Монголд бүх ард түмнээс сонгогддог ганцхан албан тушаал бий. Тэр нь Ерөнхийлөгч. Намаас нэр дэвшдэг ч, ард түмнийхээ 50+1-ээс дээш хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа намаасаа түдгэлздэг. Иймд Ерөнхий сайдыг улстөрийн албан тушаалтан, төрийн нарийн бичгийн даргыг төрийн албан хаагч гэдэгтэй адил Ерөнхийлөгчийг ард түмний албан тушаал гэх нь бий. Үндсэн хуульд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж хуульчилсан. Бүх ард түмнийхээ мандатаар монгол төрийг тэргүүлэх, цор ганц энэхүү албан тушаалын өрсөлдөөн анхнаасаа цэвэр, шударга байх эсэх нь нэр дэвшигчдийн ил тод нээлттэй байдлаас ихээхэн хамаарна. Үүний илэрхийлэл болгож нэр дэвшигч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хөрөнгө орлогыг танилцуулж байна. Тэдний Авлигтай тэмцэх газарт хуулийн дагуу гаргаж өгсөн өөрсдийнх нь мэдүүлгийг эх сурвалж болгов.

МАХН-аас нэр дэвшигч Н.ЭНХБАЯР-ын хөрөнгө орлого

2006 он /мян. төгрөг/

2007 он / мян. төгрөг /

2008 он / мян. төгрөг /

 

Өөрийн орлого

121.949.6

325.314.9

Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Гэхдээ түүнийг нь АТГ-аас нийтэд мэдээлэх хуулийн хугацаа хараахан болоогүй юм байна. 2008 онд ямар ч гэсэн УИХ-ын тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн цалин нэмэгдэж 1 сая 95 мянга 720 төгрөг болсон юм.

Гэр бүлийн орлого

-

-

Орон сууцны тоо, үнэлгээ

1, үнэлгээ нь 35 сая төгрөг

1, үнэлгээ нь 67 сая төгрөг

Хөрөнгө оруулалтын хувь эзэмшил

-

-

Мал

28 адуутай, 10 сая төгрөгийн үнэлгээтэй

38 адуутай, 11 сая төгрөгөөр үнэлсэн.

Машин

-

-

Хадгаламж

-

-

 

АН-аас нэр дэвшигч Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн хөрөнгө орлого

2008 он / мян. төгрөг /

2007 он /мян. төг/

2006 он /мян. төг/

 

Өөрийн орлого

66.610.0

Авлигатай тэмцэх газар 2006 оноос төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч олон нийтэд мэдээлдэг болсон. Ц.Элбэгдорж үүнээс өмнө Ерөнхий сайдаас огцорсон бөгөөд тэрээр 2006, 2007 онд АН-ын даргаар ажиллаж байв. Дараа нь УИХ-д сонгогдсоноор Ц.Элбэгдорж анх удаа 2008 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ.

Гэр бүлийн орлого

1.500.0

Орон сууцны тоо, үнэлгээ

1,үнэлгээ нь 231.376.0

Хөрөнгө оруулалтын хувь эзэмшил

Муштааг ХХК 90, Асу ХХК 10, Женко тур бюро, Анх-Эрдэнэ ХХК 60, Э.Либерти ХХК100, Либерти дээд сургуулийн 70 хувь

