Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Араатанлаг хандлагаа өөрчилье
Араатанлаг төрх, араншин, хандлагаа өөрчилье, хайр найргүй үйлдлээ хаяж гээе, хүмүнлэг байя. Нийгмийн орчин нөхцлөө эрүүлжүүлье, аядуу зөөлөн, тайван амгалан орчинг бүрдүүлье, хар бараан аясыг нь гэрэлтүүлье, хатуу хахир уур амьсгалыг нь зөөлрүүлье.
Бие биеэ хахир хатуу үгээр хайр найргүй хэлэх, хэн нэгэн рүү булт олноороо сүрэглэн дайрах, үзлий муухай үгээр хараан зүхэх, өөрөөс бусадтай хар зөнгөөрөө тэмцэлдэж тэрсэлдсэн, зөв бурууг үл хайхран дайрч давшилсан, барьж идэх гэж буй мэт боорлох эдгээр шинжүүд бол араатанлаг төрх, араншин юм. Бие махбодын хувьд хүн боловч зан чанар, авир араншин, үг яриа, үйлдэл хандлага нь байгаллаг шинж, араатныхаараа төрхөөрөө байгаагийн шинж. Араа шүдээ ярзайлган дайрах, барьсан олзоо тасчин хаяхаар улуурсан зэрлэг араатан хийгээд үгийн муугаар зүхэж, дайран давшлах хүн гэдэг хоорондоо яг ижилхэн үйлдэл, араатанлаг араншин, төрх.
Манай нийгэм стресс бухимдалд живж, хар бараан аясс хөндий хүйтэн уур амьсгалтай болсон, мөн нийгмийн харилцаанд хохь нь гэсэн хайр найргүй байдал, хахир хатуу харилцаа зонхилж, бие махбодь хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл гаарч, зэрлэг балмад явдал дийлдэхээ байсан, айлган сүрдүүлэх явдал хэвийн зүйл болсон, хүчтэй нь хүчгүйгээ эрхшээдэг аархуу ааглуу байдал газар авчихсан байгаа. Монголчууд бидний араатанлаг төрх, хандлага нийгмийн амьдрал, харилцаа, уур амьсгал, орчин нөхцлийг эвдээд байгаа нь энэ юм. Манай нийгэм тэгэхээр хүний нийгэм бус байгалийн зэрлэг орчин нөхцөл шиг болтлоо доройтжээ.
Араатанлаг төрх, араншин, хандлагаа өөрчилье, хайр найргүй үйлдлээ хаяж гээе, хүмүнлэг байя. Нийгмийн орчин нөхцлөө эрүүлжүүлье, аядуу зөөлөн, тайван амгалан орчинг бүрдүүлье, хар бараан аясыг нь гэрэлтүүлье, хатуу хахир уур амьсгалыг нь зөөлрүүлье.
Хаа газар таарвал, харц тулгарвал таних ба танихгүй хамаагүй бие биетэйгээ мэндэлж байя, нэг нэгэндээ урам сэргээсэн, нөхөрсөг, дулаахан үг хэлж байя, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч байя, төрх байдал, гадаад үзэмж, эд агуурс, хөрөнгө чинээгээр нь ялгадаг ялгаварт хандлагаа гээж, хүн ёсоор хандъя, өөртэйгээ эн тэнцүүд үзэж, ижил тэгш харилцъя, хүн ёсны зөв зүйтэй, эрүүл саруул, хүнлэг хандлагыг хэвшүүлье. Хатуу үгээр дайрч давшилсан, хараан зүхсэн нөхдүүдэд бусад хүмүүс нь шаардлага тавьж байя, ийм тохиолдлуудыг санаа нэгдэн эсэргүүцэж суръя. Балмаджин зэрлэгшсэний шинж болох занаж зүхсэн, айлган сүрдүүлсэн ааглуу, аархуу араншингаас айх бус, дийлдэх бус нийт олноороо эсэргүүцэж хэвшье, хариуцлага тооцох замаар хянаж хязгаарлаж суръя. Золбиншин зэрлэгшсэний шинж болох балмад араншинг хүч чадал, шударга явдал, мундаг хэмээн эндүүрэхээ больё, тэднийг хууль дүрэм, дэг журамд захирагдахыг шаарддаг больё, энэ тал дээр эрх зүйн орчноо сайжруулъя.
Оюун санаагаа шинэчилье
Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье.
Ч.ТУЯА