазер" гэдэг пиво- баар байдаг бөгөөд энд өдөр бүр 48000 литр шар айраг борлуулдаг ажээ.
  • 1997 оны 9-р сард Лондонгийн " Ле Гаврош" зоогийн газраар үйлчлүүлсэн 3 үйлчлүүлэгч өдрийн хоолондоо 20945,92 доллар төлж Гиннесийн номонд бичигджээ. Үүний 345,60 доллар нь хоолонд, 1384 доллар нь янжуур, спиртийн ундаанд, үлдсэн нь 6 лонх дарс авахад зарцуулагджээ. Хамгийн үнэтэй дарсны тоонд "Романи Конти" ордог бөгөөд нэг лонх дарсны үнэ 7920 доллар байжээ