Ойрын өдрүүдэд УИХ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ нь санамсаргүй үйлдэл биш бөгөөд Монголын ардчилсан, зах зээлийн нийгмийг бүтээн байгуулахад зайлшгүй шаардлагатай хууль зүйн амин чухал шинэтгэлийг таслан зогсоохын тулд түүнийг санаачлан, удирдан хэрэгжүүлж буй нөхрийг “хууль журмын хүрээнд” зайлуулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн явуулгын илрэл юм.

Өнгөрсөн хорин жилд Монголын эдийн засаг асар хурдан хөгжиж, хувийн өмчийн харилцаанд зарчмын өөрчлөлт гарчихаад байхад хууль зүйн салбарын шинэтгэл нь хоцорч, улмаар улс орны урагшлах хөгжилд чөдөр тушаа болсоор байгаа билээ. Тус салбарын “унтарчихсан” өөрчлөлтийг Х.Тэмүүжин сайд эрчимжүүлж, өнөөдөр энэ шинэчлэл нь хуулийн салбарын удирдах албан тушаалтнуудыг сольж, өөрчлөх түвшиндээ хүрмэгц засаглалын бүх шатанд маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Энэ бол зөвхөн Монголд ч биш, ардчилсан нийгэм рүү шилжиж буй Зүүн Европын олон орнуудад хүчний байгууллагуудын шинэчлэлийг хийхэд тулгарч байсан бэрхшээл, сорилтуудын нэг юм. Хүчний байгууллагаа шинэчлэн өөрчилж, ардчилал, хүний эрхийг хүндэлдэг, ард иргэддээ үйлчилдэг, авлигын эсрэг тэмцдэг, ил тод үйл ажиллагаатай, түүнийгээ тайлагнадаг болгож чадсан орнуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүн өндөр байна.

ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА

Монголын хүчний байгууллагууд иргэддээ хүч хэрэглэдэг, эрх мэдэл, мөнг өтэй хүмүүст ээлтэй ханддаг тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг болжээ. Хүчний байгууллага нь нийгмийн аюулг үй байдлыг хамгаалах нэрээр тодорхой нам, бүлэглэлийн ашиг сонирхол, үзэл суртлыг хамгаалаад ирэхээр ямар аймшигт хэлмэгд үүлэлт болдгийг монголчууд мартаагүй.

Хуулийн тогтолцоо нь хуулийн байгууллагуудын удирдлагад л ээлтэй, тэдний улс төр, эдийн засгийн холбоотнуудынх нь төлөө бүхэлдээ ажилладаг болчихсон учраас үе үеийн удирдлагуудад өөрчлөх хүсэл төрдөггүй байсан гэж Х.Тэмүүжин сайд хэлжээ. Үүний зэрэгцээ хууль зүйн салбарын боловсон хүчин нь цаг үе, нийгмийн үзэгдэл, үйл явц, үнэт зүйлээс хол хөндий болсон учир хуулийн үйлчилгээ авах ёстой иргэдийн хувьд “тэнгэр хол, газар хатуу”-цөхөрсөн байдал үүсгэснийг тэр мөн онцолсон байна.

Тийм учраас хууль нь шударга, хуулийн байгууллагууд нь нийгэмдээ эрх тэгш үйлчилдэг, хүмүүс эрх чөлөөтэй байхад улс орон хөгжин дэвжихэд тус дэм болдог байхаар хууль зүйн салбараа цогцоор нь өөрчлөх шинэчлэлийг энэ сайд эхлүүлээд байгаа аж.

Хуулийн салбар, түүний дотор хүчний байгууллагуудын зорилгыг төрд биш, иргэдэд үйлчилдэг болгон өөрчилж, холбогдох чиг үүргийг нь тодорхойлж, хэрэглэдэг хууль журмуудыг эхнээс нь батлуулаад байна. Эдүгээ нэгэнт батлагдсан хууль журмын дагуу цагдаа болон мөрдөн байцаах газрын удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх цаг иржээ. Гэтэл өнөөгийн төр засгийн зарим удирдлага энэхүү шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхг үй, бүтцийн өөрчлөлтийг эсэрг үүцэн, Х.Тэмүүжин сайдыг өөрийг нь огцруулахыг санаархаж байгаа нь Монгол Улсад хүчний байгууллагууд яагаад олон жил өөрчл өгдөхгүй явж ирсний шалтгааныг иргэд бид ойлгоход тусалж байна.

