Алтангэрэлт судар-19
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ИХ ДӨРВӨН ХААН ТЭНГЭР БОЛОН ХҮМҮҮНД НЭН ХАРСАН ХЭМЭЭХ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
АРАВ:
Тэгээд дөрвөн их хаан Бурхан багшид айлтгалаа.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Түүнчлэн заларсан бурхад бээр амьтан бүгдийн тусын тулд ийн номлосон байдаг билээ. Замбуу тивд орших хүмүүний хаан. Тэрбээр хааны үйлийг үйлдэхдээ дараах ёсыг сайтар дагах хэрэгтэй хэмээн зарлигласан байдаг.
Тэр хаан өөрийн улс орноо бүрэн сахих үүднээс амьтан бүгдийг ялгавар үгүй үзэж хичээж үйлдэх ёстой. Дээдэс нь номоор хийгээд үзэл бодлоор хуваагдах зөрчил үгүй болгох ёстой. Улс оронд нь дайсан үгүй. Өвчин үгүй. Үгүйрэл хоосрол үгүйг болгоож үйлдэх ёстой. Бүгдийг амгалан тайван байлгахыг хичээж үйлдэх ёстой. Номын их зулыг бадрааж гийгүүлэн үйлдэх ёстой. Тэр цагт дөрвөн их хаан бид дөрөв олон буман ягчис нарынхаа хамт замбуу тивд орших тэр орон улсад хүндэтгэлийг үзүүлэх болно. Замбуу тивийн тэр улс орон баясгалантай хүмүүнээр дүүрэх болно. Амьтан бүхэн элдэв олон амгаланг эдлэх болно. Амьтан бүхэн олон мянган галавт амгалан ихийг амсаж эдлэх болно. Тэр хаан Ялж төгс нөгчсөн бурхадтай уулзах болно. Ирээдүй цагт тэд дээр үгүй үнэнхүү төгсгөсөн бодь-д илтэд гэгээрэх болно.
Ялж төгс нөгчсөн, дайснаа дарсан, түүнчлэн заларсан, үнэнхүү төгсгөсөн, ариун санваарт Бурхан багш та их нигүүлсэх сэтгэлийн хүч төгөлдөр билээ. Дээдийн дээдэс таны билэг оюун ухаан, хүч чадал дээр үгүй бүгдээс үлэмж илүү их байдаг билээ. Дээд таны билэг оюун ухаан, нигүүсэл, хүч чадал болбоос. Таван илт мэдэлт аршийн чуулган[1] бүгдээс үлэмж илүү их байдаг билээ. Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш та бээр амьтан бүгдийн тусын тулд дээд Алтангэрэлт судар үүнийг замбуу тивд агуу ихээр номлосон билээ хэмээн дөрвөн махаранз Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгав.
АРВАН НЭГ:
Хүмүүний хаан. Түүний үйлс саадгүй бүтэх, амьтан бүгдийг амгалан жаргуулах учир юу билээ хэмээвээс. Энэ мэт байдаг. Энэ нь Ялж төгс нөгчсөн.Бурхан багш дээд Алтангэрэлт энэ судрыг үнэнхүү сайтар номлосны хүч байдаг. Тийм учраас. Хүний хаан тэрбээр энэхүү судар номыг бишрэн хүндэлж, тахиж үйлдэх хэрэгтэй. Түүний үйл хэрэг саад үгүй бүтэх болно хэмээн дөрвөн их хаан Бурхан багшид айлтгалаа.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав.
"Сайн болой" хэмээн зарлиглав. Үүний тулд их дөрвөн хаан та нар өмөг ягчис зарц нарынхаа хамт дээд Алтангэрэлт энэ судар номыг сонссон, хүндэлж тахиж үйлдсэн тэдгээр хүний хаадыг сайтар болгоож сахиж хамгаалагтун. Тэд нарт баясам дурсамж төрүүлэгтүн.
Их хаадаа. Судрын аймгийн хаан дээд Алтангэрэлт судар үүнийг барих гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарт. Тэдэнд бурханы судар номыг барих их үйлсэд нь нэн ихээр туслагтун. Тэд тэнгэр болоод хүн бас асурын төлөө хэмээн Бурханы номыг үнэнхүү ихээр машид ихээр номлох болно.
Их хаадаа. Та дөрөв Алтангэрэлт хэмээх энэ номыг номлох гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг сахиж хамгаалах ёстой. Хорлол үгүй. Хямрал үгүй болгож үйлд. Бүрэн хамгаалж үйлд. Бүтэн тэтгэж үйлд. Амирлангуй болоод амгалан сайн болгож үйлдээрэй хэмээн Бурхан багш зарлиглав.
2020.04.24
АРВАНХОЁР:
Их хаан Вайшравана суудлаасаа босов.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Надад "Хүслийг хангагч чандмана эрдэнэ" гэдэг тогтоол байгаа. Энэ тогтоолыг унших хадгалах, барих номлох аваас. Түүний буян заяа нь дэлгэрэх болно. Хэмжишгүй их болно. Би өөрөө түүнийг сахих болно. Түүний зовлон арилж амирлаж тэр амгалан орших болно. Тарни тогтоол үүнийг барьж сахихын тулд эхлээд тарни үүнийг өгүүлж үйлдээрэй. Тарни энэ мэт билээ.
