НЭГ. ОРШИЛ

     Төв аймгийн “Баян” сумнаас  цаазлагдсан  лам нарын жагсаалт

Гүвэгийн Лувсаншарав. гавьж. Хүрээ даасан зурхайч. Нас 67, цаазлагдсан.  1938 оны 03 сарын 25 ны өдөр. Онц бүрэн эрхт комиссын ( ОБЭК)11 дүгээр тогтоолоор.Төв Баян сум. Тэмдэглэл нь: Төв эсэргүү бүлгийн толгойлогч. Ёнзонхамбын хувьсгалын эсэргүүүүлж, хорлон сүйтгэх бослогод бэлтгэсэн. Японтой холбоо тогтоосон, Битүүмжилсэн хөрөнгө.Хашаа байшин хоёр, дээл   5 авдар, чиичаан 1,  байгууллагад элсэн бусдыг элс

Доржийн Лүндэг. гавьж, Төв Баян сум нас 47 цаазлагдсан.” Төв” бүлгийн толгойлогч, Японтой холбоо тогтоосон, бусдыг элсүүлэн, ам цуурсан . 1938 оны03 сарын 25нд цаазлуулсан. Ам данс хоёр, Дэжидсүрэн эмэгтэй 16 настай.

Тогоогийн Пунцагцэрэн. Аграмба. Нас 59. Төв Баян сум 1938 оны 06 сарын 10. Цаазлагдсан.

Жалсанжавын Шагдаржав гавьж, Төв Баян сум, цаазлагдсан.

Монголжавын Шатар. Гавьж Төв Баян сум. цаазлагдсан

Намжилийн Жамъяндовчин. Хурлын лам.Төв Баян сум Цаазлагдсан.

Содномын Жамъяншарав.гүрэмч. Төв Баян сум.цаазлагдсан

Найдангийн Дугар гавьж. Төв Баян сум.цаазлагдсан.

Цэрэнгийн Дуламсүрэн. Тойн. Төв Баян сум. Цаазлагдсан.

  Лувсангийн Балдан. Гавьж.Төв Баян сум. Цаазлагдсан.

Лувсангийн Доомий. Гавьж. Төв Баян сум. Цаазлагдсан

Омбайн Дэмчиг.Гавьж. Төв Баян сум. Цаазлагдсан.

 Данзангийн Жадамбаа. Унзад. Төв Баян сум цаазлагдсан

Гончигийн Жадамбаа. Гавьж. Төв Баян сум.цаазлагдсан

Ишийн Жадамбаа. Гавьж. Төв Баян сум. Цаазлагдсан

Баярын Жамсран. Гавьж. Төв Баян сум. Цаазлагдсан

Донойн Зундуй.гавьж.Төв Баян сум.цаазлагдсан

Балжирын Лувсандорж.гэвхүй. Төв Баян сум. Цаазлагдсан.

Балжирын Түвчиндорж хурлын лам. ТөвБаян сум.цаазлагдсан

Балингийн Лувсандорж.гүрэмч.ТөвБаян сум.цаазлагдсан

Бадрахын Намжил.гүрэмч. Төв Баян сум. Цаазлагдсан.

Луузангийн Намсрай. Гавьж. Төв Баян сум. Цаазлагдсан.

Дондогийн Наран.Тойн. Төв Баян сум.цаазлагдсан

Ишийн Наран. Гавьж.Төв Баян сум.цаазлагдсан

Цагааны Омбай.гүрэмч. Төв Баян сум.цаазлагдсан

Цэрэндоржийн Пунцаг.Зурхайч.Төв Баян сумцаазлагдсан.

Балжирын Пунцагцэрэн. Гавьж. Төв Баян сум.цаазлагдсан.

Долгорын Лувсанцэрэн.гавьж.Төв Баян сум. цаазлагдсан.

Дуламжавын Лувсанцэрэн гавьж.Төв Баян сум цаазлагдсан

Ядамын Лувсанцэрэн.зайсан. цаазлагдсан

Гомбожавын Ядамсүрэн.гавьж.Төв Баян сум цаазлагдсан.

Даваанямын Наваан.зайсан. Төв Баян сум цаазлагдсан.

Дугарсүрэнгийн Сэдэд.гавьж.ТөвБаян сум.цаазлагдсан.

Доригийн Сүхбаатар.гавьж Төв Баян сум.цаазлагдсан.

Луузангийн Сундуй.гавьж.Төв Баян сум.цаазлагдсан.

Доржийн Санжмятав.хурлын лам.Баян сум. Цаазлагдсан.

Сонинхүүгийн Сономцэрэн.гавьж. Баян сум.цаазлагдсан

Гавангийн Самбуу.гавьж Баян сум.цаазлагдсан

Хандын Үржинбадам.гавьж.Баян сум.цаазлагдсан.

Ишдоогийн Цэвээнжав.хурлын лам.Баян.цаазлагдсан.

Раднаагийн Цэнд-Очир.6-р дивизийн дарга.цаазлагдсан.

Юндэнгийн Цэдэнсодном.авралч. Баян сум.цаазлагдсан.

Жадамбын Шагдар. Баянсум цаазлагдсан.

Самбоодондовын Цэрэндорж.Манзушир хутагтын 6-р дүр.Баян сум.цаазлагдсан.

Донойн Цэрэндэндэв. Баян сум.цаазалсан

Дамдинсүрэнгийн Цэрэн-Очир Баян сум.цаазалсан.

Дондоогийн Цэрэнпунцаг.тайж.Баян сум.цаазлагдсан.

Жадамбын Шагдар.лам.Баян сум.цаазлагдсан.

Дашзэвэгийн Шагдарсүрэн.зайсан. Баян сум.цаазлагдсан

Дарьжавын Шагдарсүрэн.гавьж.Баян сум.цаазлагдсан.

