Монголчууд бид 1990 онд бүхэл бүтэн нийгмийн шилжилт хийхдээ ганц цонхны шил хагалаагүй ард түмэн. Харин өнөөдөр хамгийн том зорилго нь засгийн эрх л солих парламентын ээлжит нэгэн сонгуулийн урьдчилсан дүнг нь сонсох тэрхэн мөчид 18 жилийн турш алган дээрээ бөмбөрүүлж ирсэн ардчиллаа анархизм болгож хувиргалаа. Ёс суртахуун хийгээд улстөрийн замбараагүй энэ байдлыг сонгуульд ялна гэх сонгуулийн сурталчилгааны үеийн PR-даа хэт итгэсэн анархистууд эхлүүлэв. Тэд ард түмний нэг хэсгийг ард түмнийх нь эсрэг турхирлаа. Сонгуульд ялагдсан тэдний хорсол таван хүний эрдэнэт амь наснаас илүү үнэтэй байжээ. Өглөө инээгээд ажилдаа гарсан олон залуучууд орой нь эмнэлгийн орон дээр хэвтэж байх тэр мөчид цуглааныг зохион байгуулж эхлүүлсэн хүмүүс хаана байв аа. Тэд “бид буруугүй” хэмээн төлбөрт мэдэгдэл уншуулаад, гэртээ бүгэн сууж байв.

Хамгийн харамсалтай нь энэ үйл­дэлд АН шууд нэгдээгүй ч, ойл­гомжгүй байр суурь, засгийн эрх барилцаж явсан 18 жилийн турш­лагатайгаа үл дүйцэх ноён нуруу гар­гаснаараа хүчирхийллийг улам дэвэргэлээ. Сонгуульд ялагд­сан­даа шаралхаж яваа ир­гэний хө­дөл­гөөн нэртэй сайн ду­рын уран сай­ханчдын босгосон хү­ч­ир­хийл­лийн овоон дээр Мон­го­­лын ард­чил­лын бэлэг тэмдэг болсон АН шаазгай болж суугаад 18 жилийн өмнө өөрсдийнхөө авчирсан ард­чил­лыг анархиз­маар солиход үйлд­лээрээ бус ч, үг хэлээрээ оролц­лоо. Үнэхээр л АН-ын дарга Ц.Элбэгдоржийн хэлс­нээр Хонго­рыг хордуулахад оролцсон гэх Дархан-Уулын Засаг дарга Д.Хаян­хярваа Хонгорт зуун хувийн санал авсан нь үнэн л бол сонгуульд луй­вар орсон байх сэжиг таамгийг нэ­мэгдүүлж байна. Уржигдрын жаг­сагчдын хувьд зөвхөн энэ удаагийн сонгуулийнх биш, давтан луйварт бу­химдсан бухимдал тэсэрсэн ч байж болох. Тийм учраас АН бо­лон жагсаал зохион байгуулсан, тэнд оролц­сон хүмүүсийн улстө­рийн тэмц­лийг хүндэтгэж байна. Гэхдээ л ард түмэн бол сонгуульд ялагдсан нэгнийх нь уураа гаргаж, намын байр руу шиддэг чулуу биш. Төрийн цагдаа бол нүцгэн га­раа­раа ялсан намын байрыг хам­гаал­даг амьд бороохой ч биш би­лээ. Гэтэл ард түмний нэг хэсгээр “чу­луу” хийн шидэлцэж байхад МАХН, АН-ын удирдлагууд хүчир­хийллийг зогсоох талаар юу ч хий­сэн­гүй. 1990 онд олон нийтийн Төрийн ордон руу дайрсан эсэр­гүүц­лийг С.Зориг, Ц.Элбэгдорж нар хориг­лож чадаж л байсан. 1998 онд С.Зоригийг алагдсаны мар­гааш хилэгнэсэн олон МАХН-ын байр руу дайрах гэхэд түүнийг Э.