Хилийн дээснээс урагшхан, Алтан нарнаас баруунтаа
Мүраками Харүки энэхүү романаа 1992 онд туурвисан байна. Уншигчдын тодорхойлсноор эр хүний дотоод сэтгэлийг уг углуургаар нь уудлан дэлгэсэн зохиол гэжээ. Үнэндээ энэ ном тэр чигтээ л хэн нэгэн чимээгүйхэн орж ирээд, нуруун дээр гараа тавихыг нь мэдэрсэн ч эгээ л амгалан, юунд ч адгалгүй, төсөөлөлдөө тэнгисийн гүн рүү эргэлт буцалтгүй уусан алдуурах шиг нам гүмхэн суусаар, дотогшоо чимээлсэн мэдрэмжид хөвсөлзүүлэх увдист хүүрнэл билээ л. Тухайлбал, арван дөрөвдүгээр бүлэгт:

- Сайхан аялгуу юм.
- Гайхалтай аялгуу. Дюк Эллингтон, Билли Стрэйхорн хоёрын 57 оны хуучин пянзнаас олж сонсоод дурлачихсан юм.
- Энэ аялгууг яагаад Золгүй дурлагсад гэж нэрлэсэн юм бол?
- Дурлалд од муутай хүмүүс байдаг даа. Англичууд ийм хүмүүсийг star-crossed гэдэг юм. Онтариод болсон Шекспирийн наадамд зориулж, Эллингтон, Стрэйхорн хоёрын зохиосон аялгуунуудын дунд Золгүй дурлагсад байсан юм билээ. Ромео, Жулетта хоёрын тухай л юм даг уу даа. Эхлээд энэ аязын Жулеттагийн хэсгийг Жонни Ходжес альт саксафоноор, дараа нь Ромеогийн хэсгийг Пол Гонсалес тенор саксафоноор тоглосон гэнэ лээ гэж намуухнаар өгүүлэхэд Симамото:
- Од муутай хүмүүс гэж бид хоёрыг л хэлээд байх шиг гэв.
- Бид хоёр нэгэндээ дурлаагүй юм гэж үү? хэмээн сониучирхан асуухад тэр сөргүүлэн:
- Чинийхээр бол дурлаагүй байж тийм үү? гэлээ. Симамото руу ширтвэл инээмсэглэл нь алдуурч, нүд нь гялалзах шиг болов... зэрэг нууцлаг, уяхан агаад романтик үйл явдал, хайр дурлалын харилцан яриагаар өрнүүн.
“Хүнээс юм гуйхдаа тэр дандаа инээмсэглэдэг. Инээмсэглэлийг нь аваад явчихмаар л санагдана. Өөр хүн ингэж их инээвэл дотор муухайрах ч Симамотог инээхэд дэлхий тэр аяараа инээх шиг болдог сон...”
Мүраками ямагт зүрх сэтгэлийн орон зайг тун эмзгээр хөндөж бичдэг билээ.
Дунд эргэм насны Хажимэ гэх эрийн амьдралд бага насны нь үерхэж асан бүсгүй гарч ирнэ. Гэтэл тэр эхнэрээ нэгнээ барьж иддэг, оршихуй, хувь тавиланг нь услах аваас ургадаг цөлийн мод хэмээн төсөөлнө. Тиймээс л далайн усыг бэлгэдсэн хөх цувтай Симамото руу тэмүүлдэг. Гэтэл бүсгүй түүнд хилийн дээснээс урагш явах (Нат Кинг Колийн дуу), эсвэл алтан нарнаас баруунтаа (үхлийн тухай сибирийн домог-амиа хорлох) хоёр сонголтыг өгнө...