Алтыг уудаггүй, бас нөмрөхгүй
Барилга, хот байгуулалтын яамны сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хэдэн нөхдүүд энэ жилийн бүтээн байгуулалтад орж байгаа зарим үйлдвэрүүдийг эргэж тойрохоор хотоос урагшаа гарч давхив.
-Гэхдээ алт ингэж хөрвөдөг юм. Энэ л түүний үнэ цэнэ-

Хийт бетон гэдэг нь бидний мэдэх бетон зуурмагт ордог түүхий эдүүд /элс, шавар, шохойн чулуу гэх мэт/-ийг хөнгөн цагааны пүдр /бидний мэдэхээр бол мөнгөн боронз юм даа/ гэх зүйлээр исэлдүүлэн хөөлгөөд, одоо хэрэглэж байгаа бетоныг бодвол гурав дахин хөнгөн, бас дулаахан, бөх бат хийцийг гаргаж авдаг байна. Герман технологитой энэ үйлдвэрийн ашиглалтад авах эхний хүчин чадал нь хоногт 900 мерт.куб. Жилдээ бол 270 мянган метр.кубыг үйлдвэрлэчих юм билээ. Одоо ид яригдаж байгаа гэр хорооллыг барилгажуулах төсөлд хамгийн их тохирох, үр ашигтай бөгөөд чанартай, эдэлгээ сайтай хийц нь хийт бетон. 66 метр.кв талбайтай дундаж гурван өрөө бүхий нэг айлыг сууцыг барихад 44 сая төгрөгийн зардал гарч байгаа аж. Үйлдвэрлэлд оруулсан түүхий эд, техник технологи, ажилчдын хөлс болон борлуулалтыг орлогоо тооцоод худалдан авагчийн гар дээр хүрэх сүүлчийн үнэ нь. Нэг метр.кв-ын үнэ 692 мянган төгрөг гээд болохоор одоо хоёр сая төгрөгөөс давчихаад байгаа нийтийн орон сууцны үнэтэй харьцуулах юм биш. Хэрвээ 100 метр кв-аар дундажлаж тооцвол хоногт есөн айл, жилд 3000 айлын орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн үг.

Үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил эхэлсэн, ирэх жилийн хоёрдугаар хагаст барьж дуусгах төлөвлөгөөтэй. Үйлдвэр барих нийт хөрөнгө оруулалт нь 350 сая ам.доллар. Үүнээс 200 сая орчим ам.долларыг МАК компани дангаараа гаргасан, дахиад 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулсан компани маань үүн дээр төсвөөс ч юм уу, бондоос хувь харахаасаа илүүтэй “гаалийн татварыг маань жаахан хойшлуулаад өгчихөөсэй, гаднаас авч байгаа ажилчдын квот дээр харж үзээсэй” гэж байгаа юм билээ. Зөвхөн гаалийн татварт 30 сая ам.доллар төлөхөөс 13 сая ам.долларыг нь арайхийж төлсөн гээд бодохоор арга ч үгүй биз. Уг нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлосон тохиолдолд гаалийн татвараас чөлөөлөх хуулийн заалттай ч энэ нь зөвхөн жижиг дунд үйлдвэрүүдэд л үйлчилдэг. Гэтэл жижиг дунд үйлдвэр гэдэг маань юу билээ. Тавь хүрэхгүй ажилтантай ЖДҮ-үүд энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. УИХ-аас баталж гаргасан хууль маань дахиад л төө дутуу харсан байна.

Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орвол хоногт 3000 тонн, жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо манай хэрэглэж байгаа цементийн тал хувь гэсэн үг. Барилга хот байгуулалтын яамныхны хэлснээр дотоодын цементийн хэрэглээ энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сая 800 мянган тонн гэсэн. Үүнээс сая тонныг нь есдүгээр сарын 1-ний дотор импортлосон. Дотооддоо 300 мянган тонныг үйлдвэрлэдэг. Ирэх жилд угсрах барилгын ажлын суурийг тавихад дахиад 500 мянган тонн хэрэгтэй гээд тооцохоор нийтдээ сая 800 мянган тонн болж байгаа юм билээ. Хэрвээ барилгын үйлдвэрлэл энэ хэвээрээ өсөлттэй байх юм бол ирэх жилийн хэрэгцээ гурван сая тоннод хүрнэ гэсэн тооцоог албаныхан хийж.

Монголд алт байсан, алтаа зарсан. Одоо нүүрс байна, нүүрсээ ч зарах ёстой. Тэгж байж дараагийн шатны чинь үйлдвэрлэл, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт явна гэдгийг уг нь энэ ганцхан жишээнээс харчихаж болно. МАК гэж монголчуудын хараалыг идсэн, Монголын хамаг алтыг нь ухсан компани л байсан. Гэтэл одоо барилгын салбарын хамгийн том нийлүүлэгч болоод хувирчихлаа. Тэгэхдээ хамгийн өндөр, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологитойгоор. Бодоход, Монголын алт дуусч л байгаа юм байна даа... Гэхдээ ядахдаа барилгынхаа материалыг өөрсдөө үйлдвэрлээд сурчихвал энэ хэдэн ажилчид маань ирээдүйд хоосон хонохгүй гэдгийг олоод харчихсан л байна шүү дээ. Үр дүнд нь дундчуудын орлогоос давчихаад байгаа орон сууцны үнэ ч гэсэн жаахан бууна биз. Төрийн бодлого ч гэсэн энэ зарчмаар гарах ёстой юм шиг. Юуг зольж, юу хожих вэ гэдгээ бодитой ярих ёстой гэсэн үг. Алтыг ууж болдоггүй, өмсөх ч аргагүй гэдэг юутай үнэн. Гэхдээ алт ингэж хөрвөдөг юм. Энэ л түүний үнэ цэнэ.
CaseyCrula
mr.sokrtat
Зочин
Мгл
Др
Mgl
zochin
bi
Зочин