Улстөрийн балархай эгшиг
Кёкүшюзан Д.Батбаяр АН-д элсчээ. Сонгуульд ч нэр дэвших болов.
Кёкүшюзан бол УИХ-ын гишүүд, төдийгүй одоо улстөрд орох горилогчдоос илүү олны танил. Бас тэднээс дутуугүй мөнгөтэй. Энэ хоёр давуу боломжоо ашиглаад тэрээр аль нэгэн жижиг намаас, эсвэл Монгол дахь ганц хүний намуудын тоог нэгээр нэмж шинэ нам байгуулаад, бүр болохгүй бол бие даан УИХ-д нэр дэвшиж болох л байсан. Бусдын жишгээр мөнгө тарааж, гэрээгээр Японд ажиллуулна гэж популизм хийгээд явахад ялдаггүй юмаа гэхэд МАХН, АН-ын нэр дэвшигчдийн саналыг хамгийн ихээр хуваана. Ийм замыг сонгоогүйн төлөө Кёкүшюзаныг үнэлмээр. Улстөрд ямар ч мундаг гоцлон дуулаач хойноо найрал дуучидгүй л бол амжилтад хүрдэггүйг Кёкүшюзан сайн мэдэж байна. Магадгүй тэр Монголын улстөрд хэрэггүй байж болно. Харин түүний нэр хүндээр дамжуулж парламентад авч болох суудлынхаа тоог нэгээр нэмэхэд АН-д Кёкүшюзан хэрэгтэй. УИХ-д сонгогдлоо гэхэд чуулганы танхим дахь ганцаардагсдын тоог нэгээр нэмэхгүй, улстөрийг багаар хийхэд АН хэрэг болно гэдгийг Кёкүшюзан мэдэрсэн гэж найднам. Үүнийг уншсан зарим хүн энэ өгүүллийг Кёкүшюзаны захиалгагэхл байх. Харин миний бие Монголын улстөр дэх баггүй зарим "балархай эгшиг"-ийг тодруулахын тулд өөрөөр нь жишээ татсандаа Кёкүшюзанаас уучлал эрье. Эх орон-ардчилал" эвсэл задарсны дараа Ц.Батаа МАХН-д элссэн. Улмаар түүний дүү Ц.Бат-Энх ЗТАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Энэ нь Л.Гүндалай 2000 оны сонгуульд бие дааж ялаад дараа нь АН-д элсч тус намын дэд дарга болсонтой л ижил үйл явдал байлаа. Харин Ц.Батааг урваач шарваачаар нь илүү ялласан. Үнэхээр ч тэрээр сонгогч-дынхоо сонголтыг МАХН-ын улаан батлахаар сольж, улстөр дэх буруу жишгийг зузаалсан гэмтэй. Бас үнэг хөөж нисдэгтэрэг унагаалцсан. Эдгээрийг нь эс тооцвол Ц.Батаагийн саналын эрх МАХН-д, үүгээр дамжаад Монголын улстөрийн тогтвортой байдалд хэрэгболсонудаабий. Чуулганы ирц бүрдүүлэх, МАХН-ын Засгийн газрыг бүхлээр нь болон хэсэгчлэн огцруулах үед Ц.Батаа олонхийг бүрдүүлэлцэж байлаа. Яг үүний адилаар АН ирэх парламентад эрхийн хурууг нь ашиглахын тулд л Кёкүшюзаныг УИХ-д нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, улстөрийг багаар, хүний олноор тоглох урлагийг үзүүлэхийн тулд МАХН ч, АН ч кноп цуглуулсан хэрэг.
Монгол хэлний дүрэмд ямар ч дагавар , нөхцөл залгасан гээгддэггүй балархай эгшгүүд бий. Улстөрд ч гэсэн гээгддэггүй, гээж болдоггүйүзүүлзхийн тулд МАХН ч, АН ч кноп цуглуулсан хэрэг.
