Ямааны мах халуун дээрээ
Хятадууд ямаа руу маань дайрч эхэллээ. Хүн рүү дайрсан бол ойлгож болно, уурхайд хүн дайрсан хятад жолоочийг манай ард түмэн тэсээд л өнгөрсөн. Харин ямаан дээр очоод үнэхээр тэвчээр алдран унаж байна.
-фельетон-
Хятадууд ямаа руу маань дайрч эхэллээ. Хүн рүү дайрсан бол ойлгож болно, уурхайд хүн дайрсан хятад жолоочийг манай ард түмэн тэсээд л өнгөрсөн. Харин ямаан дээр очоод үнэхээр тэвчээр алдран унаж байна. Манай улсын хуулинд хүн төрийн хамгаалалтад байна гэж байдаггүй. Харин мал (үүний дотор ямаа) төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь бий. Монголын төр хүндээ хишиг хувь тараахаасаа өмнө ямаандаа мөнгө хуваарилж ирсэн баримт ч үүнийг гэрчилнэ.
Манай тагнуулчид “БНХАУ-ын иргэд ямааны мах аваад байна. Иддэг ч байж магадгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний захидлын мөрөөр тусгай ажиллагаа явуулжээ. Хятадууд ч ямааны махыг хулгайлах, дээрэмдэхийн оронд худалдаж аваад байгаа нь манай хүчний байгууллагын хурц хараанаас мултарсангүй. Хятадууд авсан махаа толгой дээрээ ил бариад явахын оронд тор шуудайнд хийн далдалж байсан нь сэжиг тааврыг улам ч лавшруулжээ. Манай чекистүүд сэжиг таавраа батлахын тулд хэдэн жилийн өмнө Монголд байхдаа дэлгүүрээс мах худалдаж авсан байж болох хэд хэдэн хятадыг хулгайлан авчирч, гэрчийн мэдүүлэг авсан гэх.
Хятадууд тэмээ, үхэр, адууны мах овоолоотой байсаар байтал очиж очиж ямааны мах аваад байгаа нь үнэхээр осолтой. Дээр нь ямааны махыг хашаанд хураасан байгаа нь сэжиг төрүүлж байна. Эндээс гадаа гудамжинд, эсвэл складанд хураах нь яагаав? Хашаанд хийдэг юмаа гэхэд тарааж хаяхын оронд эмхэлж хураадаг нь ч ямар учиртай юм бол гэсэн криминилистик асуулт урган гарч байна.
Тэднийг хонины мах зах зээлийн үнээс хамаагүй хямдаар аваад хураачихсан байвал “идэх, эсвэл дамлах гэж байгаа юм байна” гэж түвэггүй ойлгоод хэнч буруушаахгүй.
Харин ямааны махыг өндөр үнээр авснаар малчдыг дэмжих, манай малчдыг сайхан амьдруулснаар малчин бус сэхээтэн болон ажилчин ангийн урмыг хугалах, улмаар бүх хүнийг нь малчин болгож аваад “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр дарлах “дотор” санаа байгааг таахад нэг их ухаан орохгүй.
Мөн улсын нууцад хамрагдах 1000 шахам ямааны махны гэрэл зураг агуулсан хаард дискийг хятад улсын нэгэн иргэн комьютерт угсран нууцлаад хил давуулах гэж байсныг нь манай гаалийнхан илчилжээ.
Хятадын талаас манайд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад зогсохгүй, манай тагнуулчдын Хятадад хийж байгаа бүхнийг таслан зогсоож эхэлсэн нь “Ази номхон далайн бүс нутгийн орнуудад харилцан ижил нөхцөлд, ижил боломжоор тагналцах тухай” конвенцийн үзэл санааг ноцтой зөрчиж байгаа билээ.
Тухайлбал, манай улсын иргэн” Ю16” гэдэг агент хятадуудыг өвөл өмсөх юмгүй болгож осгоох зорилгоор өдөн курткыг их хэмжээгээр дарж байгаад баригджээ. Хятадын амрыг хамгаалах байгууллагынхан “Монголчууд өдөн куртк их хэмжээгээр аваад байна” гэсэн мэдээллийн мөрөөр манай хорлон сүйтгэгчийг мөшгиж эхэлсэн гэнэ.
