ХОТ ХӨДӨӨГИЙН НЭГДЭЛ БА ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НЬ
Аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дагаад худалдаа болгон үйлчилгээний салбарын хөгжил харьцангуй хурдацтай хөгжсөн юм. Хуучин хотын дүүргийн хөгжлийн гарц бол өөрчлөлт. Хүнд аж үйлдвэрүүдээс болоод хүрээлэн буй орчин аль хэдийн бохирдсон тул эдгээр үйлдвэрүүдийг хотын дүүргээс нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Хот хөдөөгийн нэгдэл ба ядуурлыг бууруулах нь
Хятад улс хотжилтын хөгжлийн замаар ороод аль хэдийн 30 гаран жилийг өнгөрөөжээ, энэ хугацаанд жижиг хот суурингаас хөгжлийг голчилж буй томоохон хотуудыг дэмжин том, дунд, жижиг хотууд болон жижиг суурин газрын хөгжлийг уялдуулан зохицуулах замыг туулсан билээ. Улс даяарх нийт хүн амын тоонд эзлэх хот суурин газрын байнгын оршин суугчдын тоо буюу хотжилтын түвшин 1980 оны 17,9%-аас 2012 оны 52.6% хувьд хүртлээ өссөн боловч Хятадын хотжилтын түвшин нь эдийн засгийн хөгжлийн үе шат болон аж үйлдвэржилтийн түвшнээс хоцрогдсон хэвээр байна. 2005 он, Хятадын засгийн газар хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын шинэ бодлогыг гаргаж, шинэ цаг үеийн хөдөө орон нутгийн хөгжлийг идэвхтэйгээр төлөвлөв. 2012 он, намын 18 дугаар их хурлын тайлан болон оны сүүлийн намын төв хорооны эдийн засгийн ажлын хурлын үеэр хотжилтыг стратегийн шинэ өндөр түвшинд аваачиж, хотжилт бол Хятад орон эдийн засгийн бүтцэд стратегийн шинжтэй зохицуулалтыг хийх гол түлхүүр, дотоодыг хөгжүүлэхэд шаардлагатай хамгийн том нөөц бололцоо гэдгийг дурджээ. Эдийн засаг, нийгэм шилжих явцын дунд хотжилтыг хөгжүүлэх нь үр нөлөөг нэмэгдүүлэх боловч мөн багагүй шинэ асуудал буюу: Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг ихэсгэх, хотын хөгжил болон хүрээлэн буй орчны зөрчил улам нэмэгдэх, газар тариалангийн хүн амын шилжилт хот хөдөөгийн хооронд илт өсөх, нийгмийн баталгаа болон хөгжлийн боломж нь эрх тэгш бус байх зэрэг асуудлуудыг бий болгоно. Эдгээр асуудлууд нь олон олон хөгжиж буй улс орон, ялангуяа хотжилтын хувь 45~70% хооронд байх дундаж орлоготой улс орнуудын тулгардаг түгээмэл асуудал юм. Хотжилтын хөгжлийг түргэсгэх нь хямралын дараа хөгжлийг түргэсгэх зорилготой хөгжиж буй улс орнуудын гаргасан богино хугацааны бодлого бөгөөд эдийн засгийн бүтцийн шилжилтийн урт хугацааны стратегийн сонголт билээ. Хот хөдөөгийн хөгжлийг цогцоор шийдэх нь хотжилтын явцад үүсэх ядуурлын шинэ асуудлыг шийдвэрлээд зогсохгүй нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулж, нийгмийн эрх тэгш байдлыг хамгаалж, хотжилтын чанар болон үр нөлөөг сайжруулах чухал үндэс ажээ. Тиймээс, хот хөдөөгийн хөгжлийг цогцоор шийдэх өнцгөөс эхлэн, хотжилтын явц дундах ядуурлын асуудлыг сайтар судлах нь хөгжиж буй улс орнуудын хөгжлийн арга барилын өөрчлөлт болон нийгмийн улс төрийн бодлогын зохицуулалтыг сайжруулж, цаашлаад улсын ядуурлыг арилгах бодлого болон улс төрийн системийг илүү сайжруулж ядуурлыг арилгах үр нөлөөг нэмэгдүүлэн, мянган жилийн хөгжлийн зорилго хугацаандаа биелэх баталгааг хангахад маш чухал онолын болон бодит ач холбогдолтой. Хуучин хотын дүүрэг гэдэг нь урьд байсан хот суурин газрыг нэрлэж байгаа бөгөөд аж үйлдвэржүүлэлтийн өмнө эдгээр газрууд бий болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөж байсан билээ. Аж үйлдвэржүүлэлт эхэлсний дараа эдгээр газруудад үйлдвэрүүд байгуулж эхэлсэн бөгөөд хуучин хотын дүүргийн хэмжээ тасралтгүй өргөжин тэлж, ирж суурьших иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсэн ба гудамж талбай давчуу хүн ам нь хэт ихэдсэн