Монгол хэлний дүрэмд ямар ч дагавар , нөхцөл залгасан гээгддэггүй балархай эгшгүүд бий. Улстөрд ч гэсэн гээгддэггүй, гээж болдоггүй "балархай эгшиг"-үүд сонгуулиас сонгуульд олширлоо. Монголын улстөр тохиолдлоор баян шигээ, тохиолдлын хүмүүсээр дүүрлээ. УИХ-д л сууж, гадаад ертөнцөд Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй болгожхарагдуулдаг байсан "балархай эгшиг"-үүд 2004 оны сонгуулийн дараагаас гүйцэтгэх засаглалаар тоглох болов. "Эх орон-ардчилал" эвсэл задарсны дараа УИХ долоон намынх болов. Энэ хугацаанд ажилласан гурван Засгийн газар болох Ц.Элбэгдоржийнх гурав, М.Энхболдынх тав, С.Баярын танхим гурван намын төлөөлөлтэй байлаа. Ингэж өргөжлөө гээд парламент ч, Засгийн газар ч хүчирхэгжсэнгүй. Харин жижиг намуудын Монголын улстөрд, төрийн тогтвортой байдалд гавьяа байгуулснаасаа гай тарьсан нь илүү. Б.Эрдэнэбатын Эх орон нам бусдын захиалгаар эвслийг задалж, Монгол Улсын Засгийн газрыг эрхзүйн чадамжгүй болгосон. М.Энхсайхан, Л.Гүндалай нар УИХ-д орж ирсэн хойноо шинээр нам байгуулж, түүгээрээ Засгийн газарт орж болдог буруу жишгийг эхлүүлсэн. АТН өөрөө багтсан Засгийн газрынхаа танхимын зарчмыг эвдэж, Ерөнхий сайдаа хүчгүйдүүлсэн. Б.Жаргалсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нар сайд болж тоглон хариуцсан салбараа хувийн компани болгосныг хэн хүнгүй мэднэ. Эцэст нь 2008 оны сонгуулийн өмнө хэн хариуцлага хүлээж байна вэ. Эрх баригчид ч, сөрөг хүчин ч хариуцлага хүлээнэ, сонгуулиар. Харин "балар-хай эгшиг"-үүд ямар хариуцлага
хүлээх вэ. Жишээ нь, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад Батлан хамгаалах болон Мэргэжлийнхүлээх вэ. Жишээ нь, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад Батлан хамгаалах болон Мэргэжлийн хяналтын салбарыгудирдаж байсан Эх орон нам ямар хариуцлага хүлээсэн юм бэ. Харин эсрэгээрээ өмнөх Засгийн газарт Эх орон намд ногдож байсан хоёр яам М.Энхболдын танхимд гурав болон нэмэгдэж, намын дарга нь УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа сайдаар тодорсон шүү дээ. УИХ-д хоёрхон суудалтай атлаа Засгийн газарт бас хоёр сайдтай ИЗН, өөрийг нь УИХ-д нэр дэвшүүлсэн намаа сайдын суудлаар арилжсан ҮШН-ынхан одоо С.Баярын Засгийн газрын ял, гавьяанаас яаж үүрэлцэх юм. Үнэндээ ийм "балархай эгшиг"-үүд ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин ч тэд одоо МАХН, АН гэсэн хоёр хар хэрээний дундуур энхийн цагаан тагтаа болоод УИХ-ын танхим руу дахин зүтгэнэ. Ирэх парламентаас гээгдэлгүй үлдэж чадвал МАХН, АН-ын алинд худалдагдаж дараагийн Засгийн газарт багтах талаар толгойгоо гашилгана. Тэдэнд багаараа ялах бүтэц, итгэл байхгүй учраас улс орныг удирдах хэмжээний улстөр, эдийн засгийн бодлого тодорхойлсон мөрийн хөтөлбөр ч дэвшүүлэхгүй. Эвслээ, нэгдлээ л гэнэ, энд чанарын ялгаа огт гарахгүй. Нэг хүний байсан намууд нэг хэсэг хүнийх л болж байгаа.
Төрийг, ялангуяа парламентын засаглал бүхий төрийг улстөрийн намаар дамжуулж байгуулахаас өөр аргыг дэлхий ертөнцөд одоогоор олоогүй. Монголд ч ялгаагүй. Харин бүхэл бүтэн улстөрийн намыг Б.Эр-дэнэбат, М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан гэж ганцхан хувь хүнээр төлөөлүүлж ойлгодог, хүлээн зөвшөөрдгөөрөө монголчууд дэлхий ертөнцөөс ялгаатай. Ард түмнээс ганц суудлын итгэл хүлээчихээд, түүгээрээ засгийн эрх барилцдаг, 25 суудалтай сөрөг хүчний байр суурь ганцхан саналын эрхээс хүчгүйддэг, 38 суудалтай олонхи бүхлээрээ нэг "балархай эгшиг"-т барьцаалагддаг дүрэмтэй сонгуулийн тогтолцоо зөвхөн Монголд л байна. Бүр парламентын олонхи, цөөнх бүхлээрээ ганцхан кнопны хүлээсэнд орж тог-луулдаг улстөр бас л зөвхөн Монголынх бололтой.
