Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
ТӨГРӨГИЙН ХАНШНЫ ЧАНГАРАЛТЫН ГЭРЭЛ СҮҮДЭР
Америк долларын ханш сvvлийн зургаан cap суларч, харин түүний эсрэг америк доллартай харьцуулсан төгрөгийн ханш аажмаар чангарсаар байна.
Эдийн засгийн ухааны доктор/ph.D/
Б.Батжаргал
Америк долларын ханш сvvлийн зургаан cap суларч, харин түүний эсрэг америк доллартай харьцуулсан төгрөгийн ханш аажмаар чангарсаар байна. 2010 оны 12-р сарын дундаж ханш өмнөх сартай харьцуулахад 3 хувиар, 2009 оны 12-р сартай харьцуулахад 15 хувиар тус тус өссөн байна.Б.Батжаргал
2010 онд ам.долларын эсрэг хамгийн хурдацтай чангарсан валютын нэг нь монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг юм.
Ам.долларын ханш унаж, тєгрєгийн ханш чангарч байгаа шалтгааныг Тєв банк Монгол руу их хэмжээний гадаад валют орж ирсэн, гадаад валютын орох урсгал өссөнөөс шалтгаалсан гэж тайлбарлаж байна.
Тодорхой тоо хэмжээг дурдвал, Монгол банкныхан энэ жил өмнөх жилийнхээс 700 саяар илvv ам.доллар Монголд орж ирсэн гэж мэдэгдсэн юм.
"Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталснаар бvтээн байгуулалтад нь зориулж 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Үүнээс шалтгаалж ам.долларын ханш буурч, төгрөг чангарсaн гэж үзэж болох юм. "Айвенхоу майнз", "Рио Тинто" компани ирэх жил "Оюутолгой"-д 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төсөв баталсан нь ч мөн манай улсад орж ирэх гадаад валютын урсгалыг улам нэмэхнээ.
Иймээс цаашид төгрөгийн ханш улам бүр чангарна гэсэн үг.. Үүнд доорх хүчин зүйлүүд ч бас идэвхтэй үүрэг гүйцэтгэх төлөвтэй.
Уулын баяжуулах "Эрдэнэт" vйлдвэр зэсийн баяжмалаа гадаадад худалддаг. Тонн зэсийн vнэ дэлхийн зах зээл дээр 10.000 ам.доллар давж, vнэ нь тvvхэн дээд амжилтуудаа эвдсээр байна. Дэлхийн томоохон санхvvгийн байгууллагууд зэсийн ханш улам бүр өснө гэсэн таамаглал дэвшvvлж байна. Зэсийн ханш улам өсөх тусам "Эрдэнэт"-ээр дамжиж орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэх нь гарцаагүй.
Мөн нvvрсний экспорт энэ жил хоёр дахин нэмэгдлээ. Олборлогч компаниуд нvvрсний экспортоо улам нэмэгдvvлэхээр ажиллаж байна. Түүхэнд анх удаагаа зэсээсээ илүү борлуулат хийв. Нvvрсний экспорт нэмэгдэх тусам манай руу илvv их хэмжээний валют орж ирнэ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтаас гадна төгрөгийн ханш чангарахад нөлөөлөх иймэрхvv хvчин зvйлvvдийг дурьдаж болох юм.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах сулрах зэрэг ханшны өөрчлөлт нь үндэсний эдийн засгийн салбаруудад,банк санхүүгийн систeм,ард иргэдийн амьдралд эерэг болоод сөрөг олон төрлийн нөлөөлөл үзүүлдэг.
Эхлээд эдийн засаг дахь гэрэлтэй үр дагавруудыг харъяа.
Улс орны үндэсний мөнгөөр гадаадын мөнгийг худалдаж авах чадвар сайжирвал тухайн мөнгийг чангарч байна гэдэг. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш чангарна гэдэг нь төгрөгийн худалдан авах чадвар сайжирна гэсэн үг.
Иймээс төгрөгийн ханш чангарах нь төгрөгөөр цалинждаг монголын ард түмэнд маань илүү ихийг хэрэглэх боломжыг олгож байна.
Ингэснээрээ ард түмний хэрэглээний түвшин өснө гэсэн үг.Хэрэглээний түвшингээ дагаад хүмүүсийн ухамсар оюуны түвшин дээшилдэг. Энэ нь хэрэглэгчдийн бодит хэрэглээг өсгөхөөс гадна мөн сэтгэлзүйн хувьд ч нэн таатай нөхцлийг бүрдүүлж өгөх боломжтой юм.
Мөн төгрөгийн ханш чангарах нь импортлогчдод нэн ашигтай. Тэд монгол төгрөгөөр гадаад валютыг худалдан авахад төгрөгийн ханш сул байх үеэс илүү олон гадаад валют худалдаж авах боломжтой. Түүгээрээ төгрөгийн ханш сул байх үеийнхээс илүү олон бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой болно.
Дараагийн нэг чухал эерэг нөлөө бол банк санхүүгийн системд үзүүлэх нөлөө юм.
Тусгаар тогтносон ихэнх улс үндэстэн мөнгөн тэмдэгттэй бөгөөд энэ нь төлбөр тооцооны хэрэгсэл болохоос гадна өртгийг хадгалах гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Ам.долларын ханш цаашид ч сулрах хандлагатай энэхүү магадлал өндөр байгаа тул газрын доорх баялаг ихтэй Монгол орны мөнгөн тэмдэгт нь өртгөө найдвартай хадгалах хэрэгсэл найдвартай валют болох бөөн найдвар юм.