"НАМУ ВАЙШАРАМАНАЯА МАХАРАЖАЯА ТАДЯАТА РАРА РАРА КУНО КУНО КУНО КУНО!!! РУНО РУНО САБА САБА КАРА КАРА ВИКАРАМА МАХА ВИКАРАМА МАХА ВИКАРАМА МАХА КАЛА МАХА РАЖА РАГЧА РАГЧА ТУ МАМ САРВА САТВАНАНА ЧА СУХА".
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн
Бурхан багшаа. Энэ тарнийг цагаан өнгөтэй утсанд нэг удаа үлээгээд нэг зангидна. Энэ мэт. Долоон удаа үйлдээд өвдгөндөө уях аваас. Түүний санасан хэрэг нь алдаа мадаггүй бүтэх болно. ... Тэгээд аглаг зэлүүд газарт очиж угаал сайтар үйлдэн цэвэр ариун хувцас өмсөнө. Гүгэл, зандан, гавар, дүрүга, агар, бойгар эдгээрийг тэнцүү хэмжээтэй найруулж хийсэн хүж асааж тахина. Дараа нь Их Вайшравана-г урин залахаар дараах тарни тогтоолыг уншиж үйлдэх хэрэгтэй. Тарни тогтоол. Энэ мэт байдаг.
"НАМУ ВАЙШАРАВАМАЯА МАХА ДАНДАЯА ЧАНДЭШВАРАЯА.АКАРАША АПАРАМИТА ЧАНДЭШВАРА ПАРАМА КАРУНИКА САРВА САТВА ХИТА ЧИНТА МАМА ДАНА БАРДО ПАРЯЭША СВАЯА МАМА КВАЯАМАМА КАРША СУХА"
Энэ тарнийг долоон удаа тоолж уншаад дараа нь үндсэн тарнийг унших үестээ их хаан Вайшравана-д мөргөл үйлдэнэ. Их хаан Вайшравана тэрбээр энэ үйлийг үйлдээд тарнийг уншиж ёсыг үйлдсэн амьтан бүгдийн хүслийг хангах болно.
Тэгээд тэнгэрийн их хаан Вайшравана тэрбээр Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн өмнө "Хүслийг хангагч чандмана эрдэнэ" хэмээх энэ тарни тогтоолын зүрхэн тарнийг өгүүлэв. Тарни энэ мэт байдаг билээ.
"НАМУ РАТНА ТРАЯА АЯА ТРАЯАЯА НАМУ ВАЙШАРАМАНАЯЭ МАХАРАЖАЯА ТАДЯАТА СИМИ СИМИ СҮМҮ СҮМҮ ЧАНДА ЧАНДА ЧАРА ЧАРА САРА САРА КАРА КАРА КИЛИ КИЛИ КҮРҮ КҮРҮ МУРУ МУРУ ЧУРУ ЗУРУ САНДАЯА АДАМАНАМА НИДДЯАНА АНАДАРАДАТУ СУХА. ДАНАДАЯЭ СУХА. МАНОРТА ПАРИ ПУРАЯА СУХА"
Энэ тарнийг мянган удаа тоолож уншина.
Дараа нь аглаг газарт хот мандал жижигхэн нэгийг үйлдээд идээ будаагаар тахиж үйлд. Дээд хүнсийг өдөр шөнө асааж нэгэн үзүүрт сэтгэлийг барин тарни үүнийг сонсогдох төдий дуугаар тоолж үйлдэнэ. Тэр цагт. Их Вайшравана-гийн хөвгүүн Зинарашаба залуу хүний дүрээр өөрийгөө хувилгаад түүний дэргэд ирнэ. Тэгээд тэр хөвүүн “Миний эцэгт та юуг айлтгах вэ?” хэмээн асууна. Буян үйлдэгч хүмүүн тэр “Би чухаг гурвыг тахих тул. Эд эрдэнэ нэгийг айлтгах билээ. Хайрлагтүн” хэмээн өгүүлнэ. Тэр хүү Зинарашаба өөрийн эцэг Их Вайшравана-д “Нэгэн хүмүүн чухаг гурвыг тахих тул эд эрдэнэ нэгийг хүсэмжлэн айлтгав.” хэмээн айлтгана. Тэр цагт түүний эцэг Вайшравана “Чи түргэн үйлдэгтүн. Түүнд нэг өдөр нэг зуун гаршабана өгөгтүн” хэмээн хөвүүнд зарлиглана. Энэ мэт. Тарнийг бүтээлцэж хүссэн хэрэг бүтэхийг мэдсэн тэр хүн аглаг оройд ганцаараа суугаад хүжийг шатаан, унтах үедээ үнэрт сайхан хүж дэрэн доороо хайрцаг нэгийг тавиад унтана. Тэр цагаас эхлэн өглөө бүр тэндээс олсон эд баялгаасаа дээд гурвыг тахих үйлсэд өргөн зарцуулах хэрэгтэй. Садан төрөл, үгээгүй ядууст өглөг өгөн барж үйлдээрэй. Амьтан бүгдийг асрахыг санаж бай. Амь амьжиргааны санаа бүү төрүүл. Доройтож магад. Уур хорсол муу бүхнийг дарж үйлд. Сахилыг сахигч тэр хүн өдөр бүр тэнгэрийн их хаан Вайшравана ба түүний хүү, охин олон нөхдийг үргэлж магтаж, санаж, сайшааж байгаарай. Тэр хүн арван буяны замд орно. Тэнгэр тэргүүтний хүч чадал бүхий болно. Буян нь цаг үргэлжид арвижиж дэлгэрэх болно. Тэнгэр бурхад түүнийг хараад баясах болно. Түүнийг аврал ивээлдээ авах болно. Тэр хүний нас сүүдэр арвижна. Гурван муу заяанд үл унах болно. Рид хувилгаан-ыг эрхэндээ оруулна. Санасан бүгд бүтэх болно хэмээн Их Вайшравана Бурхан багшид айлтгав.