Гомбосүрэнгийн Шаравсамбуу.гавьж.Баян сум.цаазлагдсан

Жигжидсүрэнгийн Лувсангомбо.Хувилгаан. Баян сум.цаазлагдсан. Зарим эх сурвалжид. Цэвэгмид Авдарбаян сум гэж бичжээ. ”. ОББЭК-ийн тогтоолоор буудан алах ялаар шийтгэн цаазалсан байна. Тэрээр цаазлуулахдаа 18 настай байжээ/ Энэхүү түүвэрт Төв аймгийн Нялга, Авдарбаян сумнаас цаазлагдсан лам хуврагууд ороогүй болно. Нялга сум татан буугдаж Баян, Баян жаргалан сумтай нийлсэн. Мөн Авдарбаян сум татан буугдаж Сэргэлэн Баян суманд хуваагдан орсон байна. Мөн энгийн нэг хурлын лам нарыг бөөндөн хавтаст хэрэг нээлгүй бууддаг байсан учир манай сумнаас цаазлуулсан 15 жилийн ял авсан бага тушаалын лам нарын тоо гарахгүй байна. Лам нарыг гардан устгаж байхыг мэддэг хууччуулын дуртгалаас үзвэл Баян сумнаас лав л 250 гаруй лам хар тайж төрийн албан хаагчид энэ хядлаганд өртсөн мэдээ байдаг.Гавьж гэдэг бол шашны томоохон мяндаг тушаал [одоогоор шинжлэх ухааны доктортой дүйхүйц Г.Д] Манай сумаас энэ мэдээгээр 23 гавьж цаазлагджээ.  80 гаран настай өвгөн жонон Пунцагцэрэн, Хүү Минжүүр гүний хамт нэг машинд хүлээтэй ачигдаж явахыг харснаа ээж маань дурсан ярьдагсан. Мөн баригдсанаасаа хойш 16 жилийн дараа нутагтаа ирж  1957 онд нас барсан гавьж ах  Лүндэгийг  цаазалсан гэж архивын мэдээнд байна. Манай сумын ламууд бөөнөөрөө богдын багш Ёнзонхамбын толгойлсон “Төв” гэдэг  эсэргүү бүлэглэлд орсон учраас мөн л бөөнөөрөө нэг тушаалаар нэг дор цаазалсан юм. Манай сумын томоохон гавьжуудыг  Улаанбаатар хотын” хамбын овоо”ны жалганд цаазалсаныг тэр үеийн маршлын комиссараар ажиллаж байсан Г. Бат-Очир гуай  харснаа ярьдаг байсан. МАХН-ын Төв Хорооны 1937 оны гуравдугаар сарын 25-ны 45 дугаар тогтоолын тэмдэглэлд”Ёнзонхамбын эсэргүү бүлгийг даран сөнөөх, сүм дуганыг зохион байгуулалтыг эвдэх үүргийг дотоод яаманд өгч нударган баячууд фиодалууд дээд ангийн лам нараас хөрөнгө зоорь эд хогшлоо нуун дарагдуулсан этгээдийг олны өмнө таслан шийтгэх,олон түмэнд жигшүүлэн,үзэл суртлын ажил зохион байгуулахыг нам эвлэлийн  байгууллагуудад даалгажээ. Тогтоолын биелэлтийг жил тутам Төв хороонд илтгэж байхыг холбогдох газаруудад даалгасан байна. Намын төв хорооныхоо тогтоолыг үнэхээр сайн биелүүлсэн байна. Манай сумаас баригдсан ламуудыг 1938 оны гуравдугаар сарын 25 буюу нэг жилийн ойн  баяраар нь амжин цаазлав. Дотоод яам энэ үүргээ биелүүлснээ хайрт удирдагч нартаа 1941 онд ийн илтгэжээ.

          Хүндэт удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар танаа

 1941-1-11 Дугаар 10       маш нууц

 1937 оны байдлаар 767 хүрээ хийд байснаас ДЯЯ”Дотоод Явдлын Яам”-аас эдгээр сүм хийдээс 742-ийн зохион байгуулалтыг эвдэж үйл ажиллгааг зогсоож,2263 тооны байшин барилгыг сургууль эмнэлэг гар үйлдвэрт шилжүүлсэн, Мөн хураан авсан алт 30,900 кг, мөнгө 5916,3 кг,сувд 1,6 кг, монгол төгрөг 2 333 847, хятад янчаан, 5055, мал 27792, ЗХУ-д шилжүүлсэн гуулин зэс бурхан 71644 кг болно.

 Хоёрдугаар хэлтсийн дарга гуравдугаар комиссор С.Очирпүрэв гэжээ.[ Архиваас авав.  Г.Д]

Харин МАХН-ын  дээрх тогтоол хүчинтэй хэвээрээ эсэхийг одоо мэдэхгүй юм. МАХН  тогтоолоо хүчингүй болгож хэвлэл мэдээллээр зарласан нь дуулдаагүй. Дээрх тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа бол  одоогийн сүм хийдүүд мэдээтэй сэрэмжтэй байхад илүүдэхгүй яагаад гэвэл эрх зүйн акт нь хэвээрээ байна. Хэрвээ хүчингүй болгосон бол сүм хийдүүд буулгуулсан дуганаа хураагдсан алт мөнгө мал сургээ нэхэмжилбэл одоо яанаа.  Манай сумын ламуудыг хамбын овоонд буудсаныг баримтаар сайн мэддэг учраас хамбын овооноос гарсан толгойны яснуудад манай өвөг дээдсийн яс байгаа нь лавтай. Болж өгвөл хэдэн толгойны яс авч их аллагын гэрч болгон сумынхаа музейд тавих цаашдаа  хойч үе маань сумандаа хөшөө дурсгал босгоно биз гэж Н.Энхбаярыг намын дарга байхад хамбын овооноос гарсан толгойны яснуудыг битгий тээрэмдээд бай наадах чинь түүхийн гэрч гэж бичсэн маань өөртөө гай тарив. Гай болж бичлэгт маань “ яргачин нам,ясчин лам” гэсэн үг орчихсон чинь өндөр албан тушаалтныг гүтгэсэн хэргэт би өөрөө шүүхээр шийтгүүлдэг байгаа.За тэр ч яахав.

