Алтангэрэлт судар-3
ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШВОЙ.
ДОЛОО:
Бярман Каундиняа орь залуу бодьсадва Лигчави түүнд өгүүлэв.
Бурхан таны эрдэм багташгүй их билээ. Түүнд тэнцэл гэж үгүй. Тэр үргэлжид амгалан байдаг билээ. Бурхан багшийн бие ном. Түүний сэтгэл ном. Мөн чанар нь бас адилхан ном. Ялж төгс нөчсөний лагшин мөн тэр адил ном байдаг. Тийм учраас. Би дээдийг хүсэн ийн айлдав хэмээн өгүүлэв.
Тэгээд бурхад, тэнгэрийн хөвгүүд тэд бүгдээрээ машид баясан Бурханы ном мөнх билээ. Бурхан багшийн нас сүүдэр хэмжээс үгүй. Тоолш үгүй. Түүнд хязгаар үгүй. Бурхан багш мөнх бусыг үзүүлэх бус, орчлонгийн олон амьтадад туслах гээд. Тэднийг гаслангаас аврахын тулд элдэв олон янзыг үзүүлдэг билээ хэмээн айлтгав.
Тэр цагт Ручера-кету бодьсадва Бурхан багшийн өлмийд алга хавсран мөргөөд түүнд ийн айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бурхан багш тэр өөрөө мөнх бусыг үл үзүүлэх тул, түүний чандрыг ертөнцөд үлдээж болно гэж үү? Чандар ертөнцөд үлдэх аваас Тэнгэр болоод хүмүүн тэд бишрэхийн дээдээр бишрэх билээ. Тэд тэнцэшгүй их буяныг олох болно. Үнэн бодь сэтгэлийг[1] тэд нар ингэж олох бус уу. Иймийн учир энд чандар үгүй хэмээн номлож байгаа учир юусан билээ.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш та болгоон соёрхож сайтар ялган номлож өгнө үү хэмээн айлтгав.
НАЙМ:
Ялж төгс нөгчсөнБурхан багш бээр Ручеру-кету бодьсадва болон тэр газарт цугласан олон нөхдөд ийн зарлиглав.
"Ялж төгс нөгчсөн чандраа ертөнцөд үлдээх болно. Энэ нь номын ёсонд нийцсэн" хэмээн зарлиглав. ...
Бурхан багш зарлиглав.
Бурхад бодьсадва махасадва нар арван их зовлонгоос ангижирсан байдаг. Тэр арав бол энэ мэт байдаг.
Тэд муу үйлийн үр болох атгаг сэтгэлийн гэм нүгэл, мунхаглал, болоод хорон муу дотор сэтгэлийн гэм /нисваанис/-ийг огоорч тэвчсэн. Тийм учраас тэд зовлонгоос ангижирсан.
Тэд нар БИ-үгүй. СЭТГЭЛ - үгүй БИЕ-үгүйн мөн чанарыг таньж мэдсэн. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан.
Тэд бие болоод сэтгэл сэтгэхүйн орон зай, оршихуйн ёс зүйг ухаарч таньж мэдсэн. Тэд нар өршөөж уучлах, энэрэн хайрлах сэтгэлийн ая эгшиг бүрд нийцүүлэн номыг номлосон. Тийм учраас. Тэд нар зовлонгоос ангижирсан байдаг.
Тэд муу үйлийн мөн чанарт хоёр үгүйг болгоож соёрхсон. Нирвааны[2] мөн чанар хоёр үгүйг болгоож, бурханы ном номлолоос өөр гажууд юмсад үл итгэх ёсыг номлосон. Ном болоод номлолыг сонсох, унших, түгээх ийгээд түүний билэг их дотоод чанарыг дээдлэн номлосон. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан юм.
Тэд нар атаархал, хорсол, шунал, уур мунхаглалын нэн их хилэнцэт үйлээс сэрэмжлэн тэсэж тэвчээд, тэгээд өнгөрөөж чаддаг. Тийм учраас. Тэд нар зовлонгоос ангижирсан.
Тэд ямагт ийгээд үргэлжид үүрд мөнх ялгаа үгүй хоосон байдгийн утга учир мөн чанарыг таньж мэдсэн. Тийм учраас. Тэд нар зовлонгоос ангижирсан.
Энэ мэт. Тэд нар бурхад бодьсадва нар зовлонгоос ангижирсан байдаг. АНГИЖИРСАН юм.
Тийм учраас. Энэ мэт хилэнц ихт муу үйлийг амьтан бүхэн нэн их тэвчих болтугай.
Энэ мэт. Аливаа муу үйлийн үндэс суурь бол хүсэл болоод шунах сэтгэл байдаг гэдгийг амьтан бүхэн мэдэх болтугай.
Энэ мэт. Амар амгаланг буяныг санах болтугай хэмээн Бурхан багш зарлиглав.
ЕС:
Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр үнэн болоод үнэмлэхүй[3] үнэний хил хязгаарыг болгоосон. Түүнийг амирлуулсан.
