ТҮҮНЧЛЭН ЗАЛРАГСДЫН НАСАН СҮҮДРИЙН ХЭМЖЭЭГ
ҮЗҮҮЛЭХҮЙ ХЭМЭЭХ ХОЁРДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Тэр цагт бурхан Ручера-кету /Үзэсгэлэнгийн охь/ бодьсадва тэнд сууж байлаа. Тэрээр Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан багш ямар учир өдий богинохон наяхан насалдаг билээ?

Тэр арван цагаан буяны замаар явж ирсэн. Энэ мэт. Түүний үйлдсэн төдий олон буянтай сайн үйлийг хэрхэн би яаж хэлж барах билээ хэмээн бодлоо. Энэ үед түүний дөрвөн зүгээс дөрвөн их ширээ гарч ирэв. Ширээ бүр тэнгэрийн олон цэцэгсээр чимэглэгдэв. Тэгээд дөрвөн зүгээс нь Ялж төгс нөгчсөн дөрвөн бурхан үзэгдсэн бөлгөө. Өмнө зүгээс Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Раднакету бурхан үзэгдэв. Хойт зүгээс Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан бурхан Дундубисвара үзэгдэв. Баруун зүгт Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Амитаба бурхан. Зүүн зүгээс ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан бурхан Акшобяа бурхан үзэгдлээ. Энэ цагт их гэрэл гарч, тэнгэрийн цэцэгсээр хур буув. Тэнгэрээс аялгуут сайхан хөгжим сонсогдлоо.

ХОЁР:

Энэ цагт амьтан бүгд тэнгэрийн амьтан адил төгс төгөлдөр болов. Харалган сохор , мулгуу амьтад тэд нар тэнгэр адил сэтгэх боллоо. Тэд бүгдээрээ тэнгэрийн элдэв олон сайн гэрлүүдийг үзэх болов. Чих дүлий амьтад тэнгэрийн их дууг сонсож, сэтгэлд зохист сайн дууг сонсох болов. Өвчтэй нэгэн нь өвчнөөсөө салж, үгээгүй ядуу залхуу нэгэн нь баян боллоо. Тэр цагт гайхалтай сайхан юмс агуу ихээр тохиосон гэдэг билээ.

Тэгээд Ручера-кети бодьсадва Ялж төгс нөгчсөн Бурхан багш Шагжамунид алга хавсран сөгдөн мөргөлөө. Бурхад бодьсадва, тэнгэр газрын эзэд бүгдээрээ Бурхан багшид сөгдөн мөргөлөө. 

Бурхан багш Ручера-кету бодьсалва-д зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Ялж төгс нөгчсөн Бурхан багш яагаад энэ мэт ахархан богино наслах билээ? хэмээн бүү сэтгэгтүн. 

Язгуурын хөвгүүнээ. Ертөнц, тэнгэр, газар дэлхий хаана боловч, хэн боловч Ялж төгс нөгчсөн Бурханы насыг мэдэж чадахгүй. Хэлж чадахгүй билээ хэмээн зарлиглав. 

Тэгээд олон түмэн бурхад, бодьсадва, махасадва нар болоод тэнгэр газрын эзэд хөвгүүд нар бүгдээр хамтдаа Ялж төгс нөгчсөн Шагжамуни Бурханы нас сүүдрийн хэмжээг ийн магтан шүлэглэн айлтгасан гэдэг билээ. 

ГУРАВ: 

Галав ертөнц цорын ганцхан нэг. Аль эсхүл галав ертөнц нэг зуун нэг байдаг

гэх адил. Энэ мэт тоог тааж хэлж үл чадах билээ. Гэгээрсэн ялж төгс нөгчсөн

Шагжамуни бурхан багш түүний зарлигт ингэж айлдсан. 

Аливаа муу үйлийн үрээс салж хагацах хоёр шалтгаан байдаг. Тэр шалтгаан бас

дотроо хоёр янз байдаг. Энэ мэт. Бусдыг үл хөнөөх болон бусдад өглөг үйлдэх гэх

хоёр шалтгаан байдаг хэмээн зарлигласан. Тийм учраас түүний насны тоог тааж олох 

боломж үгүй юм. 

