ХБНГУ-ын Лөнэбургийн Их сургуулийн Профессор Үлрих Гөнтэр соёлын ялгаатай ард түмнүүдийн бизнесийн сэтгэл зүйг 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн юм. Биснесийн үйл ажиллагаа үндэстэн дамнаж, дэлхий ертөнц даяарчлагдах үйл явцтай түүний судалгаа уялджээ. Энэ хугацаанд тэр Энэтхэг, Финланд, Польш, Испани, АНУ гэх мэт олон улс оронд ажиллаж, тэдгээр үндэстнүүдийн сэтгэл зүйг судалсны дотор манай хоёр хөрш Орос, Хятадад ажиллаж байсан нь миний сонирхлыг татсан юм. Манай бизнес эрхлэгчдийн дийлэнхийнх нь түншүүд хоёр хөршийнхөн маань байдаг болохоор арилжаа хэлэлцэж байгаа хүмүүсээ бага ч атугай мэдэж авах нь бидний хувьд олз омог байх болно гэж сэтгэн, түүнийг “Солбицол”-доо урьсан юм. Түүний манай захирлуудтай ч ажиллаж, компаниудын засаглал, бизнесийн арга ажиллагаа, гадаад түншүүдтэй харьцуулсан онцлог, давуу талыг судалж байсан туршлага ярилцлагыг харьцангуй бодитой болгосныг хэлэх хэрэгтэй.

(Видеог үзэх бол зураг дээр дарна уу)

http://www.youtube.com/watch?v=zaqMEPetxnI