Тийм учраас. Бурхад бодьсадва нар үнэмлэхүй үнэн гэдэг зүй ёсонд нийцсэн үзэл бодлын цар хүрээг болгоон номлодог. Тийм учраас. Бурхад, бодьсадва, махасадва нар тэд үнэмлэхүйн үнэн мөн чанарт оршдог юм. Харин үнэмлэхүй үнэн бус тийм юмс тэд бүгдээрээ, учир шалтгаан, үйлдсэн үйлийн үрээр үүсэж бий болдог билээ.
Үүнийг эс ойлгосон хэн боловч ертөнцийн зовлонгийн гүн их намагт шигддэг. Энэ үнэмлэхүй үнэн хэмээн Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Заларсан бурхад, бодьсадва, махасадва нар доорх арван зүйл ёсонд суралцсан. Тэд ёсыг дагасан Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан. Тэдний эцэс сүүлийн хүсэл зорилго нь ертөнцийн хамаг амьтанд туслах байдаг. Тийм учраас. Тэд нар өглөг Түүний сайн үр. Тэвчээр тэвчээрийн үр хийгээд хичээнгүйн ёсны зам мөрийг бүхэлд нь ойлгож таньж мэдсэн.
Тэд нар өөрсдөө гарцаагүй мэдэх тэр зүйлсээ л ертөнцийн хамаг амьтанд түгээдэг. Аливаа амьтныг алдаж эндэхээс тэд нар ингэж хамгаалдаг.
Тэд нар амьтан бүгдэд туслахын тулд оршдог. Тийм учраас тэд зовлонгоос ангижирсан юм. Ангижирсан байдаг.
Түүнчлэн заларсан бурхад, бодьсадва, махасадва нар дияан[4] хийгээд дияаны үр, билгүүн болоод билгүүний ач тусыг машид ихээр сурч мэдсэн. Түүний агуу их хүч чадлыг буруу сэдэж хэрэглэж үйлдэх явдлыг тэд нар огоорч тэвчсэн. Тийм учраас. Тэд нар зовлонгоос ангижирсан байдаг. Ангижирсан юм.
Орчлон ертөнцийн олон амьтад бээр, хүсэл шунал, муу бодол сэтгэлийнхээ сэдлээр олон муу нүгэлт үйлд автдаг.
Тэд үйлдсэн муу үйлийнхээ өр төлөөсөнд нь элдэв олон зовлон гачаалыг амсаж эдэлдэг. Заларсан бурхад, бодьсадва махасадва нар энэ мэтэд мөн чанар үгүй гэдгийг огоорч тэвчсэн. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан юм.
Түүнчлэн заларсан бурхад бээр оршихуйн мөн чанар, тоо хэмжээний хоосон чанарыг мэдсэн. Түүний эрхшээлээс салж хагацсан. Тийм учраас. Тэд зовлонгоос хагацсан. Заларсан бурхад тэд нар өгөөмөр сэтгэл, ёс суртахуун, тэвчээр, итгэл, зүтгэл, бясалгахыг төгс эзэмшсэн. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан юм.
АРАВ:
Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Бурхад бодьсадва махасадва нарт арван их боломж бүрдсэн байдаг. Тэр бол бурхадын явдал билээ.
Заларсан бурхад бүгд нигүүсэх сэтгэлд оршсон байдаг. Тэд тэвчээр төгс. Арга билэг төгс. Тэд асрал их. Ач тус их. Тэд нар ариун бодолтой, гэгээлэг их хүсэлтэй. Энэ нь заларсан бурхадын явдал билээ.
Заларсан бурхад тэд орчлонд үл оршдог.Тэд нирваанд үл ордог. Тэд нар орчлон ертөнцийн олон явдалд төгс сайн суралцсан. Тэд амирлангүй тайван байдал, тэсвэр тэвчээр, энэрэх, нигүүсэх сэтгэлийн арга билэг ухаанд төгс суралцсан. Тэд амьтанд туслах үйлэнд үл уйсна. Буянтан нүгэлтэн хэнийг ч болов тэд нар үл ялгадаг. Хаан эзэн, ноёд түшмэл болоод доод язгуурын эгэл нэгэн хүн, хэнийг ч тэд үл ялгана. Хэнд боловч түүний үйлдсэн сайн муу үйлийн үрийг нь санагалзаж дэнслэн тооцоод тусыг хүргэдэг. Энэ нь заларсан бурхадын явдал билээ.
Түүнчлэн заларсан бурхад. Тэд шүшиг бишрэл хэмээх оюун ухааны ид шидийг төгс эзэмсэн байдаг. Тэд хэнийг ч үл ялгана. Гэсэн хэдий ч тэд сүшиг бишрэл үгүй, ухаан мулгуу хэн нэгний бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэлт муу үйлийг үл таалдаг. Нүгэлт тэднийг үл ойшоодог. Тэднийг харсан ч хараагүй адил, сонссон ч сонсоогүй мэт өнгөрүүлэхийг тэд хичээдэг. Тийм хүнд туслах ёстой гэж тэд нар үздэггүй юм. Гэсэн хэдий ч заларсан бурхад бээр орчлонгийн олон зовлонг ойлгодог. Аливаа амьтан бүгдийн үйлдсэн үйлэнд нь тохируулан олон амьтанд туслах ёстой хэмээн тэд болгоодог билээ.