Хуулийн засаглал тогтооно гэдэг нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байж, хууль хэнийг ч ялгаварлахг үй, ижил тэгш үйлчлэхийг хэлдэг. Та улс төрийн аль ч хүчний талд байгаа болон алдар нэр, мөнгө, эрх мэдэл, танил талаас чинь үл хамаардаг, улс орон даяар жигд үйлчилдэг хуулийн тогтолцоотой болохыг монголчууд хүсэж байна.

ШИНЭЧИЛСНИЙ ДАРАА

Хуулийн салбар хүчний гэхээсээ илүү үйлчилгээний салбар байх ёстой. Иргэд өдөр тутам ямар нэгэн байдлаар хууль зүйн болон аюулгүй байдлын үйлчилгээ авдаг. Эдгээр нь иргэний, үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөх учиртай. Хүн айлгадаг, ичээдэг, хянаж цагддаг, бас заналхийлдэг хуучин арга барил, зохион байгуулалт нь өөрчлөгдөнө. Гэмт хэрэг хийснийг шүүхээр тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэх, хандах ёсгүй бөгөөд сэжигтэнээр татах гэдэг ойлголт ч байх учиргүй.

Хүчний байгууллагын үйл ажиллагаа нь ил тод, татвар төлөгчдөдөө тайлагнадаг байх шаардлагатай. Тийм биш учир бид өнөөг хүртэл ардчилсан хувьсгалын удирдагчдын нэгийг зэрлэгээр цавчин алж, улс төрийн жагсаалд оролцсон таван хүнийг буудсан алуурчдыг олж тогтоохгүй, олон жил мэдэн будилж дүмбийв. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн алба, Мөрд өх алба, Тахарын албаны тухай хууль, тэдгээрийг дагаж мөрдөх дүрэм журам, ажиллагсдыг нь хуулийн дагуу цэвэр ажиллаж байгааг нотлох хэмжүүрүүд бий болно.

Эдүгээ ард иргэдийн дунд айдас төрүүлж эхэлсэн Авлигатай тэмцэх газрын хэнд үйлчлээд байгаа нь ойлгомжгүй статус нь тодорхой болж, улмаар хүчний бүх байгууллагын хоорондын харилцаа нь хамтран ажилласан, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг улам сайжруулсан шинж чанартай болно. Тийм болгохын тулд бас хуулийн ажилтнуудын дотор маш их сургалт явуулах шаардлага гарна.

Энэ шинэтгэлийн үр дүнд хүчний байгууллагуудад цоо шинэ соёл бүрэлдэн тогтож, улмаар иргэд айдасгүй амьдарч, хуулийн байгууллагуудыг хүндэлж, хамтран ажиллах төдийгүй зөвхөн тийм цагт л монгол хүн маргаашдаа бүрэн итгэлтэй байх болно.

Хууль зүйн салбарт Х.Тэмүүжин сайдын эхлүүлсэн энэхүү цогц шинэчлэлийг гүйцээн биелүүлэх нь монголчуудын хамгийн эрхэм үнэт зүйл болсон ардчилал, эрх чөлөөний хувь заяаны асуудал юм.

Гэвч энэ шинэчлэл гацах магадлалтай болж буй нь Монголын ардчилал эмзэг хэвээрээ гэдгийг харуулж байгаа хэрэг. Хууль зүйн шинэтгэлийг зогсоохын төлөө улс төрийн нам, төр засгийн албан тушаалаар бамбай хийсэн гэмт хэргийн бүлэглэлүүд хичээж байна. Үүнийг Х.Тэмүүжин сайд “Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан захтанууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна. Төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авна гэж бодож байгаа бол “БИ ТЭДЭНД ҮГҮЙ” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж, доромжилсон сөрж зогсох болно. Хүсэж байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа” гэж тайлбарлан “жиргэжээ”.

Хууль зүй салбар, хүчний байгууллагын шинэтгэлийг тууштай хийж түргэн дуусгах нь Монголын нийгмийн хамгийн чухал, тулгамдсан асуудал болж байгаа юм. Монголын иргэд бид бас “ТЭДЭНД ҮГҮЙ” гэж хэлж байна.