Энэ 7 хоногт
Ниппон сан, Вансэмбэрүү-Монгол баяртай
2004 оны сонгуулиар хамтарсан ЗГ байгуулагдаж ЭМЯ-ыг УИХ-ын эрхэм гишүүн Ганди толгойлох болсоор ЭМЯны бүтэц бүрэлдэхүүнд бага сага өөрчлөлт болсон юм байлгүй гэнэт нэг өдөр ЭМЯ-дээр дуудсан нь намайг ЭМЯны УАУ-ны ерөнхий мэрэгжилтэн болгосон учир үнэмлэх тэмдэгийг нь сайд өөрөө гардуулахаар дуудсан нь энэ байж.
чадах чинээгээрээ хамтран ажиллахаа илэрхийлээд харин Хатанбаатар та нарын асуудалд би оролцохгүй энэ бол та нарын асуудал, өөрсдөө учраа ололцох нь зүйтэй байх гэсэн санаагаа илэрхийлээд дахин уулзалдахаар болоод би ч гарч өнөө ажилчдаа аваад хөдөө ууланд эмийн ургамалдаа гарч билээ. Хэд хоногоос бид дахин хэд хэд уулзалдсаны дараа Ниппон сангийн монгол дахь салбар Вансэмбэрүү-Монгол ТББын дэргэд мэрэгжлийн зөвлөлийн гишүүдээр хэн хэнийг ажиллуулах санал солилцож Болдсайхан эмч намайг,бас Давгасүрэнг, би Тогтохбаярыг оруулах санал гаргаж Тогтохбаяр доктор Болд докторыг оруулах, /жаахан хожим Б.Нарантуяа др, нилээд сүүлд Монгол улсын гавьяат эмч Жавзанрагчаа эмч нар мэрэгжлийн зөвлөлийн гишүүнээр ажиласан/ санал тавьж цөмөөрөө зөвшилцөн дараа дараагийн уулзалтаар мэрэгжлийн зөвлөл юу хийх, Вансэмбэрүү Монгол юу хийх зэрэг ажлаа тохиролцсоноор нэн удалгүй төслийн нэн чухал чиглэлүүдийг тогтоож байв Энэ нь Өрхийн эмийн сан бүрдүүлэх, хэрхэн бүрдүүлэх ямар эмүүдээр бүрдүүлэх, яаж эмээ худалдан авах зэрэг зарчмуудаа ний нуугүй ярилцан тохиролцож өрхийн эмийн санг хөдөөний хүмүүст нэн шаардлагатай 10༢12 эмээр бүрдүүлэх, эмийг заавал хуулийн дагуу зохих ёсоор савласан байх, эм нийлүүлэх үйлдвэрүүдийн дунд тэндэр зарлаж эмээ худалдаж авдаг байх гэх мэтийн тун чухал зарчмуудаа тохирч аваад хурлын протоколоор баталгаажуулан ажилдаа орж байж билээ Эндээс надад содон санагдсан зүйл нь Япон хүмүүсийн ажилсаг зарчимч чанар, заавал бичиж протоколдож баримтжуулж ажил хийдэг нь миний мэтийн хувийн зохион байгуулалт султай хүнд тун содон авахуц ажлын арга барил байж билээ. Ингээд эмийн асуудлыг Тогтохбаяр эмч хариуцах бусад нь дор дороо нэг нэг үйл ажиллагаа хариуцаж ажилласан юм. Монгол эм тан гэдэг монгол хүний сэтгэлд ойрхон ч бас ч өдөр тутам хэрэглэхээ байгаад өнө удсан, лав хэрэглэхээ байгаад хүний нэг хоёр үе шувтарсан учир ачир дээрээ хүмүүс огт хэрэглэж мэддэггүй, тэр тусмаа биен дээрээ “ туршиж” сайн муугий нь мэдэрч хүлээж авдаг монгол сэтгэлгээнд, хөдөө сум орон нутагт нь очиж өвчтэй хүмүүсийг нь үзэж газар дээр нь монгол” эмийн чадлыг мэдрүүлэх”ийн тулд төсөл хэрэгжиж байгаа сумдад нь “явуулын эмнэлэг”ийн үйл ажиллагаа эхлүүлэх саналыг Болдсайхан бид 2 гаргаснаар мэрэгжлийн зөвлөл дээр дэмжигдсэнээр үйл ажиллагааны нэг чиглэл болох гэх мэтээр манай нөхдүүд хөдөөгийн хүмүүст зориулсан тусгай ном товхимол сонин гаргах, Монголын радиогоор/алдарт сэтгүүлч Д.Шагдарсүрэн/ тогтмол цагт тусгай нэвтрүүлэг явуулах, төслийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх, улмаар хөдөө орон нутагт насны ангиллаар ухуулга сурталчилгаа хялбаршуулсан лекц , газар дээр нь очиж унших, жилд нэг удаа төсөл хэрэгжүүлж байгаа сумдын их бага эмч нарыг УБ хотод авчран хэд хоногийн сургалтанд суулгах, ажлаараа шалгарсан сумдын их бага эмч нарыг Японд 7 хонгийн сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааны олон чиглэлийг мэрэгжлийн зөвлөлийн гишүүд дор дороо хувиарлан авч ажиллаж эхэлсэн юм.