ХОЁР. МАНАЙ СУМЫН ЛАМУУД

Манай сумаас төрж гарсан сум орон нутгийнхны маань бахархал УИХ-ын гишүүн  хоёр том улс төрч ,нэг мундаг дуучин,хэд хэдэн том яруу найрагч, улсын наадамд дөрөв түрүүлсэн нэг азарга бий. Эд нар маань аргагүйл манай сумын бахархал.   Сумын наадмаар юмуу аливаа баяр ёслолын үеэр цагаан хоолойоор “Манай сумаас МАХН-ын дарга Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболд, УИХ-ын гишүүн төрийн байгуулалтын байнгын хороон дарга Долцонгийн Дондог, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, Пунцагийн Бадарч нарын алдар цуутангуудаараа бид бахархдаг . Манай сумаас зууны манлай засаг төрийн зандан хүрэнгэдэг алдарт Шийтэрийн зээрд азрага төрөн гарсан гэж дахин дахин цуурайтуулан зарлахад сумынхны маань самсаа өөрийн эрхгүй шархирдаг. Сумын баяр наадам ч ингэж эхэлдэг юм. Хоёр том улс төрч   маань сум орон нутагаа бодож цагаан сар наадмаар сумынхаа айл бүрт мэндчилгээ явуулна. Зуны дэлгэр цагт айл амьтнаар орж ,ямаа боож, уул овоогоо тахиж, найр,наадам хийж олон түмнийг цуглуулан нам засаг ард түмний холбоог бэхжүүлнэ. Манай сумынхныг юм өгнө ууж идүүлнэ гэж л цуглуулахгүй бол хурал цуглаантай гэвэл очноо л нэг байхгүй. Манай сумаас төрсөн хоёр улс төрч маань сум орныхоо хөгжил дэвшил сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэн тус бүр нэг нэг дорвитой бүтээн байгуулалт хийсэн. Дондог гишүүн маань  сумандаа архаг архичдын эмчилгээний   газар байгуулсан.Зуун ортой буюу нэг удаад 100 хүн эмчлах хүчин чадалтай энэ газар эхлээд хөдөлмөрчдийн талархлыг хүлээсэн.Сумынхан ярьдаг байсан дэндүү их архи уудаг манайханд энэ зөв газар шүү. Хэд хоног сайн найрлаж байгаад очоод хэвтчихнэ далимд нь сайн сувилуулаад авна гэж хүн бүр бодож байсан чинь одоо байдал өөрөөр эргэв. Сумаас маань хүн хэвтүүлдэггүй ор олдодгүй.Улаанбаатар хотоос ирээд л орыг нь дүүргэчихээд манайханд орон тоо олдодгүй.Хотоос нэг ачлагаар гэхэд л дөч тавин хүн ирж хэвтэнэ гээч. Тэрнээс хотынхноос дутаад байхааргүй аваргууд нэг хоёр зуун хүн гаралгүй яахав.  Харин Энхболд гишүүн маань яг цагаа олсон сумандаа аргагүйл хэрэгтэй зүйл бүтээн босгосон.Энхболд гишүүн өнгөрсөн жил сумандаа маш сайхан сум дугана байгуулж мундаг наадам хийсэн.Ингээд манай сум шашны хурал ном хурах буяны газар сүмтэй болов.Сүмээ нээлээ. Гэтэл дотор нь суух бурхны элч нар болох ламаа мартчихсан бололтой. Сумын маань иргэд лам нарын эрэлд гарлаа. Бас ч бас жинхэнэ лам эрж сурав. Өөрийнхөө мэддэг лам нарыг дурсав. Ер нь манай суманд сайн лам нар байсан юмуу тэдний удам судар хаа байна гэж хүртэл сураглав.Би ч бас сайн ламын эрэлд гарав. Аргаа барахдаа архивын материал ухаж дээрх баримтыг олж зүв зүгээр байж байгаад буудуулсан лам хувраг өвөг дээдсийнхээ нэрсийг түүж жагсаасан минь энэ.Их хядлагын үед 10-20 настай банди “хүүхэд” байсан  сүүлч өвгөн лам нар хүртэл үхээд  дуусчихжээ. Төр хайхардаггүй л байсан болохоос лам, бурхан шашны үйлчилгээ айл бүрт хэрэг болно. Нэгдэл тарснаас хойш сум маань сумын иргэдийн доод ядуу хэсэг нь их ядарсандаа. Бүүр өнгөрсөн хүнээ аваачиж нутаглуулах  том тэрэг унаагүй болсон.Сумын захиргаа, эмнэлэгт маань жаран ес гэдэг суудлын машинаас өөр хөдлөх юмгүй. Мааньтийн хорихын  чулуу ачдаг сонсмоолыг гуйна.