Мал

Адуу 60, хонь 50, ямаа 50, үхэр 20, нийт 26 сая төгрөгөөр үнэлсэн

Машин

Мерседес бенз-320-1, Лексус-470-1, нийт үнэлгээ нь 98.334.8

Хадгаламж

127.537.4


Энэхүү мэдүүлгийн үнэн бодит байдлыг зөвхөн өөрсдийнхөө гараар гаргаж өгсөн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар л хариуцна. Тэр нь худлаа бөгөлж, энэ нь үнэн байна гэдгийг хөндлөнгөөс барин тавин баримтаар нотлох боломж сэтгүүлчдэд байхгүй. Тэр битгий хэл, төрийн өндөр албан хаагчид хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгаж нягталдаг, хянах боломж Авлигатай тэмцэх газарт ч байхгүй билээ. Хэрвээ нэр дэвшигчдийн гаргаж өгснөөс өөр хөрөнгийгнь илрүүлэх гэж зүтгэвэл сонгуулийн захиалга болж, улстөрийн зорилгоор гүтгэсэн хэрэгт унах талтай. Иймд гадуур байдаг янз бүрийн яриа, таамаг, хардлагыг эх сурвлаж, баримт болгохоос татгалзлаа.

Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тод мэдүүлжж, ямар гараанаас эхэлж байгаагаа ард иргэддээ мэдээлэх учиртай. Тэгж байж л ард түмний Ерөнхийлөгч тодорно. Ийм жишгийг 2001 онд ИЗН, тус намаас нэр дэвшигч Л.Дашням эхлүүлсэн ч, намууд хэрэгжүүлж байгаагүй юм. Хөрөнгө орлогын мэдүүлгээс тухайн нэр дэвшигч хэр зэрэг тунгалаг, хэр зэрэг үнэнч, авлигад өртөхгүй байх санхүүгийн эх үүсвэртэй эсэх, шударга бус явдал, авлигатай тэмцэх хүсэл зоригийг сонгогчид шүүж тунгаах бололцоог олж авдаг байна. Жишээ нь, Д.Медведев ОХУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Тэрээр өөрийнхөө болон эхнэрийнхээ хөрөнгө орлогыг тус тусад нь гаргаж өгсөн байх юм. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгчийн вэб сайтад байршуулснаар бол Ерөнхийлөгч Д.Медведев дөрвөн сая 139 мян рублийн цалинтай, 367,8 ам.метр талбай бүхий орон сууцыг эхнэрийнхээ хамтаар эзэмшдэг, Оросын банкуудад нийт хоёр сая 818 мян рублийн хадгаламжтай, 4700 ам.метр талбай бүхий түрээсийн эдлэн газартай юм байна. Түүний эхнэр Елена нь 135 мян 144 рублийн хадгаламжтай, хоёр машины зогсоол бүхий гражтай, 1999 онд үйлдвэрлэсэн “Фольксваген гольф” маркийн суудлын тэрэгтэй гэж мэдүүлжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ямарч эдлэн газар байхгүй бололтой. Үнэмшилгүй ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал хоёулаа өмчилж авсан 0.07 га газар ч үгүй юм байна. Бүр эзэмшлийн гэрчилгээтэй зуслангийн газрын тухай ганц өгүүлбэр ч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар мэдүүлэгт алга. Түүнчлэн Н.Энхбаярын гэргий "Ерөөөл" сантай бол Ц.Элбэгдоржийн эхнэр "Болор" сан ажиллуулдаг. Эдгээр сангийнх нь тухай ч байхгүй. Энэ мэтээр дээрх хүснэгтийг тойруулан үнэлэлт дүгнэлт хийх боломж сонгогч танд харин нээлттэй бий. Учир нь хоёр "Э"-г Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ. Хэдийгээр янз бүрээр унаж босч явсан ч, өнгөрсөн хорин жилийн Монголын улстөрд, төрийн өндөр дээд албан тушаалд туг барьж явсан хүмүүсийн гол төлөөлөгчид нь чухамхүү Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр л юм. Тэднийг мэдэхгүйн зовлон ард түмэнд, өөрсдийгөө таниулхын хэрэг тэдэнд алга. Иймд энэ удаа цаасгүй сонгууль хийчихвэл хямарсан эдийн засагтай улс орны хөрөнгө орлогод л нэмэртэй. Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан уулзалт, халз мэтгэлцээнээс өөр сурталчилгаагүй сонгууль байж яагаад болохгүй билээ.