Мөн манай иргэн “Ы” гэдэг агент Эрээн хотод 30000 оймс хашаанд хадгалж байгаад илчлэгдсэн золгүй явдал гарсан гэнэ. Түүнийг хятад иргэдийг оймсоор гарчигдуулах, улмаар хөл нүцгэн явуулах, ингэснээр өвлийн хүйтэнд доороос жиндүүлэн улмаар хатгаа авахуулах замаар хүн амыг нь хорогдуулах, хүн ам нь цөөрөөд ирэхийн хэрд цөмөөрөө очиж эзлэх зорилготой байсан ч тогтоогдсон байна. Агент “Ы” олон оймс хадгалж байснаа цагаан сараар хамаатан садандаа бэлэглэх гэж байсан гэж тайлбарласан авч түүнийг энд байдаг хятадын сөрөх тагнуулууд тийм олон хамаатан садангүй болохыг нь илчилж хөөрхий хоригдох ял авч магадгүй болоод байна.
Нэг улс нь нөгөөгийнхээ хилээр зориуд хортой хоол оруулах нь ойлгогдож болох зүйл. Харин Хятадын гаалийнхан “Бид стандарт бус, эрүүл мэндэд хортой хүнсний зүйлийг хилээрээ гадагш нэвтрүүлэхгүй байгаа” гэж мэдэгдсэн нь шууд заналхийлэл мөн. Эндээс “биднийг эрүүл байлгаж яах гээв” гэсэн ноцтой асуулт гарч байна. Мэдэж ядаад байх юм байхгүй, энэ бол цаашдаа монгол орныг эзлэхээр санаархаж байгаагийн баримт мөн. Эзлэх төдийгүй биднийг боолчлох гэж байгаагийн баримт мөн. Монголыг эзлэх цагт эрүүл чийрэг ажиллах хүч тэдэнд хэрэгтэй биш юм гэж үү?
Цаашлаад Хятадын засгийн газар иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь бидэнд шууд заналхийлж байгаа. Аягүй бол биднээс сайхан амьдрах гэсэн санаархал байгааг ч үгүйсгэх аргагүй.
Бас дээр үеэс монголчууд”Ямааны мах халуун дээрээ” гэж сургасаар байтал хятадууд ямааны махыг маань хөлдөөчихсөн нь юутай гашуун. Жам ёсоороо зуданд үхэх учиртай мянга мянган ямаагаа бид очиж очиж хятадуудад тэгэхээс тэгэх гэсэн шиг илүү өндөр үнээр өгөхдөө тулсан нь ариун явдал уу? Ариун явдал уу???? Аан.

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Zochin
ббб
asdfas
Зочин
zochin
Lord
bayasaa
bi
Зочин
computershop.mn АНУ-гаас Зөөврийн компьютер

ээбий
зочин
eo
zochin
UNSHIGCH
tyba
Hyatad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн Б
pandagar
ZOCHIN
76
Ah
Tуук
batjargalbb
MIKE
Зочин
Зочин
Эрдэнэ
Зочин
goe shu
zochin
zochin
Зочин
halh
sabrag
neg odor
Зочин
Toriin shagnalt
зочин
ХААхуйн гавъят ажилтан
Хаха
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ха ха
Зочин
эби
Guest
XAXAXAXA
Зочин
Лхагвасүрэн
Лхагвасүрэн
Зочин
Zochin
өө
цолмон
Зочин
zochin
irgen
Зочин
bavgar
Зочин
hun
Зочин
Зочин
oi sait
зочин
xapxop
Зочин
a
unshiw
Зочин
Зочин
Таны уншигч
ЁОООООООООООЁЁЁЁЁЁЁЁЁЁ
20
Зочин
БИ
Зочин
tsever mongol
erdene
Зочин
Nurkhach baatar