АРВАН НЭГ:
Заларсан бурхад бээр хүсэл шуналд идэгдсэн. Уур омогт автсан харамч хомхой сэтгэлийг үл таалдаг. Бардам зан болоод БИ-г энхрийлэх үзлийг дэвэргэж дээдлэгч бодол сэтгэлийг үл таалдаг. Гэсэн хэдий ч тэд нар. Тэр мэт Хор ихт, хар ихт, атгаг муу сэтгэлд баригдагсдыг цаашид сайн үйлд хөтөлж хүргэхийг чармайдаг юм.
Энэ нь заларсан бурхдын явдал болой.
Заларсан бурхад бээр тэд нар номлолын дээд ёсонд мөргөж, номын ёсыг дээдлэн сахидаг. Тийм учраас тэд сүшиг бишрэл, ном хэмээх хоёр их ухааны ид шид, арга билгийг төгс сайн эзэмшсэн байдаг. Номын ач тус. Ном заагч багшийн ач тус. Бясалгал бишрэлийн ач тус. Тэр хэмжээ үгүй. Түүнд хил хязгаар гэж үгүй. Түүнийг тоолшгүй. Тэр багташгүй их байдаг хэмээн заларсан бурхад сургадаг. Энэ нь заларсан бурхадын явдал билээ хэмээн Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүнээ. Ном номлол түүний билгүүн их чанар бол бурхадын үнэмлэхүй үнэний явдал мөн болой. Заларсан Бурхад тэд нар ном номын суу билэгт хязгаар үгүйг үзүүлсэн. Энэ мэт Бурхад бүгд зовлонгоос ангижирсан. Сайн явдлыг мэдэж үйлдэгтүн хэмээн Бурхан багш зарлиглав.
Бурхан багш тэрбээр өөрийн биеийн чандрыг ертөнцөд үлдээнэ хэмээн зарлигласан.
Чандар нигүүсэхүй их буяны ач тус хэмээн залбираарай хэмээн Бурхан багш зарлигласан.
Бурхан багшийн чандрыг залж хүндэл. Түүнийг таньж хүндэл. Буян хэмжээгүй их арвижна. Нас сүүдэр батжина. Бурхадтай учран золгох гэгээрсэн сэтгэлийн их хүчийг олно. Энэ нь орчлон ертөнцийн хүлээснээс ангижирч чадах дээд явдал мөн болой. Тийм учраас. Шамдан мөргөж сүшиг бишрэл, сэтгэл оюунаа хүчлэн үйлдээрэй. Амьтан бүхэн буяны үйлд шамдан хичээж, төгс сайн гэгээрлийг олох болтугай хэмээн Бурхан багш зарлиглав.
АРВАН ХОЁР:
Тэгээд Ручера-кету бодьсадва бээр алга хавсран Ялж төгс нөгчсөн Бурхан багшид мөргөв. Тэрбээр Бурхан багшид айлтгав.
Өнөөдөр бид нар бүгдээрээ Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш таны сургаал ном номлолыг олж сонсов. Бид нар бээр зовлонгийн шалтгаан хийгээд зовлонгоос хагацах учир утга ухааныг олж мэдлээ. Мөн түүнчлэн чандрыг ертөнцөд үлдээх нь амьтан болоод хүмүүнд хэрхэн ач тустайг ойлгож танив. Энэ бүгдийг олж мэдээд ойлгож таньсан миний сэтгэл оюун машид баясан бишрэв хэмээн айлтгав.
Тиймээ. Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшийн нас тоолшгүй. Түүнд хэмжээ үгүй. Тэр хязгаар үгүй их байдаг.
Ийнхүү амьтан бүгдэд тэнцэшгүй их, үнэнхүү олдошгүй гэгээрэл бодь сэтгэлийг үүсгэв.
Жич: Энэ бүлэгт. Шагжаамүни Бурхан багшийн насны хэмжээг хэн ч тоолж үл чадна. түүнийг хэмжиж үл чадна. Түүний нас сүүдрийн хэмжээс хаана ч байхгүй. Бурхан багш Шагжаамүни бээр хамаг олон амьтны тусын тулд энэ ертөнцөд заларсан. Бурхан багш тэр өөрөө ном. Ялж төгс Бурхан багшийн лагшин нь мөн тэр адил ном байдаг.
Тийм учраас. Бурхан багш мөнх бусыг үзүүлэх бус олон амьтанд туслах гээд гаслангаас тэднийг аврахын тулд ЭНЭ МЭТ олон янзыг үзүүлдэг билээ хэмээн энэ бүлэгт айлдсан байдаг билээ.
[1] Гэгээрэх сэтгэл
[2] Бурханы шавь, бясалгагч нар
[3] Төгс эцсийн үнэн
[4] Бясалгалын эцэст хүрэх залбирал (Дээд гүн их самади)