Тэр нь ажилтай үе байна. Үүрээд дүүрээд явалтай биш. Ядаж тэмээн тэрэггүй болсон гээд зовлон их байсан. Энэ үе Миеэгомбо гуай ганц ЗИЛ-130 машин суманд өгч үхсэн үлдсэн хоёр салдаг боллоо. Хүү нь сүм барьж өгөв. Гэтэл лам нар нь бүрэн дуусчихжээ. Одоо яадаг билээ. Дахиад л зовлон. Энд тэндээс үнэнч худалч янз янзын лам нар авч ирнэ. Хүүхэд шуухад айлгаж ичээх хагшин хөвөөгүй бие чилээрхэд хүртэл залж авчираад сэтгэлээ хуурах ном мэддэг юм үздэг хүнгүй байх үнэхээр хэцүү. Хөгийн юм их л дуулддаг. Хоёр жилийн өмнө айлын  оршуулгын ажил явдалд Багануураас лам залж иржээ. Оршуулгын лам согтчихоод баруун хойш нь гарга гэж загнаад дүвчигнээд байжээ. Баруун хойд зүгт бүүр 50 км явж байж хүн тавьдаг газар байдаг. Ачаад явжээ. Очих газраа бараг хүрэх гэж байтал өнөө лам чинь ухаан орсонуу хаашаа яваад байнаа яасан хол явж байна гэсэн гэдэг. Баруун хойшоо явж байна гэтэл дахиад л хэн та нарыг хэн баруун хойшоо яв гэсэн юм. Энэ зүг чинь хорлол шулмасын зүг баруун урагшаа гарга гэж дүвчигнэжээ. Тэгээд буцаад л явж. Төмөр замын нүхэн гүүрээр гарах гэтэл төмөр зам огтлуулж болохгүй гээд гацаанд оруулах нь тэр. Буцаагаад ачаад явалтай биш. Ламын аяыг харж баахан зогсож тэгээд зүүн урагшаагаа хуучны хүн тавьдаг газар олж оршуулгын ажилд явсан хүмүүс бараг нар шингэж байхад ирсэн байсан. Энэ ч юу ч биш.Нэг дүвчин лам бүүр сумын захиргааг нүүлгэхдээ тулав. Нэг өдөр манай сумын томилогдоод удаагүй засаг дарга Төв аймгийн захиргаанд ажилаас халагдах өргөдлөө бариад ирэв. Аймгийн дарга нар яагаад халагдах гээд байгааг нь асуув. Зүгээрээ би дийлахгүй юмаа гэхээс өөр үг хэлсэнгүй. Хожим нь сумын иргэдээс сонсохноо ийм учиртай байж. Зуд болоод л мал үхээд л бороо хур орохгүй ган болоод,засаг даргын өрөөнд хулгай ороод хэд хэдэн муухай хэрэг гараад байгааг арилгана гэж хотоос нэг лам иржээ. Тэгсэн чинь тэр ламын шоонд юу буусан гэж санана. Сумаа нүүлгэж миний хэлсэн газар төвлөрүүлэхгүй бол сүйрнэ гэж айлджээ. Бас засаг дарга таны мэнгэ ажилтай чинь харшлаад байна долоон улаан мэнгэтэй хүнээр соль гэжээ. Урагшгүй ч дарга бол. Залилан хийж, мөнгө олж, ард иргэдийн сэтгэл санаа бүүр цаашлаад төрөөр тоглолоо гэж зад загинаад захирамж гаргаад баривчлаад хаячихгүй. Өөрөө өргөдлөө бариад салгалж явдаг. Бурхангүй газрын бумба галзуурна л гэж энэ. Сүүлийн үед манай сумаар бөө нар тоглож гүйцлээ. Тэд унадаг татдаг хүний зовлонгоор тоглоно. Танай тэдэн үе бөөгийн удамтай байна гээд хэц хэнгэрэгээ сая төгрөгөөр тараана.Архидуулна гэдэг нь жигтэй. Бөөгийн цугларалтанд дор хаяж 20 шил архитай очно. Архи уухаар онгод нь орж тэнгэр нь ирдэг юм гэнэ дээ.Бөө нар гэж уул овоон дээр хэнгэрэг балбаж хийн паяалнагаар хутга сэлэм улайсгаж хэл амаа хайрсан, хүн амьтан руу архи тургиж ороолгож балбасан баахан мэдрэл муутай улсууд бий болжээ. Нэгэнт албан ёсны лам хуврагууд нь байхгүй олдохгүй болсон юм чинь одоо яая гэхэв бөө нарт ороолгуулад л явж байхаас.Манай сумын онцлог гэхээр бас аргалж чаргалдаг бас нэг шашин бий. Тэр бол шоронгийн босго хөлөөр нь давуулж өвчин зовлон хар юмыг тэнд нь үлдээх хар домын арга юм. Манайхны нэг жаахан хүүхэд айлгаад байлаа. Мааньтийн шорон тун ойрхон юм чинь дээрх аргыг хэрэглэв.