Одоо геополитикийн цариг биш бондын мөнгөөр авсан зүтгүүр ярья!
ЗТБХБЯ-ны дэд сайд А.Гансүх “УБТЗ” ХНН-ийн хуралд 2010 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монголын талын багийг ахалж орсон бөгөөд уг хурлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн SKD4 маркийн зүтгүүрийг ашиглахаас татгалзсан шийдвэр гаргахад байлцсан.
ЗТБХБЯ-ны дэд сайд А.Гансүх “УБТЗ” ХНН-ийн хуралд 2010 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монголын талын багийг ахалж орсон бөгөөд уг хурлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн SKD4 маркийн зүтгүүрийг ашиглахаас татгалзсан шийдвэр гаргахад байлцсан. Гэтэл ийм шийдвэр гарсан байхад “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан № МТЗ 01/2009 дугаартай гэрээний 20-р зүйлийн 20.1 дэх хэсэгт “Захиалагч шаардлагатай тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэж гэрээг хэдийд ч бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй” гэж заасныг биелүүлээгүй байх нь гэсэн дүр зураг харагдаж байна..
Мөн “УБТЗ” ХНН-ээс QS2-650-1520 маркийн балласт цэвэрлэх машин, KZ75-1520 маркийн балласт хопер вагон, GCY220-1520 маркийн засварын мотовозыг Монголд ашиглах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Зам, барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний техник хэрэгслийг авахдаа эдийн засгийн тооцоолол сайтар хийгээгүйгээс одоо ажиллаж байгаа ижил төрлийн техник хэрэгслийн ашиглалтын зардал 1.9 дахин их тул үр ашиггүй.
Энэ бүхнээс харахад зүтгүүр, зам, барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүнийг “УБТЗ” ХНН-т түрээслүүлэх талаар урьдчилан гэрээ хэлэлцээр хийгээгүй байхдаа худалдан авах гэрээ байгуулсан.
“МТЗ” ТӨХК нь өөрийн эзэмшлийн, өр, түрээсгүй төмөр замгүй, ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаггүй болж таарч байна.
Та бүхэн санаж байгаа бол дээрх уулзалтаас хойш арван хэдхэн хоногийн дараа буюу 2010 оны зургадугаар сарын 1-2-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао айлчлан ирж, энэ үеэр мөнөөх л 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслийн Зүтгүүрийн вагон худалдан авах дэд төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан байдаг. Ийнхүү бөөн төвөг удаж байж авсан зүтгүүрээ хөдөлгөж чадаагүй шалтгаанаа Оросын тал руу чихсээр нэлээд удсан.
Яг энэ хэлэлцээрээр БНХАУ-ын EXIM банкнаасюу авчихсан юм бэ гэхээр “Зам, барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх 28.5 сая ам.долларын нэг төсөл бий. Хятадын CNR корпорацийн 164 тоот энэ гэрээгээр үндсэн зургаан барааг нийлүүлэхээр тохирсон байдаг. Үүнд DC32IV-1520 маркийн чигжигч машин хоёр ширхэгийг, WD350-1520 маркийн замын динамик тогтворжуулагч хоёр ширхэг, QS2-650-1520 маркийн балласт цэвэрлэгч машин нэг ширхэг, SPZ-350-1520 маркийн балласт хопер вагон хоёр ширхэг, KZ75-1520 маркийн балласт хопер вагон 57 ширхэг, GCY220-1520 маркийн засварын мотовоз нэг ширхэг. Ингээд энэ бүхэн нийлээд 28 сая 588 мянга 400 ам.доллар болжээ. Монголын талын санхүүжилт 15 хувь гээд тусгачихсан болохоор EXIM банкинд төлөх зээлийн хэмжээ 24 сая 300 мянга 140 ам.доллар. Үүнээс гадна Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх MTZ 01/2009 дугаартай гэрээ гэж бий. ЗТБХБЯ, нөгөө талаас БНХАУ-ын China CNR, CSR Corporation Limited мөн л БНХАУ-ын EXIM банкнаас 35 сая 692 мянга 160 ам.долларын дүнтэй гэрээ байгуулсан. Манай талын авах барааны дотор алдарт таван зүтгүүр IOT1-MTZ 01/2009/ Main line locomotive, мөн Freight Wagon Kpen Top /ачааны вагон/ 185 ширхэг, Freight Wagon Box /битүү вагон/ 10 ширхэг, Freight Wagon Flat /хагас вагон/ 50 ширхэг, Container reach stacker /чингэлэг ачигч/ хоёр ширхэг, Shunting locomotive /сэлгээний зүтгүүр/ нэг ширхэг багтсан, Монголын талын санхүүжилтийн 15 хувийг хасаад нийт 30 сая 338 мянга 336 ам.долларыг Хятадын EXIM банкинд төлнө.
Эдгээрээс хэчнээнийг нь ашиглаж болох, хэд нь огт хэрэггүй буюу манай төмөр замд байгаа, ер нь эдгээр “үнэ бүхий зүтгүүр” хаана байгаа талаар хэвлэлүүд хангалттай эрэн сурвалжилж буй. Лав баяр ёслолын байдалтай гардан авсан ч төдөлгүй банкны барьцаанд тавьчихлаа гээд байсан таван зүтгүүрийг Түнхэлээс ч билүү “олсон” гэдэг юм билээ. Харин ийм хэмжээний өр тавьчихаад үр ашиггүй байлгаж байгаагийн хариуцлагыг тооцохдоо хуулийн бус улс төрийн аргаар тохиролцож зөвшилцөх нь зохимжгүй гэдгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу.