Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан “бор шувуу” нисгэв үү
Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг БНСУ, АНУ-д эмчилгээ хийлгээд таван жил болжээ.
Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг БНСУ, АНУ-д эмчилгээ хийлгээд таван жил болжээ. Тэрээр элэгний хатууралтай гэсэн оноштойгоор ийнхүү олон жил эмчилгээ хийлгэж байгаа аж. Гэтэл түүний араар албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх нь гэсэн мэдээлэл тархаж, мөн орных нь хүмүүсийн нэрийг хүртэл тодруулаад амжсан. Энэ удаад түүний оронд хуулийн байгууллагад жил гаруйхан хугацаанд ажилласан Д.Дорлигжавын нэр тэргүүлж явна. Тэрээр өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй. Гэлээ ч Улсын ерөнхий прокуророор томилогдохын тулд хуулийн байгууллагад доод тал нь арван жил ажилласан байх шаардлагатай байдаг. Тиймээс Д.Дорлигжав энэ шалгуурт тэнцэхгүй гэдгийг хуулийнхан хэлж байна. Мөн УИХ-ын гишүүн асан Дэлгэрмаагийн нэр яваа. Тэрээр сайн хуульч төдийгүй энэ салбартаа олон жил ажиллаж багагүй туршлага хуримтлуулснаар барахгүй олон ном, товхимол бичиж нийтлүүлсэн. Улстөрч гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Түүнээс гадна Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийн дотнын андууд гэгддэг “Цэц” Хууль зүйн товчооны зөвлөх Г.Бахдал, тус товчооны захирал М.Одонхүү нарын нэрс дуулдана. Эдгээрээс хамгийн боломжтой нь Г.Бахдал гэнэ. Тэрээр өмнө нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсны дээр хуулийн чиглэлээр арав гаруй ном бичин хэвлүүлж олны хүртээл болгожээ. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг биеэ эмчлүүлж байх хойгуур нь ийм сөрөг мэдээллийг зохион байгуулалттайгаар цацсаны хариу тайлбарыг өгнө. Гэхдээ цаг үеийн байдлыг харзнаж байж болно хэмээсэн байна. Одоогийн байдлаар уг “бор шувууг” хуулийнхан дотроосоо, нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн Тамгын газраас нисгэсэн гэсэн хардлага явна.
У.Шагай
Баатар
Т
х
х