“Galaxy Unpacked” салбарынхаа чиг хандлагыг тодорхойлж, технологи сонирхдог хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болж, ялангуяа өндөр зэрэглэлийн ухаалаг гар утасны хувьд жилээс жилд улам өндөр хүлээлтийг дэлхий даяар үүсгэдэг болжээ. Дан ганц бүтээгдэхүүн үйлчилгээний чанар биш хүний үнэт зүйл, нийгмийн үнэ цэнээр бизнесээ хэмждэг Samsung брэнд ирээдүй үе буюу залуусыг гол зах зээлээ болгон эерэг өөрчлөлтөд уриалаад удаж байна. “Galaxy Unpacked 2022” арга хэмжээний нээлтээр залуусын түүчээ болсон кино найруулагч Б.Чингүүн, загвар зохион бүтээгч С.Ариунаатай ярилцаж, технологийн хэрэглээ, туршлагыг нь үзэгч, уншигчидтай хуваалцыг зорилоо.

В.Ганзориг: Жил бүр технологийн томоохон компаниуд инновац, шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлхий дахинаа гайхуулдаг. Кино урлаг, хувцас загвар гээд бүтээлч салбарын төлөөллийн хувьд технологийн дэвшлийг өдөр тутмын ажил, амьдралдаа бүрэн ашиглаж, хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа юу?

С.Ариунаа: Манай загварын салбар өдөр тутам ашигладаг. Өдөр бүр шинэ загвар зохион бүтээгдэж, өдөр бүр бид шинэ загвараа сошиал медиа болон бусад сувгаар олон нийтэд танилцуулах шаардлагатай болдог. Иймээс надад өндөр хүчин чадалтай камертай ухаалаг гар утас зайлшгүй хэрэгцээтэй болдог. Мөн бидний үйл ажиллагаанд хэрэг болдог маш олон аппликэйшнүүд байдаг. Эдгээрийг хялбархан ашиглаж, удирдаад хувцас загварын санаагаа гаргаад таблет дээрээ шууд зураад явдаг. Технологийн дэвшлийг өдөр тутам ажилдаа ашигладаг. 

В.Ганзориг: Та нар бараг цаас, үзэг ашиглахаа байсан гэсэн үг үү?

С.Ариунаа: Тийм. Улаанбаатар хотын замын түгжрэл дунд машины арын суудал дээр гар утсаараа нилээд ажил амжуулдаг. 

Б.Чингүүн: Техник, технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Өдөр бүр шахуу шинэ технологийн нээлт болж байна. Сүүлийн үеийн камер, гэрэл гээд ярьвал кино урлагийн салбарт асар том өөрчлөлт хийгдсэн. 

В.Ганзориг: Олон хүнийг ажилгүй болгож байгаа юм байна даа?

Б.Чингүүн: Ажилгүй болгож байгаа. Гэхдээ хэрээр бүтээлч байх, ажлын бүтээмж өсч байгаа. Тэр утгаараа ухаалаг гар утас гэдэг зүйл кино салбарын найруулагч хүний хувь гайхалтай дэвшилд яах аргагүй тооцогдоно. Учир нь кино бол дүрслэлийн урлаг. Хүмүүс киног дэлгэц дээр үздэг. Тэр бүх дүрсийг бид камер, линз ашиглаж буулгадаг. Орчин цагт кино хийхэд зохиол бичихээс эхлүүлээд л ухаалаг гар утастай шууд холбогддог. Кино зохиолчид зохиолоо гар утсаараа илгээдэг. Хэрэглэхэд амар тул яах аргагүй үндсэн хэрэглээ болчихлоо. Өдөр тутмын мэдээллийг гар утаснаасаа л авч байна. Кино урлаг, Оскарын шагнал, Каннын фестивалийн тухай мэдээллийг утаснаасаа шуурхай авдаг. 

В.Ганзориг: Ажлын карьераа шийдэх чухал уулзалтанд явж байхдаа та гэнэт гар утсаа гэртээ үлдээснээ санав. Буцаж очоод утсаа авах гэхээр маш чухал уулзалтаасаа хоцорно. Үгүй бол бүтэн өдрийг гар утасгүй өнгөрөөнө. Та алийг нь сонгох байсан бэ гэдэг судалгааг нилээд хэдэн жилийн өмнө Японд хийсэн. Гайхалтай нь дийлэнх хувь нь уулзалтаа золиослоод буцаж гэр рүүгээ очиж гар утсаа авна гэж хариулсан байсан. Та хоёр ийм нөхцөлд яах байсан бол?

Б.Чингүүн: Ойрхон дэлгүүр байвал гялс утас авна даа (Инээлдэв). 

С.Ариунаа: Маш хэцүү асуулт байна. Гэрээсээ нэг их холдож амжаагүй бол ямар ч эргэлзээгүй буцаж очоод утсаа авна. Том арга хэмжээнд цагаа нилээд сайн төлөвлөж эрт гардаг тул гэртээ буцаж очих байх. 