Эргэлзэх хэрэг үгүй. Өчүүхэн ч бүү эргэлз. 

Шагжаамуни бурхан багшийн насны тоо хаана ч байхгүй хэмээн тэд бүгдээрээ номлов. 

Тэгээд Ручера- кету бодьсадва Шагжаамуни Бурханы насны тоо хэмжээний тухай энэ 

мэт сонсоод Бурхан багшид айлтгалаа. Ялж төгс нөгчсөн Шагжаамуни Бурхан багшаа. Тэрбээр та заларсан Бурхан мөн атал таны нас сүүдрийн хэмжээ яагаад? Энэ мэт богинохон наяхан байдаг билээ? Яагаад? 

Энэ мэт ахархан богино наяхан насыг үзүүлэх болов.

Хэмээсэнд Бурхан багшРучера- кету бодьсадва-д зарлиглав. 

Язгуурын хөвүүнээ. Бурхан багш бээр муу хүсэл шунал сэтгэлийн гэмээс үүрд ангижран салсан байдаг. Тэрбээр эгэл хүмүүст[1] туслах гээд энэ ертөнцөд ирсэн. Бас уур омог, хүсэл шуналын доройтолд орсон нэгэнд туслахаар тэр энэ ертөнцөд ирсэн. Тэрбээр тэрсүүд нарт үнэн мөн чанарт шингэсэн тэнцэшгүй их бодь-ыг үлгэрлэн үйлдье хэмээн энэ ертөнцөд заларсан. 

Язгуурын хөвүүнээ. Түүнчлэн заларсан Бурхан багш ертөнцийн хүний насны тоог нэг 

Зуун жил байхаар тогтоосон. Тийм учраас. Тэрбээр энэ ертөнцөд заларсан өөрийн 

насны хэмжээг. Энэ мэт. Адилхан богинохон эгэл хүний адил болгон үзүүлсэн. Тэрбээр 

орчлонгийн жам ёсонд зохицон амьдарсан хэмээн зарлиглав.

ДӨРӨВ:

... Язгуурын хөвгүүнээ. Бурхан багш бээр буян номын ёзоор муутай, БИ-гийн үзэл бодолд нэвчсэн, амин хувийн хэрэгт хэт их шунасан тэдэнд мөнх бусын учир шалтгааныг таниулах гээд энэ ертөнцөд ахар богино насыг үзүүлсэн. Бурхан багш эгэл нялхаст туслах гэж энэ ертөнцөд богинохон насыг үзүүлсэн.

Язгуурын хөвгүүнээ. Бурхан багш энэ ертөнцөд хаяа нэг ганц нэгхэн удаа залардаг. Энэ мэт тэр учрахуяа бэрх шалтгааныг үл үзүүлэх аваас, түүний зарлигласан судар номын хүчинд итгэх бусдын итгэл суларч мэдэх билээ. Тийм учраас.Тэр ахар богинохон насалсан билээ.

Язгуурын хөвгүүнээ. Энэ амьдралд, хэн ч мөнхрөхгүй. Хүний амьдрал богинохон. Ихдээ л нэг зуу насална. Үхэл бол гарцаа үгүй ирнэ. Үхлээ гээд тэр ор тас алга болохгүй. Үхэвч дахиад төрнө. Үйлдсэн үйлийнхээ үрээр тэр нэг бол сайн заяанд төрнө. Аль эсхүл муу заяанд унана.Үүнийг тэр өөрөө өөрөөрөө үзүүлэх гэж энэ ертөнцөд ахар богинохон наяхан насыг насалсан билээ хэмээн Бурхан багш Ручера-кету бодьсадва-д зарлиглав.

ТАВ:

Тэгээд бодьсадва Ручера-кету болон найман түм найман мянган бурхад бодьсадва, махасадва, тэнгэр, газар усны эзэд хаад нар Бурхан багшийн өлмийд магнайгаараа мөргөөд, нэгэн зүгт сууцгаалаа. Энэ цагт заларсан дөрвөн бурхад Бурхан багш заларч буй Тас цогцолсон хэмээх тэр ариун газарт залрав.Бурхад Бурхан багшид сөгдөн мөргөөд айлтгавай. Хутагт Алтангэрэлт. Энэ судар машид их гүн гүнзгий билээ. Энэ судар номыг хамаг амьтны тусын тулд бид дөрөв даган баясаж зохиох болно хэмээн тэд айлтгалаа. 

