Түүвэр онигоо-24
Зарын сайт дээр ”1 цагийн эхнэр” гэсэн үйлчилгээ байхаар нь захиалав. 1 эмэгтэй ирээд ”Амьдралын минь хамгийн сайхан цагийг баллаж хаясан новш!” гэж загначихаад явлаа.
Зарын сайт дээр "1 цагийн эхнэр" гэсэн үйлчилгээ байхаар нь захиалав. 1 эмэгтэй ирээд "Амьдралын минь хамгийн сайхан цагийг баллаж хаясан новш!" гэж загначихаад явлаа.
***
Шилдэг порно одуудын шагнал гардуулах ёслолын зураг үзэж буй 2 эр:
-Алийг нь ч танихгүй юм байна
-Харин тийм, ондоо өнцгөөс авчихаар танигдахгүй юм.
***
Захирал өрөөнд орж ирснээ:
-За яасан гуниглаад л сууцгааж байна уу? Зүгээр. Цалин буухаар хөх инээд чинь хүрнэ ээ!
***
-Анхны нинжа нар ямар хүмүүс байсан бэ?
-Унтаж буй нялх хүүхдийнхээ дэргэдүүр гэтэж яваа ээж аав нар6
***
-Femen хөдөлгөөнийхөн яагаад тарчихсан юм?
-Эсэргүүцлийн хэрэгслүүд нь шалчийчихсан...
***
Femen хөдөлгөөнийхөн зүүн ба баруун мээм гэсэн фракцад хуваагдаж байгаа.
***
Хөгшин тэрбумтан эрийн хүүхэн найрах гол арга нь бол тааруухан эрүүл мэнд юм.
***
Байрны гадаа элсэн дээр 4 айлын хүүхэд хэнийх нь аав илүү мундаг талаар ам уралдан маргаж байв. Үнэн хэрэгтээ тэд бүгд 1 эцэгтэй гэдгээ гадарлах ч үгүй байлаа хөөрхийс.
***
-Танай Бат яагаад дандаа гэрийнхээ хаалгыг цөм өшиглөж орж ирдэг юм?
-Тусгайд олон жил алба хаасан юм, харин ч нулимс асгагч утаа шиддэг байснаа больчихоод байгаа юм.
***
2017 оны 1 сарын 26-наас эхлэн Мексикийн бүх дунд сургуулийн биеийн тамирын хичээлд тулгуурт харайлтын хичээл ордог болсон.
***
Урд шөнө секс-шопд хулгай оржээ. Гэмт хэргийн байдлаас дүгнэхэд хулгайч ганцаараа байсан бололтой. Их олоон жил ганцаараа байсан бололтой.
***
Статистикаар, эрчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү удаа секс хийдэг гэж уншлаа. ХЭНТЭЙ ТЭР ВЭ???
***
Би:
-За ингээд өнгөрсөн нь яамай, үүнээс ч дор болбол болох л байсан...
Амьдрал:
-Challenge accepted!
***
-Болдоо, эхнэр чинь хайруулын тавгаар нүүрэн дундуур чинь тас хийтэл цохиод авдаг гэлцэх юм
-Тэр яах вэ дээ, харин ч гамбир нь яг миний царайтай адилхан болдог юм.
***
Торон body бол шкафанд л өлгөөтэй байж, хүүхнүүдэд өөрсдийг нь эмэгтэйлэг гэдгийг нь сануулдаг зүйл болохоос өмсөх зориулалттай эд биш юм.
***
Улс төрийн жагсаалд оролцогчид "Муусайн авилгачид эх орноо хувааж идээд дууслаа!" хэмээн атаархангуй орилцгоодог.
***
Зар:
Мөнгөгүй эрх чөлөөгөө мөнгөний боолчлолоор солино.
***
Германд сантехникчээр ажилд орох гэтэл 3 см дутчихлаа.
***
Өнөөдөр өдөржин интернет тасарчихсан байсан юм. Одоо бүгд л намайг сошиалаас тусдаа хувийн амьдралтай юм байна гэж бодож байгаа байх даа?
***
Амьдралд мөнгө хамгийн гол нь биш шүү дээ. Амьдралд хамгийн гол нь: мөнгө дуусдаггүй байх!
***
Хүнд загасны уурга өгөөд загас яаж барихыг заагаад өг. Тэгсэн ч гэсэн тэр хүн загас өгсөн хүний төлөө л саналаа өгнө.
***
Гомо нарт дургүй хүн өөрөө бага зэрэг гомо байдаг гэх юм. Энэ логикоор бол би бага зэрэг гурвалжин будаа юм байна
***
Хүн амьдралынхаа 30%-ийг унтаж өнгөрөөдөг. Харин үлдсэн 70%-аа ханатлаа сайхан унтах юмсан гэж бодож өнгөрөөдөг.
***
Эмэгтэй хүний хувьд өөрийг нь хамгийн сайхан гэж хэлсэн эр л хамгийн ухаалаг.
***
Нэгэнт л өөрөө амьдраад сурчихсан бол бусаддаа битгий садаа бол тэгэх үү?!
***
Би эх орондоо хайртай. Төр засаг минь л үүнд битгий саад болоосой.
***
Тэнэг хүүхнүүд л залуухан хөөрхөн ханхүүг хүлээдэг юм шүү дээ. Ухаантайнууд нь хөгшин хаантай суудаг юм.
***
Залуу байхдаа би охидыг болзоонд урихаасаа айдаг байлаа. Одоо хүүхнүүд намайг урихаар айдаг болсон.
***
-За тэгээд Золушка минь, яг шөнө дунд 24:00-д чиний наад бүтэн сайн чинь даваа гариг болон хувирна шүү!
***
Терроризмоос үүдсэн хохирлыг хүний амиар бус доллараар хэмжиж илэрхийлдэг. Өнөөгийн нийгмийг ойлгоё гэвэл энийг л мэдэж байхад хангалттай.
***
40 нас гэдэг: 1 сар пиво уухгүй тэссэнээс 1 сар хүүхэнтэй унтку байх нь илүү хялбар байдаг нас.
***
Одооны детектив кинонууд ямар ч нууцлаг зүйлгүй болжээ: хамгийн том тушаалтай нь хамгийн гол дайсан нь байх юм. Яг л амьдрал дээрх шиг.
***
Өмд ч үгүй үлдсэн хүмүүс бүсээ чангалаад ч яах вэ дээ.
***
Колагийн рекламанд ч, архины рекламанд ч адилхан хөгжилдөж бүжиглэсэн улс гарах юм. Тэгэхээр юу уух нь чухал биш, юу татах нь чухал аж!
***
Архигүй өдрүүдэд архи бага уусан гэж мэдээллээ. Одоо хямралын үед бага иддэг болсныг нь бас мэдээллээч!
***
***
2 эр:
-Чиний дуртай байрлал юу вэ?
-Араас нь
-Яагаад?
-Жаргалтай царай гаргах албагүй
***
-Хоёулаа нуугдаж тоглоё
-Яаж?
-Чи миний амьдралаас алга болоод өгнө. Би чамайг олохгүй. Чи ч тоглоомонд хожно, надад ч таатай байх болно.
Зочин
хуц
lucky
Зочин
Зочин
Зочин