Нэгэнт л ялсан нам нь Засгийн газраа байгуулдаг, төрийгулстөрийн намаар дамжуулж бүрдүүлдэг нь үнэн л юм бол эцсийн хариуцлагыг хүнтэй нь бус намтай нь тооцдог болмоор юм. Одоо байгаа энэ заримдагтогтолцоогоо улстөрчид нь эрхзүйн хувьд сольж чадахгүй бол, сонгогчид бид халмаар байна. 2000, 2004 оны сонгуулиуд шиг засгийн эрх барьсан намтай нь хариуцлага тооцъё гэвэл улстөрийн "балархай эгшиг"-үүдийг Засгийн газарт дахин багтаах хэрэггүй. Тэдний өмнөгүйцэтгэх засаглалын хаалгыг хаах ганц арга бол 2008 оны сонгуулиар МАХН, АН-ын аль нэгийг дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний албан ёсны олонхи болгох явдал юм. Сонгогчид саналаа өгөхдөө нэр дэвшигчдийг түлхүү хардаг. Хэрэв өөрийн сонгосон хүнийхээ хамтрах багийг, хийх ажлын жагсаалт, хэрэгжих магадлалыг давхар харвал "ба-лархай эгшиг"-үүдийг Засгийн газарт багтахаас хамгаалж чадна. Гагцхүү таны дэмжсэн улстөрийн баг ялсныхаа дараа сонгуулийн мөрийн хөтөлбөр нэртэй сайхан үгийн цуглуулгаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нэртэй тэс өөр баримт бичгээр солихгүй байх баталгааг нэхэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, яллаа гэхэд тухайн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр шууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох учиртай. Ингэж байж бид 2000, 2004 оны сонгууль шиг улстөрийн аль нэгэн багтай хариуцлага тооцох боломжтой болно. Гэтэл 2004-2008 оны олонхигүй парламентын Засгийн газрууд өрөөлийн хүлээсэнд орж өөрийн санаснаараа ажиллаж чаддаггүйг бид харлаа, мэдэрлээ. 2004 оны УИХ-ын сонгуулийн олонхигүй парламент буюу хаан сонголт хэдхэн лидер, тодорхой бүлэглэл, улстөрийн "балархай эгшиг"-үүдэд л олз болсныг олон түмэн харлаа, мэдэрлээ. Тэдний бий болгосон улстөрийн тогтворгүй байдлын үр дүнд 2004-2008 онд гурван Засгийн газарт давхардсан тоогоор 58 хүн сайд болж хувийн намтраа баяжуулсны 41 нь УИХ-ын гишүүн байв. Уг нь УИХ бол сайдын дамжаанд ээлжилж суухаар сонгогдсон "шилмэл" хүмүүсийн цуглуулга биш шүү дээ.
Яахав, парламент өөрөө нийг-мийн тусгал учраас Б.Эрдэнэбат, С.Оюун, Л.Гүндалай, М.Энхсайхан нарын хэн ч гэсэн УИХ-д сууж л байг. Тэд Монголын улстөрд хэрэгтэйг үгүйсгэхгүй. Тэдгээр "балархай эгшиг"-үүд гадаад ертөнцөд Монголын парламентыг олон намуудын төлөөлөлтэй болгож харагдуулах үүргээ л гүйцэтгэг. Харин Засгийн газар "балархай эгшиг"-гүй байвал танхимын зарчмаар ажиллахад ч, хариуцлагаа дангаараа хүлээхэд ч тустай.
Хувийн тоглолтоор бүлтзрч сонгогдоод бүлтийж суусаар дөрвөн жилийг үддэг сонгуулийн тогтолцоог л парламентаас Засгийн газарт халдаамааргүй байна.