Ялж төгс нөгчсөн Бурхан багш " Сайн болой " хэмээн зарлиглав.

Олон төрөлхтөнг зовлонгоос гэтэлгэх гээд би үүнийг номлосон билээ хэмээн Бурхан багш зарлиглав. 

ЗУРГАА:

Тэр цагт олон мянган бярмангууд[2] Бурхан багшийн өлмийд сөгдөн мөргөв. Тэгээд бошгыг үзүүлэгч багш бярман Каундиняа Бурхан багшид ийн айлтгав. 

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Та амьтан бүгдийг энэрэн таалж, тэд тэнцүү биш ч тэднийг тэнцүүд үздэг билээ. Та билгүүн болоод их билгүүний[3] бүгдэд чанарыг адил болгоодог билээ. Та надад дээд нэгийг болгоон соёрхоно уу? хэмээн айлдав.

Бурхан багш юуг ч эс зарлиглан суув.

Тэгээд бурхад нөхдийн дундаас Лигчави /Үзэхээс баясахуй/бярман Каундиняа- д хандан ийн өгүүлэв.

Их бярман та Бурхан багшаас юуг хүсэн айлтгав? Би бээр танд дээдийг өргөн барих болно хэмээн өгүүллээ.

Каундиняа бярман өгүүлэв.

Орь залуу Лигчави. Би Ялж төгс нөгчсөн Бурхан багшийг тахих тул, надад Бурханы чандарын үнс хэрэгтэй. Юнгэрийн үр төдийхэн чандарын үнс хэрэгтэй байна.

Аяа орь залуу Лигчави. Дээдийн ном Алтангэрэлт судар. Түүнийг мэдэхэд бэрх. Оноход бэрх. Бас түүнийг дотор сэтгэлдээ багтааж хадгалахад бэрхтэй билээ. Тийм учраас. Юнгэрийн үр төдийхэн чандрын үнсийг эрдэнийн хайрцагт хийгээд шүтэж хадгалж болох бус уу.

Аяа орь залуу Лигчави. Та түүнчлэн заларснаас юнгэрийн үр төдий чандар болгоо. Түүнийгээ эрдэнийн саванд хийгээд шүтэж хадгал. Та амьтан бүхнийг гучин гурван тэнгэрийн оронд[4] төрөл олгуулахыг хичээх ёстой бус уу? Би бээр дээдэд энэ мэтийг айлтгасан билээ хэмээн өгүүлэв. 

Тэгээд орь залуу Лигчави эшийг үзүүлэгч багш Каундиняа-д Шүлэглэн шүлэг үүнийг айлтгалаа.

Чандар үүрд мөнхөд орших болно

Ганга мөрний усанд цэцэг ургах 

Хэрээ шувуу улаан өнгөтэй болох

Хөхөө дун адил цагаан болох тэр цагт

Юнгарын үр адил чандар орших болно.

Мунхаг нэгэн бээр өндөр язгуурт хүрэх гээд 

Туулайн эврээр шат хийгээд

Сарыг залгих хүслээр түүгээр авирах тэр цагт 

Чандар байх болно.

Илжиг хөөрхөн болж дуу бүжигт мэргэн болох 

Шар шувуу хэрээ хоёр хээр талд уулзаад 

Энхрийлэлдэн тэврэлдэх тэр цагт 

Мөн адил чандар байх буй заа.

Нэгэн адил хэрээ болон шар шувуу 

Сүмбэр уулыг хошуундаа зуугаад нисдэг болох тэр цагт 

Чандар байх болно хэмээн өгүүлэв.

[1]Эгэл нэгэн. Тэд нар гурван билиг чанарт үл хамаардаг. 

[2] Бурханы шавь

[3] Сайн бүхэн цогцолсон төгс чанар

[4] Бурхад бодьсадва нарын оршихуйн орон