Б.Чингүүн: Гэрээсээ холдож амжаагүй бол яг адилхан буцна. Харин үнэхээр ажил, амьдралын чухал карьер шийдэх уулзалт бол нэг удаа утсаа мартсан чигтээ гэртээ орхиод явах байх. Гэхдээ утас өдөр тутмын хэрэглээ болсон тул мартах нь юу л бол. Гэрээсээ гарахдаа машины түлхүүрээсээ түрүүлж утсаа халаасандаа хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, гар утас мартаж явахын аргагүй хэрэглээ болсон. Энэ нь нэг талаараа сөрөг мэт боловч яах аргагүй хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсоор байгааг илтгэж байна. 

Саяхан би эхнэрээ гайхтал өдөржин гэрээ цэвэрлэсэн юм. Тэр өдөр би хадмынхаа гэрт гар утсаа мартаад ирсэн байв. Гар утасгүй байсан болохоор гэрт хийх юм олддоггүй. Тэгэхээр нь гэрээ цэвэрлээд эхэлсэн. Үүнийг харсан миний эхнэр байнга гар утсыг нь энд тэнд мартуулж баймаар юм байна гээд шоолж байсан. 

В.Ганзориг: Samsung ухаалаг гар утасны камер ахисан түвшинд гарсан. Камерын техникийн гол үзүүлэлтүүдийг энгийн үгээр товч тайлбарлаж өгнө үү.

Б.Чингүүн: Samsung-ийн үндсэн давуу тал яах аргагүй камерын үзүүлэлтүүд байдаг. Гол үзүүлэлт нь пиксел буюу зураг, дүрсний нягтаршил юм. Жишээ нь, зурагтаар гарч байгаа дүрсийг бүрдүүлж буй цэгүүдийн тоо их байх тусмаа хүний нүдэнд чанартай харагддаг. Энэ цэгүүдийн тоог Samsung-ийн утаснууд улам бүр мэргэжлийн камер руу ойртуулж байна гэсэн үг. Сүүлийн үед олон уран бүтээлчид гар утсаар кино хийдэг болсон. Үүгээр зогсохгүй реклам, видео клип, богино хэмжээний киног ч гэсэн гар утсаар төвөггүй хийдэг болсон нь үнэхээр техник, технологийн гайхамшиг юм. Энэ салбарт Samsung өөрийн үүргээ давуулан биелүүлж ажиллаж байгаа. 

Нэмээд хэлэхэд өндөр чанартай видео зураг авсны дараа гар утсаа ашиглан тэр дүрсээ янзлах, засвар хийх, найруулагч, дизайнеруудтайгаа зөвлөлдөх нь уран бүтээлийн багийн бүх гишүүдтэйгээ нэг зэрэг харилцан ойлголцох процессийг асар ихээр хөнгөвчилж өгдөг. Өмнө нь А4 хэмжээтэй цаасан дээр бүх зүйлээ дахин дахин зураад бие бие рүүгээ имэйлддэг байсан. 

Samsung S загварын шинэ утаснууд Director’s View гээд шинэ функцтай болсон. Кино найруулагчид дуран шиг юм нүдэндээ зүүчихээд планаа хараад яваад байдаг даа. Энэ үйлдлийг Samsung-ийн утас өөр дээрээ бодитоор бий болгож, үндсэн гурван планаар видео контент хийж болдог болсон. Үүгээр хийсэн бичлэг, ерөнхий планаа найруулагч уран бүтээлчдэд үзүүлэн өөрийн санаагаа ойлгуулах, үүн дээрээ суурилан дараа дараагийн мэргэжлийн зураг авалтуудаа хийх, том уран бүтээлийг анхнаас нь зөв төлөвлөх боломжийг энэ утас бүрдүүлж өгсөн. 

В.Ганзориг: Гар утасны техник хүчин чадлаас дутахгүй чухал зүйл бол түүн дотор байх үйлдлийн систем, програм хангаж, аппликэйшнүүд байдаг. Samsung-ийн эдгээр функц, UI-г хэрхэн ажилдаа ашиглах вэ?

С.Ариунаа: Аппликэйшнуудаа маш сайн ашиглаж сурах ёстой. Уран бүтээлч, зураач, загвар зохион бүтээгч бидэнд зориулсан мэргэжлийн аппликэйшнүүд, тэр дундаа зургийн аппууд нь Samsung-ийн утаснууд дээр суучихсан ирдэг нь маш их таалагддаг. Нэмээд S Pen-ийг ашиглахад амар, удирдахад хялбараас гадна дэлгэцтэй харьцах мэдрэг байдал нь маш сайн. Цаашилбал үзэг нарийнаас өргөн гарах, өнгө будгаа хурдан хугацаанд сонгох солих боломж, өнгөний хослолуудыг нэг зэрэг харах боломж зэрэг нь миний ажлын бүтээмжинд чухал нөлөөтэй байдаг. Иймээс утсан дээрх аппликэйншуудаа сайн сурч өөрийн болгон эзэмшиж чадвал хэнд ч гэсэн хязгааргүй боломжийг нээж өгдөг. Бүр цаашилбал материалын шинж чанаруудаа апп дээрээ суулгаад бодит юм шиг мэдэрч ажиллах ч боломжтой юм билээ.

