Энэ 7 хоногт
Мангасыг хэн манах вэ, гишүүд ээ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ сарын нэгнээс улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ. Энэ мэдээг дуулгах гэсэн УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийнхэн чөлөө завгүй ярьж байгаа нь харагдах, сонсогдох, уншигдах. “УИХ-д 11 эмэгтэй гишүүн сууж байгаагийн буянд” гэж ирээд л.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ сарын нэгнээс улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ. Энэ мэдээг дуулгах гэсэн УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийнхэн чөлөө завгүй ярьж байгаа нь харагдах, сонсогдох, уншигдах. “УИХ-д 11 эмэгтэй гишүүн сууж байгаагийн буянд” гэж ирээд л. Сонсох нь ээ сэтгэл татам, унших нь ээ ухаан баярламаар эл мэдээлэлд талархах шалтгаан олон. Ойролцоогоор 15-30 мянган иргэн ажлын байртай болж, 59 орчим мянган хүүхэд цэцэрлэгтэй болно гэсэн сайхан мэдээг давтах болохоор тэр шүү дээ. Гэвч 15-30 мянган гэр цэцэрлэгийн ажилтнууд аав шиг, эмээ шиг, өвөө шиг ажиллаж чадах уу. Тэр дундаа хувийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар айлын хүүхдийг харгислаж буй бичлэг олонтаа нийтэд цацагдаж байхад шүү дээ. Товчхондоо эмээж эхлэх нь байна. Шалтгаан нь аюулгүй байдал.
Өнөөдөр Үдийн цай, цэцэрлэгийн хоолноос хордсон хүүхэд хэд билээ. Дээр нь, хүмүүжүүлэгч багш нарын ааш аяг ямар байгаа билээ. Бодоод үзэх нь ээ, дотор арзайж, айдас хүрмээр. Айлын хүүхэд өвдөж халуураад олон хоносны дараа ангийнх нь багш “Тогооч танай хүүхдийг зодсон” гэдэг бичлэгийг олонд тараасан. Хэрэв тэр багш ангийнх нь хүүхэд хэвийн байсан бол бичлэгийг нуугаад өнгөрөх байсан. Тэгсэн атлаа өнөөдөр өөрийгөө “Дарамтлуулсан” хэмээн цагаатгаад ярих. Энд сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлж буй багш хүний хүн чанар гэж байна уу. Тогооч хэчнээн захирлынх нь эгч байсан ч гэсэн эл үйл явдлыг өдөрт нь мэдээллэх байсан. Гэтэл тэгээгүй. Ийм байхад хүүхэд харах үйлчилгээг явуулж буй насанд хүргэгчдэд итгэж болох уу.
Л.Эрдэнэчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүдийн мэдээлж буйгаар бол “Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан нэг хүүхдэд сарын 36 мянга 300 төгрөгийг асрагч “ээж”-үүдэд өгнө. Мөн хувьсах зардалд нь 70 мянга 500 төгрөг олгоно. Энэ нь улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг болон буусан. Мэдээж улс цэцэрлэггүйн улмаас гэртээ үлдэж, осол гэмтэлд өртөж буй хүүхдүүдийг аврахын тулд ийм ажил хийсэн нь зөв. Үүнийг санаачилсан гишүүдэд ч талархах ёстой. Гэсэн ч өнөөдөр олон мянган аав, ээжийн итгэлийн төлөөсийг тэд төлөх үү. Бүхэл бүтэн сургууль дээр нь ороод хүчирхийлэл үйлддэг болчихсон байхад гэр цэцэрлэгт юу болохыг хэн тааварлах юм бэ. Ийм байхад хий хоосон амлалт мэт үүнд хандаж байгаа нь харамсалтай хэрэг. Энэ нь “Танай суманд худаг гаргана. Соёлын төв барина. Эмнэлэг байгуулна” гэдгээс огт өөр санаачилга. Бүхэл бүтэн хүний нялх үрийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой санаачилга. Иймд ярьж байгаа шигээ ухаантай хандахыг эмэгтэй гишүүдээс хүсье.
Мөн гэр цэцэрлэг байгуулахаар зэхэж буй насанд хүрэгчдэд тавих болзлоо чангаруулаач гэж гуйя. Айлын хүүхдийн амь нас, эрүүл аюулгүй байдлаар улс төр хийж болохгүй гэдгийг сануулья. Хүүхэд битгий хэл насанд хүрэгчид нэг нэгнээсээ хүн чанар хайгаад олдох нь ховор болсон цагт үүнээс өөр арга алга. Тэр дундаа сургууль, цэцэрлэг барьж чадаагүйнхээ гэм бурууг айлын гэрийн мухар руу чихэх ёс зүйн эрх хэн та нарт өгсөн юм бэ. Ичиж ажилла, УИХ-ын гишүүд ээ. Ядаж л “Мангасыг хэн манах вэ” гэдэгт эхлээд хариулт өгчих... Хүүхдүүдийн өмнөөс айх халуун зүрхтэй ч болоосой, та нар минь.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зочин
Axii