Х.Тэмүүжин явж, Б.Билэгт ирнэ гэв үү?
Өнгөрөгч долоо хоногт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь эргүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн тухай тойргийн нэгдүгээр шүүхийн Тамгын газрын дарга н.Батмөнх олон нийтэд мэдээлэв.
Өнгөрөгч долоо хоногт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь эргүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн тухай тойргийн нэгдүгээр шүүхийн Тамгын газрын дарга н.Батмөнх олон нийтэд мэдээлэв. Уг үйл явдал Б.Билэгтийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас гурван сарын дараа буюу Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, танхимынх нь сайд нар үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа болсноороо олон нийтийн анхаарлыг татахад хүрэв. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан нь бус, харин хэзээ гарсан гэдэг нь үйл явдлыг илүү сонирхолтой болгож, олны дунд “Х.Тэмүүжин явж, Б.Билэгт эргэж ирэх нь” гэдэг яриа өвсөнд ассан түймэр шиг дэгдэж байна. Тэгвэл Б.Билэгт үнэхээр эргэж ирэх үү? Түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоол хууль бус гэдэг нь үнэн байх нь уу?
Энэ асуултад хариулт өгөх зорилгоор ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 258, 296 дугаар тогтоол /эхний тогтоолоор Б.Билэгтийг ажлаас чөлөөлж, С.Баатаржавыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр, хоёр дахь тогтоолоор түүнийг ЦЕГ-ын даргаар томилсон/, түүнийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэлүүдийг харьцуулаад үзье.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтээ танилцуулахдаа;
-1993 онд УИХ-аар баталсан Цагдаагийн байгууллагын тухай хууль хүчингүй болж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны тухай шинэ хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргыг томилсон Засгийн газрын 2012 оны 22 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэл дуусгавар болсон,
-Уг албан тушаалд томилогдоход хуулийн дагуу Засгийн газраас үүрэг болгосон хууль сахиулах байгууллагын үйлчилгээг иргэнд ойр, ил тод болгох, үйл ажиллагааны олон нийтэд түшиглэсэн эрх зүйн шинэтгэлийг тууштай дэмжин ажиллах, цагдаагийн байгууллага, түүний албан хаагчдыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус нөлөөллөөс ангид байлгах зорилтыг хэрэгжүүлж ажиллаагүй,
-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны нэр бүхий албан хаагчдаас албаны нэрээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа хийж байгаа... зэргийг үндэслэл болгожээ. Засгийн газар хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тухай хуулийн 183-ын 2, Цагдаагийн албаны тухай хуулийн 18.1, Төрийн албаны тухай хуулийн 21.1, 25.1.1-ийг үндэслэн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.
Засгийн газрын тухай хуулийн 183-ын 2. Агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 35.1/агентлагийн дарга цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад/-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, тухайн агентлагийг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.
Цагдаагийн албаны тухай хуулийн 18.1. Цагдаагийн төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.
Төрийн албаны тухай хуулийн 21.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.
Төрийн албаны тухай хуулийн 25.1.1. Төрийн албан хаагч удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн, С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хуулийн үндэслэл ийм. Хэрхэн, ямар учраас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухайд Хууль зүйн сайд Засгийн газрын хуралдаанд үндэслэлээ танилцуулсан.
Харин Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн /35.1.2/ “Ажилтан ээлжийн амралттай байгаа үед ажил олгогч түүний ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах” заалтыг үндэс болгоод “Ажил олгогч Засгийн газар нь нэхэмжлэгч Б.Билэгтийг ээлжийн амралттай байх хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн байх тул үүрэгт ажилд нь буцаан томилж, ажилгүй байх хугацааны цалин 3.817.980 төгрөгийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байна. Түүнчлэн Засгийн газар Б.Билэгтийг ажлаас чөлөөлөхдөө хэрэглэсэн Төрийн албаны хуулийн 25.1.1 буюу “Албан үүргээ удаа дараа /хоёр болон түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэн байна.
Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн твиттер хуудсаар дамжуулан нэгэн баримтыг нийтэд дэлгэсэн байна. ЦЕГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичигдэж, эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан уг мэдээлэлд ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ариунболд нь уг газрын дэд дарга, цагдаагийн хурандаа н.Ууганбаярын заавраар иргэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчтэй тохиролцож, Хууль зүйн сайдын эсрэг худал мэдүүлэг өгүүлэхийг шаардсанаа хүлээж, үүнийхээ төлөө сахилгын арга хэмжээ авагдсан гэжээ. Харин ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Ц.Батсүх нар тэдний бэлтгэсэн мэдээллийг “маш нууц” гэсэн тамгатайгаар УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр барьж ороод хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн салбарынхаа сайдыг унагах гээд улайрч байсныг бүгд мэднэ. Удаах нь нийслэл, дүүрэг, аймгуудын цагдаагийн хэлтэс, сумдын хэсгийн төлөөлөгчдөд нэг бүрчлэн тараасан “яргын” сандлууд. Уг тушаалын ард ч бас л Б.Билэгт даргын гарын үсэг бий. Харин одоо энэ хүн ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсч байгаа гэнэ. Учир нь хуульд “Заасан хугацаа /амралтын хугацаа, сурв/ дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргавал ажил олгогч тухайн ажил, албан тушаалд нь түүнийг ажиллуулах үүрэгтэй“ гэжээ.
Уг нь бол Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар Засгийн газрын тухай болон Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэсэн. Чөлөөлөх нь ч бас уг хуулиудаараа зохицуулагддаг. Тэр дагуугаа ч явсан байдаг. Харин шүүхийн шийдвэрт огт өөр хуулийн заалтыг үндэслэж, ажилд нь эргүүлж томилохыг Засгийн газарт даалгасан байдаг нь хачирхалтай. Ядахдаа шүүхийн шийдвэрт хавчуулсан Хөдөлмөрийн хуулийн үндэслэл ч гэсэн Б.Билэгт гэдэг хүн дээр хангагдсан уу гэдэг бас л эргэлзээтэй. Захын хар ажилчнаас асуугаад үзээрэй, ээлжийн амралтын чинь тушаалыг хэн гаргадаг вэ? гээд. Ажилтныхаа ээлжийн амралтыг ажил олгогч нь өгдөг. Түүнээс биш ЦЕГ-ын дарга өөрөө өөртөө тушаал гаргаж, ээлжийн амралт олгодоггүй. Наад зах нь түүнд ажил олгогчийн хувиар Хууль зүйн сайд нь энэ тухай мэдсэн байх ёстой биз дээ. Гэтэл энэ тухай тэр “Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд Монголд ирэх гэж байсан учраас цагдаагийн байгууллагага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хэнд ч ээлжийн амралт олгоогүй” гэдэг. Харин шүүхийн тогтоол дотор “Нэхэмжлэгч Б.Билэгт наймдугаар сарын 1-нээс 20-ны хооронд ээлжийн амралттай байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр /Ш.Эрхэмбаяр, Л.Эрдэнэлхагва, Б.Төмөрбат/ тогтоогдож байх тул” гэжээ. Агентлагийн дарга ээлжийн амралтаа эдэлсэн эсэхийг гэрчийн мэдүүлгээр тогтоодог ямар мундаг шүүх вэ. Хаанахын хэн бэ, тэр гэрчүүд нь? Аливаа хэргийг хөдөлшгүй нотлох баримтад тулгуурлаж шийдэх ёстой гэдэг шүүхийнхний өөрсдийнх нь гаргаж өгч байгаа баримт нотолгоо нэг иймэрхүү. Гэтэл тэр “амрагч” нь амралтын мөнгөө биш, ажилласан хоногоо бодуулаад цалингаа аваад явж байсан баримтыг яах юм?
хэлсээр хэлмэгдэж яавсан хун
хэлсээр хэлмэгдэж яавсан хун
хэлсээр хэлмэгдэж яавсан хун
455
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эрдэнэ
Иргэн
хэнд ч итгэх албагүй зүгээрл харьцуулж бодох хэрэг
Б
Зочин
Bagi
Ван
Зочин
munkhuu
em
unen
Зочин
Бббббб
zochin
zochin
Cemka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Huuli gadarlagchid
Зочин
Хууль гадарлагч гуай
Намдаг
Зочин
Хууль гадарлагч
Зочин