Манай шоронд 1960-аас 1970-аад онд том том лам хувраг ид шидтэнгүүд орж зарим нь тэнд ясаа тавьсан. [Хөвсгөлийн сүүлчийн зайран Дамдинсүрэн,эрдэмтэн гавьж  Шаравиш гээд л]. Шоронд олон аавын хүү байдаг. Бас тэр чадалтай улсын сүнс сүүдэр байдаг учраас энэ шашин бас олон хүнийг хамарсан. Айлгаад байгаа хүүхдээ аваад шоронгийн хаалган дээр очино. Цаанаас нь тэр хүүхдийг тосож авч шоронгийн босгоор ёслол төгөлдөр давуулж муу юмыг нь тэнд нь үлдээгээд гаргаж ирнэ. Ингээд л гүйцээ. Харин хүүхдийг Шоронгийнхон өхөөрдөнө. Бүүр атман нь угтана гээч. Манай хамаатан хүүг одоо Монголын нэртэй бизнесмэн болсон тэр үеийн шоронгийн атман Хишгээгийн Дамба хөтлөн авч хүүд 100 доллор өгсөн тухай ярилцдаг. Лам нар мөнгөөнгө олох сайхан боломжтой.  Манай тэднүүсийн шүтээн бол одоо ч тэр бизнесмэн Далай ламаас дутхааргүй ачтай хүний тоонд яваа.   Бурханы шашны гал голомтыг нь устгаж, лам нарыг нь хүйс тэмтэрсэн, онол чойрыг нь үгүй итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг устгаад 60 жил өнгөрсөн ч  манай сумын иргэдийн сэтгэл санаа тогтворгүй янз бүрийн юм дагаж хошуурсаар л. Манай сумынхан жинхэнэ ламын эрэлд хатсаар . Бараг олдохгүй байх даа. Их аллага албан ёсны ламуудыг нь хядчихсан. Аргийн цоорхойгоор үлдсэн хэд нь бурхан болчихсон. Нийслэлийн том хүрээ хийдийн лам нар хөдөө суманд очихгүй. Тэд ашиг орлого бизнесийн орчингоо бодох нь зөв. 1960 –аад онд бол учиртай байсан. Өнөөдрийнх шиг  энд тэндэхийн ташуу захтай дээл өмссөн луйварчингуудаар доромжлуулаад байхааргүй лам нар амь байсан. Тэр үед лам дээл өмсөөгүй л болохоос хот айл болгонд”ёстой лам” нэг хоёр байх . Харин манай ам бүлд багтан манайхыг тойроод хоёр гурван өвгөн лам нар амьдардаг байвдаа.  Тэд баригдчихвий гэж айн түгшсэн ч нууцаар, аргалж чаргалж, өвчин зовлон үхсэн хатсанаас нь салгаж иргэддээ үйлчлээд л болгоод байв. Яаж ч амьд үлдсэн юм бүү мэд Гочоо гэлэн, Мөрдорж гэлэн,Нэрэн-Очир гэлэн гээд чойрын ном дүүрэгсэн мундаг лам нар байсансан. Цантын шар лам, Элэгний хүрэн лам, Баянгийн Цэвэгдорж лам гээд ус нутгийнхнаа ламын эрэлд хатаадаггүй буурлууд байв. Гомбожав , Гочигдампил  гээд Чойрын ч номтой Чойбалсангийн ч номтой их сургуулийн дипломгүй ч эрдэмтэд байсан. Гончигдампил гуай намайг бага  сургуульд байхад сумын захиргааны манаач хийж байв. Их сонин түүхтэй хүн. Монгол төвд хэлээр  ном уншина. Үнэн хурц хошин шог үгтэй, хүүхэд гэж голохгүй тун сайхан ярина. Чойрын хийдэд шавилаж байсан. Дараа нь хар болж эрдэм номоороо гайхуулж улмаар суга дэвшиж аймгийн намын хорооны дарга болж хар машин унаж явсан эр. Хотоос Б.Ренчин гуай зорьж ирж уулзаж, сумын зочид буудалд хоёр хоног ярилцаж байхыг нь би мэдэх юм. Дампил гуай та намын гишүүнээ яачихсан юм бэ гэхэд. Би намаа ламаар сольсон юм. Харин манай Дашзэвэг намаа Лхамаар сольсон юм гээд инээдэгсэн [ Хоршоо дарга бар Дашзэвэг хүн байсан авгайгаасаа салаад Лхам гэдэг эмэгтэйтэй суугаад гэр бүл тогтворгүй гэж намын арга хэмжээ авахуулж намаасаа хөөгдсөнийг хэлж байгаа нь Г.Д] Хоршоо манавал хоолтой ч байна.Хоолойгоо ч огтлуулна. Сайн манахгүй бол юу ч хийчхэж мэдэх улс чинь энэ нам захиргаанд байдаг юм.Хойч үеийн та нар захиргааг сайн манаж байгаарай гэсэн үгийг нь би тэр үедээ ойлогдоггүй байж билээ. Наваан гуайн найран дээр Дампил гуай ёстой нэг шараа болгосон гэдэг. Наваан гэдэг нэлээн харамч төмөр замд ойрхон буугаад айраг сүүгээ зарж бизнес хийдэг  баян айл байж. Гүү барьж айрагаа зардаг, айраг нь ч но -той  байсан юмдаг уу. Дампил гуайг ерөөл хэл гэжээ. Мань хүн бол зүгээр л хараад ерөөдөг хүн байсан. Ерөөл сайхан эхлэж найрлагсад чимээгүй чагнаж байсан……Алдуулаа хурдан гэдэг авдаг бол шоронгийн дом хийлгэхэд харин эсрэгээрээ м