Бат-Үүл зогсоож чадаж л байв. Тэгвэл уржигдрын хувьд лиде­рийн­­хээ нэр хүндээр жагсагчдыг хязгаарлах үйлдлийг АН-ын дарга яагаад хий­сэнгүй вэ. МАХН-ын байр­ны өмнөх хилэгнэлийг саар­магжуулж чадах хүн бол уржигд­рын хувьд С.Баяр биш, Ц.Элбэг­дорж байлаа. МАХН-ын дарга яагаад Ерөнхий сайд байж тайван жагсаалыг хүчирхий­лэл, гал түй­мэр болохоос нь өмнө тайвнаар дуусгахад төрийг ашиг­ла­сангүй вэ. Тийм боломж нь ур­жигдрын хувьд Ц.Элбэгдоржид биш С.Баярт бай­сан баймаар. Гэ­тэл энэ өдөр МАХН-ын байрны өм­нөх жагсаал битгий хэл Монголын төр бүхлээ­рээ эзгүй юм шиг л байв. Тэнд зөв­хөн архи л бүгдийг захир­лаа. Орой нь Ерөнхийлөгч онц байдал зар­ла­сан, бас л хо­жимд­лоо. Ерөнхий­лөгч энэ өдөр яагаад сонгуульд оролц­сон нам, эвслийн удирд­ла­гуу­дыг ширээний ард суулгаж, Үнд­сэн хуульд заасан эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ арай эрт­хэн гүйцэтгэсэнгүй вэ. Хожимдсон ч гэсэн онц байдлаар хүчирхийл­лийг намжаалаа. Гэх­дээ онц бай­далд эргэлзмээр зарим зүйл байна аа. МАХН-ын байрны өмнө болсон хүчирхийлэл бүх­лээ­рээ, түүний шууд үр дүнгээрээ зар­ласан Онц бай­дал зарим та­лаараа Монголын ардчилалд аюул дууд­лаа. Онц бай­дал нэрээр телеви­зүү­дийг түр хаалаа. Энэ бол үг хэ­лэх, үзэл бод­лоо илэр­хийлэх эрх, эрх чөлөөг хяз­гаар­ласнаас ялгаа­гүй. Өнөө­дөр ард­чилсан Монгол Улсын хэв­лэлийн эрх чөлөөг ганц телевиз тө­лөө­лөхгүй. Хэвлэлийн эрх чөлөө­гүй ардчилал гэж бай­даг­гүй. Тийм уч­раас дөрөв хоногийн ху­гацаатай онц байдал нь Монгол Улс тийм ху­гацаагаар ардчи­лал­гүй болж бай­гаатай л адил. Гэмт хэрэгтэн ч шүү­хийн өмнө өөрийгөө өмгөөлөх эрх­тэй. Жагсч үймээн са­муун дэг­дээж, эцэстээ баривч­лагд­сан тэд­гээр хүмүүс хүчирхийлэл үйлд­сэ­нээрээ буруутай. Ийм жи­шиг тог­тоох­гүйн тулд хуулийн хү­рээнд ха­риуцлага тооцох ч ёстой. Гэхдээ тэд­ний улстөрийн тэмц­лийн зо­рил­го юуны төлөө байсныг олон ний­­тэд хүргэх чөлөөт хэвлэл ду­таж байна.

Анархистуудын балгаар Мон­голын ардчилал үнэгүйдэх вий гэ­дэгт олон хүн санаа зовж байна. Ид жагсаалын үед сураггүй бай­сан атлаа тайван цагт гудамжаар хаа сайгүй эгнэх хуягт танк, зэвсэг агс­сан цэргүүдийн дүр зураг ир­гэдийг улам айдаст автуулж бай­гаа ханд­лага ч байна. Зарим та­лаараа ард­чи­лалд тавьсан онц байд­лыг да­лим­дуулаад Киргиз, Ка­закстанд бараг нэг л өдөр ирсэн засаглалын шинэ хэлбэр цухал­зах вий гэдэг түг­шүүр бас нэгэн айдас нэмж байна.