газрууд болжээ. Аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дагаад худалдаа болгон үйлчилгээний салбарын хөгжил харьцангуй хурдацтай хөгжсөн юм. Хуучин хотын дүүргийн хөгжлийн гарц бол өөрчлөлт. Хүнд аж үйлдвэрүүдээс болоод хүрээлэн буй орчин аль хэдийн бохирдсон тул эдгээр үйлдвэрүүдийг хотын дүүргээс нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Сүүлийн хэдэн жил эдгээр хуучны хот, дүүргүүдэд хэрэгжүүлж буй “Хоёроос гарч гурав руу орох” бол зөв зүйтэй аргачлал юм. “Хоёроос гарч гурав руу орох” гэдэг нь хоёрдогч аж үйлдвэрийг хотын хорооллоос нүүлгэн шилжүүлж, гуравдагч үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбарыг оруулан улмаар хуучин хотын дүүрэг худалдаа, үйлчилгээний төв болон ард иргэд амьдрах нөхцөл бүрдсэн орон сууцны хорооллуудтай болох юм. Хуучин хот, дүүргүүдэд эртний барилга байгууламж багагүй байдаг. Мин, Чин, Дундад иргэн улсын үед баригдсан гудамж, мухлаг, худалдааны төв, олон төрийн үйлчилгээний байгууллага зэргийг тохирсон нөхцөлийн дагуу соёлын өв хэвээр нь хамгаалж, засварлан хадгалж үлдэх хэрэгтэй. Зарим гудамж, эргийн зогсоол, дэлгүүр зэргийг ч хуучны хэвээр нь хадгалан үлдээж тухайн цаг үеийн хэв маягийг илэрхийлэн үлдээвэл зохино. Хуучин хотын дүүргийн өөрчлөлт болон орчны бохирдлыг хязгаарлах явцад ядуусын хорооллын нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг ч зохих ёсоор анхааралдаа авах ёстой. Эдгээр ядуусын хороолол нь аж үйлдвэржилтийн өмнө баригдсан, байрны чанар муу, уг хороололд оршин суугч иргэдийн амьдралын түвшин дорой бөгөөд эндхийн иргэдийн ихэнх нь ядуу, боловсролгүй хүмүүс бий. Тэдний дунд тэтгэвэртээ гарсан ажилчид болон ажлаас халагдсан хүмүүс, ажилгүйчүүд ч мөн бий. Ажилгүйчүүдийн тоо их тул нийгмийн амгалан тайван байдал баталгаагүй, гэмт хэрэг үйлдэгдэх хандлага ч их. Ядуусын хорооллын нүүлгэн шилжүүлэлтийн тухайд зарим хотууд хуучны дүүргийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцдаа зохих туршлага хуримтлуулсан нь шинэ хотын дүүргийг байгуулж, хөрөнгө оруулалтыг дэмжин хуучин хотын дүүрэгт өөрчлөлт хийх ба эдгээрийг нэгтгэн дахин шинээр төлөвлөх юм. Тэдгээр хотууд нь ерөнхийдөө дараах арга барилаар өөрчлөлтийг хэрэгжүүлсэн. Эхлээд шинэ хотын дүүргийн хоосон газарт стандартад нийцсэн, барилгын чанар хангагдсан орон сууцны барилгуудыг барьж, ядуусын хорооллын оршин суугчдыг тийш нь нүүлгэн шилжүүлж, эргэн тойрны нийтийн байгууламж буюу нийтийн тээвэр, хүүхдийн сургууль, эмнэлгийн байгууллага, орчны эрүүл ахуй зэрэг асуудлыг шийдвэрлэж, нүүж очсон иргэдийн амьдралын тохь тухыг хангах хэрэгтэй. Дараагаар нь хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шинэ хотын дүүрэгт аж үйлдвэр байгуулах эсвэл хуучин хотын дүүрэг дэх ядуусын хорооллын суурин дээр худалдаа, үйлчилгээний аж үйлдвэрийг байгуулж, улмаар ядуусын хорооллын ажилгүй иргэдийг төвхнүүлэх. Хэрэв ажилгүй иргэн бие даасан хөдөлмөр эрхлэх хүсэлтэй бол бизнесийн гараагаа эхлэхэд нь дэмжлэг үзүүлж мөн болох ба үүнд хувийн бизнес эсвэл бичил үйлдвэр гэх мэт. Үүнээс гадна эдгээр иргэд нь шинэ хотын дүүргийн орон сууцны хороололд өрхийн аж ахуй, цэвэрлэгч, манаач зэрэг ажлыг эрхэлж болно. Зарим хотууд, үүнд хуучин хотууд ч багтах бөгөөд ажлын байрны асуудлыг шийдвэрлэхийн тулд бичил аж үйлдвэрийг эрчимтэй дэмжиж байгаа ба энэ бол ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх зөв зам юм. Энэ нь бичил аж үйлдвэр эрхлэхээр төлөвлөж буй хотын иргэд болон хөдөөнөөс хот суурин газарт шилжин ирж суурьшсан иргэдийн бизнес эхлүүлэх идэвх санаачилгыг өдөөж өгөх билээ.