Миний хувьд Дундговь аймгийн Дэрэн Дэлгэрцогт Хэнтийн 2 сум Архангайн Тариат ,Чулуут, Булган аймгийн Дашинчилан Бүрэгхангай, Төв аймгийн Эрдэнэсант Жаргалант зэрэг 10 гаруй сумдуудаар хийж нийт 8000 гаруй хүмүүсийг үзэж явуулын эмнэлгийн үзлэг оношлогоо хийж байв. Энэ мэтээр мэрэгжлийн зөвлөлийн гишүүд Вансэмбэрүү-Монгол ТББын залуус /Батбаяр Оюунаа Адьяа Алтанцэцэг Батцэцэг Доржоо ..../ тэргүүн Мори Южи зөвлөх Учида Токуючи –ийн харилцан ойлголцсон нэг зорилго руу тэмүүлсэн нягт хамтын ажиллагаа сайн зохион байгуулалтын хүчинд 2012 оны сүүлээр гэхэд Монгол улсын 8 аймгийн 37 сумын иргэд буюу 20000 гаруй өрхийг Монголын УАУ-ыг дэлгэрүүлэх төсөлд хамруулж чадсан юм. Тухайлбал эдгээр 20000 гаруй өрхөөр дамжуулан монголын хөдөөгийн хэдэн зуун мянган хүнд монголын мартагдсан соёл болох Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлсэн юм Харамсалтай нь Ниппон сангийн төсөл хэрэгжүүлэх хугацаа дээрхи оноор албан ёсоор дууссанаас гадна үе үеийн төр засаг ЭМЯны унхиагүй удирдлагаас/Ганди Ламбаа хоёроос бусад/ болж энэ төсөл дууссан юм Энэ төслийг маш сайн төсөл болсон тухай, жинхэнэ хөдөөгийхөнд ач тусаа өгсөн төсөл болсон тухай Монгол улсын засгийн газар энэ төслийг цаашид өөрсдөө хэрэгжүүлнэ гэж Улсынхаа ерөнхийлөгчийг Японд айлчлахад нь хэлүүлж хэлүүлчихээд Ерөнхийлөгчөө худалч болгож гадаад ертөнцөд зориудаар харуулах гэсэн юм шиг Засгийн газар ЭМЯ нь даанч энэ төсөлийг анхаарч үзээгүй юм Эрүүл мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга,сайд асан Түмэндэлгэр Хүрэлбаатар, одоогийн сайд дарга Удвал Хатанбаатар нарт эмнэлгийн тусламжаасаа зайтай оршдог хөдөөгийн малчны хүүхдэд ханиад хүрэхэд нь авдарнаасаа аваад чанаад уучихдаг ач тустай цагаан ногоон тан бүхий нэн шаардлагатай монгол эм бүхий өрхийн эмийн сангийн жижигхэн хайрцаг анхааралд нь өртөж нүдэнд нь харагдаагүй юм. Учир нь энэ төсөл тэднээр дамжиж тэднийг баяжуулаагүй. Энэ төсөл бусад төслүүд шиг үе үе тэднийг тансаг ресторанд оруулаагүй, тансаг буудлын хурлын танхимд эрхэмсэгээр хуралд урьж зөвхөн морилж ирсэнд нь өдий төдий ногоон мөнгө халаасанд нь ил хийгээгүй юм. Харин энэ төсөл эдгээр хүмүүсийг алгасан хөдөөгийн жирийн малчин өрхөд