                                                 Авгайгаа хөөрхөн гэдэг

                                                 Айрагаа шимтэй гэдэг

                                                 Аршаан Элгэнээ арав саадаг

                                                 Арван гүүгээ тав саадаг

                                                    Дарга голдуу нөхөдтэй

                                                        Дарцагт голдуу нутагтай

                                                          Сайд голдуу танилтай

                                                              Шар хад голдуу нутагтай  гээд л  ерөөж байтал найрын дарга хоолойгоо засаж хөөе “Дампил гуай орхий” гэж командалж болиулсан юм гэнэ. Бас нэг удаа  баргын нутгаас ирсэн намын дарга Дампил гуайг дуудаад баахан загинаад “чи хөөмнө зогсож байгаагаа мэдэж байна уу гээд л омогдож гарч. Дампил гуай мэдэж байнаа. Хөлөн бөөрөөс хөөгдөж ирсэн хөөрүү баргын өмнө л зогсож байна гэж хэлээд гараад явчихсан ч гэдэг. Ер нь төвд ном уншиж цээжилж орчуулга хийдэг хүн лав л их ой тогтоолт сайтай болдог байх.Дампил гуай олон боть ном цээжилсэн. Бас орчуулга хийдэг байсан. Манай нутгийн Дэлгэрцогт уулын сан, Баян хайрхан уулын сан, Ёлхорсүрэн уулын сан манай авга ах ламд төвд хэл даар байх. Харин Дампил гуай орчин цагийн монгол руу орчуулж өгсөн. Тэрээр уулын сан савдагч яахавдээ орчуулаад харж байхад уул овооныхоо нэрийг нь оруулаад зохион шүлгэлсэн тааруухан магтаал байдаг юм. Харин хүүхдүүдэд багш нар шүү юмнууд нь Эрдэнийн эрхи, Алтан товч, Субашид, Үлгэрийн далай зэрэг номнуудыг уншиж өгөх ёстой юмдаа гэж байсансан.Манай түүх газар зүйн багш нар юун тэр фиодалын ном заах,түүхийн хичээл бол Октябрийн хувьсгал Ленин, аврор буу,  Сүхбаатар,Чойбалсан  хувьсгалт бүлгэм, таван жилийн төлөвлөгөө, намын улс төрийн товчооны гишүүдийг нэрлэх зэргээр дуусна. Газар зүйн хичээл нь Урал мөрөн,Урал нуруу,Каспийн тэнгис ,Кавказын уулс гэж өдөр бүр зураг дээр тив салгах хичээл хийнэ. Би л лав хичээлдээ үнэн дургүй хүрнэ. Нэг удаа аавдаа энэ Батаа багш шал тэнэг юмаа[Түүх гэзэр зүйн багш Батаа гэдэг эмэгтэй байв. Г.Д] зурагдсан пянз шиг нэг юмаа л дахин дахин яриад байх юм. Хичээлд нь очихоос дургүй хүрээд байна. Ядаж Дампил гуайгаар түүхийн багш болгочихгүй гэтэл аав мууч гэсэн Батаа чинь намын гишүүн хүн байхгүй юу, боддог л бодол гээд нэг их инээж билээ. Аав маань 15 настай Сүхбаатарын сургуульд орж төгссөн. Ангиас нь таван хүүхэд ЗХУ-д сургууьд явхад түүний нэгэнд орсон боловч  өргөж авсан эцэг Гомбожав төрсөн ах Цамба нар нь лам байсан хэрэгээр хасагдаж, офицер болох боломжоо алдаж  аргагүйн эрхэнд хөдөө гарч, намд элсэж багийн дарга, намын хэсгийн ухуулагч, малчин хийж байвдаа. Төвд, Монгол, шинэ үсэгтэй сэхээтэн. Харин авга ах Цамба хүрээнд”жүд”ийн сургууль төгсөж  монгол эмнэлэгт нярав хийж байгаад эмнэлэгээ орос эмчид шилжүүлж өгөөд хөдөө гарсан. Тэрүеийн  шашны сургуулиудынхаа тухай шавь нар нь [Хүн алая гэвэл Мамбад ор, Хүүр чирэе гэвэл Жүдэд ор гэж  ] шоглон хэлэлцдэг байсан байна. Лам ажаа маань нэлээд сэргэлэн хүн байснаараа баригдалгүй өнгөрсөн үү. Ёнзон хамбын  дэргэд байсан хэрнээ  татагдаагүй, цаазлуулаагүй үлдсэн азтай эр. Эм барьдаг,лүйжин тавьдаг оронгын эвэр гэж нэг өрөөсөн эвэр бариад, үхсэн хүн болгонд явдаг байсан.Ажаа намайг бага байхад надаас айна.Надаас айх юу байхав. Ламдасныг чинь намын даргад хэлнэ гэж би айлгана.  Намын дарга ирлээ, аймгийн шүүхээс хүн ирлээ таныг сураглаж байна гэхэд чичрээд явчихна шүү дээ. Зул өргөхдөө хүртэл нүүрэндээ тагтай авдарандаа нууж өргөнө.  Зул нь авдарынхаа тагийг дээш нь төөнөөд авдараа шатаачихсан .  Манай Аав цаад Цамба чинь ламархаж байгаад манайханыг нэг хайлуулна шүү гэж анхааруулаад байхад болихгүй.Тан өгөхдөө “ажаа тан өгсөн гэж хүнд ярьж болохгүй шүүүүхэд биднийг долигнон  тангаа чихэртэй хамт өгнө. Би жаахан  дүрсгүй байгаа юу даа. Ажаагаасаа чихэр боов идмээр санагдах юм уу. ганц нэгэн төгрөг хэрэг болохоор би лам ажаагаа рекетлэнээ. Ажаатайгаа муудахаараа чамайг авдарандаа нууж зул өргөдөг, хүүхдүүдэд тан өгдөг гэж намын даргад хэлнэ дээ гэхэд.Чи муу “голог” хэлнэ л биз. Их л удаж буудна биз.Тийм сайхан багш нарыгаа алуулчихсан хүн би яахав. шоронд орно та нар надгүй нэг жарганаа гэж их овгор байна.Тэхдээ бууж өгөх , хулчийх нь амархаан. Машины чимээ гарахаар би  чамайг намын даргад  хэлнэ гээд л  гараад гүйхээр хойноос гарч ирээд л “миний хүү ажаагаа тэгдэггүй юм ажаа нь айгаад байдаг юм” гээд намайг атга чихэр тав гурван төгрөгөөр  хахуульдана. Бид хоёр дороо эвлэрээд л бас хэд хонолгүй муудна. Лам ажаа бид хоёрын аль хөглөхийг тэр гэх вэ. Согтохоороо бас сайхан ааштай үедээ намайг өөрийнхөө лам багшийн  сүнс,хоёр төрлөөрөө учрах ерөөлтэй  гэнэ. Тэмдэг нь энэ байна До Яамныхан багшийг маань хүзүү руу нь тулгаж байгаад буудсан байх.  