Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой
Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд АН-ын дарга МАХН-ын дарга нарын хооронд байгуулсан гэрээ олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тус гэрээний хавсралт “нууц” материал ил боллоо гэх мэдээлэл ч цахим ертөнцөд тарсан. Ерөнхий сайд энэ бүхнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэний дагуу зарим сэтгүүлч Тагнуулын Ерөнхий газарт дуудагджээ. Та энэ талаар мэдээлэл авсан биз дээ?
-Би энэ мэдээллийг сонсоод үнэндээ их гайхлаа. Намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралт гэгчийг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол үнэнийг тогтоолгохоор шалгуулах ёстой. Ингэх нь зөв. Гэхдээ Ерөнхий сайд өөрийн шууд харьяалалд байдаг Тагнуулын Ерөнхий газарт үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь буруу бөгөөд маш ноцтой.
Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй.Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад энэ мэдээллийг шалга гэж үүрэг өгдөг болох юм байна л даа.
Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай. Дахин хэлэхэд хуулийн дагуу шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой.
-Тагнуулын байгууллага намуудын гэрээ тойрсон асуудлаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүйгэж Та үзэж байна уу?
-Тагнуулын Ерөнхий газар гэдэг бол хувь хүний биш Үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг ярьдаг байгууллага. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө нэр төртэй холбоотой асуудлаар үүрэг өгсний дагуу сэтгүүлчдийг шалгана гэдэг байж боломгүй асуудал. Монголын ардчилалд аюул учруулах ийм жишиг тогтоож болохгүй. Энэ хууль бус үйлдлийнх нь төлөө ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ дээр шалгах хэрэгтэй.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Зочин
Зочин
rinchin
dandad max
Мига