тэдний халтар хүүхдэд бүр чацга алдсан хурга тугаланд нь хүртэл ач тусаа өгсөн юм Хүн арддаа сонгогчиддоо “үнэн” хайртай манай дээдэсийн нүдэнд төслийг үргэлжлүүлж өгөөч ээ хэмээн гуйсан хөдөөгийн олон сумдын эмнэлэг, хүн ардаас ирсэн олон арван захиа захидал албан тоот юу ч биш байсан юм. Монголын хөдөөд монголын уламжлалт анагаах ухааныг хүргэх дэлгэрүүлэхийн төлөө хармаанаасаа 3-4 тэрбум төгрөг буцалтгүйгээр зарцуулж олон мянган хүн ардад нь /бас малд нь/ ач тусаа өгсөн Япон сангийн ерөнхийлөгч хэнэггүй ноён Сасакава , энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө /япон хүний төлөө биш монгол хүний төлөө шүү!/ 6-7 жилийн насаа монголд өнгөрөөж шаланд хүртлээ дээдсийн өмнө бөхийж тонгойсон Мори Южи хэмээх гуниггүй “тэнэг” япон эрийг шуудай шуудайгаар нь тарааж байдаг одон хэмээх “ монголын төмрийн хог” тоосонгүй өнгөрсөн байх юм. Юу ч гэхэв дээ энэ бол уламжлалт анагаах ухааны ид шидийг хүмүүст хүргэх гэсэн гадны хүмүүсийн сайхан сэтгэл хүсэл тэмүүллийг гадныханы монголыг гэсэн итгэлтэй нь хамт шороонд булсан хэрэг байлаа. Бид гадаадын хөрөнгө оруулалт буурлаа турж үхлээ гээд орилолдоод байгаа. Гэтэл өвчтэй нэг хүүхдийг илааршуулах ямар үнэтэй юм бэ, монголд сайн санаж өөрийнхөө хөрөнгөөр авсан орчин үеийн багаж хэрэгсэлээ барьж ирээд гааль дээр саатуулагдаад хэдэн арав хоног үйл тамаа барж байсан гадны сайн санаатнууд дахиж монгол руу зүглэхгүй гэдэг юм байна лээ Хэдэн жилийн өмнө сувилагчийн нь чадавхийг дээшлүүлэх гэж холын Щвейцар орноос өөрийнхөө зардлаар зорьж ирсэн хоёр эмэгтэйд надад юу ч оногдохгүй юм бол та нарын өмнө манай хаалга хаалттай гэж ил цагаан хэлж байсан их сургуулийн захирлын тухай эмнэлгийн шугамаар Щвейцар оронд очсон болгон дуулсан байх.
Тиймээ Ниппон сангийн төсөл дуусаж байна Энэ төслийн түүх монголын ихэс дээдэст авилга өхгүй бол хувааж идэхгүй бол төр засгийн нь дэмжлэгийг ерөнхийлөгч нь хэлээд ч авдаггүй юм байна гэдгийг японуудад байтугай жирийн эмч жирийн хөдөөнийхөнд, хөдөөний эмнэлгийнхэд хэлээд өх шиг боллоо. Энэ төслийн түүх япон сэтгэлгээ ажилд хандах хандлага, зорисондоо хүрэх тэмүүлэл зэрэг нь тэднийг биднээс арай өөр ертөнцийн хүмүүс гэдгийг хэлээд өх шиг боллоо.
Энэ төсөл Монголын УАУ-д өнгөрсөн жилүүдэд 3-4 турбум төгрөгийн хөрөнгө оруулт хийлээ Уламжлалт эмийн үйлдвэрүүдийг хөл дээр нь босголоо. 2004 онд монголын уламжлалт эмийн үйлдвэрүүд нийлээд 1 тонн хүрэхгүй эм үйлдвэрлэж байсан бол өнөөдөр нийтдээ үүнээс 4-5 дахин илүү эм үйлдвэрлэх болсон байна 1999 онд Монголын уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг их хурлын 46 тогтоолоор баталсан ч үүнээс хойшхи бүхий л хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг уламжлалт эмийн үйлдвэрлэл болон УАУыг дэлгэрүүлэх төсөлд зарж байгааагүй юм. Харин 2010-аад оны үед монгол улс гадаадаас 50 иад тэрбум төгрөгийн европ эм хэрэглэж байсан бол өнөөдөр энэ тоо 100 тэрбум илүү давжээ Гэвч энэ нь үндсэндээ импортолж байна гэсэн үг/импортоор аспирин, витамин С-гийн түүхий эдийг оруулж ирээд монголд савласныг импортод тооцлоо/ Энэ утгаараа Ниппон сангийн энэ төсөл хөдөөгийн хөдөлмөрчдөд УАУны үр дүнтэй эмчилгээний арга эм танг дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэр- монгол эм тангийн үйлдвэрийн хөгжилд асар их туслалцаа үзүүлжээ Ниппон сангаас энэ хугацаанд УАУны болон эмийн үйлдвэрийн чиглэлээр олон арван эмч эм зүйчдийг японд сургалтад хамруулжээ. Японы уламжлалт кампо эмийн үйлдвэрүүдийн технологтой танилцуулж Японы болон Шанхайн уламжлалт эмийн үйлдвэр, эмийн ургамлын плантацийн байдалтай танилцуулжээ. Тэд энэ хугацаанд өөрийн хөрөнгөөр японоос уламжлалт эмийн үйлдвэрийн мэрэгжилтнийг урьж хэдэн сараар эмийн үйлдвэрүүдээр ажиллуулж байв. Ийнхүү тэд 1999 оноос хойш буюу монгол улс УАУыг төрөөс баримтлах бодлогыг 46-р тогтоолоор баталсанаас хойш Монголын төр засгаас УАУны эмийн үйлдвэр тухайлбал үндэсний эмийн үйлдвэрт зарцуулаагүй хөрөнгийг зарж дэмжлэг үзүүлсэн юм УАУыг сурталчлах талаар манай төр засгаас өнгөрсөн 20 жилд нэг ч төгрөг зарцуулаагүй байхад энэ төсөл 4 жилийн туршид Монголын үндэсний радиогоор уламжлалт эрүүл амьдрах ёс сэдвээр“Нандин эрдэнийн шимийн хураангуй” нэвтрүүлэг долоо хоногт хоёр удаа явуулж, олон арван боть ном товхимол сонин сэтгүүл гарган монголын хөдөөгийн 20 гаруй мянган өрхөд тараажээ. Монголын төр төсвөөс мөнгө гаргаж уламжлалт эрүүл амьдрах ёсны сэдвээр ийм хэмжээний ухуулга сурталчилгааг өнгөрсөн хорин жилд нэг ч удаа хийгээгүй юм Харин амьдралаас хол, хоосон онолдсон нийгмийн эрүүл мэндийн гэх ухуулга сурталчилгаанд гаднаас зээлсэн хэдэн арван сая долларыг зарлагдан дээдчүүл нь гадны зарим нэг шуналтнуудтай хувааж идсэн нь бидний бие өнөөдөр утаандаа баригдаж хахаж бачуурч, ундны ус хөрсний бохирдлоосоо өвдөж шаналж яваагаар нотлогдож байна. Дэмий үрээгүй, идээгүй юм бол үр дүн нь хаачсан юм бэ гэж хэнбугай ч асуух эрхтэй!
Ниппон сангийн төсөл дууслаа Та бүхэнд монголын ялзарсан төртэй 7 жил байлдан байж өөрийнхөө мөнгийг буцалтгүйгээр заран байж хөдөөгийн ард түмэнд маань уламжлалт эмнэлгийг нь хүргэж эм танг нь амсуулж хүртээж ач буян болсонд тань, ач буяны чинь хүртсэн хүн зоныхоо өмнөөс амь мултарсан тугал хурганыхаа өмнөөс мэхийн хүндэтгэж ёслое. Монгол түмэн хүний ач буяныг мартддаггүй сайн санааны үзүүрт тос хэмээн боддог бурханлаг өгөөмөр сэтгэлтэй өөдрөг ард түмээн бид.
“Ухаалаг төр”тэй болохоороо та бүхэнтэйгээ хамтран ажиллахаар урина шүү хэмээн та бүхний ач тусыг хүртсэн мянга мянган хүнтэй уулзаж учирч явдагийнхаа хувьд тэдний сэтгэлийн үгийг дамжуулахыг хичээсэн Вансэмбэрүү-Монгол ТББын мэрэгжлийн зөвлөлийн гишүүн асан молхи санитар З.Мэндсайхан эмч.
Зочин
Зочин
Найз чинь байнаа.
Найз чинь
turuu
Emch
Haramsmaar yum
yah ve odoo
Зочин
Зочин