АРВАНДӨРӨВ:
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Хэрвээ тарнийг бүтээгч тэр хүн их хаан намайг үзэхийг хүсэх аваас. Гавидтай найруулаж үйлдсэн будгаар, элдэв олон сайн юмсаар чимж Бурхан багшийн дүрс зургийг зуруулна. Зураач нь сэргээн ариусах найман гишүүнт сахил хүртсэн байх ёстой. Бурханы зүүн талд Шри тэнгэр /Цогт тэнгэр/-ийн зургийг зурна. Бурханы баруун талд их Вайшравана намайг хөвүүн, охин, нөхөд сэлтэй нь хамт зурна. Түүнийгээ орон гэртээ өлгөж дэлгээд элдэв олон цэцгэс ийгээд сайхан үнэрт хүж, амттан идээгээр үргэлжид тасралтгүй тахиж үйлдээрэй. Тэгээд их Вайшравана-г урин залах энэ тарнийг уншаарай. Тарни тогтоол ямар хэмээвээс. Энэ мэт билээ. Тарнийг тоолж үйлдэнэ.
"НАМУ ШРИ ГАНАТАЯА БУДДАЯА НАМУ ВАЙШАРАВНАЯА, ЯАГЧУЯА, ЯГЧУАА?? РАЖАЯА МАХА РАЖАЯА АТИ РАЖАЯА НАМА ШРИЯАЯЭ МАХА ДЭВИЯА ТАДЯАТА ТАРА ТАРА ТУРУ ТУРУ БАРА БАРА СУШУДДО СУШУДДО?? ХАНА ХАНА МИНИ КАНАКА ВАЖРА ВАЙДУРЯА МУГГАТИКА АЛАНКРИТА ШАРИРАЯА БО САРВА САТА ТИКАМИ ТАКАМИ ВАЙШАРАВАНА ШРИЯА ДЭВИ ПРАБАЯА ЭХИ ЭХИ МАВИЛАМБА ГУРНА ГУРНА БАРАСЯА ДАХИ ХАМАМА ДИРАШАНА КАМСЯА ДАРИ ШАНАМА МАМА МАНА ПРАБАДАЯА СУХА"
Тэгээд их хаан Вайшравана Ялж төгс нөгчсөн Бурхан багшид дахин айлтгалаа.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Би энэ тарнийг уншин, тахил тахихыг үзээд асрахуй болоод баясах сэтгэл төрнө. Би эгэл нэгэн хүний дүрээр тэнд очно. Хөгшин өвгөн хүн аль эсхүл гэлэнгийн дүрд хувилан тэнд очоод би гартаа алтан сав, чандмана эрдэнэ барин хот мандалд оршин бишрэх сэтгэлийг үзүүлнэ. Би Бурханы алдрыг магтан өгүүлнэ. Тэгээд тарнич түүнд би ийн өгүүлэх болно. "Та юуг хүсэж гуйна. Түүнийг би бүгдийг бүтээн үйлдэх болно. Аглаг ой амгалан газар хүссэн юм уу? Их эрдэнэс алт мөнгө хүссэн юм уу? Рид хувилгааны[2] ид шид, аль эсхүл тарнийг бүтээх эрдэм чадал хүссэн юм уу? Урт нас, үр хүүхэд юуг хүснэ. Би түүнийг тань сэтгэлчлэн бүтээж үйлдэх болно. Таны буян хишиг цаглашгүй их төгөлдөр болно. Та үргэлжид амгалантай, сэтгэлдээ жаргалтай байх болно. Та төгс сайн эдлэл эдэлж хэрэглэх болно хэмээн тарни үйлдэгч хүн түүнд их хаан би өгүүлэх билээ хэмээн их хаан Вайшравана Бурхан багшид айлтгав.
[1] Номын таван эрдмийг гүйцээсэн дээд хуврагуудын чуулган.
[2] Гурван зүйл оюун ухаан. Зургаан зүйл илт мэдрэхүйд мэргэшсэн хутагт хувилгаан.