Энэ лав сумны нүх гэж миний ар хүзүүн дээр байгаа том хар мэнгийг заана.  Аа муудахаараа бол өнөө сайн багшийх нь сүнс би маань “ муу гамингийн сүнс” болоод явчихна. 1970-1980 оны үед амьд үлдсэн лам нарын хувьд айдас хүйдэс нь жаахан багассан юмуу,ламдсан болгоныг барьж аваад шоронд хийдэггүй болсон үе байв. МАХН-ын томчууд ч, аймаг сумын дарга нар ч өөрснөө лам руу “ Сэрэлт киноны Бумаа авгай шиг хадаг өвөртлөөд” нууцаар гүйгээд эхэлсэн. Үлдсэн өвгөн лам нар задарч эхэлсэн. “Зиндаа нийлнэ” гэж одооны нэг ангийнхны уулзалт шиг юм хийнэ.Лам нар ангийхний нийллэг хийгээд айрагдана, архидна.хэвийн боов,цагаан будаагаар туйлж баахан ном уншина. Аав ажаа хоёрын том эгч Янжмаа гэж байсан. Аяа л их айсан хэвээр. Гомбоо чи цаад Цамбадаа хэлээч залагдаад л ламархаад л, шуналтаад л, өргөл барьц аваад л, үхсэн хүн болгон дээр очоод л ёстой нэг галзуурч байна даа.  Ингэж яваад бас баригданаа .Мөрөөрөө үхэхгүй шоронд үхэх гэж байгаа юм.  чамд хоёрдохоо гай болох гэж байгаа нь тэр гэж аавыг ухуулна. Аав дуугарах биш нэг их инээснээ цаг өөр болноо аяа минь цаадах чинь яавал яаж л байг гээд ажааг  хорьж дийлдэггүй болсон. Аяагийн маань ангиллаар жинхэнэ чадалтай хүчтэй, номтой лам нарыг нь бүгдийг барьж буудсан нэгийг ч үлдээгээгүй, Ажаа мэтийн үлдсэн энэ лам нар чинь “хулхи” лам нар болж байв. Харин намайг мэдээ орход  цал буурал толгойтой,  мундаг бүдүүн цагаан лам байсан. Манайхан гавьж ах гэнэ. Зарим нь Лүндэг гавь “Цагаан өвгөн”гэнэ. Ганцхан өөрөө суугаад л  дүүрчихдэг жаахан бор гэртэй. Голдуу хэвтээ байна. Бие муутай байсан байх. Өдөр бол хүн орохгүй. Хэнтэй ч ярьж байхыг нь үзээгүй нэг сонин лам байсан.Манай Аяа тэр гавьжийг л ёстой мундаг эрдэмтэй чадалтай лам гэж хүлээн зөвшөөрнө. Аавын маань надад тайлбарласнаар Зүүн хүрээний “толгой” гавьж байсан, Хятад,Япон хэлтэй. Тэр нь гай болж Японоос ирсэн захидал нь баригдсан.”Төв” эсэргүүүлгийн толгойлогч гэж татагдсан. Татагдаад арван хэдэн жилийн дараа ирсэн юм гэнэ. Манай ээжтэй ам данс нэгтэй байснаас охин дээрээ ирж манайд өнгөрчээ. Хамгийн хачирхалтай нь “Манай сумаас цаазагдсан” лам нарын жагсаалтын хоёр дугаарт бичигдсэн”Төв” эсэргүү бүлгийн толгойлогч Доржийн Лүндэг гэдэг гавьж мөн байлаа. Ам дэнс нэгтэй 16 настай охин Дэжидсүрэн гэдэг нь манай ээж. Манай нутгийнхан бүгдээрээ Лүндэг гавжийг нууж,хааж байгаад үхүүлсэн байх.  Нутгийн өвгөчүүл янз янзаар ярина. Зарим нь Орсод шоронд 15 жил болоод ирсэн гэнэ. Зарим нь том эсэргүү бүлгийн толгойлогч учраас Япон руу оргоод гарчихсан тэгээд 15 жил болоод ирсэн байх гэж шивэр авир ярина. Харин гуравдахь нь Бат-Очир сайд[ Маршлын комиссор, дараа нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд байсан] амийг нь аваад үлдэхгүй юу. 15 жил Орсод хадгалж байгаад ял хэлэлцэх хугацаа дуусахаар оруулаад ирсэн гэх нь ч бий.Ямар ч л байсан “цаазлуулсан” гэсэн шүүхийн тогтоолтой хэрнээ нутагтаа өнгөрсөн нь үнэн. Би л лав Бат-Очир гуайн “арын хаалга”аар амь мултарсан гэдэгт итгэдэг. Харин тэр үед буудуулах лам нар дээр тоог нь яс барьж байсан юм гэнэ билээ. Гавьж ахын оронд ямар үйлийн үртэй нь  буудуулах хүний тоо бөглөж  хүзүү рүүгээ чадхийлгээ бол.Бүү мэддээ.Хувьсгалчдын тухай ном , кинон дээр л,намын нөхөдүүд гарч ирээд л сумын дарга, нэгдлийн дарга сургуулийн захирал болоод засаг төрийг атгаж, ядарсан улс орноо аварснаар гардаг. Манай сумын бичигдээгүй түүхээс үзэх юм бол тийм биш юм байна билээ. Манай сумын бүүр анхны засаг дарга Доньдов тайж, Сургуулийн анхны захирал  Дулаан Дамдинжав,[ Хурдан  удмын хонгор адуутай] гэдэг лам өвгөн байв. Бүүр сум сургуулийн тухай шүлэг хүртэл бий. “Хамар усны дэнжид,Хазгай гурван байшин дахь сургууль нь, Дулаан Дамдинжав захиралтай, Дулаалаггүй гурван гэртэй, Дуулагваргүй хорин хүүхэдтэй, Мөр наймаа галчтай, Мөлүү Чогсом багштай” уншдаг хүмүүс байсан.   Нэгдалийн анхны дарга Дашнямын Гүндсамбуу[ кино үйлдвэрт зургийн дарга байсан] нар бүгд л лам хар фиодал удам судартай байв. Яг үнэндээ яаж ч бодсон гэсэн.Эрдэм боловролгүйн дээр Оросын командаар явсан хувьсгалчид засгийн эрхийг аваад сумын засаг дарга, сургуулийн захирал хийчих хүн тийм олон байгаагүй л байхгүй юу.Манай суманд гэхэд  Богдын дэргэдийн хүн байсан Шагдар Хиа лам. Богдын Засгийн газрын сангийн Яаманд ажиллаж байсан тоочин лам Дандар гээд томчууд амьд байхад бичиг үсэггүй улаан гуйлагчин хувьсгалчдад ичмээр байсан биздээ. Тэднээр төр захиргааныхаа ажлыг хийлгэж өөрсний боловсон хүчингээ бэлтгэж аваад халахыг нь халж алахыг нь алж лам хар фиодалуудаасаа салсан гашуун боловч үнэн түүх энэ буюу. номхон зогс хэний гэж х б

