Үнэндээ Ц.Нямдорж хэлмэгдчихсэн юм. Хууль хийхийг мужаан хүн сандал хийж байна гэж төсөөлбөл  Ц.Нямдорж өөрийнхөө сурсан эрдэм ур чадварынхаа хэрээр гайгүй юм хийгээд засаад янзлах  санаатай харуулдаж, өө сэвийг нь дарж ядаж сэтгэл зөв ажилласан байдаг. Гэтэл муу мужаан Нямдоржийг ажлаас нь халахын тулд өнөө хийсэн сандлыг нь эргүүлэн тойруулан үзсэнээ энд түрхсэн цэнхэр будаг алга байна. Тэр хөлийг нь нарийн болгочихсон байна. Энэ хөл нь нарийн байх ёстой, мань Нямдорж бүдүүн болгоод хаячихаж гэсээр байгаад ажлыг нь, алх хадаасыг нь авчихсан. Хэрэв УИХ-ын гишүүд бүгдээрээ нийлээд нэг нэг харуул хөрөө бариад нэг сандал хийх болбол хачин юм болно биз дээ.

Нямдорж мужааны үед хэлбэр галбир муутай ч гэсэн сандал байсан. Харин өнөөүхийг нь булаагаад авчихсан Лүндээжанцан мужаан юун  сандал хийх манатай юм болов.Эрүүгийн хуулийг янзлахдаа Нямдорж шиг харуулдаж , засчянзалсангүй бүүр  бүтэн байсан сандлын өрөөсөн хөлийг нь тас хөрөөдөөд хаячихжээ. Тогтох хөлгүй бол хууль гэж юу байх билээ. Харамсалтай нь хуулийн хөлийг тас хөрөөдсөн эзэн нь олдсонгүй. Хууль зассан Ц.Ням­доржийг бол огцроосон, харин  хууль тас хөрөөдөөд хаячихсан Лүндээжанцангийн талаар таг дуугүй өнгөрөх шинжтэй. Үндсэн хуулийн цэц уг нь хуулиудынхаа бүрэн бүтэн байдлыг харж хамгаалж байх ёстой газар. Ц.Нямдоржийг хууль заслаа гээд шүүх хурлаа хоёр гурав хийж байгаад ажлыг нь авсан. Хууль таслаад алчихсан Лүндээ­жанцанг болохоор дуугүй суугаад байдаг мөн хачнаа. УИХ-ын дарга Д.Лүндээ­жанцан баталсан  хууль нь тайрагдаад алга болчихсон байхад мал алдсан юм шиг “харин тийм нэг л өдөр алга болчихсон байна билээ” эрж сурж байна гээд зогсч байх юм. Хууль зассан, хууль хассан хоёр УИХ-ын даргын нийгэмд үзүүлэх хор нөлөөг хамт тунгаа даа. Ц.Нямдорж яах вэ хаа л бол хаа хуулиа засаж явдаг гээд эхнээс нь гэмт хэргээ хүлээсэн байдаг. Харин Лүндээжанцан болохоор “алга болсон” гээд мэдэн будилаад сууж байгаа.  Хууль алга болоогүй, өөрөө амиа хорлоогүй хэнд хорлогдсоныг Лүндээ дарга сайн мэдэж байгаа. Санаатай тас завчсан болох нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Төрийн албан тушаалтнууд үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ял эдлэх ялын заалттай энэ хуулийг алга болгон тас цавчиж хаях нь ял авахад бэлэн болсон авлигачдад тун ашигтай. Хууль хэзээ алга болсоныг яаж мэдсэн нь үнэхээр инээд хүрмээр. Цагдаагийнхан бүтэн хоёр жил хөөцөлдөж байж төрийн өндөр албан тушаалтны албан тушаал ашиглалын ба хариуцлага алдсан найм есөн ноцтой хэрэг илрүүлжээ. Түрүүчээс нь прокурорт хянуулж мөрдөх ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгч 272 гэдэг зүйл ангиар яллаж шүүх өдрөө товлов. Яг тогтоол унших гэтэл өнөө хуулийн заалт байдаггүй. Хэвлэлийн алдаа байж болох чи хуулиа өгөөч гээд л баахан цаг алдав. Гэтэл бүх шүүгчдийн хэрэглэж байгаа хуулиас өнөө зүйл анги алга болжээ. Бас л бөөн эрэл сурал. УИХ-ын Тамгын газраас асуув. Байх ёстой л гээд байсан байна. Өвөрхангайд дахин сонгогдохоор санал гуйн гэлдэрч яваа Лүндээжанцан даргаас асуусан байна. Даргаа хууль байхгүй болсон юм шиг байна гэхэд. “Байхгүй бол байхгүй л биз та нар ол” гэсэн тухай мэдээлэл саарал ордноор нэг явж байна. Хэдэн авлигачинг хамгаалах гэж бүтэн байсан хууль эрэмдэг боллоо. Хариуцах ёстой хүн нь яах аргагүй УИХ-ын дарга. Үнэхээр мэдээгүй гэж үү. Хэн харицлага хүлээх вэ. Өнөөүндсэн хуулиа манаж суугаа Ерөнхийлөгч хуулиа тайраад алга хийчихсэн Лүндээ­жанцангийн талаар бас л таг дуугүй. Харин хууль зассан Нямдоржийг бол сайн базаж авч чадаж байсандаа. Ингэхэд өнөө үндсэн хууль маань байгаа л байгаа даа. Хүн болгон төрийн хуулийн өмнө адил хариуцлага хүлээнэ гэж нэг сайхан заалт байсан юмсан тэр нь үлдсэн эсэх бас эргэлзээтэй гэмээр.                Нямдоржоос ажлын байр алх с