Ингэснээр хэрэглэгчид ам.доллар болон еврогийн хадгаламжаа монгол төгрөгийн хадгаламжид хөрвүүлж , монгол төгрөгийн хадгаламжийн нийт дүн өсөх боломжтой болж байна.
Банкны систем хүчирхэгжвэл энэхүү салбар нь улам бүр өргөжин томрох боломж бүрдэнэ.Тогтвортой чанга төгрөг нь санхүүгийн бүрэн үйлчилгээг үзүүлэх боломжыг олгох юм.
Банкны систем дэх зээлийн үлдэгдлийн багагүй хувийг гадаад валют эзэлж байгаа өнөө үед төгрөгийн ханш чангарах нь банкны системийн хувьд чанаргүй зээлийг багасгах сайн талтай.
Манай экспортын гол нэрийн бараа болох уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ төгрөгөөр тооцогддоггүй. Бид дэлхийн нийлүүлэлтийн хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлж чадахуйц том экспортлогч биш. Тэгээд ч төгрөгийн ханш долларын эсрэг чангарах нь манай талаас гадаад худалдан авагч талтай байгуулсан гэрээний дагуу экпортлох бүтээгдэхүүний хэмжээнд нөлөө үзүүлэхгүй
Сөрөг буюу сүүдэртэй талыг нь уншигч та ажиглаарай.
Дотоодын бараа, бүтээгдэхүүний зах дээрх импортын бараа, бүтээгдэхүүний үнэд валютын ханшаас гадна маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал хилийн үнэ буюу импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний хил дээрх үнийн индексийг 2010 оны аравдугаар сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар, оны эхнээс 20.8 хувиар өссөн дүн гарлаа. Энэ нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ экспортлогч талаас үүдэлтэйгээр нэмэгдэж буйг харуулж байна. Ер нь дотоодын барааны зах дээрх нийлүүлэгч цөөн, өрсөлдөөн сул, мэдээллийн тэгш бус байдал их, эцсийн хэрэглэгчид очих шат дамжлагаг олон байгаагаас хамаараад төгрөгийн ханшийн чангаралтын импортын барааны үнэд үзүүлэх нөлөө сул байх хандлага ажиглагдаж байна.
Монгол банкны судалгаагаар нэрлэсэн ханшийн чангаралтаас үүдэлтэй импортын үнийн бууралт зах зээлийн. Онцлогоос хамааран сул явагдаж байна.
Мөн төгрөгийн ханш чангарах нь импортод сайнаар нөлөөлдөг бол ам.долларын ханш сулрах нь экспортын салбарт сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Энэ нь өрсөлдөх чадварын тал дээр,тоо хэмжээний хувьд, экспортын нийт үнийн дүнд сөргөөр нөлөөлнө.
Харин зөвхөн манай голлох уул уурхайн экспортлогч байгууллагуудын төгрөгөөр илэрхийлсэн ашигт сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл Улсын төсөвт хувиарлагдах байсан орлого мэдэгдэхүйц хэмжээгээр багасах нь байна.
Мөн тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханшны чангаралт нь аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Гэхдээ монгол орны хувьд мөн л онцлогтой.Энэ нь талын монголыг зорьсон жуулчдын ихэнх нь онгон зэрлэг байгаль болон хөгжиж буй улсыг үзэж танилцахаар мөн тэнд өөрийн үндсэн төрхийг олж харах, байгальдаа эргэн уусаж тайвшрал гэгээрлийг олохоор Монгол орныг зорьдгоос ханшны болон улирлын хямдралыг хянаж худалдан авалт хийхээр ирдэггүй тул төгрөгийн ханшны чангаралтын энэхүү салбарт үзүүлэх сөрөг нөлөө нь мөн л үл мэдрэгдэм шахуу юм.
Төгрөгийн ханш чангарах нь эдийн засгийн нэг хэсэгт сайнаар нөлөөлж байгаа боловч макро эдийн засгийн түвшинд авч vзвэл их сөрөг нөлөөтэй.
Тєгрєгийн ханш чангарах тусам vндэсний vйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар суларна. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш чангарах тутам манай vндэсний vйлдвэрvvдийн нэгж бvтээгдэхvvн vйлдвэрлэх зардал өснө. Ингээд өндөр үнээр бүтсэн бүтээгдэхүүнүүд маань мэдээж борлуулах үнэ нь ч өндөр байна. Энэ нь импортын бараанаас илүү үнэтэй болж үндэсний үйлдвэрийн маань үйл явц зогсонги байдалд орно гэсэн уг.
Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байгаа манай улсын хувьд энэхүү үйл явц нь хөл дээрээ тэнцэж ядан байгаа хэдэн үйлдвэрээ түлхэн унагахад хүргэнэ.
Төгрөгийн ханш чангарснаар бараа бүтээгдэхүүн уйлдвэрлэснээс импортлох нь илүү ашигтай гэж үзэж эхэлбэл эдийн засаг маань гадаад улс орнуудаас улам хараат болох аюултай.
Энэхүү төгрөгийн ханшны чангаралт нь импортлогчдодоо ашигтай болов ч түүнтэй шууд хамааралтайгаар импортийн бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна.
Тэгэхээр Манай төрийн мөнгөний бодлого бол ам.долларын ханшийг алтан дундажлан, хэтэрхий єндєр биш, бас бага биш түвшинд барих хэрэгтэй буй за.
2009 оны 01.01.2011 оны 2.27 ны байдлаар Ам. Долларын ханш унаж төрөгиийн ханш хэр чангарч байгааг доорх график харуулж байна.