Төгсгөл. Нэг хуудас нь дөрвөөс таван хүний амиар бүтсэн төө зузаан ном.

Сайхан сүмтэй болсонч ламын эрэлд гарсан би Монголын хэлмэгдэгчдийн холбооны тэргүүн П.Туваанжав гуайтай уулзлаа. Алуулсан талуулсан ч гэсэн сумынхаа лам нарын нэрсийг олж авая.Чадвал амьтан хүн дэмжвэл, сумынхаа сүмийн гадаа зэсэн дээр нэрсийг нь сийлээд тавьчихяа, чадахгүй бол нэг сумаас ер нь хэдэн хүнийг буудсан юм бол мэдээлэе гэсэн шүү юм  бодож явав.. Төв аймгаас цаазлагдсан лам нарын жагсаалтыг гуйсан юм. Тэгсэн чинь ямар мундаг зузаан ном гаргаж ирсан гэж санана. Зузаан нь лав л төөүнд нь за даа гурваас дөрвөн кг байх. Нэг хуудсан дээр Дөрвөөс таван цаазлуулсан хүний мэдээлэл багтана. Энэ чинь нэг хуудас нь дөрвөөс таван хүний амиар бүтсэн байна гэсэн үг. Тэгээд тийм их зузаан.Би  үгүй ер мундаг номоо гээд Туваанжав гуайгаас асуулаа. хоёр хуруу, х

 -Монголын хэмжээгээр цаазлуулсан улсын нэрс үү.

-Үгүй ээ. Ердөө ганцхан, манай аймгийнх[Туваанжав гуай Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх аж].Улсын хэмжээнийх бол яаж миний муу умгар өрөөнд багтах вэ. Ёстой алд зузаан ном болно биз дээ.

- Манай аймаг ч бас геннесийн номд орохоор зузаан ном бүтээсэн юм байнаа гээд тэр номыг шүүрдэж дээрх нэрсийг авлаа. Эл номноос үзхэд Монголдоо хамгийн их хүн алуулсан аймаг нь Төв аймаг байна. Бас тар дундаа Төв аймгийн Баян, Угтаалцайдам зэрэг түрүү үеийн томоохон сумдын хувьд уугуул игэдийг нь бол хядчихждээ.

Монголчууд ер нь их интернационалч улс юмуу. Гадаадын хэдэн хүн Монголд үхэхэд сүйд болно. Бас гадны багшид их дуртай. Хөшөө дурсгал дуу шүлгэнд мөнхөлнө. Өөрснийхнийгөө бол хайхрахгүй.Орос Японы дэлхийн хоёрдугаар дайн  Монголыг захалж Халхын голд гурван зуугаад Монгол, 90 зуугаад Орос үхсэн юмуу даа. Түүнийг хөшөөөрөнгө гаргаж сүр дуулиантай тэмдэглэнэ. Ерэн баатарын дууль мууль болно. Юугаа ч хайрлахгүй  том хөшөө дурсгал цогцолбор босгож” Газарт галтай хамт дархалж тэнгэрт нартай хамт мөнхөлнө” Харин бөөнөөр нь хядчихсан лам нартаа болохоор ганц өөдтэй хөшөө цогцолбор байхгүй дээ.Эрдэмтэй номтой лам багш нарыгаа алчихаад л Ленин багшаа хөө, Далай багшаа зээ гээд л дуулаад дурсаад явна шүүөөнөөр яраглан цаазалж  устгасан еврей нарынхаа дурсгалыг хүндэтгэж хэнд ч орчуулаггүй ойлгогдохоор харагдхаар үеийн үед өдөр болгон үзэж харж гэмшихээр дурсгалын цогцолбор барьсан байна. Бундестагаасаа баруун урагш тун ойрхон   гурван га газар харамлалгүй зориулжээ. Энэ нь хамгийн эцсийн эцэст Фашизм, коммунизм хоёр дахин сэргэхгүйн түүхийн баталгаа болж байна.Манайд МАХН-ын байрны урд талын Лениний цэцэрлэгийг нэлд нь хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан том музей, үзвэр, харгис үеийн түүх,[ манайд ямар буудуулсан лам нарын яс олдохгүйн зовлон байх биш]-ийг өгүүлсэн цогцолбор байгуулбал мөн буянтай ажил болно доо. Муж болгон нь фашизмын яраглалын түүхийг бодитойгоор өгүүлсэн үзмэртэй байна. Герман орон өөрадийнхөө  ардчилсан орон болохыг дэлхийд  ч ингэж харуулж хойд үедээ ингэж баталж байна. Манай сум сүмтэй болжээ,  нутгийн зөвлөл жинхэнэ лам нарын эрэлд  хатаж явна. Олдох болов уу. дурсгал болж Засгийн газраас х дээ. Би Германд очлоо. Тэр Орон б