В.Ганзориг: Galaxy Unpacked 2022 арга хэмжээ эхэлж байна. Энэ жилийн хувьд та хоёрын хүлээлт ямар байна вэ?

С.Ариунаа: Камерны хүчин чадал, үзүүлэлт нэлээд нэмэгдэнэ гэдэг хүлээлттэй байна. Шинэ утасны камераар сарыг зүүмлэн зургийг нь авах хүсэлтэй байгаа. Би одоо яг шинэ загвар дээрээ ажиллаж байна. Олон нийтэд танилцуулах үедээ зураг авалтыг нь шинэ загварын утсаар хийж үзэх хүлээлт, төлөвлөгөө байгаа. 

Б.Чингүүн: Камер, дуран, линз, нягтаршил дээр өндөр хүлээлттэй байгаа. Нилээд том шинэчлэл, сайжруулалт хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Уран бүтээлч хүний хувьд камерын сайжруулалтаас гадна нэмж олон шинэ функц нэмж өгөөсэй гэдэг хүлээлт бий. Ингэвэл бидний ажил улам хялбар болох юм. Тухайлбал, Edit хийдэг апп, шинэ програм хангамж. Чанартай видео контент утаснаас RAM, хурд шаарддаг. Samsung-ийн утаснуудын давуу тал гацалтгүй явж чаддаг. Энэ үзүүлэлт улам сайжирч байгаа гэдэг нь тодорхой байх аа. 

С.Ариунаа: Samsung дээр нэмж хэлэхэд батарей маш сайтай. Хөдөө, гадаа зураг авалтын үеэр явж байхад эзнээ хаяад унтардаггүй энэ үзүүлэлт миний хувьд чухал. 

Б.Чингүүн: Хүний хамгийн сайн найз ухаалаг гар утас болоод удаж байна. Учир нь хувь хүний бүх нууц, чухал мэдээллийг хадгална, эзнээ уйдаахгүй, хэзээ ч орхиж явахгүй, хүссэн хүнтэйгээ хүссэн газраас холбогдох боломжийг өгдөг гэх мэт. 

В.Ганзориг: Технологи хүн болгонд тэгш боломжийг олгож буй нь гайхалтай юм. Цаг гарган хүрэлцэн ирж туршлагаа хуваалцсан та хоёртоо баярлалаа!

Технологийн дэвшил ашиглан бүтээлч сэтгэлгээ, ажлын бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлэх боломжтой гайхалтай цаг үед бид амьдарч байна. Гурван сарын дундуур гэхэд дэлхийн 130 улсад худалдаанд гарах Galaxy S22 загварын утаснууд урьдчилсан борлуулалтын дүнгээрээ рекорд тогтоогоод байна. Зөвхөн БНСУ-д 1.02 сая утасны урьдчилсан захиалга авсны 60 хувийг Galaxy S22 Ultra дангаараа эзэлж байна. Гэрлийг хуулийг эвдэх хэмжээний камерын өндөр үзүүлэлт, технологийн дэвшил ийнхүү хэрэглэгчдийг байлдан дагуулаад эхэллээ. Технологи зайлшгүй хэрэгцээ нэгэнт болсон тул үүнийг яаж хамгийн үр дүнтэй, эерэг өөрчлөлтийг бүтээх зорилгоор ашиглах ёстой вэ гэдэг дээр бүгд өрсөлдөж байна. Орчин цагт бизнесийн загвар, утга учир, философи үндсээрээ өөрчлөгдөж буй нь Galaxy Unpacked арга хэмжээнээс илт анзаарагдаж байв. Хамтын эдийн засаг, дундын экосистем, нээлттэй түншлэл гэсэн гурамсан холбоо бүхий схем эрчээ авч, энэ хэрээр компаниуд зөвхөн ашиг олохын төлөө чанартй бүтээгдэхүүн хийх бус, хүрээлэн байгаа орчноо илүү сайхан, хамтын нийгмээ хэрхэн илүү сайн болгох вэ гэдэг дээр төвлөрдөг болжээ. Ийм учраас олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн брэнд үндсэн функцаасаа гадна давхар ямар нэг зүйлийг заавал агуулж байдаг. Алдартай брэнд зөвхөн бүтээгдэхүүн зардаггүй. Харин ажлын үнэ цэн, амьдралын утга учир зардаг. Үүний нэг тод жишээ бол маш олон салбарыг хоорондын нэгдлийг хурдасгаж, технологийн дэвшил ашиглан дэлхий нийтийг эерэг өөрчлөлтөд дуудаж буй Samsung брэнд болж байна.

Samsung Galaxy Unpacked 2022 дэлхий нээлтийн шууд дамжуулалтыг доорх холбоос дээр дарж бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй!