Түрэгүүдийн шинэ түрлэг
Турк улсын хөгжил, иргэдийнх амьдарч буй нөхцөл нь дайн дажинтай хөршүүд дотроосоо тод ялгарч байна. Хүн ам нь 76 сая, газар нутаг нь Монголын талтай тэнцэх юм. 2013 онд ДНБ нь 830 тэрбум ам.доллар болж дэлхийд 15, Европт долдугаар байр эзэлж, нэг хүнд 12.000 ам.доллар ногдож буй.
Сүүлийн арван жилд эдийн засаг нь жилд дунджаар таван хувиар өссөн бөгөөд Засгийн газрын гадаад өр нь ДНБ-ий 42 хувь буюу Европтоо Швед, Чехийн дараа орж буй юм. Турк улс шидний самар, гүйлс, хатаасан инжирийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, хавтгай шилний үйлдвэрлэлээр хоёрт, алт, мөнгөн эдлэлээрээ тавд, хөлөг онгоцны үйлдвэрлэлээр наймд орж, зурагтын гурав дахь том экспортлогч бол Европтоо цементийн экспорт болон нэхмэл эдлэл, бордооны үйлдвэрлэлээр тэргүүлж, гангийн бүтээгдэхүүнээрээ гуравдугаарт орж, дэлхийн аялал жуулчлалын 10 том орны нэгд багтан 2013 онд 36 сая хүн хүлээн авчээ.
Ази, Европыг алдалсан Истанбулын нийтийн тээврийн метробус, аялал жуулчлалын соронз Антальяагийн онгоцны болон зочид буудлууд, нийслэл Анкараг бусад хоттой холбосон хурдны замууд, эрчим хүчний тээвэрлэлтийн сүлжээ, хог хаягдлын менежмент нь гайхамшигтай түвшинд хүрээд буй. Туркийн барилга, инженерингийн компаниуд дэлхийн олон хотыг шинэчлэн босгоход оролцож, ялангуяа Ойрхи Дорнод, Африкийн бүтээн байгуулалтын бараг бүх том төслийг хэрэгжүүлж байна.
ТУРКҮҮД ХЭРХЭН АМЖИЛТАД ХҮРСЭН БЭ
“Анкарагийн гайхамшиг” гэгдэх нийгэм, эдийн засгийн огцом өсөлтийн гол хүчин зүйлүүдийг гурван бүлэг болгож харъя.
Эдийн засаг, гадаад харилцааны ухаалаг бодлого. Эдийн засгийг либеральчлах, төрийн өмчит компаниудыг хувьчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, олон улсын зах зээлд гарах, боловсролд хөрөнгө оруулах бодлогыг наяад оноос Америкт боловсрол эзэмшсэн Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч байсан Тургут Өзал эхлүүлжээ. Богино хугацааны улс төр болон банкны салбарын хямралын эцэст төрийн эрхэнд гарсан Шударга ёс ба хөгжлийн (АК) намын удирдагч, Ерөнхий сайд Р.Эрдоган дээрх бодлогыг 2003 оноос улам эрчимжүүлсэн байна. Тэрбээр банкны салбарыг аажмаар сэргээн, төсвийг хяналтдаа авч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, шинэ технологи нэвтрүүлэхэд улсаас хөрөнгө оруулалт тасралтгүй хийж иржээ.
Лалын орнууд, Америк, Европыг холбосон гүүр болох гадаад харилцааны бодлого, тайван биш бүс нутагт эдийн засгийн нээлттэй хаалганы бодлого явуулснаар гадаадын хөрөнгө оруулалт татаж, өөрсдийн бизнесийг гадаадад хөрөнгө оруулахыг хүчтэй дэмжиж банкны хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2003-2010 онд хувьчлалаас 47 тэрбум долларын орлого олжээ. Турк улс эдүгээ байгалийн баялгаар биш, харин үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвараар бүс нутагтаа тэргүүлэх зорилт тавиад байна.
Туркийн эдийн засгийн ноён нуруу нь жижиг, дунд үйлдвэрлэл бөгөөд ард түмний шаргуу хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийн үр дүнд олон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн зах зээлд гарч, бараг бүх салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татаж ирэв.
Боловсролын салбарын бодлого. Туркийн их, дээд сургуулиуд хурдан хөгжиж, Ази, Африкийн оюутнуудыг олноор татаж байна. Туркийн дунд сургуулиуд дэлхийн 160 гаруй оронд амжилттай ажиллаж, төгсөгчид нь англи, турк хэл эзэмшин, нэлээд нь Турктээ үргэлжлүүлэн сурахаар явж байна. Зөвхөн Монголд гэхэд л хорин жилийн хугацаанд 3300 гаруй залуус тэндхийн сургуулиудыг төгсч, одоо 1500 оюутан сурч байна. Туркийн их, дээд сургуулиудаас үйлдвэрлэлийн робот, авионик, мэдээлэл технологи, дэвшилт электроник зэрэг мэдлэгт суурилсан салбаруудаас олон компани төржээ.
Боловсролын бүх шатанд чанарыг сайжруулах, олон оюутан хамруулах, ялангуяа эмэгтэй оюутнуудыг ихээр татах шаардлагатай байгаад төр засаг нь анхаарч, сургуулийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, нэмж хөрөнгө оруулах, хичээл дээр мэдээллийн шинэ техник технологийг өргөн хэрэглэх талаар санаачилгатай ажиллаж байна.
Нийтийн боловсрол, түүний дотор их, дээд сургуулиудын зардалд ДНБ-ий 4.5 хувийг зарцуулж буй ч, үүнийг зургаан хувь хүртэл өсгөхийг Социалист намын төлөөлөл шаардаж байгаа аж. Ойрын өдрүүдэд их, дээд сургуульд бэлтгэх оройн сургуулиудыг хаах эсэх талаарх яриа нийгэмд хүчтэй өрнөж байна.
Шинийг санаачлах бодлого. Япон, Солонгос шиг эрдсийн баялаг багатай Турк улс тэдний адилаар нар, салхи, гео-термалын нөөц болон газарзүйн онцгой байршлаа ашиглан тогтвортой технологи, аялал жуулчлал, хүлэмжийн ногоо, байгалийн хий, газрын тосны дамжин өнгөрүүлэх хоолой барьж байгуулахад онцгой анхаарч гадаадын хөрөнгийг ч татаж чадаж байгаа юм.
Нутгаа хамарсан хүлэмж байгуулж, бүх төрлийн хүнсний ногоог жилийн турш олон удаа тариалж, хүнсний ногоо болон амтат бүтээгдэхүүнээр бүс нутаг, цаашлаад дэлхийн зах зээл рүү дайран орохоор бэлтгэж байна. Эмчилгээний болон спортын аялал жуулчлалыг шинээр хөгжүүлж өвөл, зунгүй зочид буудлуудаа дүүргэж байгаа юм. Бүх төрлийн оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээлт, нүүр, шүдний мэс заслын чанар, үнэ цэнээр Европыг татаж байна. Орон бүрийн баг тамирчдыг урт хугацаагаар ирж бэлтгэл дасгал хийх бүх төрлийн байгууламж, тоног төхөөрөмж, амрах газар, зочид буудал, гайхамшигтай сайхан хоолоор үйлчлэх, өрсөлдөх сайн үнэ, нөхцөлөөр хангадаг аж.
Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход Герман, Европын бусад оронд амьдардаг туркүүд, ялангуяа тэдний үр хүүхдүүд түүхэн эх орондоо эргэн ирж өөрсдийн боловсрол, мэдлэг чадвар, know how нэвтрүүлэн өгөөжтэй ажиллаж байна.
Тодорхой бус байдал. Туркийн хөгжлийн явцад нөлөөлөх гадаад, дотоодын олон хүчин зүйл тодорхой бус байдалд байгаа юм. Хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалт, жуулчдын ирэх урсгал болох Евро бүс, Ойрхи Дорнод, түүний дотор хил залгаа Сири, Ираны тогтворгүй байдал, мөн газрын тосны үнийн ялимгүй өөрчлөлт нь Турк улсад мэдэгдэхүйц нөлөөлнө. Гэхдээ энэ бүхнийг туркүүд тун чадмаг зохицуулж ирсэн чадвар, туршлагатай.
Төрийн эрхийг арваад жил амжилттай барьж, улс орноо өндөр хөгжилд хүргэсэн улс төрийн нам, түүний дарга, Ерөнхий сайд Р.Эрдоганыг тойрсон чимээ, шуугиан намжихгүй байна. Дөрвөн ч сайд нь хахуулийн хэрэгт холбогдон өөрчлөгдөж өөрчлөгдөж, өөрийг нь бас эрх мэдлээ хувьдаа ашигласан гэх хардлага нийгмийн сүлжээгээр ихээхэн шуугиан тарьжээ. Twitter, youtube зэргийг улс даяар олон сараар хаасныг ардчилсан иргэд, ялангуяа залуучууд маш хүчтэй эсэргүүцсээр байна.
Мөн энэ оны наймдугаар сард анх удаа бүх нийтээр Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд Ерөнхий сайд оролцож, хоёр том албан тушаалыг хамтад нь хаших сонирхолтой, улмаар улс оронд нэг хүний ноёрхол тогтон, Европын холбоонд элсэх ажлыг хойшоо татсан алхам болж магадгүй гэж олон иргэд болгоомжилж байгаа юм.
Ямар ч нөхцөлд Турк орон, түүний хөдөлмөрч ард түмэн улс орноо улам бүр цэцэглэн хөгжүүлэх бат бөх суурийг бүхэлд нь тавьж маргаашийн өдрийг итгэл төгс харж байна.
Түрэг
Зочин
Зочин
гана
Лидер
Зочин
37.14.115.223-д
Эрдоган
Эрдоган
Эрдоган
58.140.17.124 хятадаа
58.140.17.124 хятадаа
58.140.17.124 хятадаа
Зочин
Оросод урвагч Х.Баттулгыг УТ-өөс зайлуулъя
Оросод урвагч Х.Баттулгыг зайлуулъя
Оросод урвагч Х.Баттулгыг зайлуулъя
Хэдэн зуун жилээр хяналтгүй баялагаа зөөлгөх тэнэг
Хөөрхий Х.Баттулга
Оросод урвагч Х.Баттулгад
Оросод урвагч Х.Баттулгад
Оросод урвагч Х.Баттулгад
Х.Баттулга Сайншанд хэмээх үлгэрээ хэдэн жил ярих
Х.Баттулга бол Монголын ардчилалын эмгэнэл
Х.Баттулга бол Монголын ардчилалын эмгэнэл
Х.Баттулга бол Монголын ардчилалын эмгэнэл
Х.Баттулга бол Монголын ардчилалын эмгэнэл
Х.Баттулга бол Монголын ардчилалын эмгэнэл
Зайсан толгойд Чингисийн хөшөөг барих хэрэгтэй
Зайсан толгойд Чингисийн хөшөөг барих хэрэгтэй
Зайсан толгойд Чингисийн хөшөөг барих хэрэгтэй
Зайсан толгойд Чингисийн хөшөөг барих хэрэгтэй
Hulagu
Naraa
Naraa
Зочин
Зочин
103.26.194.9т
Unshigch
83.32.68.1 гэгээрээч ээ
Зочин
Эрдоганы тухай хувийн бодол цаашлаад Морси
Зочин
хятадууд боль
Зочин
станбулын түүх коран сударт
103.26.194.5 аа чи битий донгосоод бай
bat
Зочин
Зочин
kkk
Лам нар
Зочин
TTT
Гана
Зочин
Зочин
Уншигч
Зочин